Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2025/01045

 

 

 

 

 

2025 11 05 103/ШШ2025/01045

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн  дугаар хороо, Сентрал тауэрын  давхар,тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Рашаантын  тоотод оршин суух ******* овогт *******н *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 416.812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь ******* овогтой *******тай 2024 оны 12 сарын 20-ны өдөр 91080 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 12 сарын 20-ны өдөр 300.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000779445 тоот зээлийг Хаан банк дахь тоот дансанд зээлдэгч Д.******* нь шилжүүлэн авсан. 2025 оны 1 сарын 28-ний одор 50.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000886455 тоот зээлийг Хаан банк дахь  тоот дансанд зээлдэгч Д.******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Д.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 09 сарын 15-ны өдрийн байдлаар: 2000779445 тоот зээл 2025 оны 2 сарын 18-ний өдөр дуусч үндсэн зээлээс 57.165 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 242.834 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 269 хоногийн хүү 123.347 төгрөг, хүүнд төлсөн 20.952 төгрөгийг хасаж нийт хүү 102.395, нийт дүн 345.229 төгрөг, 2000886455 тоот зээл 2025 оны 2 сарын 27-ний өдөр дуусч 50.000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 230 хоногийн хүү 21.083 төгрөг, нийт дүн 71.583 төгрөг болсон. Нийт үндсэн зээл 292.834 төгрөг, нийт хүү 123.478 төгрөг, шимтгэл нийлбэр 500 төгрөг, нийт 416.812 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.******* миний бие ******* ******* ББСБ-аас нэхэмжилсэн 416.812 төгрөгийн үнийн дүнг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 416.812 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******н *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 416.812 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.154 төгрөгөөс 6.577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 6.577 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.*******аас 6.577 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО