| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00686/И |
| Дугаар | 310/ШШ2025/00650 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 310/ШШ2025/00650
| 2025 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 310/ШШ2025/0050 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******-р ны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:/-ийн
Хариуцагч: ******* аймгийн сумын -р баг, гэх хаягт оршин суух, овогт гийн /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 1200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00*******/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.******* нь Б.т холбогдуулж ноолуурын үнэ 1200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: 2022 оны хавар буюу 04 сард О.******* миний бие эхнэр ийн хамт өөрийн өмч хөрөнгө болох сувай эр ямаануудаа самнасан. Тэгээд манай ямаанаас нийт 250 кг 00 грам ноолуур гарч би хөдөө гэрээсээ эхнэрийн хамт 2022 оны 05 сарын 0*******-нд сум орж ноолуурын ченж гийн тэй уулзаад тухайн үеийн ханш болох үнээр буюу 1 кг ноолуурыг 100000 төгрөгөөр бодоод 250 кг 00 грамм ноолуур өгсөн юм. Надад 25000000 төгрөг өгөх байснаас дансаар хэд хоногийн дараа 5000000 төгрөг өгсөн, тэрнээс хойш ерөөсөө мөнгө өгөхгүй байсаар байгаад 2025 оны 0*******, 09 сард тус бүр 1000000 төгрөг буюу 2000000 төгрөг, 09 сарын 30-ны өдөр 1*******00000 төгрөг өгсөн. Одоо 1200000 төгрөг өгөх ёстой. 2022 оны 05 сараас хойш би тасралтгүй 3 жил Б.ээс ноолуурын мөнгөө өгөөч гэж байнга утсаар ярьж нэхсэн. Сард *******-******* удаа байнга ярьж байсан. Сүүлдээ утсаа авахгүй зугтаагаад өдий болтол мөнгөө өгөөгүй, өгнө гэж хэлээд миний 1200000 төгрөгийг өгөхгүй байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч хуулийн дагуу 1200000 төгрөгийг Б. гэх хүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 04 сард ямаагаа самнаад 05 сарын 0*******-ны өдөр нутгийн улсуудтай сум оруулж өгсөн. Тухайн үед ахад ноолуураа өгөөд буцсан. Түүнээс хойш мөнгө орж ирэхгүй болохоор нь утсаар ярьсан. 250 кг 00 грамм ноолуур өгсөн. Тухайн үед ноолуур 100000 төгрөгтэй байсан. Тэгээд 0 сарын 02-ны өдөр утсаар ярьж байгаад 500000 төгрөг авсан. Тэгээд ах руу залгаад ярихад боломжтой бол өгнө гэдэг хариу өгсөөр 2025 он болсон. 2025 оны 0******* сард -Овооны наадам дээр ах морь уяад ирэхэд нь уулзаж ярилцсан чинь 0******* сарын 01-ний өдрөөс эхэлж өгнө гэсэн. Дараа нь ярьсан чинь ах нь мөнгөгүй байна гэж хэлсэн. Тэгээд 0******* сард 1000000 төгрөг өгсөн. 09 сарын 21-ний өдөр мөн нэг 1000000 төгрөг өгсөн. Дараа нь бас нэхэл дагал болж байж 09 сарын 30-нд 1*******00000 төгрөг өгсөн.
Түүнээс хойш мөнгө байхгүй байна гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Одоо 1200000 төгрөгийг бүтнээр нь авъя гэж байгаа. 2 хүүхдээ дулаан газар байлгах гэж байшин эхлүүлсэн, түүнийг хурдан дуусгамаар байна. Бүхэл бүтэн 3 жил боллоо гэв.
3. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний хувьд О.*******ас ноолуур худалдаж авсан нь үнэн. Мөнгөний боломжгүй байгаа тул сар бүр 1000000 төгрөгөөр 202 оны 12 сард төлж дуусгах хүсэлтэй байна гэжээ.
3.Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйл нь үнэн. Би төлөхгүй биш төлнө. Бөөн өгч чадахгүй, худлаа хэлээд баймааргүй байна. Энэ хүн бас намайг сонссон байх, би *******0 настай ээжийгээ хардаг. 1000000 төгрөгийг cap сардаа өгч чадна гэв.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2024 оны тооллого /хэргийн 3-4-р хуудас/, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 5-*******-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 09-р хуудас/, хариуцагчаас хариу тайлбар /хэргийн 20-р хуудас/ баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь Б.т холбогдуулан ноолуурын үнэ 1200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Нэхэмжлэгч нь 2022 оны 05 сарын 0*******-нд сум орж ноолуурын ченж гийн тэй уулзаад тухайн үеийн ханш болох үнээр буюу 1 кг ноолуурыг 100000 төгрөгөөр бодоод 250 кг 00 грам ноолуурыг 25000000 худалдан борлуусан. Одоо ноолуурын үнээс үлдэх 1200000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
4. Хариуцагч дараах тайлбарыг гаргажээ. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бөөн төлж чадахгүй учир сард 1000000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэх тайлбарыг гаргаж байна.
5. Хариуцагч нь шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бөөн төлж чадахгүй, сард 1000000 төгрөгөөр төлж барагдуулна гэх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 1 сард 1000000 төгрөгөөр хувааж төлөх тайлбарыг зөөвшөөрөөгүй болно.
Талуудын хооронд ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч Б. нь ноолуурын үнээс 1200000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй гэх талаар маргаагүй тул хариуцагч Б.ээс ноолуурын үнэ 1200000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож шийдвэрлэлээ.
. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23*******950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 23*******950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11, 11******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч овогт гийн /РД:/-ээс 1200000 /арван зургаан сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /РД:/-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23*******950 /хоёр зуун гучин найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 23*******950 /хоёр зуун гучин найман мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ