2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/02061

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 14

191/ШШ2025/02061

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч тоот хаягт оршин байрлах, ******* лизинг ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.Тэмүүжин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.******* нь манай компанитай 2021 оны 01-р сарын 22-ний өдөр МЕ- БЗГ/2022-35128 тоот барьцаат зээлийн *******ээ байгуулан 4,300,000 / Дөрвөн сая гурван зуу мянга/ төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Г.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн *******ээний дагуу Apple IPhone 13 Pro max 128GB загварын гар утсыг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн *******ээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Г.******* нь МЕ-БЗГ/2022-35128 тоот барьцаат зээлийн *******ээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 12-р сарын 13-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,312,717.14 / Таван сая гурван зуун арван хоёр мянга долоон зуун арван долоон төгрөг арван дөрөвөн мөнгө /төгрөг төлөх байснаас 1,452,000.00 / Нэг сая дөрвөн зуун тавин хоёр мянга/ төгрөг төлж 3,860,717.14 / Гурван сая найман зуун жаран мянга долоон зуун арван долоон төгрөг арван дөрөвөн мөнгө /төгрөг төлөөгүй 402 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн *******ээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. 

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, Улаанбаатар хот Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, бэлхийн 53 гудамж, 393 тоот хаягаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2024/03768 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Г.*******г бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Г.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд *******ээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Г.*******г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн *******чилгээ, итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Барьцаат зээлийн *******ээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Иргэний үнэмлэхний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/03768 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч ******* лизинг ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******г эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Г.******* нь ******* лизинг ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Барьцаат зээлийн *******ээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх *******ээгээр тогтоогдож байх тул зээлийн *******ээний үүргийн нэхэмжлэлд Г.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* нь Улаанбаатар хот, С хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/03768 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч ******* Лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* Лизинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-г хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Тэмүүжин /Утас:/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС