| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01189/И |
| Дугаар | 103/ШШ2025/01037 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2025/01037
2025 11 05 103/ШШ2025/01037
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн дугаар хороо, Ар зайсангийн гудамж, Фидес тауэрын тоотод байрлах ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Хуцаагийн тоотод оршин суух ******* ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.930.384,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ныөдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* ******* ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, хороо, Фидес тауэр тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн А.******* нь 2025 оны 01-р сарын 16-ний өдөр 828025011601 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 4.984.715 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар SAMSUNG загварын зурагт Recliner Sofa IR загварын буйдан Recliner Sofa 3R загварын буйдан зэрэг бараа бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ******* ******* ******* ******* ХХК нь зээлдэгч А.*******д 2025 оны 01-р сарын 16-ний өдөр бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч А.******* нь зээл авснаас хойш үндсэн зээл 550.821,15 төгрөг, зээлийн хүү 737.635,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.242,99 төгрөг нийт 1.294.700 төгрөг төлсөн. 2025 оны 10-р сарын 14-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 105 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд зээлдэгч А.*******тай байгуулсан В28025011601 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4.930.384,26 төгрөгийн өр төлбөрийг ******* ******* ******* ******* ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ариунбат овогтой ******* нь *******оос зээл авсан бөгөөд 4.930.384,26 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.930.384,26 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.930.384,26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.836 төгрөгөөс 46.918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 46.918 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******гаас 46.918 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО