| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01232/И |
| Дугаар | 103/ШШ2025/01043 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2025/01043
2025 11 05 103/ШШ2025/01043
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн дугаар хороо, Стадион оргил, Махамата гандийн гудамж, 31/1 байр, Эн эм тауэрын 17 давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суух ******* овогт *******ын *******т хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 7.762.057,62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ж.******* нь 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар 93001-164468 дугаартай зээлийн үлдэгдэл 1.953.000 төгрөг, зээлийн хүү 1.014.423,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41.242,42 төгрөг, нийт 3.008.666,32 төгрөг, 93001-164885 дугаартай зээлийн үлдэгдэл 973.000 төгрөг, зээлийн хүү 504.209,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20.867,27 төгрөг, нийт 1.498.076,61 төгрөг, 93001-164928 дугаартай зээлийн үлдэгдэл 1.752.000 төгрөг, зээлийн хүү 907.891,2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 37.068,39 төгрөг, нийт 2.696.959,59 төгрөг, 93001-164950 дугаартай зээлийн үлдэгдэл 322.000 төгрөг, зээлийн хүү 166.859,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6.495,6 төгрөг, нийт 495.355,1 төгрөг. Талуудын хооронд байгуулсан 598473 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-164468 дугаар 93001-164885 дугаар 93001-164928 дугаар 93001-164950 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5.000.000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2.593.384,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 105.673,24 төгрөг, нотариатын зардалд 63.000 төгрөг, бүгд 7.762.057,62 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ж.*******аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ХХК-д 7.762.057,62 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.762.057,62 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******т хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 7.762.057,62 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.143 төгрөгөөс 69.571,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 69.571,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ж.*******аас 69.571,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО