| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00703/И |
| Дугаар | 301/ШШ2025/00475 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 301/ШШ2025/00475
301/ШШ2025/00475
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, ... дугаар хороо, С тауэр, ... дугаар давхарт байрлах “ТББСБ” ХХК /РД:6365744/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Э сумын 3 дугаар баг, Ц хорооллын ... дүгээр гудамжны 19 тоотод оршин суух Ш-ын З /ИБД:........../-д холбогдох
701,598.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2096132 тоот Ткредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 550,844.67 төгрөг, үндсэн хүү 141,073.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,680.03 төгрөг, шимтгэлд 1,000 төгрөг, нотариатын төлбөрт 0 төгрөг, нийт 701,598.09 төгрөгийг хариуцагч Шижирбаатарын З-ээс гаргуулах гэжээ.
Хариуцагч Ш.Зулцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ш.Зулцэцэг нь ТББСБ ХХК-ийн гэрээний дагуу төлөгдөх 701,598.08 төгрөгтэй танилцаж 2025 оны 10 дугаар сард багтаан төлж дуусгах хүсэлттэй байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ТББСБ” ХХК нь хариуцагч Ш.Зулцэцэгт холбогдуулан 701,598.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 701,598.09 төгрөгийг 2025 оны 10 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Ш.Зулцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,388 төгрөгөөс 10,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 10,694 төгрөг, хариуцагч Ш.З-ээс улсын тэмдэгтийн хураамж 10,694 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТББСБ” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 701,598.09 төгрөгийг хариуцагч Ш.З 2025 оны 10 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,388 төгрөгөөс 10,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 10,694 төгрөг, хариуцагч Ш.З-ээс улсын тэмдэгтийн хураамж 10,694 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ш.З нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН