2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/09397

 

 

 

 

 

 

2025  11 03  191/ШШ2025/09397

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч.... дүүрэг, .д....үгээр хороо, ......талбай 5, өөрийн байранд байрлах, ......ХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ...дүгээр хороо, . ..дугаар хороолол, .нуур гуд...амж,.д...үгээр байр, .... тоотод оршин суух, Б.....д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29,860,786.45 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ......ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эннь 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ЗГ1105523150 дугаартай Зээл болон барьцааны гэрээг байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг авсан.

Б.Эннь 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ЗГ1105523150А дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн хэмжээг 20,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хүүг жилийн 18 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацааг 30 сар болгож өөрчлөн нийт 40,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авч ашигласан.

Гэрээний үүргийн зөрчил: Б.Эннь ЗГ1105523150 дугаартай Зээл болон барьцааны гэрээний 2.4, 3.1.1, 3.1.2, 3.1.3-д заасан гэрээний үүрэг, удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй, 209 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар ЗГ1105523150 дугаартай Зээл болон барьцааны гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөрт 26,839,071.56 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,924,798.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 96,916.80 төгрөг, нийт 29,860,786.45 төгрөгийг төлөөгүй. ЗГ1105523150 дугаартай Зээл болон барьцааны гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөн гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Зээлдэгч Б.Эгаас ......ХК-тай байгуулсан ЗГ1105523150 болон барьцааны гэрээний үүрэгт нийт 29,860,786.45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:  Хариуцагч Б.Эннь нэхэмжлэлийн шаардлагаас 1,910,855.70 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,949,930.8 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3,109,930.8 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ......ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....х, нөгөө талаас хариуцагч Б.Эннар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ......ХК нь хариуцагч Б.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,860,786.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эннь нэхэмжлэлийн шаардлагаас 1,910,855.70 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,949,930.8 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3,109,930.8 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ......ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ......ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,254 төгрөгөөс 153,627 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 153,627 төгрөг болон хариуцагч Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 153,627 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ......ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Голом банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,860,786.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Эннь нэхэмжлэлийн шаардлагаас 1,910,855.70 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,949,930.8 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 9 сарын хугацаанд буюу

2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг,

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг,

2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3,105,000 төгрөг,

2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 3,109,930.8 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ......ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ......ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,254 төгрөгөөс 153,627 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 153,627 төгрөг болон хариуцагч Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 153,627 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ......ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ