Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Амгалан,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч*******,

Шүүгдэгч Ц-, А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц-, А- нарт холбогдох эрүүгийн 1718004090085 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц-, -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, -настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, төмөр замын ашиглалтын мэргэжилтэй, “Улаанбаатар төмөр зам” *******ажилтай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо - тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хорооллын *******тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.

 

Монгол улсын иргэн, А-, 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын ашиглалтын мэргэжилтэй, “Улаанбаатар төмөр зам” *******ажилтай, ам 4, эх, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 22 дугаар хороолол 3-р байрны 46 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, -  регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Ц-, А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Nice”  баараар үйлчлүүлж байсан иргэн*******тэй “толгой дээрээс усны сав шидлээ” хэмээн маргалдаж улмаар Ц- нь толгойн тус газарт нь гараараа цохиж, А- нь салтаан тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц-, М.Арингэрэл нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Nice” баараар үйлчлүүлж байсан иргэн*******тэй маргалдаж улмаар шүүгдэгч Ц- нь хохирогч*******ийн толгойн тус газар нь гараараа цохиж, шүүгдэгч А- нь салтаан тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь “дух, баруун хөх, зүүн талын бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

  

            Шүүгдэгч А-ийн өгсөн: 2017 оны 11-р сарын 20-ны өдөр манай байгууллагын сагсны тэмцээн болж тарсаны дараа ажлын газрын*******,*******, *******, ******* нартай орой 23 цагийн үед “Nice” бааранд орж 0,75 литрийн Соёрхол архи хувааж уугаад жаахан бүжиглэж байгаад 00 цагийн орчимд баар хаах болоод гарах гээд 2 давхрын шатаар бууж байтал миний толгой дээр жижиг цэвэр усны сав унаад ус гоожоод өмсөж явсан хувцас маань норсон. Тэгэхээр нь би нөгөө усны савыг газраас аваад буцаж дээшээ гараад энэ савыг хэн шидсэн гэхэд бааранд үйлчлүүлж байсан хажуугаар зөрсөн хүмүүс хохирогч*******ийн дүү гэх залуу руу заасан. Тэгэхээр нь би нөгөө залуу руу чиглүүлээд усны саваа шидсэн чинь цонхны тавцанд цохигдоод тэр залууг оносон. Тэгсэн чинь нөгөө залуу хэн усны сав шидсэн бэ гэхээр нь би “би” гэж хэлсэн чинь тэр залуу үгийн зөрүүгүй миний хацар луу алгадсан. Тэгэхээр нь би нөгөө залуутай барилцаж аваад маргалдсан. Тэгэхэд надтай хамт явсан*******,******* нар намайг салгаад бас*******ийн нөхөртэй нь бид нар бүгдээрээ маргалдсан. Тэгээд арай хийж салаад баарны гадаа гарч ирээд намайг*******тэй маргалдаж байхад манай ажлынхан салгаад 2 тийшээ болцгоосон. Тэгтэл баарны гадаа байсан эргүүлийн цагдаа нар намайг чи байж бай гэж байлгаад******* маргааш нь ажилтай байсан учраас манай ажлынхан аваад явсан.******* болохоор*******г цохисон, намайг өшиглөсөн гээд байгаа. Би маргалдсан өшиглөөгүй гэх мэдүүлэг,

            Хохирогч*******ийн өгсөн: 2017 оны 11-р сарын 20-ны өдөр төрсөн дүү *******ын найзын төрсөн өдөр болсон. Тэгээд би ******* түүний найзын хамт Дархан сум 4-р багт байрлах “Nice” бааранд 19 цаг өнгөрч байхад ороод нэг нэг пиво аваад суусан. Тэр пивоноос би уугаагүй 2-3 балгаад дүүдээ өгчихсөн. Баар хүнгүй байсан учраас бид 3 баарнаас гарсан. Тэгээд манай дүү ******* найзтайгаа надаас салаад явсан. Би Микрт байдаг ахындаа очоод усанд орчихоод байж байтал манай нөхөр ******* хөдөөнөөс ирсэн. Маргааш нь бид 2 эмнэлэгт үзүүлэх байсан. Тэгээд байж байтал шөнө 23 цагийн үед ******* манай нөхөр лүү утсаар яриад намайг “Nice” баарнаас аваач гэж ярьсан. Тэгэхээр нь би нөхрийгөө дүүтэй нийлээд архи уугаад ирэхгүй байх гэж бодоод хамт дагаад явсан. Тэгээд “Nice” баарны гадаа *******тай таараад гурвуулаа ганц цаг бүжиглэчихээд гарья гээд баарны 2 давхарт нь гарч 6 шил пиво аваад суусан.  Тэгээд баар хаалаа гээд бааранд байсан хүмүүс гарцгаагаад би ширээн дээрээ ганцаараа сууж байсан. Нөгөө хоёрыг 00-д байгаа юм болов уу гэсэн чинь байхгүй байсан. Тэгэхээр нь би 2 давхраас доошоо шатаар бууж байтал нэг эмэгтэй гартаа цэвэр усны сав барьчихсан энийг хэн шидсэн бэ нуулгүй хэлээрэй пизда нараа гээд миний хажуугаар надтай зөрөөд эмэгтэй дээшээ гарсан.  Тэгэхдээ намайг түлхсэн. Тэгтэл миний урдаас манай нөхөр, дүү хоёр доороос гарч ирсэн. Тэгэхээр нь хааж байнаа гарья гэж хэлээд зогсож байсан чинь цэвэр усны сав манай дүү *******ын толгой дээр ирж унасан. Тэгэхэд нь ******* усны сав хэн шидээд байгаан бэ гэсэн чинь нөгөө махлаг эмэгтэй би шидсэн. Тэгээд чи муу яах юм бэ пизда минь гээд манай дүүг алгадаад авсан чинь манай дүү зөрүүлээд тэр махлаг эмэгтэйг түлхсэн. Тэгэхээр нь би хажуугаас нь чи өөрөө хүүхэд алгадчихаад яах гээд хүүхэдтэй хэрэлдээд байгаа юм гэж хэлсэн чинь цаанаас нь нэг өндөр залуу гарч ирээд манай дүү *******ыг алгадаад авсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод тэр залуу руу чи яагаад хүн цохиод байгаа юм чи эрүүл наадах чинь согтуу хүн үйлчлүүлэгчтэйгээ ингэж харьцаж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь тэр өндөр залуу манай эхнэрийг түлхээд байгаа биз дээ наадах чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр чинь юм бол аятайхан аваад гараач наад эхнэр чинь усны сав шидэж алгадаж аваад гэж хэлсэн чинь тэр өндөр залуу хуц муу авгай минь зайл гэхээр нь би орсон юм чинь гарахаа мэдэж байна гэж хэлсэн чинь тэр залуу намайг шатны уруу түлхсэн гэхдээ би унаагүй. Тэгээд бид гурвыг 3 баарнаас гараад ирэхэд баарнаас зөндөө хүмүүс гарч байсан. Тэгээд явах гэж байтал араас тэр эмэгтэй янз бүрээр хэлээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би эргээд харсан чинь нэг хүүхэн ирээд миний дух руу гараараа цохисон. Цаанаас нь хүмүүс боль гээд татсан чинь тэр эмэгтэй хойшоо ухрахдаа хөлөөрөө миний салтаа руу өшиглөсөн. Тэгээд би тэнд байсан цагдаа дээр очоод намайг цохичихлоо энэ хүмүүсээ барьж аваачээ гэж хэлсэн. Тэгээд хэл амаар доромжлоод хэрүүл маргаан үүсгэсэн махлаг эмэгтэй, манай дүү бид 3-г цагдаа машиндаа суулгаж авч яваад эрүүлжүүлэх байранд очоод махлаг эмэгтэй, манай дүү 2-г эрүүлжүүлэхэд хийсэн. Би жирэмсэн гэж хэлсэн чинь эрүүлжүүлэхийн эмч итгээгүй. Тэгэхээр нь би сая салтаа руу өшиглөчихсөн өвдөөд байна гэсэн чинь тэр эмч гараараа тэмтэрч үзээд намайг явуулсан. Энэ гэмт хэргийн улмаас маш их хохирсон. Эмнэлэгт хэвтсэнээс болоод малаа хүнээр хөлс төлж маллуулсан,  хүүхэд нялх тул хүүхдээ асрагч хөлсөлж харуулсан, эмнэлэгт хэвтсэн болон хуулийн байгууллагад дуудагдсан ирэх очих унааны зардал болон эмчилгээний зардалд нийт 1 690 500 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэж мэдүүлэг,  

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Шүүгдэгч Ц-гийн өгсөн: 2017 оны 11-р сарын 20-ны өдөр манай байгууллагын сагсны тэмцээн болоод ажлын газрын А-,*******, *******, ******* нартай шөнийн 23 цагийн орчим Дархан сумын 4-р багт байрлах “Nice” бааранд орж 0,75 литрийн Соёрхол архи хувааж уугаад сууцгаасан. Тэгээд 00 цаг болоод баар хаах болоод гарах гээд 2 давхрын шатаар бууж байтал А-ийн толгойн дээр цэвэр усны сав унасан. Тэгсэн А- нөгөө усны савыг газраас аваад буцаж эргээд энэ савыг хэн шидсэн гэхэд тэнд бааранд үйлчлүүлж байсан 2-3 залуу тэр шидсэн гэж хохирогч*******тэй хамт явсан залуу руу заасан гэсэн. Тухайн үед би баарнаас түрүүлээд гараад явчихсан байсан. Тэгээд А-ийг гарч ирэхгүй болохоор нь буцаад баар луу ортол А- усны сав шидсэн гэх залуутай маргалдаад зогсож байхаар нь би дундуур нь орж салгаад баарнаас гадагшаа гарсан. Тэгээд баарны гадаа үүдэнд гартал хохирогч гэх******* надтай хэрэлдээд байхаар нь би гүйж очоод гараа зангидаж байгаад*******ийн дух орчимд нь нэг удаа цохисон тухайн үед байсан эргүүлийн цагдаа намайг салгасан би маргааш нь ажилтай байсан учраас гуйж байгаад эрүүлжүүлэхэд ороогүй гэртээ харьсан. А-ийг эрүүлжүүлэх байрлуу аваад явсан гэх мэдүүлэг /хх 56-57/,

            Гэрч *******гийн өгсөн: 2017 оны 11-р сарын 20-ны өдөр би хөдөөнөөс орж ирээд Микрт эхнэрийнхээ хамт хадам ахындаа байж байтал хадам дүү ******* утсаар яриад хүрээд ирээч гэхээр нь би гарах гэтэл манай эхнэр хамт явна та 2 нийлээд архи уугаад явчихна гээд хамт явсан. Тэгээд “Nice”  бааранд *******, эхнэр бид 3 ороод 6 шил пиво авч уугаад 3, 3-аар уусан. Манай эхнэр******* пивоноос бага зэрэг амсаад тавьсан. Тэгээд ороод удаагүй байхад баар хаах болсон ******* бид 2 гарч тамхи татчихаад буцаад баарлуу ороод 2 давхарлуу дээшээ алхаж байтал манай хадам дүү *******ын толгой дээр цэвэр усны сав унасан. Тэгсэн ******* хэн энэ цэвэр усны сав шидсэн бэ гэсэн чинь дээрээс нэг эмэгтэй ирээд би шидсэн гээд *******ыг алгадаад авсан. ******* буцаагаад тэр хүүхнийг түлхсэн. Тэр үед манай эхнэр******* дундуур нь ороод хүүхэд алгадлаа энэ тэр гэж хэлсэн. Тэгтэл доороос нэг өндөр залуу гарч ирээд *******ыг цохиж авсан тэгэхээр нь би дундуур нь ороод чи яагаад хүн цохиж байгаа юм үйлчлүүлэгчээ цохиж болдог юм уу гэсэн чинь тэр өндөр залуу наад залуу чинь манай эхнэрийг цохиод байна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүүхэн баарнаас гарсан, өндөр залуу эргээд явсан. Тэгээд баарнаас гараад ирсэн чинь зөндөө хүмүүс гарч байсан. Манай хадам дүүг цохиж зодож магадгүй гэж бодоод хадам дүүг аваад эхнэр бид 3 явах гэж байтал араас нэг эмэгтэй гичий янхан гэж хашхирч байснаа араас ирээд манай эхнэрийг татаад махлаг намхан эмэгтэй нь духанд цохисон. Хамт явсан өндөр хүүхэн нь доогуур нь манай эхнэрийг өшиглөсөн. Тэгээд өндөр хүүхэн нь зугтаасан махлаг эмэгтэй манай эхнэртэй зууралдаад байж байтал цагдаа ирж салгаад махлаг хүүхнийг авч явна гээд нөгөө хүүхнийг түр суулгасан. Тэгэхэд цаана нь хэдэн залуучууд маргалдаад байсан тэдний учрыг нь олчихоод нөгөө махлаг эмэгтэй, *******, манай эхнэр гурвыг цагдаагийн машинд суулгаад аваад явсан. Би араас нь очсон чинь манай эхнэр жирэмсэн гэдгээ хэлээд эрүүлжүүлэхийн эмэгтэй эмч манай эхнэрийг салтааг үзсэн би гадаа цонхоор нь хараад зогсож байсан. Тэгээд би эхнэрээ аваад ахындаа очиж унтсан. Маргааш өглөө нь эхнэр бид 2 эмнэлэг яваад үзүүлж харуулаад эхнэрээ эмнэлэгт хэвтүүлсэн гэх мэдүүлэг /хх 28-29/,

Гэрч  *******ын өгсөн: Би одоо он сар өдрийг нь санахгүй байна. Манай ажлын газар сагсны тэмцээн болоод тарцгаасан. Тэгээд А-,*******, *******, ******* бид хэд 1\Niсе бааранд орохоор болоод шөнө 23 цаг өнгөрч байхад орж 0,75 литрийн нэг шил архи, ус, ундаа авч сууцгаасан. Тэгээд жаахан юм ярьж авсан архиа хувааж уусан баар ч хаах болоод 2 давхарын шатаар доошоо бууж байтал А-ийн толгойн дээр цэвэр усны сав унасан. Тэгсэн А- тэр цэвэр усны савыг нь аваад эргэж хараад энийг хэн шидсэн бэ гэж асуухад хажуугаар өнгөрсөн хүмүүс тэр залуу шидсэн гэж нэг согтуу залууг заасан. Тэгэхэд нь А- тэр залуу руу цэвэр усны саваа шидсэн чинь нөгөө залуу хэн шидсэн бэ гэхэд нь А- би шидсэн гэж хэлтэл нөгөө согтуу залуу шууд ирээд А-ийг цохиод авсан. Тэгэхээр нь би дундуур нь салгах гээд боль гээд А-ийг тэврээд авсан чинь тэр согтуу залуу миний толгой руу бас цохисон. Тэгэхэд тэр согтуу залуутай хамт явж байгаа гээд ах гэх залуу тэр залууг тэврээд болиулах гээд байгаа бололтой шатан дээр үлдсэн. Тэгээд би согтуу хүмүүстэй маргалдаад яахав гээд*******г аваад гарсан чинь******* буцаад орсон. А- тэндээ тэр согтуу залуутай маргалдаад үлдсэн. Тэгээд гадаа байж байтал араас бөөнөөрөө гараад ирсэн. Тэгээд цагдаа нар ирчихсэн тарцгаа гээд бид нар одоо тарлаа гээд зогсож байтал үсээ задгай тавьсан хүүхэн намайг цохичихлоо гээд хүрээд ирсэн. Тэгээд А-, А-тэй маргалдаад байсан согтуу залуу, тэр эмэгтэй гурвыг цагдаа нар аваад явсан. Би*******г авч яваад гэрт нь хүргэж өгсөн. гэх мэдүүлэг /хх 31/,

 

Гэрч *******ын өгсөн: Би одоо сар өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ажил дээрээ байж байтал орой баар хаах дөхөж байхад 23 цагийн орчим Төмөр замд ажилладаг 4-5 хүн орж ирээд манай баарны 2 давхарт 0,75 литрийн нэг шил архи аваад сууцгаасан. Тэгээд байж байтал удалгүй баар хаах болоод манай бааранд үйлчлүүлж байсан хүмүүс баарнаас гарч эхэлсэн. Манай баарны 2 давхрын шатан дээрээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс унаж гэмтчихээд байдаг учраас би нэг согтуу үйлчлүүлэгчийг шатнаас буулгаад гадагш нь гаргачихаад буцаад шат руу гараад ирсэн чинь Төмөр замд ажилладаг А- гэдэг миний танидаг эмэгтэй нэг согтуу хүнтэй 2 давхрын шатан дээр зогсож байхаар нь би харчихаад наанаас нь очиж байтал нөгөө маргалдаж байсан согтуу залуу нь А-ийн нүүр лүү нь гараараа цохичихсон. Тэгэхээр нь би гүйж очоод нөгөө согтуу залууг цааш нь түлхээд дундуур нь ороод 2 тийш нь салгасан. Тэгтэл гаднаас А-тэй хамт явсан******* гэж эмэгтэй орж ирээд маргалдаж байгаа хүмүүс рүү дайраад хэрүүл маргаан үүсгээд байхаар нь тэнд байсан хүмүүсийг би бүгдийг нь гарцгаа гэж хэлээд гаргасан. Тэгтэл баарны гадаа байсан цагдаа нар намайг дуудаад хоорондоо маргалдаж зодолдоод байгаа хүмүүс нь хаана байна гэхээр нь би А-тэй анх маргалдаад байсан согтуу залуу тэр залуутай хамт явсан нэг эмэгтэй, нэг эрэгтэйг зааж өгчихөөд буцаад баар луугаа орсон гэх мэдүүлэг /хх 34/,

   Гэрч*******гийн өгсөн: Би одоо сайн санахгүй байна. Хаанаас ямар учраас хэн нь хоорондоо маргалдаж муудалцсаныг мэдэхгүй ямар ч байсан 2-3 хүн эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирээд эрүүлжүүлэх гэтэл 30-35 орчим насны нэг эмэгтэй /нэрийг нь санахгүй байна/ нь би жирэмсэн, би бэлэг эрхтэн рүүгээ өшиглүүлсэн учраас өвдөөд байна гэхээр нь би тэр эмэгтэйг эмчийн өрөөнд оруулаад ганцаарчилж уулзаад эмнэлгийн анхны тусламж үзүүлэхээр хавдсан өвдөж байна гэх бэлэг эрхтэнг нь үзэхээр  эмнэлгийн бээлий ашиглан нүдээрээ харж, гараараа тэмтэрч үзэхэд тухайн эмэгтэйгийн гадна бэлэг эрхтэний умдаг хэсэг нь бага зэрэг хавдсан байсан. өөрөө хэлэхдээ 3 сартай жирэмсэн, хүнд өшиглөж зодуулсан гэж ярьж байсан. Тийм учраас би тухайн эмэгтэйг эмнэлэгт үзүүлэхийг зөвлөөд эрүүлжүүлээгүй явуулсан. Тэр эмэгтэйг эрүүлжүүлээгүй учраас картжуулж бүртгэл байхгүй гэх мэдүүлэг /хх 37/,

Гэрч Ц.*******ын өгсөн: Би одоо сар өдрийг сайн санахгүй байна. Би Дарханд орж ирээд нэг найзтайгаа уулзаад бааранд орж 2 лааз пиво уучихаад дараа нь эгч*******ийг дуудаад 20 000 төгрөг аваад буцаад******* эгч, манай найз бид 3 бааранд орж манай найз бид 2 дахиж нэг нэг пиво уусан******* эгч пиво уугаагүй. Тухайн үед цаг эрт байсан учраас бааранд хүн байгаагүй. Тэгсэн манай найз явлаа гээд бид 3 баарнаас гараад******* эгч явлаа гээд явсан. Манай найз ч явлаа гээд явсан. Тэгээд би ганцаараа үлдчихээд дахиад өөр нэг найз руугаа яриад дуудчихаад буцаад бааранд ороод хүлээгээд суусан чинь дуудсан найз маань ирээгүй. Тэгээд би бааранд дахиад ганц пиво авч уучихаад дахиад авч уух гэсэн мөнгөгүй болчихоор нь хүргэн ах буюу*******ийн нөхөр ******* ах руу утсаар яриад бааранд хүрээд ирээчээ гэж дуудсан. Тухайн үед ******* ах******* эгч 2 хөдөөнөөс Дарханд ороод ирчихсэн байсан. Удалгүй ******* ах,******* эгч 2 хамт бааранд ирээд бид 3 баарны 2 давхарт ширээн дээр суугаад 3-лаа нэг нэг шил пиво авч уусан. Тэгээд сууж байгаад ******* ах бид 2 гарч тамхи татчихаад буцаад бааранд орж ирээд ширээндээ суух гэж байтал миний толгой дээр нэг цэвэр усны сав унасан. Тэгэхээр нь би энийг хэн шидсэн бэ гэсэн чинь нэг эмэгтэй би шидсэн тэгээд чи намайг яах юм гэхээр нь би урдаас алхаад очсон чинь тэр эмэгтэй /А-/ намайг шууд алгадсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг хойш нь холдуулах гээд түлхсэн чинь баарны хамгаалагч гэх өндөр залуу ирээд намайг шууд шанаадаад цохиод авсан. Тэгэхэд хажуу талаас ******* ах намайг хойш нь түлхээд хамгаалагч залууг цааш нь түлхээд чи үйлчлүүлэгчээ зоддог хэн бэ гээд маргалдсан. Тэгэхэд би цохиулаад миний малгай газар унасан байсныг авсан тэр хооронд тэд нар хоорондоо маргалдсан байж магадгүй би сайн мэдэхгүй байна. Тэгээд ******* ах намайг аваад баарнаас гарсан. Баарнаас гарсны дараа******* эгч намайг алгадсан эмэгтэйтэй маргалдаад байсан. Яг юу гэж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна. Бас намайг цохисон өндөр залуу баарны гадаа гараад ирчихсэн бас 2 цагдаа зогсож байсан.******* эгчийн хүн цохиж зодсоныг нь хараагүй мэдэхгүй байна Тэгтэл цагдаа нар ирээд намайг аваад замын нөгөө талд гаргаад бас намайг алгадсан эмэгтэй /А-/,******* эгч бид 3-г цагдаагийн машинд суулгаад эрүүлжүүлэх байранд авчирсан гэх мэдүүлэг /хх 39/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1136 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

            “1.*******ийн биед дух, баруун хөх, зүүн талын бэлгийн их уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ураг ямар шалтгаантай амьгүй болсныг тогтоох боломжгүй бөгөөд энэ нь уг гэмтэлтэй холбоотой байх боломжгүй” гэжээ /хх 46/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 42-45/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

     

            Гэмт хэргийн хохирол гэдгийг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг, гэмт хэргийн хор уршиг гэдгийг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг тооцохоор заажээ.

 

            Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө. Олох байсан орлогын хэмжээг авах байсан цалин, орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр тооцно гэж заасан.

 

            Хохирогч******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх малчин авч ажиллуулсны хөлс өдрийн 20 000 төгрөг 21 хоногоор тооцож 240 000 төгрөг, хүүхэд асрагч хөлсөлсөн өдрийн 15 000 төгрөг 7 хоногоор тооцож 105 000 төгрөг, хөдөө гэр рүүгээ 4 удаа явсан нэг удаагийн 40 000 төгрөгөөр тооцож 160 000 төгрөг, бариачид бариулсан 30 000 төгрөг, эмнэлгээс бариач руу явсан зардал 40 000 төгрөг, 9 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хоол цай зөөсөн зардал 27 000 төгрөг, эм тарианд хязаалан үхэр зарсан түүний үнэ 640 000 төгрөг, шөлний хонь авсан 100 000 төгрөг гэх мэт нийт 1 690 500 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ.

 

            1 690 500 төгрөгийн хохирлоос хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар эмчилгээний зардал болох 298 523 төгрөг, ирэх очих унааны зардал гэх 150 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас унааны зардал 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь шууд учирсан үр дагаврын хохирол болох 1 091 977 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

     

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч нараас 448 523 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нар хохирол нөхөн төлөх талаар 1 цагийн завсарлага авах хүсэлт шүүхэд гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т "шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно" зааснаар завсарлуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь дээрх хохирлыг нөхөн төлсөн байна. Энэ нь хохирогч, шүүгдэгч нарын гарын үсэг бүхий шүүх хуралдаанд өгсөн хохирол нөхөн төлсөн тухай бичгээр үйлдсэн баримтаар нотлогдож байна.   

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн 448 523 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 "шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна"-т зааснаар 448 523 төгрөгийн хохирлыг гаргуулах хэсгийг тогтоох хэсэгт тусгахгүй байх нь зүйтэй гэж үзлээ.   

         

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц-, А- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 63, 88 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч тус бүрийг торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц-, А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч Цэндийн*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн шатахууны зардлыг хэрэгсэхгүй болгож, 1 091 977 /нэг сая ерэн нэгэн мянга есөн зуун далан долоо/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц-, Б.А- нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц-, Б.А- нарт тус бүр оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц-, Б.А- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц-, Б.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ