| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/04035/И |
| Дугаар | 191/ШШ2025/01759 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/01759
| 2025 02 26 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,110,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.*******гийн хүү нь хариуцагч Б.*******тай Монгол Улсад танилцаж, танилын холбоотой байсан ба 2017 оноос БНСУ-д дотносон ч гэр бүлээ батлуулаагүй, 2020 оны 01-р сарын 11-ний өдөр хамтран ажиллаж, амьдарч байсан нэхэмжлэгчийн хүү , Б.******* нарын дундаас ач хүү нь мэндэлсэн. Нэхэмжлэгчийн хүү хариуцагч Б.******* хоёр хүү ийн хамт цаашдаа Монголдоо хамт амьдарна гэж ярилцаж байсан.
Гэтэл хариуцагч Б.******* 2022 оны 12-р сарын 27-ний өдөр Монгол Улс руу аав нь нас барсан тул түрүүлээд буцсан. Үүнээс хойш хариуцагч нь нэхэмжлэгчийн хүү той холбоотой байж тэд хамтдаа Монгол Улсад амьдрах байр, машин авах зорилгоор нэхэмжлэгч Ч.******* болон түүний хүү хоёр БНСУ-д өдөр шөнөгүй ажиллаж олсон бүх орлого, цалингаа сар бүр тогтмол хариуцагчид шилжүүлж, хадгалуулж, нэгмөсөн байр авахаар цуглуулж байсан боловч хариуцагч Б.******* нь 2024 он гарснаас хойш нэхэмжлэгчийн хүү болон нэхэмжлэгч Ч.*******д хандаж "Чамтай би одоо амьдрахгүй... Мөнгө чинь байхгүй..., мөнгөө та нар олж авч чадахгүй.... Монголд ирээд гуйлгачин болоорой, шүүхдээд мөнгөө авахыг чинь харъя" гэх мэт хэл амаар доромжлон, Б.*******д өөрийн охин шигээ хандаж байсан нэхэмжлэгчийг хэл амаар доромжлон төсөөлөөгүй ааш араншин гаргаж, нэхэмжлэгчийн байр, машин авах зорилгоор хадгалуулж байсан мөнгийг нэхэмжлэгчийн хүссэн зорилгоор ашиглахгүй өөрийн мэт ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжин улмаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч болон түүний хүүгийн утасны дугаарыг блоклож холбогдох боломжгүй болгон холбоо барихгүй, нэхэмжлэгчийн мөнгийг буцаан өгөхгүй нэхэмжлэгчийг ноцтой хохироож байна. Нэхэмжлэгч Ч.******* нь өөрийн харилцах Төрийн банкны тоот данснаас хариуцагч Б.*******гийн харилцах Хаан банкны тоот данс руу байр авах зорилгоор нийт 31,370,000 төгрөг шилжүүлснийг харуулбал: 2023 оны 01-р сард 100,000 төгрөг 2023 оны 02-р сард 1,600,000 төгрөг 2023 оны 04-р сард 2,000,000 төгрөг 2023 оны 06-р сард 6,215,000 төгрөг 2023 оны 07-р сард 4,810,000 төгрөг 2023 оны 08-р сард 2,045,000 төгрөг 2023 оны 09-р сард 3,500,000 төгрөг 2023 оны 10-р сард 2,100,000 төгрөг, 2023 оны 11-р сард 200,000 төгрөг, 2023 оны 12-р сард 240,000 төгрөг, 2024 оны 01-р сард 4,550,000 төгрөг, 2024 оны 03-р сард 1,510,000 төгрөг, 2024 оны 04-р сард 1,500,000 төгрөг, 2024 оны 05-р сард 1,000,000 төгрөг, Нэхэмжлэгч Ч.******* нь мөн өөрийн харилцах Хаан банкны тоот данс, тоот данснаас хариуцагч Б.*******гийн харилцах Хаан банкны тоот данс руу байр авах зорилгоор нийт 8,450,000 төгрөг шилжүүлснийг харуулбал: 2022 оны 06-р сард 7,550,000 төгрөг, 2022 оны 08-р сард 600,000 төгрөг, 2022 оны 09-р сард 300,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 09-ний өдөр 500,000 төгрөг. Мөн нэхэмжлэгч Ч.*******гийн харилцах данснаас 2022 оны 02-р сарын 26-ны өдрөөс 2022 оны 05-р сарын 11-ний хооронд хариуцагч Б.*******гийн харилцах Хаан банкны тоот данс руу 24,790,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Ч.*******гийн харилцах Хаан банкны тоот дансны хуулгыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарган өгөх болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.******* нь 2022 оны 02-р сараас 2024 оны 05-р сарыг хүртэл нийт 65,110,000 төгрөгийг өөрийн хүү ийг Монголд очоод амьдрах байр авах зорилгоор хариуцагч Б.*******д шилжүүлсэн байдаг боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл байр авалгүй нэхэмжлэгчийг шилжүүлсэн мөнгийг хувьдаа ашиглаж нэхэмжлэгчийг хохироож байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т "Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 65,110,000 төгрөгийг хүүгээ Монголд очиход байр авах зорилгоор мөнгөө хадгалуулахаар шилжүүлсэн атал тухайн мөнгийг хадгалах үүргээ биелүүлэхгүй, дур мэдэн ашиглаж, буцаан шаардахад өгөхгүй үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй байна хэмээн үзэж ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасны дагуу хариуцагч Б.*******гаас байр авах зорилгоор шилжүүлсэн мөнгийг үндэслэлгүйгээр нэхэмжлэгч этгээдийн хүсэл зорилгод нийцэхгүй ашигласан тул 65,110,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна Миний бие Батмөнх овогтой ******* өөрийн нөхөр болох Уртнасан овогтой Дагвадоржтой анх 2012 онд Батлан хамгаалахын их сургуульд нэгдүгээр курст оюутан байхдаа танилцаж 17 насандаа найзалж нөхөрлөн хайр сэтгэлийн холбоотой болж үерхэн 2013 онд тусдаа гаран оюутны байр хөлслөн хамтдаа амьдардаг байсан. 2016 онд их сургуулиа төгсөөд 2017 онд хамтдаа БНСУ явсан. Тухайн үед 2017 онд солонгос явахдаа мөнгөгүй байсан учраас миний гэр бүлээс 10 сая төгрөг авч Солонгос явж байсан. Очоод хамтдаа Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа өөрийн нөхөр болох ийн ээж болох Чилхаа овогтой *******г Солонгос улс руу татах гэж 8 сая 500 мянган төгрөгийг миний ээж болох Ж.Янжиндуламаас авч солонгос улс руу явсан. Тэгээд хадам ээж болох Ч.******* Солонгос улсад ирж ажиллаж амьдарсан. Миний бие Солонгос улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа 2020 оны 1 сарын 11-нд өөрийн хүү болох Дагвадорж овогтой Азбилэгийг төрүүлсэн. Тухайн үед жирэмсэн байх хугацаандаа төрөн төртлөө тасралтгүй ажил хийж байсан. 2021 оны 12 сарын 4-нд миний аав бурхан болж ажил явдал гаран ээж дүү хоёр маань сэтгэл зүйн маш хүнд байдалтай байсан. Тэр үед нөхөртэйгөө ярилцан Чи хүүгээ аваад Монгол буцсан нь дээр гээд аавынхаа ажил явдлыг дууссаны дараа 2021 оны 12 сарын 29-нд Монголдоо буцаж ирсэн. Ирсэн цагаасаа хүү Азбилэг маань бие нь өвчин ороож байнгын эмнэлгээр явдаг болсон. Хүү маань одоо 4 нас 6 сартай, бие даах чадвар маш муу, хэлд ороогүй, ярьж чаддаггүй, хоолоо бариад идэж чаддаггүй дандаа миний туслалцаатай байдаг. Миний хүү нь 2024.5.8-ны өдөр хоёр нүдний хагалгаанд орсон. Ярьж чаддаггүй учир нүдний харааг шалгуулах боломжгүй байдаг. Иймэрхүү байдалтай байхад миний нөхрийн ээж Ч.******* үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Миний нөхөр Дагвадорж, хадам ээж Ч.******* нар Солонгос улсад хараар ажиллаж амьдардаг учраас манай нөхөрт монгол данс карт гэж байхгүй. Өөрийн ээжид мөнгөө өгч Монгол руу миний данс руу хадам ээжийн данснаас мөнгөө шилжүүлдэг байсан. Тухайн үед би Солонгос улс руу нөхрийнхөө араас хүүхдээ аваад явах гээд виз мэдүүлсэн боловч 2 удаа ороод 2 удаа татгалзсан хариу авсан. Миний нөхөр нь 2023 оны 11 сараас эхлэн гэнэт ааш зан нь хувирч өөрчлөгдөн, хэрүүл хийж хэл амаар доромжилж "Холын харилцаа бүтэхгүй Салъя, залхаж байна" гэх мэт үгээр дайрч давшлан, өөрийн Солонгос дахь гар утас сошиал хаяг, Facebook, Instagram бүгдийг нь хааж блоклон ямар ч холбоо барих боломжгүй болгосон. Үүгээр зогсохгүй бүх аккаунт хаяг устган цоо шинэ хаяг нээсэн. Би хааяа утсаар ярих шаардлага гарсан үедээ Солонгос руу өөрийнх нь найз нөхөд, хадам ээж рүү утасдан нөхрийгөө холбож өгөхийг гуйж утсаар ярьдаг байсан. Найз нөхдөөс нь нөхрийгөө гэр бүлээс гадуурх харилцаатайг олж мэдсэн тэр цагаас хойш хүү бид хоёрыг хог шиг хаясан. Одоо хүүхэдтэйгээ утсаар ярьдаггүй биеийн байдал асуудаггүй, анхаарал халамж тавьдаггүй. Маргаан гарснаас хойш хүүхдэдээ тэтгэвэр тэтгэмж огт өгөөгүй. Ямар ч үндэслэлгүйгээр хадам ээж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад маш их гайхаж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус дүүргийн шүүхэд Ч.*******гийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.******* нь Б.*******д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 65,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж зохицуулсан ба нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул шүүх хуульд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Б.*******д холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 65,110,000 төгрөг гаргуулах тухай Ч.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС