| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/01172/И |
| Дугаар | 103/ШШ2025/01064 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2025/01064
2025 11 12 103/ШШ2025/01064
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 710.317,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь иргэн Ю.*******тай Дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулан ажиллаж байна. Ю.******* нь Дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сараас эхлэн 2025 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд иргэн Ю.*******аас ******* эрчим хүчний үндсэн төлбөр 486.611,2 төгрөг, алданги 223.706,75 төгрөг, нийт 710.317,95 төгрөгийн төлбөрийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ю.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ю.******* нь дүгээр хороо, тоотод оршин суудаг. Багануур ******* *******аас нэхэмжилсэн 710.317,95 төгрөгөөс 400.000 төгрөгийг 2025 оны 10 сарын 27-ны өдөр төлсөн. Үлдэх 310.317,95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 710.317,95 төгрөгөөс 400.000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байх бөгөөд, үлдэх 310.317,95 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******ад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 710.317,95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ю.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.597 төгрөгөөс 10.798,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 10.798,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ю.*******аас 10.798,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Багануурын ******* ******* ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО