2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/09696

 

 

 

 

 

 

 

 

2025  11  10  191/ШШ2025/09696

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .... дугаар хороо, .д...үгээр байр, .т...оотод оршин суух, Ц......ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ..... дугаар хороо, .д....үгээр хороолол, .... дугаар байр, 3....тоотод оршин суух, ......-д холбогдох

 

Хүүхэдтэй уулзуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Са нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Са миний бие 2023 онд Ч.Битай танилцаж улмаар гэр бүл болж хамтран амьдарсан. 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүү С.Бу маань төрсөн. Бид бие биедээ хайртай сайхан амьдарч байсан боловч эхнэр Ч.Бэмээ нь болох Д.Хболон ах дүү нар нь бидний амьдралд хөндлөнгөөс оролцож биднийг салгасан.

Хүү маань төрөөд сар ч болоогүй байхад 2025 оны 5 дугаар сарын 03-ны өдөр эмээ нь 3-4 үүл гэрт маань дайран орж ирж, хэрүүл маргаан үүсгэн, эхнэр хүүхдийг маань хүчээр авч явсан. Миний бие хүүхэдтэйгээ уулзах гээд гэрт нь очиход хаалгаа тайлахгүй, уулзуулаагүй ба цагдаа дуудсан. 5 дугаар сарын 20-ны үед Ч.Би хүүгийн хамт гэртээ ирсэн ба 8 дугаар сард ажлаасаа ирэхэд хүүгээ аваад гэрээс явсан байсан. Ч.Би бид 2-т цаашид хамт амьдрахааргүй шалтгаан байгаагүй ба эмээ болон ах дүү нарынхаа үгэнд орж надаас салж явсан гэж бодож байна. Ч.Би надаас бүх холбоогоо тасалж гар утас, фейсбүүк мессенжер зэргээ надтай холбоогүй болгож блок хийсэн байсан.

Би хүүтэйгээ уулзах байтугай хүүгийнхээ талаар асуух ярилцах ямар ч боломжгүй байна. Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг, эх хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж үүрэг хүлээх, эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглоно гэж заасан. Гэтэл Ч.Би хүүтэй маань ер уулзуулахгүй энэ талаар бид тохиролцохгүй байгаа тул хуульд зааснаар шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Би хүүгээ маш их санаж бэтгэрч байна.

Би хүү С.Бутэйгээ 7 хоногийн амралтын өдөр бүр уулзаж нийт 4 цаг хамт байх хүсэлтэй тул өдөр цагийг тогтоож өгч, хүүхдийнхээ өмнө эцэг хүний хувьд хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөл боломжийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Э.Са шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд Э.Са миний бие Ч.Бид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Өөрийн хүсэлтээр татгалзаж байгааг минь шийдвэрлэж өгнө үү. Харилцан тохиролцсон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Э.Са нь хариуцагч Ч.Бид холбогдуулан хүүхэдтэй уулзуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь харилцан тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хүсэлт гаргагчийн тус шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Э.Саын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Бид холбогдох хүүхэдтэй уулзуулахыг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Э.Саын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Саад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид хүсэлт гаргагч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  О.ЦЭНД-АЮУШ