| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01309/И |
| Дугаар | 103/ШШ2025/01054 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/01054
2025 11 10 103/ШШ2025/01054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Хишиг уул ХХК-ийн байранд байрлах ******* ******* ХК-ийн Багануур салбарын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар ороцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хэрлэнтуяа, нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч *******гийн ******* /, *******ийн ******* / нар нь ******* *******ны Багануур салбараас 2024 оны 10-р сарын 09-ний өдөр MN200034330001900495 тоот зээлийн гэрээгээр 5.000.000 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 18 сарын хугацаатай, жилийн 18.0%-н хүүтэй авсан. Зээлдэгч ******* нь зээл авах үедээ Улаанбаатар, Багануур, ,тоот хаягт оршин сууж, Багануур тохижилт ААТҮГ-т нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчлэгчээр , хороо, Рашаант гудамж ажиллаж байсан. ******* нь 2024 оны 12 сард ажлаасаа халагдаж 2025 оны 07 дугаар сараас хойш зээл хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүрэг зөрчигдөх болсон. 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 2.635.663,67 төгрөг байна. *******, ******* нарын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. Эдгээр хүмүүстэй утсаар холбогдож чадахгүй байгаа. Утсаа ерөөсөө авахгүй байгаа гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХК-ийн Багануур салбарын итгэмжлэл олгосон албан тоот, ******* ******* ХК-ийн итгэмжлэл олгосон албан тоотын хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн дансны харилцагчийн хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК-ийн Багануур салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******, ******* нар иргэний эрх зүйн харилцааны оролцогч болох нь ******* ******* ХК-ийн Багануур салбар, *******, ******* нарын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн бичгээр байгуулсан гэрээгээр тогтоогдож байх бөгөөд *******, ******* нар нь оршин суугаа хаягтаа байхгүй болох нь Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд хариуцагч нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул *******, ******* нарыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тугчин овогт *******гийн ******* /УГ73041831/, Боржигон овогт *******ийн ******* /СУ79033164/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагч *******, ******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Анужинд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО