Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/01066

 

 

 

 

 

2025 11 12 103/ШШ2025/01066

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Cүхбаатар дүүргийн  дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Нарийны гудамж  тоотод оршин ******* овогт *******ийн ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11.686.028 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч нь ******* *******тай 2024 оны 11 сарын 14 өдөр М№660030003095035350 тоот Цахим зээлийн гэрээ байгуулан, 30 сарын хугацаатай, 12.374.000 төгрөгийг, 20.4 жилийн хүүтэй авсан. Зээлийн гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зорчин, зээлээ хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд Зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт 11.686.028 төгрөгийг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие нь ******* *******ны зээлийн үлдэгдэл 11.686.028 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11.686.028 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11.686.028 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.926 төгрөгөөс 100.963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 100.963 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Т.*******аас 100.963 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО