| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0045/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.7.1., 17.12.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 66
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.******* баяр,
Шүүгдэгч Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д-т холбогдох эрүүгийн 1718000000104 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д-, 1981 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг ******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй,
Үүнд:
1.1995 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,
2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 424 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар,
3.Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан 6 сарын хорих ялаар өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996.11.15-ны өдрийн 424 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 15 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 15 хоногийн хорих ялаар тогтоосон,
4.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 158 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хорих ялаар тогтоосон,
5.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2006 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, эдлэх ялыг 7 жил 10 хоногийн хорих ялаар тогтоосон,
6.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 343 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 29 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д- 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэр 17 дугаар байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан иргэн ******* ын өмчлөлийн “Honda Civic” маркийн ******* ОРХ улсын дугаартай хөх өнгийн суудлын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2017 оны 9 дүгээр сарын эхээр нийт 3 удаагийн үйлдлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээ нурууны задгайд оршин суух иргэн ******* ын хашаанаас иргэн ******* ын эзэмшлийн 18 нэр төрлийн эд зүйлийг машин механизм ашиглан, хууль бусаар авч 8.295.000 /Найман сая хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг ******* тоот хашаанаас иргэн ******* ийн өмчлөлийн 2 тооны эр хонийг хулгайлан авч 290.000 /Хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 205 тоот өрөөнд нэвтэрч, иргэн******* ын эзэмшлийн Самсунг Галакси Эс-4 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 150.000 /Нэг зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д- нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэр 17 дугаар байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан иргэн ******* ын өмчлөлийн “Honda Civic” маркийн ******* ОРХ улсын дугаартай хөх өнгийн суудлын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
2017 оны 9 дүгээр сарын эхээр нийт 3 удаагийн үйлдлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээ нурууны задгайд оршин суух иргэн ******* ын хашаанаас иргэн ******* ын эзэмшлийн 18 нэр төрлийн эд зүйлийг машин механизм ашиглан, хууль бусаар авч 8 295 000 /Найман сая хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээ нурууны 27-1 тоот хашаанаас иргэн ******* ийн өмчлөлийн 2 тооны эр хонийг хулгайлан авч 290 000 /Хоёр зуун ерэн мянга/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тоот өрөөнд нэвтэрч, иргэн ******* ын эзэмшлийн Samsung galaxy s4 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 150 000 /Нэг зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д-ын өгсөн:
2017 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 9 цагийн үед аавын төрсөн дүү болох ******* эгчийн ажиллуулдаг буудал дээр нь очсон. ******* эгч Өнгөт хорооллын 17-р байрны урд талд байдаг автомашины гараашийн сахиул хийдэг. Намайг очиход ******* эгч өрөөндөө унтаж байсан. Охин ******* нь намайг ороход гэр рүүгээ харилаа гээд гараад явсан. Тэгээд би сууж байтал ******* эгчийн унтаж байгаа орны дэрний хажууд нь машиных нь түлхүүр байсан. Тэгэхээр нь түлхүүрийг нь аваад гарсан. Гадаа үүдэн дээр нь ******* эгч, түүний нөхөр ******* ах хоёрын ээлжилж унадаг хөх өнгийн ******* ОРХ улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би Сэлэнгэ аймгийн Орхон суманд ******* гэдэг хүнтэй уулзахаар машиныг нь унаад явсан. Орхон суманд очоод ******* ийнхийг нь хайгаад олоогүй. ******* ах намайг урьд нь манайхаар очоорой гэж байсан юм. Тэднийхийг олж чадаагүй болохоор буцаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 15 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд Сүхбаатар суманд очоод буцаж явах гэтэл машины бензин дуусчихаар нь өөрийнхөө барьж байсан гар утсыг ШТСтанцад 10 000 төгрөгийн барьцаанд тавиад машиндаа бензин хийгээд хөдлөсөн чинь 1 метр хэртэй яваад машин унтарчихаад асахгүй байсан. Тэгэхээр нь би тэр хавьд явж байсан нэг портертай хүнийг зогсоогоод үзүүлсэн чинь “машины чинь бензин насос нь шатчихсан байна. Сайн үзэхгүй бол болохгүй байх“ гэж хэлэхээр нь тэр хүнийг гуйгаад портероор нь машинаа чирүүлээд өөрийнх нь гэрийнх нь хашаанд нь аваачиж тавьсан. Тэгээд би тэр хүнээс 10 000 төгрөг гуйж аваад Дархан орж мөнгө олж ирээд машинаа аваад явъя гэж хэлээд явсан. Тэгээд би нөгөөдөр нь буцаж Сэлэнгэ ороод машин тавьсан айлдаа ирсэн чинь тэр айл эзэнгүй байхаар нь өөрийнх нь утас руу залгасан чинь тэр хүн “Дарханд хүүхдийнхээ юмыг бэлдэх гээд ирчихсэн байна орой очино“ гэж хэлсэн. Тэгээд би хэсэг байж байгаад буцаад Дархан луу явсан. Тэгээд би тэр айлд ахиж очоогүй. ...Би******* ын эгчийн машиныг зүгээр унаж үзэх гэж авч явсан. Ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би урьд өмнө ******* эгчийн машиныг унаж байсан,
Би 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хамт шоронд ял эдэлж байсан ******* тай 10 цагийн орчим утсаар яриад Ширээ нуруунаас өөрийнхөө 2 хонийг зармаар байна унаа байна уу гэсэн чинь би унаа асуугаад өгье гэсэн. Тэгээд 12 цагийн орчим ******* гэж хүнийг Приус-20 машинтай нь аваад надтай уулзсан. Би ******* г урьд нь нэг удаа харж байсан сайн танихгүй. Тэгээд би Ширээ нуруунаас хонь авна гээд Ширээ нуруу явах замаараа дэлгүүр ороод 1 шил архи, 1 ундаатай аваад явсан. Би хонь хулгайлсан айлаас өдөр нь зүс таних хүнтэй хамт очиж 1 хонь худалдаж авч байсан. Ширээ нуруу ороод нөгөө айлаас жоохон зайтай машиндаа ******* , ******* нарыг үлдээгээд би хонио аваад ирнэ гэж хэлээд нөгөө хоньтой айлын хашаан дээр очиход нэг охин ирж байсан тэр охиноос хонь зарж байгаа юу гэсэн чинь зарна гэхээр нь эргэж ирж хонь авна гэж цааш яваад охин нь гэрлүүгээ орохоор нь хашааны 2 банзыг сугалж ороод амбаарын хаалгыг чарганы төмрөөр дарсан байхаар нь амбаарын хаалгыг онгойлгож 2 хонь авсан. Тэгээд ******* хонь гаргана гээд ******* ы хашаанд очиж 2 хонио гаргаад нэг хонийг дэлгүүрт 70 000 төгрөгөөр өгсөн. Нэг хонийг нь ******* ы эгч нь 65 000 төгрөгөөр худалдаж авсан.
Манай ээжийн хажуу талын блокон хашаатай, дотроо 2 давхар байшинтай айлд хүн байхгүй болохыг анзаарч харсан. Тэгээд тухайн айлыг нэлээд удаан ажиглаж байгаад 2017 оны 8-р сарын сүүл үеэр яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна тухайн айлын хашаанд орж дотор байсан листэн төмөр гараашийн цоожийг жижиг төмрөөр хөшиж онгойлгоод дотроос нь өнгө өнгийн зэс голтой кабел утсыг авсан. Тус кабел утаснууд нь шуудайнд хийхэд 50 кг том шуудай дүүрч байсан. Би тухайн утаснуудыг захын хойд хаалгаар ороод барилгын материал зардаг хэсэг рүү орж настай эрэгтэй хүнд нийт 85 000 төгрөгөөр зарсан. Тэгээд кабел утас хулгайлсны маргааш нь дахин гарааш руу орж 13 боодол шилэн хөвөн авсан. Тус хөвөн нь 1 боодолдоо 6 ширхэг байсан. Би бирж ороод портер машин хөлслөн авч тус шилэн хөвөнг ачаад бирж дотор шилэн хөвөн зардаг хүн дээр аваачиж 130 000 төгрөгөөр зарсан. Би тухайн портер машины жолоочид хулгай хийж байгаа талаараа хэлээгүй. Манай хашаанд байгаа миний эд зүйл гэж хэлсэн. Тэгээд би шоронгоос гарч ирээд танилцсан ******* гэх хүнд эзэнгүй хашаанд монгол гэр эд зүйл байгаа талаар хэлэхэд манай дүүтэй хэрэгтэй гэсэн бүх зүйлээ ачаад аваад ир би мөнгийг нь өгөөд авъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод шилэн хөвөн авсан өдрөөс хойш 2-3 хоногийн дараа ******* ийн дүү болох 20-25 насны залуутай уулзаж тус эзэнгүй хашаанаас эд зүйл хулгайлахаар болж би ганцаараа бирж ороод цэнхэр өнгийн портер машин хөлсөлж аваад Ширээ нуруу орж эзэнгүй хашаанд очоод гарааш дотор байсан 2 ширхэг монгол гэр, унь, хаалга, хана гээд бүх дагалдах зүйлийг нь аваад ******* ийн тосгонд байх хашаанд нь буулгасан. Тэгээд энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа гараашд үлдсэн зүйлийг хулгайлахаар биржээс өөр нэг цагаан өнгийн портер машин хөлслөн авч Тосгонд ******* ийн гэрт очиж ******* ийг 2 дүүгийнх нь хамт аваад Ширээ нуруунд байх эзэнгүй хашаанд очоод гараашд байсан 1 ширхэг зурагт, угаалгын машин, хөргөгч, монгол гэрийн шал, ор, шүүгээ, цагаан өнгийн хөөсөнцөр бор өнгийн ДСП хавтангууд, усны том цагаан сав, модны хөрөө 2 ширхэг, цахилгаанд залгадаг таслагч 1 ширхэг, жижиг ширээ зэрэг хүнд хэрэг болох бүх зүйлийг ачиж ******* ийн Тосгонд байх хашаанд буулгасан. Дээрх бүх зүйлийг нийлүүлээд ******* аас би нийт 310 000 төгрөг авсан. Тэгээд тус өдрөөс хойш 4-5 хоногийн дараа хамт шоронд сууж байгаад ******* гэх залуутай уулзаж ширээ нуруунд эзэнгүй хашаанаас хулгай хийсэн талаараа хэлж тус хашаанд байгаа төмөр амбаар болон гараашийг хулгайлах санал тавьж хулгайлахаар тохиролцсон. Тэгээд ******* бид 2 хамт явж Буян захын зогсоолоос цагаан өнгийн крантай маяти машинтай уулзаж тохиролцон ширээ нуруу орж төмөр гараашийг ачиж Тосгоны 7 буудал дээр төмөр авдаг хүнд 250 000 төгрөгөөр зарсан. ******* бид хоёр жолоочид 70 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгөө хувааж аваад салсан. Тэгээд тус өдрөөс хойш 2 хоногийн дараа ганцаараа бирж орж ******* тай уулзаж Ширээ нурууны хашаанд байгаа төмөр амбаарыг авахаар болсон. Тэгээд ******* би өөрөө крантай машин олно гээд хүмүүс рүү утсаар ярьж байгаад машин олсон. Би тус машины жолоочтой утсаар нь ярьж холбогдон уулзаад ширээ нуруу орж төмөр амбаарыг ачаад Тосгонд ******* ийн хашаанд буулгаад 70 000 төгрөг авч 50 000 төгрөгийг нь жолоочид өгсөн,
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цагдаа дээр ирчихээд Халамж орж тодорхойлолт авах гээд орсон чинь ******* гэж хүний хаалга онгорхой байхаар нь ороод ширээн дээр нь нэг гар утас байхаар нь аваад зах дээр гар утас зардаг хүнд 25 000 төгрөгөөр зарчихсан. Тэр мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч ******* ын өгсөн: Ажил дээрээ сууж байгаад Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга, ажилчид ажлын шугамаар ирж зааланд нийт алба хаагчдын хурал 14:40 цагт эхэлсэн. Тэгээд хурал 15:20 цагт дуусаад өрөөндөө орж ирээд ширээн дээр цэнэглээд орхисон бор шаргал өнгийн Galaxy s4 маркийн гар утсаа хайтал алга болсон байсан. Тэгээд би хяналтын камер шүүж үзэхэд гаднаас 15:06 цагийн үед саравчтай малгай, бараан өнгийн цамцтай, улаан канттай өмдтэй, 40 орчим насны эрэгтэй хүн манай байгууллага руу дотогш нэвтрээд 2 давхарт гараад манай 205 тоот өрөөний хаалгыг нээгээд дотогш ороод 8 секунд болоод гарч ирэхдээ халаасандаа ямар нэгэн юм хийж байгаа бичлэг байсан. Гар утсаа авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх 14, 16/,
Хохирогч ******* ийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна Хашаанд 15 хонь, пүнзэнд 8 хонь хийгээд чаргаар дарсан байсан. Өдөр миний охин Наранчимэгийг хичээлээсээ гэртээ ирээд хашаа руугаа орж байхад нь нэг хүн хонь зарахуу гэж асуусан гэсэн тэгэхээр нь хонь зарна гэсэн чинь машинаа аваад ирье гэж хэлээд дахин ирээгүй гэсэн. Тэгээд манай охин хувцсаа солиод буцаад гараад ирсэн чинь пүнзэнд байсан хонь гарчихсан 2 хонь алга байхаар нь охин над руу утсаар яриад пүнзэнд байсан 8 хониноос 2 хонь алга болсон хашааны банз онгойлгож авсан юм шиг байна гэхээр нь гэртээ ирээд цагдаад мэдэгдсэн. Яг хулгай хийж байхыг нь бол харсан хүн байхгүй харин Prius машин гудамжинд зогсож байхыг харсан байдаг. Гомдолтой байна. Хониныхоо мөнгийг олж авмаар байна гэх мэдүүлэг /хх 42/,
Хохирогч ******* ын өгсөн: 2017 оны 8-р сарын 24-ны шөнө 23 цагийн үед намайг 17-р багийн буудлын гарааш дээр байж байхад манай нөхөр ******* нь миний ******* улсын дугаартай Xonda civik маркийн тээврийн хэрэгслийг авчирч байр талын цонхны доор тавьчихаад явсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 8-р сарын 25-ны өглөө 10 цагийн үед гараашийн байрны урд талд цонхны доор тавьсан машин байхгүй болохоор нь би нөхөр ******* ыг ирээд машин аваад явсан гэж бодсон. Тэгээд би охин ******* руу залгаж “Аав чинь байна уу гэж асуусан чинь охин “Аав гараад явчихсан“ гэж хэлсэн. Тэгээд би охиноосоо "аав чинь машин яваад явчихсан юм уу" гэж асуусан чинь “аав жолооны үнэмлэхээ аваад гарсан” гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад нөхөр ******* ын утас руу нь залгаж “Машин хэзээ авч явсан юм" гэж асуухад манай нөхөр “Юу яриад байгаа юм бэ.Би машин авч яваагүй. Бирж дээр явж байна" гэж хэлсэн. ...Д- нь надаас түлхүүр хулгайлж аваад байрны гадаа байсан миний ******* ОРХ улын дугаартай машиныг унаад Сэлэнгэ аймаг руу аваад явсан байна лээ. Тэгээд Сэлэнгэд очоод машины бензиныг нь дуусгаад айлын хашаанд орхичихсон гэсэн. Д- нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Машинаа олоод авсан гэх мэдүүлэг /хх 109-110/,
Хохирогч ******* ын өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би гэртээ байж байтал манай эгч Цэрэнбямбаа миний гар утас руу залгаж Ширээ нуруунд байдаг хашаанд чинь хулгай орсон байна. 2 ширхэг амбаар чинь алдагдсан байна яаралтай очиж үзээд цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгчихөөд өөрөө ширээ нуруунд байх хашаандаа яваад очиход манай хашаан дотор байсан 6х3 хэмжээтэй төмөр лист төмрөөр хийсэн контейнер гарааш, төмөр рамтай жижиг модон амбаарыг дотор нь байсан цахилгааны утас, цахилгаан төмөр таслагч, хуучны орос хөргөгч, 6 ханатай Монгол гэр иж бүрэн, 5 ханатай монгол гэрийн мод иж бүрэн, гэрийн шал, хуучны зурагт, угаалгын машин, саарал өнгийн буйдан, сандал, улбар шар өнгийн жижиг модон шүүгээ, жижиг модон ширээ, мебель ширээ, янз бүрийн барилгын материал, 2 ширхэг дээл, түлээний дөрвөлж, модон ор 2 ширхэг, зөөлөн урт сандал, буйдан, урт хөрөө 2 ширхэг, усны сав, тогоо, бетон, орны матраас, 2 ширхэг бор хүрэн өнгийн чемодан зэрэг зүйлстэй нь хамт ачаад авч явсан байсан. Би одоогоор яг юу юу байсныг сайн санахгүй байна. Олон төрлийн эд зүйл байсан гэх мэдүүлэг /хх 152/,
Гэрч ******* ын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед Портер машинтайгаа гудамжны ойролцоо******* ийн авто засварын ойролцоо явж байхад ******* ОРХ улсын дугаартай цэнхэр өнгийн жижиг суудлын машины хажууд зогсож байсан залуу гар өргөж намайг зогсоогоод “энэ машиныг холбоод асаагаад өгөөч гэж хэлсэн”. Би өөрийн машины аккумляторыг салгаж аваад холбоод асаахад тэр машин асангуутаа унтарчихсан. Тэр залуу засварын газар үзүүлэхэд машиных нь бензин насос нь шатчихсан байна гэж байсан. Гэтэл танай хашаанд чирээд оруулаад тавьчихъя би Дархан явж сэлбэгийг нь олж ирье гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь чирээд гэрийнхээ хашаанд авчирч тавьсан. Ингээд тэр залуу маргааш ирнэ гээд ирээгүй. Нөгөөдөр нь буюу 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр намайг Дарханд хүүхдүүдийнхээ юмыг бэлдээд явж байхад над руу залгаад машинаа авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай гэрт хүн байхгүй байгаа гэж хэлэхэд хүлээгээд байж байя гэсэн. Ингээд орой нь гэртээ ирэхэд нөгөө залуу байхгүй байсан гэх мэдүүлэг /хх114/,
Гэрч ******* йн өгсөн: 2015 онд Дархан сумын 2-р баг Ширээ нурууны задгайд 2,8 га талбайтай 2 давхар модон байшин бариулж блокоор хашааг нь бариулсан. Уг хашааны урд өөрийн хуучин эд хогшилыг хадгалдаг 2х3 хэмжээтэй төмөр рамтай модон амбаар 7х2 хэмжээтэй төмөр листэн шалгүй амбаарт байрлуулж тавиад эд хогшилоо хадгалдаг байсан. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр уг хоёр амбаар болон дотор нь байсан 5 ханатай, зурмал хээтэй, дан бүрээстэй монгол гэр, мөн 5 ханатай хээгүй гэрийн мод, Румин улсад үйлдвэрлэсэн шкап, 2 өндөр шүүгээтэй модон ор, хэвийн ажиллагаатай хуучин Врука хөргөгч, хагас автомат угаалгын машин, 21 инчийн телевизор, зэс голтой кабел утас 210 метр, газар доорх кабел, утасны хамгаалалт 50 метр, цахилгаан таслагч, 40 литрийн бетон, 2 ширхэг жижиг хүүхдийн гэмээр морины эмээл, 1 ширхэг усны төмөр сав, төмөр листэн зуух болон бусад жижиг эд зүйлүүдтэй нь цуг хулгайд алдсан байна гэх мэдүүлэг /хх 158/,
Гэрч******* ын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ******* гэдэг хүн өөрийн хамаатан гэх ******* буюу миний танил хүнтэй хамт ирээд надтай уулзаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ширээ нурууны задгайд байрлах хашаа байшинд очиж үзсэн. Тэгээд газар, барилга байшин бүх зүйл нь надад таалагдаж байна. Гэхдээ одоохондоо надад мөнгө байхгүй авах хүн байвал би хашаа байшингийн талаар мэдээллийг үзүүлж байна гэж хэлээд бичиг баримтыг нь авч үлдсэн. ******* бид хоёр харилцан тохиролцож намайг харж хандаж байгаарай, хүмүүс үзье гэвэл үзүүлээрэй гээд бичиг хийж өгөөд түлхүүрийг өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хашаа байшинг эргээд очход хашаан доторх амбаарнууд алга болчихсон дотор нь байсан эд зүйлүүд хашаагаар нэг тараагаад хаячихсан болхоор нь би хашааны цоожийг түлхүүрээр онгойлгож орсон. Тэгээд ******* тай яриад хашаан дотор чинь байсан амбаарнуудыг эзэн нь авчихсан юм шиг байна гэхдээ эд зүйлүүд нь хашаагаар чинь задгай байна гэж хэлсэн. ...хаалганы цоож эвдрэлгүй байж машин орсон байсан. Байшинд хүн ороогүй байсан зөвхөн тэр хоёр амбаарыг аваад явсан байсан. Би нэг үхэр хариулж байсан хүнээс асуухад хашаан дотор нь нэг цагаан цамцтай хүн явж байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 159/,
Гэрч Н.******* ийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын эхээр яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Гэртээ хүүтэйгээ байж байтал хашааны хаалга цохисон. Яваад очтол монгол гэрийн хоёр ширхэг хос, шинэ гэмээр хээ угалзтай багана барьчихсан танихгүй залуу зогсож байсан. Та үүнийг худалдаж авах уу гэхээр нь үнийг нь асуухад 15 000 төгрөгөөр зарна бирж рүү гэрийн мод оруулах гээд машин хөлслөх мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би чиний гэрийн модны чинь хаалгыг худалдаж авъя гэж хэлэхэд авч явсан баганаа манай хашаанд үлдээчихээд би хаалгаа аваад ирье гээд явсан. Тэгээд 2 цаг гарангын дараа нөгөө залуу шинэвтэр гэхдээ хэрэглэж байсан шинжтэй хээ угалзтай монгол гэрийн хаалга, цэнхэр, ягаавтар өнгийн 2 ширхэг гэрийн дотор талын хөшиг авчирсан. Би тэр залуугаас 2 ширхэг багана, 1 ширхэг хаалга , 2 ширхэг хаалга, гэрийн дотор талын хөшиг бүгдийг нь нийлүүлээд 50 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгтэл тэр залуу та гэрийн мод худалдаж авах уу, надад 2 ширхэг гэрийн мод байгаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн найз ******* гэх залуу руу утсаар ярьж чи гэр авахуу 300 000 төгрөгөөр зарж байгаа юм байна гэхэд ******* авахаар зөвшөөрсөн. Тэгээд тэр гэр зарах залууд хандаж би 2 гэрийг чинь хоёуланг нь 200-300 мянгад худалдаж авъя гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу би аваад ирье гэж хэлээд миний утасны дугаарыг аваад явсан. Тэгээд холбоо бариагүй байж байгаад 2 хоногийн дараа миний гар утас руу залгаад 2 ширхэг гэрээ ачаад танай гадаа ирчихсэн байна гэж хэлсэн. Би гадагшаа гараад харахад бараан өнгийн портер маягийн ачааны машин дээр гэр аччихсан байсныг хашаандаа оруулж гэрийг нь үзэхэд 2 гэрийн мод нь бага зэрэг дутуу байсан. Тэгээд нөгөө залууд гэрийн мод дутуу байна гэхэд удахгүй үлдсэн модыг нь авчирч өгнө гэж хэлсэн. Би авсан хоёр гэрээ буулгаад үзэхэд 1 гэрийн бүтэн унь, 2 гэрийн хана бүтнээрээ, 1 ширхэг хаалга, 1 ширхэг тооно, 3 туурга 1 дээвэр эсгий ирсэн байсан. Тэгээд тэр залуу мөнгөө аваад явчихсан. Тэгээд би ******* найз руугаа ярьж 300 000 мянган төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. Тэгээд АТМ-с 200 000 төгрөгийг нь аваад гэр зарсан залууд өгсөн. 100 000 төгрөгийг нь би өөрөө авсан. Түүнээс хойш холбоо бариагүй байж байгаад 2-3 хоногийн дараа манай гэрт портер машинтай ирээд портерын хөлс 15 000 төгрөг өгөөч нөгөө үлдэгдэл гзрийн мод, унь зэргийг авчирья гэж хэлсэн. Тэгээд би машины хөлсний мөнгийг өгөөд гэрт байсан Галхуяг гэх өөрийн төрсөн дүү болон хамаатны залуу******* нарыг дагуулаад нөгөө залуутай хамт Ширээ нуруу явсан. Ширээ нуруунд саарал өнгийн блокон хашаатай, төмөр хаалгатай, хашаа дотроо дүнзэн модоор барьсан мансарттай 2 давхар байшинтай, 1 ширхэг модон амбаартай тэр амбаарын хажууд 1 модон амбаартай байсан. Тэгээд бид нар машинтайгаа тус хашаанд ороход нөгөө залуу бид нарт хандаж манайх энэ хашаагаа таллаж зарж байгаа. Тэгээд хашаагаа цэвэрлэж байгаа юм гэж хэлсэн. Хашаан дотор миний харж байснаар монгол гэрийн шал, гэрийн унь, тооно, хүний хэрэглэж байсан хуучин эд хогшил гээд маш олон зүйл газар дэлгэж асгасан байдалтай байсан. Тухайн үед тэр эалуу эдгээр хог новш дундаас хэрэг болох зүйл байвал бүгдийг нь аваарай гэж хэлсэн. Би хоёр дүүгээ дуудаж гэрийн шал, унь, тооно тэгээд дээр нь хэрэглэж болохоор бүх зүйлийг нь ачаарай гэж хэлээд өөрөө гэрлүүгээ явсан. Би гэртээ байж байтал нэг орчим цагийн дараа манай хоёр дүү нөгөө залуутай хамт манай гэрт эд зүйлсээ ачаад ирсэн. Тэгээд бид нар авчирсан эд зүйлийг буулгаж үзэхэд монгол гэрийн шал бүтнээрээ гэхдээ хуучирч муудаж хагарч хугарсан байдалтай байсан, 1 ширхэг цагаан өнгийн угаалгын машин, 2 ширхэг урт модны хөрөө, хүрз 3 ширхэг, 2 ширхэг хавтгай хөөсөнцөр, утас далдлагч 2 боодол, модон ор 2 ширхэг, 2 ширхэг модон шүүгээ улбар шар өнгөтэй гадна талдаа хээтэй, саарал өнгийн жижиг хөгжим, 1 ширхэг хуучны монел эурагт, төмөр дөрвөлж, цагаан өнгийн хуванцар усны сав, цагаан өнгийн хуучны хөргөгч, цэнхэр, бор өнгийн 2 ширхэг нимгэн дээл, эсгий ширдэг 3 ширхэг, цахилгааны утас, уртасгагч, төмөр иштэй сүх, тогоо, түмпэн зэрэг зүйлс байсан. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир нөгөө залууд машины хөлсний мөнгө 15 000 төгрөг өгсөн. Маргааш өдөр нь нөгөө залуутай уулзаж 100 000 төгрөг өгсөн. Тзгээд холбогдоогүй байж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би шувуундаа өгөх будаа авахаар Тосгоны 7-н буудал дээр бонго машинтай явж байгаад нөгөө гэр зардаг залуутай тааралдаж би машиндаа суулгаад юм ярьж байгаад манай шувууны хоолыг хамт зөөлцсөн. Тэгээд манай гэрт байж байтал нөгөө залуу та амбаар худалдаж авах уу гэхээр нь би хариуд нь зөвшөөрөхөд та ачих крантай машин олоод өг гэсэн. Тэгээд би өөрийн найз Энхээ гэх крантай машинтай залуу руу ярихад завгүй байна гээд өөр хүний дугаар өгсөн. Би дугаарыг нь тэмдэглэж аваад нөгөө залууд өгч явуулсан. Маргааш өдөр нь нөгөө амбаар зарах залуу над руу утсаар яриад би машин аваад амбаар авахаар явж байна унааны хөлсний 40 000 төгрөг бэлдээрэй гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай гэрт төмөр рамтай. 2x3 хэмжээтэй модон амбаар авчирсан. Тус амбаарыг би хашаанд буулгаж үзэхэд хаалгыг нь төмөр утсаар ороочихсон байсан. Тэгээд би нөгөө залууд 70 000 төгрөг өгч явуулсан. Би тус амбаарын хаалгыг онгойлгож үзэхэд 2 ширхэг бор өнгийн дээр үеийн чемодан, 1 ширхэг ногоон өнгийн урт зөөлөн буйдан шиг сандал, бор алаг өнгөтэй орны матраас, бор өнгийн ДСП хавтангууд, жижиг бор өнгийн зуух, саарал өнгийн буйдан гээд маш олон жижиг зүйлс байсан. Би хэрэглэж болох зүйлсийг нь аваад бусдыг нь шатаачихсан яг юу шатааснаа санахгүй байна. Тэр өдрөөс хойш тэр залуутай ерөөсөө уулзаагүй гэх мэдүүлэг /хх 161-162/,
Гэрч ******йн өгсөн: Дархан сумын 7 дугаар багийн бирж дээр өөрийн эзэмшлийн ******ДАР улсын дугаартай крантай Isuzu porward маркийнн тээврийн хэрэгсэлтэй зогсож хөлсний ажил хийдэг. 2017 оны 9-р сард яг хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна бирж дээр машинтайгаа зогсож байтал намхан дунд зэргийн биетэй шар царайтай 35-40 орчим насны эрэгтэй над дээр хүрч ирээд Ширээ нуруунаас Тосгон руу модон амбаар зөөлгөх гэсэн юм ямар үнэ хөлсөөр ачих вэ гэж асууж ирсэн. Тэгээд бид хоёр ярилцаж үнэ мөнгөө 50 000 төгрөгөөр тохиртол маргааш ачуулна шүү гэж хэлээд миний гар утасны дугаарыг тэмдэглэж аваад явсан. Тэгээд маргааш үдээс хойш над руу залгаад та 40 000 төгрөгөнд ачаад өгөөч гэж гуйсан. Би зөвшөөрөөд хаана очих вэ гэхэд Тосгоны төмөр замын гарам доор хүрээд ир би зам дээр зогсож байя гэж хэлсэн. Тэгээд би шууд төмөр замын гарам дээр яваад очиход нөгөө шар царайтай залуу замын хажууд хүлээж байсан. Тэгээд би тэр залууг машиндаа суулгаад Ширээ нуруу руу блокон хашаатай дотроо дүнзэн модон байшинтай айлд очсон. ...төмөр рамтай жижиг модон амбаарыг ачиж Ширээ нуруунаас доош уруудаж Тосгоны 13-р цэцэрлэгийн дээд талын уулзвараар зүүн гар тийш эргээд засмал замаар явж байгаад гүйдэг төмөр хаалгатай хашаанд очиж ачсан амбаараа буулгасан. Тус хашаанд хөл муутай жижиг биетэй залуу байсан ба хашаанд гахай, шувуу гзх мэтийн амьтад тэжээж байсан. Тэгээд би тус хашаанд амбаарыг буулгачихаад 40 000 төгрөгөө аваад явсан. Түүнээс хойш тэр хүмүүстэй уулзаагүй гэх мэдүүлэг /хх 165/,
Насанд хүрээгүй гэрч ******ийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн орчим сургуулиасаа тараад гэрээдээ явж байхад манайхаас ард өөр гудамжинд ногоон өнгийн Prius20 маркийн машин байсан тэр машины зүгээс манай хашааны чигт нэг хүн яваад намайг хашаанд очиход тэр хүн манай хашаа руу хараад байхаар нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь танайх хонь зарах уу гэж асуухаар аав, ээж хоёр л мэдэж байгаа байх гэсэн чинь хэдээр зардаг юм бэ гэхээр 100 000 төгрөгөөр зардаг. Аав, ээж хоёр мэдэж байгаа гэсэн чинь хамаагүй ах нь авна гээд байсан. Тэгээд тэр ах машинаа аваад ирье гээд яваад өгсөн. Би гэртээ ороод хувцсаа сольчихоод гараад ирсэн чинь пүнзэнд 8 хонь хийгээд хаалгыг нь чаргаар дараад орхисон байсан чинь хашааны буланд 6 хонь үлдээд 2 хонь алга болсон байсан. Тэгээд харсан чинь пүнзний хаалгыг уяаад чаргаар дарсан байсан чинь хаалгыг онгойлгоод чаргыг хол хаясан байсан гэх мэдүүлэг /хх 44/,
Гэрч ******ийн өгсөн: 13 цагийн орчим манай хажуу талын зам дээр хар ногоон өнгийн Prius шиг машин зогсож байсан. Би гэртээ ороод 20-иод минутын орчим болоод араад харахад нэлээн цаана 1 хүн 2 хонь хөтлөөд цаашаа явж байсан. Тэгээд сүүлд Нараагийнх хонь алдсан гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх 49/,
Гэрч В.******* ы өгсөн: Намайг өчигдөр гэртээ байж байхад 12 цагийн үед миний 99373288 дугаарын утас руу миний танил ****** гэгч 88271304 дугаараас байн байн залгаад ****** ахаа Тосгоны 7 дугаар дэлгүүр дээр хүрээд ирээ гээд байхаар нь би яваад очтол ****** ганцаараа зогсож байсан. Тэгснээ ахдаа шинэ хонины шөл уулганаа гээд байхаар нь би юу гээд солиороод байгаа юм бэ гээд харьсан. Тэгээд маргааш нь 12-13 цагийн үед ****** над руу залгаад ах машин чинь бэлэн байна уу гэхээр нь би урд талын гудамжны Булгантамирыг хоёулаа 7-ийн буудал ороод ирье гэж хэлээд ногоон өнгийн Prius 20 машиныг нь аваад явсан. Бид гурав нийлээд махны байрнаас эргээд стадионы тэр хавьд байх дэлгүүрээс 0.5 л нэг шил Түмний хишиг архи ******надад авч өгсөн.******бас тэр дэлгүүрийн айлаас нилээд урт гэрийн бүслүүр шиг хар өнгийн уяа аваад гарсан. Тэгээд машинд суугаад ах нар явнаа гээд Ширээ нуруу руу явсан. Тэгээд Ширээ нуруунаас нилээд цаашаа яваад, нэг улаан өнгийн худаг өнгөрөөд айлын хашааны гадаа зогсоогоод та хоёр байж бай. Одоо наана чинь машинтай хүн ирнэ гээд буухад ******* бид хоёр машиндаа үлдээд хүлээгээд сууж байтал ****** нилээд удаж байгаад 2 хонь нөгөө уяагаараа холбоод шавхайн дундаас чирээд гаргаад ирсэн. Тэгээд л бид гурав 2 хонийг машины арын багажинд өргөж оруулаад явж байтал ******надад хандаж ах танай хашаанд очиж энэ хоёрыг муулнаа, та алах хүнийг нь олоод өг гэхээр нь за гээд би өөрийнхөө гэр рүү аваад очсон. Тэгээд манай хашаанд ирээд нөгөө хоёр хонийг муулах хүн хайгаад олдохгүй байхаар нь бид гурав цуг сууж байгаад муулахаар болсон. Махыг нь яасныг******, ******* хоёр л мэдэж байгаа гэх мэдүүлэг /хх 51/,
Гэрч Л.Булгантамирын өгсөн: Өглөө гэртээ амарч байтал 10 цагийн үед манай арын айлын Баярмагнай гэж ах миний 99376542 дугаарын утас руу өөрийнхөө 99373288 дугаарын утаснаас яриад ширээ нуруунаас 2 хонь авч ирэх хэрэгтэй байна, манай дүү хүү гуйгаад байна унаа олдоогүй. Чи яваад өгөөч гэсэн. Тэгээд би босоод машинаа асааж Баярсайхныг аваад тосгоны 7 дугаар байрны тэнд очоод хүлээж байгаад Дугар гээд улаан куртиктэй 30 гаран насны залуу гараад ирсэн. Тэгээд машинд суугаад Ширээ нуруу руу явсан. Машинд суугаад явж байхдаа манай ээж бид нарт мал хувааж өгч байгаа юм. Тэндээс би хоёр хонь авч ирж мөнгө болгомоор байна гэсэн. Тэгээд Ширээ нуруунд очоод гудманд зогсоогоод та хоёр энд зогсож бай би хүнтэй уулзаад ирье гээд ******* бид хоёрыг хүлээлгээд урд зүг рүү алхаж яваад цаг гарангийн дараа ногоон өнгийн будагтай 2 хонь холбоод хөтлөөд ирсэн. Ирээд миний 45-75 ДАХ улсын дугаартай ногоон өнгийн машинд ачаад Тосгонд манай гэрийн ард ******* ы гэрт очоод хоёр хонийг нь би муулсан. Хоёр хонины арьсыг өлөнтэй нь Биржийн арын арьс шир авдаг газарт бид хоёр очиж 9 000 төгрөгөөр өгсөн. Хоёр толгой нь хашаанд үлдсэн. Хоёр махаа өөрөө зарж борлуулсан. Нэг махыг нь 6-ын тэнд дэлгүүрт оруулаад зарахыг нь би харсан. Нэг махыг нь яасныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 53/,
Гэрч ******ийн өгсөн: Би Дархан сумын Шим гэдэг нэртэй дэлгүүр ажилуулдаг. 2017 оны 9-р сарын дундуур жижиг биетэй хүн мах авах уу гэхээр нь харахад хонины мах байсан. 19 орчим кг болсон. 1 кг махыг 4000 орчим төгрөгөөр бодож 70 000 орчим төгрөг болсон гэх мэдүүлэг /хх 57/,
Гэрч ******н өгсөн: 2017 оны 10 дугаар сарын дундуур надад хар саарал өнгийн Samsung galaxy s4 маркийн гар утас 25 000 төгрөгөөр зарсан хүнтэй адилхан харагдаж байна. Өөрийнхөө гар утас хэлж хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 19/,
гэрч ******ийн мэдүүлэг /хх 164/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9, 36-40, 103-105, 126-133/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 10, 145, 147/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх11,146,148/, Капитал зууч ХХК-ний хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 22, 60, 98-99, 138-139/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д-ын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан "автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан", 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан "үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан", 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан "машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан", 17.12 дугаар зүйлийн 1-т заасан "бусдын малыг хулгайлсан" гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* т 2 400 000 төгрөгийн, хохирогч ******* д 8 295 000 төгрөгийн, хохирогч ******* т 290 000 төгрөгийн, хохирогч ******* д 150 000 төгрөгийн хохирол тус тус учирснаас хохирогч ******* 2 400 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөө, хохирогч ******* 8 295 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөө, хохирогч ******* 150 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгөө эргүүлэн авсан болох нь хавтаст хэргийн 11, 146, 148 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож, хохирогч ******* ийн 290 000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Д- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д- нь 6 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 343 дугаар шүүгчийн захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 29 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 178/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 184-186, 189-191, 193-194/, тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 343 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д- нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар 1 жил 2 сар 29 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохиицуулалт хамаарахгүй хэдий ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүрд нь ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан хөнгөн ялуудыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс /хх 65/ 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
1718000000104 дугаартай хэрэгт 1718002140086, 1718001400094, 1718002130140 дугаартай хэргүүдийг нэгтгэж /хх 30, 83, 118/, дээрх хэргүүдэд эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан "автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан", 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан "үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан", 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан "бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан", 17.12 дугаар зүйлийн 1-т заасан "бусдын малыг хулгайлсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д-аас 290 000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээ нурууны 27-01 тоотод оршин суух хохирогч Гомбожавын ******* /РД:ТГ72091563/-т олгосугай.
3.Шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 сарын хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д-д оногдуулсан 4 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д-ын цагдан хоригдсон 122 /нэг зуун хорин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7.Хэрэгт хураагдан ирсэн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хяналтын камерын бичлэг бүхий DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1718000000104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ