| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 2218000150242 |
| Дугаар | 2025/ДШМ/07 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/07
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Г.Давааренчин, .Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******
Иргэний хариуцагч ******* өмгөөлөгч *******
Цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан
-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэрийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны дүгээр сарын 1-ны өдрийн 415 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл болон хохирогч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2218000150242 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч .Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь “- ” ХХК-ийн захирал *******ыг 2014 онд “ ” ХХК-нд 184,000,000 төгрөгийн барилгын дүүргэлтийн хөнгөн блок нийлүүлж “ ”-ы байрны , тоот байруудыг авсныг мэдсээр байж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “ ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар *******ыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг бусдад буюу “ ” ХХК-д хөрөнгө оруулагч иргэн олгох өрөндөө шилжүүлж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
-Уул аймгийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000150242 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******ыг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж.,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож.,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон бусад эрхээ сэргээлгэх эрхтэй болохыг мэдэгдэж.,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж.,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... -Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* би эрүүгийн 2218000150242 дугаартай ******* холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2024 оны дугаар сарын 03-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж “...Шүүгдэгч *******ын шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч олгох орон сууцны жагсаалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгсөн үйлдэл нь "- " ХХК-ийн захирал *******ыг залилсан гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй, гэрээний эрх, үүрэгтэй холбоотой харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргаан...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******ыг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн.
Цагаатгах тогтоолыг 2024 оны дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгдэгч ******* нь “- ” ХХК-ний захирал *******ыг “ ” ХХК-д 2014 онд барилгын дүүргэлтийн 184,000,000 төгрөгийн өртөгтэй хөнгөн блок нийлүүлж “ ”-ны байрны , тоот байруудыг авсныг мэдсээр байж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “ ” ХХК-ны захирал ******* нь хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар “- ” ХХК-ний захирал *******ыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг бусдад буюу “ ” ХХК-д хөрөнгө оруулагч иргэн олгох өрөндөө шилжүүлж залилах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээн болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар “- " ХХК-ийн захирал ******* нь суманд барилга барьж буй “ ” ХХК-нд хөнгөн блок нийлүүлэн, уг бараа материалын төлбөрт тус ы байрны , тоот 2 орон сууцыг, мөн зөрүү 80,000,000 төгрөгийг бэлнээр авах гэрээг “ " ХХК-ийн захирал тэй хийсэн боловч төлбөрөө аваагүй байна.
Улмаар “ ” ХХК-ийн захирал нь өөрийн ХХК-нийг , ******* шилжүүлснээр шүүгдэгч ******* нь “ ” ХХК-ийг төлөөлөх, тус хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан болсон бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “ ”-ны байрны , тоот байруудыг *******т шилжүүлэх гэрээтэй гэдгийг мэдсээр байж, “ ” ХХК-д хөрөнгө оруулагч иргэн олгох өрөндөө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.
******* нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны хувиар өөрийн компанийн өрийн асуудлыг шүүхийн шийдвэрийн дагуу биелүүлэх үүргээ хэрэгжүүлэхийн тулд төлбөр авагч ******* төлбөрийг гүйцэтгүүлэх, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх, өр төлбөрөөс гарах зорилгоор байгуулсан барьцаалбарын гэрээний хавсралтад байгаагүй орон сууцууд болох -Уул аймгийн сумын дугаар хороолол, хороонд баригдсан ы байрны , тоот байруудыг шилжүүлэх талаар албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон Улсын бүртгэлийн байгууллагуудад хүргүүлснээр төлбөр авагч давуу байдлыг бий болгож, уг үйлдлийн улмаас “-” ХХК-нд болон иргэн ******* нь бараа материал нийлүүлсэн төлбөрөө авч чадалгүй их хэмжээний хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож буй нөхцөл байдалд улсын яллагчийн зүгээс дүгнэлт хийн шүүгдэгч ******* нь -Уул аймгийн сумын дугаар хороолол, хороонд баригдсан “ -ны байрны , тоот байруудыг “-” ХХК-нд болон иргэн *******ын өмчлөлд шилжихийг мэдсээр байж, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан үүргээ хэрэгжүүлэх зорилгоор, мөн хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг гүйцэтгэхийн тулд иргэний хэрэг маргаанаар шийдвэрлэгдсэн төлбөр авагчид хөрөнгө шилжүүлэх талаар албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон Улсын бүртгэлийн байгууллагуудад хүргүүлснээр бусдад давуу байдлыг бий болгож, бусдад үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэн гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлтээ гарган, яллах дүгнэлтэд зааснаас хөнгөрүүлэн ялласныг шүүх хүлээн авахаас татгалзаж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэлд бодиттой дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа шүүгдэгчийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг болон шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж буй гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь түүний сэдэлт, санаа зорилгоо гүйцэтгүүлэхээр хийсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл байгаа эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд 2024 оны дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/415 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.
Хохирогч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Хохирогч “- ” ХХК-ний захирал ******* “ ” ХХК-тай 2014 оны дүгээр сарын 2-ний өдөр барилгын материал бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, хөнгөн блок нийлүүлсэн. 201 оны 12 дугаар сарын 24-нд хоёр компани нийлүүлсэн барааны үнийн дүнд тулгалт хийхэд ”- “ХХКомпани 184 сая төгрөг авахаар болсон. Тухайн үеийн захирал гээс ы - байрны , дугаартай байруудыг 4 сая төгрөгт бодож, байраа хүлээж аваад хүн оруулж суулгасан, үлдэх 80 сая төгрөгийг бэлнээр авахаар тохиролцсон юм.
Иргэний хариуцагч дугаартай 1 өрөө орон сууцыг шүүхээр албадан гаргуулж авсан, дугаартай 3 өрөө орон сууцанд одоо хүн сууж байгаа, албадан гаргах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын бүртгэлийн гэрчилгээ ******* нэр дээр бүртгэлтэй байгаа болно.
Шүүхийн цагаатгах тогтоолд: Иргэний хариуцагч холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт гаргаагүй байна.
Мөн “ ” ХХКомпани захирал ******* 201 оны 3 дугаар сарын -ний өдөр иргэний хариуцагч , “ ” ХХКомпани нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээн дээр барьцаагүй байсан - байрны , дугаартай байруудыг мэдсээр байж нэмж оруулан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр жагсаалт гаргаж иргэний хариуцагч болон ******* нар гарын үсэг зурж ******* 2018 оны 12 дугаар сарын -ны өдөр -Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 0842 дугаартай захирамжид ороогүй , дугаартай байруудыг орсон мэтээр бичиж хүсэлт хүргүүлснээр иргэний хариуцагч ******* өмчлөлд 2 байр шилжсэн үйлдэлд дүгнэлт хийгээгүй байж *******ыг цагаатгасанд гомдолтой байна.
Улсын яллагч ******* эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж *******ыг яллахаас татгалзаж, Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн тогтоолоор түүний гаргасан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсээр байтал Дээд шатны прокурорын тогтоолыг эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал шүүхэд гаргасан тул дээд шатны прокурорт гомдол гаргасан болно. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Цагаатгах тогтоол гарч байгаа тохиолдолд уг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байна гэж шүүгдэгчийг үзэж байгаа тохиолдолд хэргийг хэрэг бүртгэлтэд буюу прокурорт буцаах асуудал байдаг. Гэтэл шүүх хэргийг бүхэлд нь гэмт хэрэг биш, иргэний эрх зүйн харилцаа байна гэж дүгнэж тогтоолдоо дурдчихсан боловч хэрэг бүртгэлтийг прокурорт буцаана гэдэг байдлаар шийдсэнээ шүүхийн цагаатгах тогтоолд тодорхой оруулж өгөөгүй нь уг цагаатгах тогтоол хууль ёсны болж чадаагүй. Иймд 2024 оны дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/415 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
******* өмгөөлөгчийн хувьд 2023 оны дугаар сарын -ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлт *******, үгсэн хуйвалдсан нь нотлогдсон байхыг шаардах тул нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байна гэсэн агуулгатай байсан. Үүнээс харахад г хамтран оролцогч болохыг би ганцаараа хэлээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч болон ******* “энэ хоёр байр эрхийн зөрчилгүй гэдгийг” өөрөө хэлдэг. , ******* нарын мэдүүлэг зөрөөтэй байна. Чимэддулам энэ байранд хүн сууж байгаа байр шүү гэдгийг би хэлээд өгсөн гэх зөрөөтэй мэдүүлгийн зөрөөг гаргаагүй. ******* үйлдэл тодорхой байгаа учраас, прокурорт буцааж өгнө үү. Хэргийг прокурорт буцааж, г яллагдагчаар татуулах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч ******* саналдаа:
Нэгдүгээрт бүлэглэсэн байна гэх тухайд шүүх хуралдаанд энэ талын нотлох баримт ерөөсөө байхгүй, ийм байр сууриа илэрхийлсэн оролцогч байхгүй, гагцхүү үүнийг давж заалдах гомдолдоо дурдсан байна. Гэтэл ******* хувьд эзэмшигч авах ёстой зүйлээ төрийн байгууллагын тодорхой шийдвэр, Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт үндэслэж эд хөрөнгөө өмчлөлдөө авсан. *******, хоёрын хооронд хэрэгт авагдсан нотлох баримтаар үгсэн хуйвалдсан, бүлэглэсэн, давуу байдал олгосон, ашиг олсон талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинж нотлогдсон талаар хохирогчийн өмгөөлөгч огт дурдаагүй, тайлбарлаж ярьсангүй. Тийм учраас энэ хэргийн хувьд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж шийдвэрлэх дахин хэлэлцэх нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл алга байна гэж үзээд анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, гомдол эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч ******* өмгөөлөгч ******* саналдаа:
Прокурорын саналд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хэрэгт байгаа нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Иймд прокурорын дүгнэлт үндэслэлгүй юм. Өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шүүх хянаж үзсэнгүй гэдэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлийн нэг том зарчим нь прокурор өөрөө ялаа эргэлзээгүйгээр тогтоох, хэрвээ эргэлзээгүй тогтоож чадахгүй бол шүүх хуулийн дагуу л шийдэх эрхтэй байгаа. Хэрвээ прокурор өөрөө яллах дүгнэлт буруу байна гэж үзвэл албан ёсоор яллахаас татгалзаж, дараагийн хэрэг дээр ажиллагаагаа явуулах боломж байсан. Энэ нь шүүхийн алдаа биш, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хэргийг шийднэ гэж заасан учраас энэ талаарх прокурорын эсэргүүцэлд зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. г хамтран хэрэг үйлдсэн гэсэн тайлбарт холбогдуулан хэлэхэд ******* хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчийн өгөх саналтай байгаа хөрөнгүүдийг санал болгоход улсын бүртгэлд ямар нэгэн хязгаарлалт хориг саадгүй байгаа хөрөнгүүдийг л авна шаардлага тавиад хөрөнгүүдийг авсан. Хууль зүйн үндэслэлийн талаар хэрэгт иргэний хариуцагчийн хувиар гаргаж өгсөн тайлбартай маш дэлгэрэнгүй холбогдох хуулийн зүйл заалтуудыг тусгасан ба холбогдох нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. ямар нэгэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэдэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар огт тогтоогдоогүй. Иймд прокурорын эсэргүүцэл, хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд ******* саналдаа:
Анх энэ компанийг авахад хөрөнгө оруулагч болон иргэд хоорондыг давхцуулсан гэрээтэй байсныг мэдээд компанийг буцааж өгөх гэсэн боловч буцааж чадахгүй явсаар 2017 оноос хойш шүүх цагдаагийн байгууллагаар явж байна. Анх надад нягтлан гарган өгсөн жагсаалтад маргаан бүхий болон тоот байр нь ******* болон “ ” ХХК-ийн нэр дээр байгаагүй хоёр иргэний нэр дээр байсан. Шийдвэр гүйцэтгэлийн журмаар болон нарт хуваан байрнуудыг шилжүүлсэн. Энэ үед хохирсон иргэн болон төлбөр авагч нар эвлэрлийн журмаар хэргээ шийдвэрлээд явж байгаа. Миний хувьд *******ыг хууран мэхлэх ямар санаа зорилго байгаагүй, эдгээр байрнуудыг шилжүүлж өөртөө ямар нэгэн байдлаар ашиг олоогүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа:
и энэ барилгыг блок нийлүүлэн бүтэн болгож өгсөн. Гомдолтой байна. Намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.
2. Прокурор анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан эсэргүүцлээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
4.Прокуророос шүүгдэгч “ ” ХХК-ны захирал *******ыг “- ” ХХК-ний захирал *******ыг “ ” ХХК-д 2014 онд барилгын дүүргэлтийн 184,000,000 төгрөгийн өртөгтэй хөнгөн блок нийлүүлж “ ”-ны байрны , тоот байруудыг авсныг мэдсээр байж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар “- ” ХХК-ний захирал *******ыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг бусдад буюу “ ” ХХК-д хөрөнгө оруулагч иргэн олгох өрөндөө шилжүүлж залилах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар:
“ ” ХХК нь орон сууцны барилгын төсөл эхлүүлэхдээ иргэн , нараас хөрөнгө оруулалт татсан мөн хохирогч “- ” ХХК-ийн захирал *******тай 184,000,000 төгрөгийн барилгын дүүргэлтийн хөнгөн блок нийлүүлж “” ы байрны , тоот байруудыг авахаар захирал харилцан тохиролцож барилгын захиалгын гэрээ байгуулсан байна.
“ ” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой иргэн нь маргаан үүсэж, “ ” ХХК-иас төлбөр гаргуулж хөрөнгө оруулагч олгохоор шүүхийн шийдвэр гарчээ.
Энэ хугацаанд “ ” ХХК-ийн захирал .Лхагвасүрэн нь хөрөнгө оруулагч гийн төлбөрийг төлж дуусгаад компаниа буцаан шилжүүлэн авах нөхцөлтэйгөөр *******ын нэр дээр компанийг шилжүүлж гадаад улс руу гарч өнөөдрийг хүртэл Монгол Улсад эргэж ирээгүй байна.
Шүүгдэгч ******* нь компанийн эрхийг хүлээн авсан байдлаа санхүүгийн хүндрэл, өр, зээлийн асуудлаас болж компанийг .Лхагвасүрэнгээс тодорхой хугацаанд буцаан өгөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг боловч улсын бүртгэлд эрх шилжүүлсэн талаар тэмдэглэл хийгдээгүй.
Иргэн ******* нэхэмжлэлээр “ ” ХХК-иас төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компаны хөрөнгөөс буюу баригдсан барилга орон сууцаас гаргуулах шаардлага гаргасны дагуу компани захирал ******* нь иргэн ******* төлбөрт шилжүүлэх орон сууцны жагсаалтыг гаргаж өгсөн байх ба тухайн “ ” ХХК-ийн захирал .Лхагвасүрэн нь “- ” ХХК-ийн захирал *******т өгсөн гэх “” ы байрны , хоёр орон сууцыг тухайн жагсаалтад оруулж улмаар , тоот 2 орон сууц нь иргэн ******* өмчлөлд шилжжээ.
Мөн маргаан бүхий “” ы байрны , хоёр орон сууц нь хохирогч “- ” ХХК-ийн захирал ******* эзэмшилд байдаг бөгөөд иргэн нь тухайн орон сууцны өмчлөлийн талаар маргаж, улмаар иргэний хэргийн шүүхэд хандаж гурван шатны шүүхийн шийдвэр гарчээ.
Дээрх үйл баримтуудаар “ ” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирогч “- ” ХХК-ийн эрх зөрчсөн байдал тогтоогддог боловч шүүгдэгч *******ыг “- ” ХХК-ийн төлбөрт “” ы байрны , хоёр орон сууцыг өгсөн гэдгийг мэдсээр байж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар “- ” ХХК-ний захирал *******ыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.
Иймд анхан шатны шүүхээс эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцааж өгөхгүй байдал нь залилах гэмт хэргийн гол шинж болох шүүгдэгчийн субьектив санаа зорилго тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч олгох орон сууцны жагсаалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, гэрээний эрх, үүрэгтэй холбоотой харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргаан байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
5. Анхан шатны шүүхээр шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад улсын яллагчийн зүгээс “шүүгдэгч ******* нь -Уул аймгийн сумын дугаар хороолол, хороонд баригдсан “ -ны байрны , тоот байруудыг “-” ХХК-нд болон иргэн *******ын өмчлөлд шилжихийг мэдсээр байж, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан үүргээ хэрэгжүүлэх зорилгоор, мөн хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг гүйцэтгэхийн тулд иргэний хэрэг маргаанаар шийдвэрлэгдсэн төлбөр авагчид хөрөнгө шилжүүлэх талаар албан бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон Улсын бүртгэлийн байгууллагуудад хүргүүлснээр бусдад давуу байдлыг бий болгож, бусдад үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан” гэж үзэн гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргажээ.
Өөрөөр хэлбэл Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн атлаа шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан” гэж үзэн гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд зохих дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т зааснаар шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн тохиолдолд улсын яллагч нь шүүгдэгчийг яллахаас татгалзаж саналаа бичгээр гаргахаар заасан.
Гэтэл тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон улсын яллагч нь анхан шатны шүүх хуралдаанд “шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж” татгалзсан бус харин шүүгдэгчийг яллах дүгнэлтэд зааснаас өөр гэмт хэрэг үйлдсэнээр гэм буруутай тооцуулах талаар дүгнэлт гаргасан хуулийн үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийн хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагч олгох орон сууцны жагсаалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгсөн үйлдэл нь “- ” ХХК-ийн захирал *******ыг залилсан гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй, гэрээний эрх, үүрэгтэй холбоотой харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргаан гэж үзнэ.
Эрүүгийн эрх зүйн онолоор гэмт хэргийн дөрвөн шинжийн нэг шинж нь үгүйсгэгдвэл уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх хуулийн үндэслэлгүй бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.
Эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана.
Залилах гэмт хэргийн обьектив талын шинж болох хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан үйлдэл нь эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд дээрх объектив талын ямар нэгэн үйлдэл хийгдээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй гэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг няцаах үндэслэл тогтоогдсонгүй.
Харин прокуророос шүүх гаргасан дүгнэлтдээ...”шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “залилах” гэмт хэрэгт яллахаас татгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэснийг анхан шатны журмаар эрүүгийн хэргийг хэлэлцэх хэмжээ, хязгаарын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байна.
Иймд прокурорын “анхан шатны шүүх *******ын гэм буруутай үйлдэлд бодитой дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахдаа шүүгдэгчийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж буй гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь түүний сэдэлт, санаа зорилгоо гүйцэтгүүлэхээр хийсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл байгаа эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн “ гэх агуулга бүхий эсэргүүцэл, хохирогч *******ын өмгөөлөгч *******гийн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, -Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дүгээр сарын 1-ны өдрийн 415 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3. дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дүгээр сарын 1-ны өдрийн 415 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон хохирогч *******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
.МАНЛАЙААТАР