Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/01044

 

 

 

2025 11 05 103/ШШ2025/01044

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн  дугаар хороо, Сентрал тауэрын  давхар, 712 тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, ******* гүний тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 446.933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь ******* овогтой Мөнх-эрдэнэтэй 2024 оны 10 сарын 23-ны өдөр 82312 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 1 сарын 14-ний өдөр 315.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000844413 тоот зээлийг Хаан банк дахь 5085161485 тоот дансанд зээлдэгч Б.Мөнх-эрдэнэ нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Мөнх-эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар 2000844413 тоот зээл 2025 оны 2 сарын 13-ний өдөр дуусч үндсэн зээл 315.000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 223 хоногийн хүү 128.783 төгрөг, шимтгэл 3.150 төгрөг, нийт дүн 446.933 төгрөг болсон тул нийт 446.933 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ББСБ-аас 446.933 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, төлөхөд маргах зүйлгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 446.933 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 446.933 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.057,9 төгрөгөөс 7.028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 7.028 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******эс 7.028 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО