Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/01067

 

 

 

 

2025 11 12 103/ШШ2025/01067

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: ******* *******  дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******  дүгээр хороо, Байдлагийн  тоотод оршин суух ******* овогт *******ын *******,

Хариуцагч: ******* *******  дүгээр хороо, Байдлагийн  тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* дүүрэг, 4 хороо, Байдлаг 11 гудамж, 4 тоотод оршин суух хаягтай иргэн Н.*******, Э.******* нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус ******* Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 5.000.000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 24 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сар бүр 205.000 төгрөг төлж, үлдэх 285.000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тус тус төлж, нийт зээлсэн 5.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 5.000.000 төгрөгөөс одоог хүртэл төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Зээлийн гэрээний үүрэг зөрчсөн Н.*******, Э.******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 5.000.000 төгрөгийг гаргуулж ******* ******* Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан банкны 100200237010 дансанд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь хөдөлмөр халамжийн ахмадыг дэмжих зээлээс 5.000.000 төгрөгийн зээл авсан. Төлөхөд маргах зүйлгүй. ******* нь батлан дааж гарын үсэг зурсан учир түүнд ямар ч хамаагүй. Би өөрөө хариуцан төлөх болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул Э.*******оос татгалзаж байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Э.*******оос татгалзаж, хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Э.*******оос татгалзаж, хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 94.450 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 47.475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО