| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01182/И |
| Дугаар | 103/ШШ2025/01003 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2025/01003
2025 10 31 103/ШШ2025/01003
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Рашаантын тоотод оршин суух, ******* овогт *******н *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 33.081.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Харилцагч Г.*******эс цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, 2024 оны 05 сарын 29-ний өдөр MN07003000309501633 дугаартай зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийг, мөн 2024 оны 06 сарын 28-ны өдөр MN080030003095020001 дугаартай зээлийн гэрээг тус тус жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар байгуулан хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь харилцах дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч Г.*******эс шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлдэгч Г.*******тэй байгуулсан зээлийн гэрээнүүдийг цуцалж дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: MN07003000309501633 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 27.328.183 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.966.896 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 55.364 төгрөг, нийт 29.350.442 төгрөг, MN080030003095020001 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 3.474.355 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 250.320 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,333 төгрөг, нийт 3.731.008 төгрөг, Г.Мөнх- Эрдэнээс нийт 33.081.450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* банкнаас 40.000.000 төгрөгийн цалингийн зээл 2024 оны 05 сарын 29-ний өдөр авсан. Одоо төлөх ёстой 33.081.450 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт 33.081.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Г.*******д холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 33.081.450 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33.081.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323.357 төгрөгөөс 161.678,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 161.678,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******эс 161.678,5 төгрөгийг тус тус гаргуулж, ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГ