Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2025/01005

 

 

 

 

 

2025 10 31 103/ШШ2025/01005

 

 

*******иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн  дугаар хороо, Сентрал тауэрын тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******иуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.633.119,52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч *******гийн *******тэй 2025 оны 03 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5.650.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3.3 хувийн хүүтэй хариуцагчийн дансруу шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 144 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7111291525 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 4.697.418,61 төгрөг, үндсэн хүү 887.216,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37.484,74 төгрөг, нотариатын төлбөрт 11.000 төгрөг, нийт 5.633.119,52 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

*******иуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.******* миний бие 5.633.119,52 төгрөгийн зээлийг төлөх нь үнэн болно. Маргах зүйл байхгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.633.119,52 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.633.119,52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.080 төгрөгөөс 52.540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 52.540 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Т.*******эс 52.540 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО