2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/09515

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 06 191/ШШ2025/09515

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .... дүгээр хороо, ....й-5, өөрийн байранд байрлах, ....к ХК /РД:..../-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ....к ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Мө эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч ..... нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ....ктай ЗГ-R000169927-2024/06/11 тоот гэрээ байгуулан 27,150,000.00 төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, зээл, зээлийн хүүг сард 2 удаа (5, 20-нд) эргэн төлөлт хийх хүсэлт гарган авсан. ....к нь харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулагдсан өдөр зээлдэгчийн дансанд зээлийн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагчтай байгуулсан Дижитал цалингийн зээлийн гэрээний Хавсралтад заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 30 сарын хугацаанд сар бүрийн 5, 20- нд эргэн төлөлт хийх замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч, зээлдэгч нь 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн төлбөрийн графикийг зөрчиж эхэлсэн бөгөөд 1 жил гаруй хугацаанд хугацаа хэтрүүлсэн байдалтай байгаа болно. ....к ХК-ийн зүгээс зээлдэгч Энхтуяагийн Мөнгөнцэцэг холбогдуулан дээрх зээлийн үүрэгт гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,429,425.63 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 191/Ш32025/37744 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг.....тоот хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. ....к ХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгчийн ....кинд харилцагчаар бүртгүүлэхдээ бөглөсөн анкет болон иргэний үнэмлэхэд хэвлэгдсэн хаягаар нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс өөр хаяг банканд бүртгэгдээгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлагатай болоод байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Энхтуяагийн Мөнгөнцэцэг /РД:ЕЙ89100223/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/

2.2 Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт /хх-9/

2.3 Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/

2.4 Дижитал зээлийн гэрээ /хх-11-12/ Хүү тооцооллын хүснэгт /хх-8/

2.5 Зээл/картын өргөдөл /хх-13/

2.6 Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ /хх-14-16/

2.7 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/37774 дугаар захирамж /хх-17/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/43774 дугаар захирамжаар Э.Мөийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ....к ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Мө эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Э.Мө, ....к ХК -ийн хооронд 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дижитал зээлийн гэрээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба Э.Мө энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ....к ХК -ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

....к ХК нь Э.Мөийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран ......т хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/37774 дугаар захирамж, хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд ....к ХК -ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Мө эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

3. Хүсэлт гаргагч ....к ХК -ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ....к ХК -ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Мө эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ....к ХК -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Мө хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч.... мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ