Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2025/01008

 

 

 

 

 

2025 10 31 103/ШШ2025/01008

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, Парисын гудамж, Аи си тауэрын  тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Наран хорооллын  тоотод оршин суух ******* овогт *******ын *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 33.133.050,67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Г.******* нь манай компанитай 2024 оны 5 сарын 10-ны өдөр L100017165 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу зээлдэгч Г.*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас: 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 7100552721 зээлийн дансны дугаартай, 31.080.000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.3 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4609278499 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2024 оны 5 дугаар сарын 13-ны зээлийн гэрээний үндсэн зээл 25.500.423,1 төгрөг, үндсэн хүү 7.276.213,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 348.913,71 төгрөг, нийт 33.125.550,67 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг. Иймд хариуцагч Г.*******аас нийт 33.133.050,67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******д овогтой ******* нь ******* зээлийн аппликейшнаас урт хугацаатай зээл аваад төлж чадаагүй тул ******* ББСБ-аас нэхэмжилсэн 33.133.050,67 төгрөгийг зөвшөөрч байна, төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 33.133.050,67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Г.*******т холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 33.133.050,67 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33.133.050,67 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323.615 төгрөгөөс 161.807,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 161.807,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******аас 161.807,5 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО