Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/01038

 

 

 

 

 

2025 11 05 103/ШШ2025/01038

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, Бага тойруугийн тоотод байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Залуусын тоотод оршин суух ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.179.157,96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Л.******* нь 2023 оны 02-р сарын 08-ний өдөр БН-БЗГ/2023-92637 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2.308.405 төгрөгийн зээлийг нэг сарын 2,98% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Л.******* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 868 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар мэдэгдэж байсан боловч 2025 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Л.*******гээс байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 4.179.157,96 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Л.******* нь ******* *******ээс нэхэмжилсэн 4.179.157,96 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.179.157,96 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.179.157,96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.817 төгрөгөөс 40.908,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 40.908,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Л.*******гээс 40.908,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО