| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/04628/И |
| Дугаар | 191/ШШ2025/09594 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/09594
| 2025 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 191/ШШ2025/09594 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ******* хороо, ******* ******* хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ***** дүгээр хороо, ******* *** *******, *** тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ***** дүгээр хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа **** дугаар нээлттэй, хаалттай хорих анги, ******* овогт /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, **** дүгээр хороо, ******* *** *******, *** тоот хаягт оршин суух, ******* овогт /РД:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 57,640,777 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ХХК болон иргэн Д. нар нь тус банктай 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тоот Зээлийн гэрээ, -1 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, 78,800,000.00 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд, У.ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******** дүүрэг, ***** дүгээр хороо, ******* //, ***** дугаар хэсэг, **** тоотод байрлах, 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, У.ы эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, ****** дүүрэг, **** дүгээр хороо, ******* *** *******, ****, ******* //, **** хэсэгт байрлах 86.0 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар.
Нэхэмжлэгч нь дээрх зээл болон барьцааны эрхээ нотариатаар батлуулж, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно.
Хариуцагч нь зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг болох, үндсэн зээлээс 25,098,042.91 төгрөг, үндсэн хүүнээс 16,984,110.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 35,710.20 төгрөг буюу нийт 42,117,863.46 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн бөгөөд зээлийн гэрээний хавсралтаар тохирсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин зөрчил үүсгээд байна. Энэ нь зээлийн гэрээний 9.2-т заасан ноцтой зөрчил юм. Иймд хариуцагч нараас дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн төлбөр дараах байдалтай байна. Үүнд, үндсэн зээл 53,701,957 төгрөг, хүү 3,885,864.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,956.00 төгрөг, нийт 57,640,777.00 төгрөг.
Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 57,640,777 төгрөг гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэртэй төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. гэжээ.
2.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,218,677 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК, Д. нар нь 56,422,100 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 44,922,100 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулах, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд У.ы эзэмшлийн, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, ******* дүүргийн ****** хороо, ******* 3 *******, *****, ******* //, ***** хэсэг хаягт байршилтай газар, 86 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газар, У.ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ***** дүгээр хороо, ******* //, ***** дугаар хэсэг, ***** тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч ******* ******* ХХК, Д., У. нарт холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 57,640,777 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,218,677 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК, Д. нар нь 56,422,100 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 44,922,100 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулах, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд У.ы эзэмшлийн, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, ****** дүүргийн ****** хороо, ******* *** *******, *****, ******* //, **** хэсэг хаягт байршилтай газар, 86 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газар, У.ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******** дүүргийн ***** дүгээр хороо, ******* //, ***** дугаар хэсэг, тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК, Д., У. нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,218,677 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК, Д. нар нь 56,422,100 төгрөгийн 2,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2,500,000 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр, 44,922,100 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулах, төлбөрөө тогтоосон хугацаанд сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд У.ы эзэмшлийн, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* **** *******, *****, ******* //, ***** хэсэг хаягт байршилтай газар, 86 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газар, У.ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ***** дүгээр хороо, ******* //, ***** дугаар хэсэг, тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 446,154 төгрөг, 70,200 төгрөг, нийт 516,354 төгрөгийн 258,177 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 258,177 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 258,177 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА