| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00474/И |
| Дугаар | 313/ШШ2025/00681 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 313/ШШ2025/00681
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: ******* /РД: *******/, Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, ,,,,
Зээлийн гэрээний үүрэгт 2 442 430.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 029 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 27 014.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 27 014.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ