| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/11018/И |
| Дугаар | 191/ШШ2025/09557 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/09557
2025 11 07 191/ШШ2025/09557
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .....дүгээр хороо, .гудамж, ...А. т...ауэр, . ..дугаар давхар, ... тоотод байрлах, ...... ББСБ ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, ....дүгээр байр, .т..оотод оршин суух, М.......д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 17,234,732.57 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 205,199.31 төгрөг, шимтгэл 5,129.99 төгрөг, үндсэн хүү 38,858.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,557.39 төгрөг нийт 255,745.25 төгрөг
2. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 413,999.28 төгрөг, шимтгэл 8,200 төгрөг, үндсэн хүү 92,282.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,006.46 төгрөг нийт 530,487.88 төгрөг
3. 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 75,599.16 төгрөг, шимтгэл 1,500 төгрөг, үндсэн хүү 16,851.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,922.9 төгрөг нийт 96,873.41 төгрөг
4. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 246,114.17 төгрөг, шимтгэл 6,152.86 төгрөг, үндсэн хүү 43,693.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,282.29 төгрөг нийт 303,243 төгрөг
5. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 173,401 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,947.01 төгрөг нийт 197,348.01 төгрөг
6. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 300,000 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,835.62 төгрөг нийт 338,835.62 төгрөг
7. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 249,100 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,694.17 төгрөг нийт 256,794.17 төгрөг
8. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 248,441.49 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү -0.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,663.34 төгрөг нийт 256,104.82 төгрөг
9. 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 3,499,997.28 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 610,668.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,525.19 төгрөг нийт 4,133,190.49 төгрөг
10. 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 683,546.37 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 138,072.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,253.19 төгрөг нийт 829,871.91 төгрөг
11. 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 2,802,599.93 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 674,885.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,142.61 төгрөг нийт 3,495,628.29 төгрөг
12. 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 593,627.67 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 103,632.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,860.98 төгрөг нийт 703,121.40 төгрөг
13. 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 326,698.97 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 70,004.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,477.74 төгрөг нийт 406,180.98 төгрөг
14. 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 1,422,372.78 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 303,795.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,997.51 төгрөг нийт 1,735,165.73 төгрөг
15. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 3,026,026.54 төгрөг, шимтгэл 0 төгрөг, үндсэн хүү 635,714.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,900.78 төгрөг нийт 3,689,641.61 төгрөг
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал буюу нотариатын зардал 6,500 төгрөг
Иймд хариуцагч Ц.Жа нийт 17,234,732.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.Жашүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 17,234,732.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.
3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч Ц.Жань нэхэмжлэлийн шаардлага болох 17,234,732.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 7 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,462,732.57 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.л, нөгөө талаас хариуцагч Ц.Жа нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч Ц.Жавзмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 17,234,732.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Жань нэхэмжлэлийн шаардлага болох 17,234,732.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 7 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,462,732.57 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,124 төгрөгөөс 122,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 122,062 төгрөг болон хариуцагч Ц.Жа улсын тэмдэгтийн хураамжид 122,062 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ...... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Жавзмаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ц.Жань нэхэмжлэлийн шаардлага болох 17,234,732.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 7 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,462,000 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,462,732.57 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,124 төгрөгөөс 122,062 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 122,062 төгрөг болон хариуцагч Ц.Жа улсын тэмдэгтийн хураамжид 122,062 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ