Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 017

 

Д.Одонбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2016/0131/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал,

           Ялтны өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,

Нарийн бичгийн дарга: С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Одонбаатарт холбогдох эрүүгийн 201622000135 дугаартай эрүүгийн хэргийг ялтны давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 01-нд тєрсєн, 24 настай, эрэгтэй, урьд нь Хєвсгєл аймаг дахь Сум дундын шїїхийн 2013 оны 11 дїгээр сарын 14-ны єдрийн 194 дїгээр шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 27 дугаар шїїхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны єдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж ял эдэлж байгаад Хєвсгєл аймаг дахь Сум дундын эрїїгийн хэргийн анхан шатны шїїхийн 2015 оны 11 дїгээр сарын 04-ний єдрийн 18 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Єршєєл їзїїлэх тухай хуулийн 4 дїгээр зїйлийн 4.1-д зааснаар эдлээгїй їлдсэн хорих ялаас єршєєн хэлтрїїлж байсан, Хонин-Онход овогт Дашзэвгийн Одонбаатар /регистрийн дугаар РЭ92010115/,

Ялтан Д.Одонбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны єдєр Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 10-33-20 тоотод оршин суух иргэн Ч.Мєнхбатын гэрт нэвтрэн эд хєрєнгє хулгайлж 1 000 000 тєгрєгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 07-ны єдєр Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 11-07-03 тоотод оршин суух иргэн Б.Энхтуяагийн байшинд нэвтрэн эд хєрєнгє хулгайлж 680 000 тєгрєгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус їйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Д.Одонбаатарыг бусдын эд хєрєнгийг хулгайлах гэмт хэргийг давтан їйлдлээр бусдын орон байранд нэвтэрч їйлдсэн гэм буруутайд тооцож, Эрїїгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар шїїгдэгч Д.Одонбаатарыг эд хєрєнгийг хураахгїйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 52 дугаар зїйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зїйлийн 52.5-д зааснаар шїїгдэгч Д.Одонбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчїїдийн хорих ангид эдлїїлж, Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 59 дїгээр зїйлийн 59.1-д зааснаар шїїгдэгч Д.Одонбаатарын цагдан хоригдсон 110 /нэг зуун арав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрїїгийн 201622000135 дугаартай хэрэгт эд мєрийн баримтаар хураагдсан зїйлгїй, битїїмжлэгдсэн эд хєрєнгєгїй, шїїгдэгч нь бусдад тєлєх тєлбєргїй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 Ялтан Д.Одонбаатар давж заалдах гомдолдоо: Би Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүү үүсгэн шалгагдаж 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс цагдан хоригдож байгаад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүх хурлаар орж хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлсэн.

Би 2016 оны 02 дугаар сарын 22-нд, 2016 оны 03 дугаар сарын 07-нд тус тус айлын орон байр луу хулгайгаар орж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан ба уг хэргийг үйлдэхдээ архи уусан үедээ ээжийнхээ хамар хашааны айлд орон зурагтыг нь авч буцааж өгөөд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дахин хулгай хийсэндээ маш их харамсаж, хийсэн хэрэгтэй гэмшиж байна.

... Мөн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр эрүүл явж байгаад 11-07-03 тоотод оршин суух айлаас зурагт, утас хулгай хийсэн. Маргааш нь 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр буюу эмэгтэйчүүдийн баярын өдөр манай эхнэрийн найзууд, мөн манай найзууд эхнэрүүдээ баярлуулахаар хамт олноороо цуглана гэж тохирсон байсан юм. Тухайн үед надад ээж, эхнэр, үр хүүхдээ баярлуулах мөн найзуудынхаа нийллэгэнд очих мөнгө байгаагүй. Ээжээсээ мөнгө гуйх гэж очоод зүрхлэхгүй буцаж, харих замдаа айлын гудамжаар явж байгаад цоожтой, цонх нь онгорхой байхаар нь орж утас зурагтыг нь аваад зурагтаа 220 000 төгрөг, утсаа 30 000 төгрөгөөр зарж эхнэртээ нэг бөгж авч, мөн ээж үр хүүхэддээ юм авч явж байгаад мөрдөн байцаагч Мөнхдаваад баригдаж мөнгө болон бусад эд зүйлээ хураалгасан билээ. Би юу ч бодолгүй өөрийнхөө болон эхнэрийнхээ нүүрийг найзуудынхаа өмнө улаалгахгүй, ээж, эхнэр, үр хүүхдээ ганц удаа баярлуулах гэсэн өчүүхэн бодлоор буруу зүйл хийсэндээ  маш их гэмшиж байна. Урьд өмнө нь би хэрэг төвөгт холбогдон шийтгүүлж байх үедээ ахиж хулгай хийхгүй ойлгосон, ухаарсан гэж байсан нь тухайн үедээ ингэж хэлбэл бага ял авна гэсэн ахархан бодолтой, өөрийгөө хуурч мөн эхнэр хүүхдээ бодолгүй явснаа дахин гэмт хэрэг хийж цагдан хоригдож байх энэ хугацаандаа өнгөрсөн амьдарлаа эрэгцүүлэн өөртөө харамсаж байна.

Би алдаа дутагдлаа ойлгож ухаарч хохирогч талд хохирлоо бүрэн төлж, хийсэн хэргээ хүлээж байцаагчдаа хүндрэл учруулаагүй. Би эхнэр хүүхэддээ зөв үлгэр дуурайлал болж эр нөхөр шиг нь зөв замаар амьдралаа авч явах нь миний үүрэг гэдгийг сайн ойлгож, ухаарч авсан... Иймд ялаас минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Ялтан Д.Одонбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны єдєр Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 10-33-20 тоотод оршин суух иргэн Ч.Мєнхбатын гэрт нэвтрэн эд хєрєнгє хулгайлж 1 000 000 тєгрєгийн хохирол, 2016 оны 03 дугаар сарын 07-ны єдєр Хєвсгєл аймгийн Мєрєн сумын 11-07-03 тоотод оршин суух иргэн Б.Энхтуяагийн байшинд нэвтрэн эд хєрєнгє хулгайлж 680 000 тєгрєгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус їйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан болон шїїх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн ялтан Д.Одонбаатарыг давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэйгээр хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ. Мөн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх ялтан Д.Одонбаатарт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал болон урьд нь хулгайн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж байсан, хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэнийг харгалзан үзэж, хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул ялтан Д.Одонбаатарын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүссэн…” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

      ШҮҮГЧИД                                                       Ё.БЯМБАЦЭРЭН

                                                Н.БАЯРХҮҮ