Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/01036

 

 

 

 

 

 

 

2025 11 05 103/ШШ2025/01036

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  дугаар хороо, Үйлдвэр хэсэг байрлах ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дүгээр хороо,  тоотод Боржигон овогт *******ын *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 740.022,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь иргэн Г.*******тай Дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Г.******* нь Дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу 2024 оны 09-р сараас эхлэн 2025 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн Г.*******гаас ******* эрчим хүчний үндсэн төлбөр 510.572,73 төгрөг, алданги 229.449,45 төгрөг, нийт 740.022,18 төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч тал буюу ******* ******* ******* ТӨХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нөгөө талаас хариуцагч тал буюу Багануур дүүргийн р хороо, -р байр, тоотод оршин суугч Г.******* нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийг үндэслэн дор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав. Үүнд: Нэхэмжлэгч болон хариуцагч талууд харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэлийн нийт шаардлага болох 740.022,18 төгрөгийг хариуцагч тал үл маргах журмаар бүрэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг үл маргах журмаар төлж барагдуулна. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж, энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй болно гэжээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Боржигон овогт *******ын *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 740.022,18 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч үл маргах журмаар төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.310,53 төгрөгөөс 11.155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 11.155 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******гаа 11.155 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ТӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО