| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01218/И |
| Дугаар | 103/ШШ2025/01042 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2025/01042
2025 11 05 103/ШШ2025/01042
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хорооллын тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 26.689.214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Харилцагч Б.*******аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, 2024 оны 11 сарын 07-ны өдөр MN900030003095034530 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 24.282.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь 3095034530 тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч Б.*******аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN900030003095034530 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэлд 22.665.392 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.917.884 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 105.939 төгрөг, нийт 26.689.214 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* банкнаас 2024 оны 11 сарын 07-ны өдөр 24.282.000 төгрөгийг цахимаар хүсэлт гарган авсан нь үнэн болно. Ямар нэгэн маргах зүйлгүй. Одоо үлдэх 26.689.214 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт 26.689.214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б.*******ад холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 26.689.214 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26.689.214 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291.396 төгрөгөөс 145.698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 145.698 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******аас 145.698 төгрөгийг тус тус гаргуулж, ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО