Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 0010

 

2024          02            29                                  2024/ДШМ/10

 

 

Д.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор                                    Ж.Б

 Шүүгдэгч                                  Д.Ц, Б.О, Ш.Д,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч     Г.Э, О.Б, Д.А

 Нарийн бичгийн дарга             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

 Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А, О.Б, Г.Э нарын давж заалдах гомдол болон прокурор Ж.Б-н эсэргүүцэл зэргийг үндэслэн шүүгдэгч Д.Ц, Б.О, Ш.Д, “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани нарт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Ө овогт Б-ны О, Монгол Улсын иргэн,

            О овогт Д-ын Ц, Монгол Улсын иргэн,

            Х овогт Ш-н Д, Монгол Улсын иргэн,

            Монгол Улсын бүртгэлийн       дугаарт бүртгэлтэй,    аймгийн         сумын  баг  тоотод байрладаг, авто сэлбэгийн жижиглэн худалдаа, бар ажиллуулах, амралтын газар, саам эмчилгээ, барилгын засвар засал чимэглэл, ул уурхайн машин механизмын худалдаа, засвар үйлчилгээ, уул уурхайн машин техникийн түрээс, нийтийн хоол үйлдвэрлэл, нарийн боов үйлдвэрлэл, стандарт бус металл хийц үйлдвэрлэх үйл ажиллагааны зөвшөөрөлтэй “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани, регистрийн дугаар

             Б.О нь “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр тус компаниас 2016 онд зарласан   дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тус тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ш.Д-с      аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн, нийт 71,000,000 төгрөгийн хахууль авсан,

 

           мөн “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тус тендерт шалгаруулах талаар урьдчилан амлалт өгч, тус компанийн захирал Ш.Д-с өөрийн нөхөр Р.Б-н Хаан банкны       дугаарын дансаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, Улаанбаатар хот       дүүргийн нутаг дэвсгэр       хотхонд 2019 оны 01 дүгээр сард бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авч хахууль авсан,

 

          Д.Ц нь “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа уг компанийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ш.Д-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаас хяналт шалгалт хийлгэхгүй, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын байранд гүйцэтгэх ажил үүргийн 3 дахь заалт заасан “Компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд        аймгийн       сум        багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд Ш.Д-с 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль авсан,

 

            Ш.Д нь “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлаар ажиллаж байхдаа “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид давуу байдал бий болгох зорилгоор “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Цд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан        аймгийн     сум      багийн нутаг дэвсгэр “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

           “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2016 онд зарласан       дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан        аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн,

 

           “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “” хязгаарлагдмал хариуцлагатай компаниар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан   аймгийн нутаг дэвсгэрт Б.О-н нөхөр Р.Б-н Хаан банкны     дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот      дүүргийн нутаг дэвсгэр      хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж тус тус хахууль өгсөн,

 

            “” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь уг компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу захирал Ш.Днь “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэрийн өмнөөс “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан           аймгийн          сум          багийн нутаг дэвсгэр “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн,

 

          “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2016 онд зарласан    дугаартай “Ү дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан, “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байсан Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан         аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн,

 

          “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Ү дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” хязгаарлагдмал хариуцлагатай компаниар шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан         аймгийн нутаг дэвсгэрт Б.О-н нөхөр Р.Б-н Хаан банкны        дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот      дүүргийн нутаг дэвсгэр          хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлүүлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж тус тус хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

 Б.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Д.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Ш.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар      аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шүүгдэгч Б.О-т 71,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг, шүүгдэгч Ө овогт Б-ны О-г 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 01 сард 25,000,000 төгрөгийн хахууль авсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан        аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Ө овогт Б-ны О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 268 угаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч О овогт Д-н Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албаны  чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Х овогт Ш-н Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ны О-г буюу 16,800,000 төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н Ц-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-н Д-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 22.5 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “О” “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн стандарт бус, металл хийц үйлдвэрлэл явуулах эрхийг хасаж, нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 120,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 16,800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Цд оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд, шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд, “Од дөл” “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид оногдуулсан 120,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Д.Ц, Ш.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн сиди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Д-н өмгөөлөгч Д.А давж заалдах гомдолдоо:

 

... 1. Анхан шатны шүүхээс “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу тус компанийн захирал Ш.Д нь компанийн нэрийн өмнөөс “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-н албан чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан       аймгийн     сум       багийн нутаг дэвсгэр дэх “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захиргааны  дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэт яллах талыг барьж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй гэж үзэж байна.

“О” хязгаарлагдмал хариуцлагатай компаний тухайд “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилчдад халуун хоолоор үйлчлэх үйл ажиллагааг нилээдгүй удаан хугацаанд хийж гүйцэтгэж байгаа чадварлаг туршлагатай хамт олон болно. Энэхүү үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа алдаа гаргаж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмыг зөрчиж байсан тохиолдолд байхгүй бөгөөд “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан гэрээг чанд мөрдөн, сахин биелүүлж ажиллаж ирсэн байдаг.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэж, 1.3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл ”гэж тус тус хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн сэдэлт зорилго, хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл үйлдэх болсон шатгаан нөхцлийг зайлшгүй нотлох баримтаар нотлон тогтоосон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор байна.

Гэтэл миний үйлчлүүлэгч “О" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тухайд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд шүүгдэгч Ц-д хахууль өгөх ямар ч нөхцөл байдал үүсээгүй бөгөөд ингэх ямар ч шаардлага байгаагүй болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2016 онд зарласан халуун хоолоор үйлчлэх нээлттэй сонгон шалгаруулалтад орж шалгарсан. Улмаар “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай гэрээ байгуулан гэрээнд заасан ажил үүргээ алдаа дутагдалгүй хийж гүйцэтгэж байсан. Тиймээс компанийн зүгээс Ц-д хахууль өгөх ямар ч шаардлага, шалтгаан нөхцөл үүсээгүй, шүүгдэгч Ц-д компани хахууль өгч, давуу байдал олох буюу хүрэх үр дүн огт байхгүй атал анхан шатны шүүх энэхүү үйл баримтад огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан.

... гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд шүүгдэгч Ц нь "Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ХАБЭАБО хэлтсийн даргаар ажиллаж байсан болох нь үнэн бөгөөд түүний өдөр тутмын ажлын чиг үүргийн тухайд Ц даргын шууд удирдлага доор “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн ажилтан алба хаагчид л ажилладаг байсан болох нь шүүгдэгч Ц-н шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, ажлын байрны тодорхойлолт болон бусад тодорхой нотлох баримтуудаар тогтоогддог. Харин “О” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан гэрээнийхээ дагуу хоолны чанар үйлчилгээний хувьд хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан хоолыг бэлтгэн нийлүүлж байна уу, үгүй юу гэдэгт “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс байнга тогтмол хяналт тавьж, дээж авч лабортороор шалгаж баталгаажуулдаг байсан.

Хэрэв энэ хэлтсийн ажилтнуудын хяналт шалгалтын үед компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн зөрчил илэрвэл тухайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь зөрчлийн тэмдэглэл үйлдэж эхний ээлжинд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дарга Ц-д танилцуулж, үүний дараа илэрсэн зөрчлөөс шалтгаалан дараа дараагийн арга хэмжээнүүдийг авдаг журамтай.

Харин компанийн үйл ажиллагааг зогсоох уу, “Э”-тэй байгуулсан гэрээг цуцлах уу үгүй юу гэдэг асуудлыг “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл хянан хэлэлцэж саналаа ерөнхий захиралд гаргах дарааллаар асуудал шийдэгддэг. Энэхүү үйл баримт нь шүүгдэгч Ц-н мэдүүлэг болон түүний ажлын байрны тодорхойлолт зэргээс тодорхой харагддаг юм.

Гэтэл шүүх илэрсэн зөрчлийг зөвхөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан хэлтсийн дарга Ц-г бие даан шийдвэрлэх эрх хэмжээтэй албан тушаалтан гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

3. Нөгөө талаас шүүгдэгч Ц нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж компанийг хахууль өгөхийг тулган шаардсан бол анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа энэ талаараа тодорхой тусгах бүрэн боломжтой байсан. Гэтэл Цагдаагийн байгууллагад хандах болсон гол шалтгаан нөхцөл нь 2019 оны тендерийг үнэлгээний хорооны гишүүдийг бүхэлд нь шалгуулах, уг тендерийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, захиргааны хэргийн шүүхийн маргааныг шийдэгдэж дуусах хүртэл 2019 оны тендерт шалгарсан компанийг “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай гэрээ байгуулах ажлыг түдгэлзүүлэх, зогсоолгох туйлын зорилготой байсан талаараа шүүгдэгч Д удаа дараа мэдүүлсэн. Харин эрүүгийн хэргийн тухайд нэгэнт илт худал гомдол мэдээлэл гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай талаас гаргасан мэдээлэл үндэслэлгүй болох нь тогтоогдож, хэрэгсэхгүй болох нь илэрхий гэж тооцоолж, бид гэр бүлийнхээ хүрээнд ярилцаж анх цагдаагийн байгууллагад гомдлоо гаргасан гэж мэдүүлэг.

Харамсалтай нь анхан шүүх нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн “О" компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгийн эздийн өөрөө өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт яллах талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д нь иргэнийхээ хувиар, хуучны хэн хэнийгээ таньж мэддэг, хуурай ах дүүсийн хувьд шүүгдэгч Ц-ний мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн харгалзан 5,000,000 төгрөгийн зээл өгсөн байдаг. Ц нь зээл авахдаа бичгээр гэрээ хэлцэл хийж авсан тухайгаа хэлж мэдүүлсэн.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ц шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “би Д-г надад хахууль өгөхийг тулгасан зүйл огт байхгүй, би Д-с хахуул авах ямар ч шаардлага байхгүй. Тухайн үед би өөрийн буруугаас болж Орхон автомашинтай явж байгаад хүний машин мөргөж багагүй хэмжээний өр төлбөрт орсон. Ингээд Д-с “5,000,000 төгрөгийн зээлээч” гэж хүсэхэд “тэгье, Улаанбаатарт явж байна, удахгүй Эрдэнэтэд очно, тэгээд танд өгье” гэж хэлсэн. Ингээд миний ажлын өрөөнд гавъяат уурхайчин Б-г байхад надад бэлнээр 5,000,000 төгрөг авч ирж өгөөд гараар бичиж зээлийн гэрээ байгуулж аваад явсан юм. Гэтэл Д-н эхнэр над руу залгаад мөнгөө нэхээд байхаар нь би зээлж авсан 5,000,000 төгрөгөө буцаагаад А-н өгсөн данс руу нь шилжүүлсэн ”гэж мэдүүлсэн нь Д,  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр эргэлзээгүйгээр нотлогдож байхад энэ нөхцөл байдлыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байгааг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр яллах талыг хэтэрхий барьж шүүгдэгч түүний эхнэр, дүү нараас өгсөн олон удаагийн янз бүрээр зөрүүлж зохиож мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосныг зөвшөөрөх аргагүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан хуулийн зарчмыг шүүх үйл ажиллагаандаа баримталж хэрэгжүүлэхгүй байгаа нь ч яллах тал руу туйлширч байгааг харуулж байна.

Ер нь Д.Ц, Ш.Д нар нь “Э”-т урьд нь нэг хамт олны хүрээнд багтаж ажиллаж байсан, бодит амьдрал дээр хамт олны дунд нэг нь нөгөөгөөсөө мөнгө зээлэх, нийлж наргих, архи дарс ууж, эхнэр хүүхдүүдээсээ нуух зэрэг эрчүүдийн дунд болдог наад захын харьцаатай байсан учраас танилын журмаар мөнгө зээлсэн, зээлдүүлсэн тухайгаа хэн аль нь хэлдэг.

Иймээс шүүгдэгч Ц-д “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ашиг сонирхлын үүднээс 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэдэг нь нотлогдоогүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудыг хуульчийн мэргэжлийн үүднээс дотоод итгэлээрээ үнэлэхэд дээрх мөнгийг авалцаж өгөлцөөд байгаа үйлдэл нь авилга хээл хахууль уу, аль эсвэл эхнэрүүдээсээ нууцалсан эрчүүдийн хооронд хааяа болдог үйл явдал уу гэдэгт үндэслэл бүхий эргэлзээ гарч байгаа юм.

Анхан шатны шүүх хахууль өгсөн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Түүнчлэн мөнгө өгөлцөж авалцсан хүмүүсийн хооронд үйлдсэн бичгийн нотлох баримтыг үнэлээгүй, үгүйсгэх нотлох баримт байхгүй байхад түүнд анхаарч дүгнэлт хийгээгүй бөгөөд мөн түүнийг яагаад үгүйсгэж буй талаараа огт тусгахгүй байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

 

... Миний үйлчлүүлэгч Ш.Д-г шүүгдэгч Д.Цд 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэсэн. Ингэхдээ энэхүү үйлдэл нь яг хэргийн материалд авагдсан аль нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгааг огт тусгайлан заагаагүй бөгөөд ерөнхий байдлаар бүх шүүгдэгч нарын үйлдэл холбогдол давхцсан ижил нотлох баримтаар нотлогдож буй мэтээр дүгнэсэн ойлгомжгүй байна.

Хэрэв яллах дүгнэлтэд бичигдсэнээр шүүгдэгч Д-н өөрийнх нь өгсөн мэдүүлэг, гэрч Ц, гэрч А-н мэдүүлэг, “О” компанийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Д-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа бол дээрх мэдүүлгүүдийн эх сурвалж тодорхойгүй бөгөөд бүгд өөрөө өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлэг байх тул нотлох баримтаар үнэлж шийтгэх, Тодруулбал шүүгдэгч Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад маш олон удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд эхэн үедээ цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд Ц-д 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн талаараа огт дурдаагүй зөвхөн тендерийн хорооны гишүүдэд холбогдуулан гомдол гаргасан байдаг. Ингээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш 7 сарын хугацаа өнгөрсний дараа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ анх удаа Д.Цд хахууль өгсөн талаараа мэдүүлсэн. Энэхүү мэдүүлэгтээ Д.Цд нийт 30,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэж мэдүүлсэн.

Ингээд энэхүү тоо нь дараа дараагийн мэдүүлгүүдэд өөрчлөгдөж явсаар компанийн дансанд үзлэг хийгдсэний дараа гэм буруутайд тооцож буй 5,000,000 төгрөг гэх тоог тодорхой мэдүүлж эхэлсэн. Ингэж яваад мөрдөн шалгах ажиллагааны сүүл үед "би худал мэдүүлсэн, надад хэн нэгэнд хахууль өгсөн зүйл байхгүй. Харин Д.Цд 5,000,000 төгрөгийг зээлсэн асуудал” гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Тэгэхээр аль мэдүүлэг нь үнэн зөв нотолгооны ач холбогдолтой вэ гэдгийг тогтоохын тулд зайлшгүй өөр нотлох баримт шаардлагатай. Тэрхүү нотлох баримт нь гэрч Ц /шүүгдэгч Д-н эхнэр А-н төрсөн дүү /А/ шүүгдэгч Д-н эхнэр/ нарын мэдүүлэг гэж үзэж байгаа бол эдгээр хүмүүс нь нэг гэр бүлийн нэгдмэл сонирхолтой хүмүүс юм. Мөн түүнчлэн эдгээр гэрчүүд мэдүүлэг өгөхдөө ‘...зөвхөн Д-с тэгэж сонссон” гэсэн утга агуулгатай зүйлийг дурддаг бөгөөд хахууль өгсөн авсан асуудлыг шууд нотлох, Д-н мэдүүлгийн эх сурвалжийг хөдөлгөөнгүй нотлох хэмжээний мэдүүлэг өгөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т "Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй " гэж тус тус хуульчилжээ.

Энэ нөхцөл байдалд дүгнэлт хийхэд зөвхөн шүүгдэгч Д-н өөрийнх нь болон эхнэр Ө.А, хадам дүү Ө.Ц нарын өгсөн мэдүүлгээр түүнийг яллаж буй нь дээрх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх илтэд зөрчин зөвхөн Д талаас өгсөн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон дурьдаж бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

... Шүүгдэгч Ц-д 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих бүрэн нотлогдсон тогтоогдсон гэж дүгнэсэн.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж дүгнэж байгаа бол шаптгаан нөхцөл мөн зайлшгүй тодорхой байх шаардлагатай.

Анхан шатны шүүх "О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас хяналт шалгалт хийлгэхгүй, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс хахууль өгсөн гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч Ц-ний зүгээс “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалт хийх шаардага үүссэн үү, үйл ажиллагааг нь хязгаарлах шаардлага үүссэн үү гэдэг нь тогтоогдоогүй.

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалтыг бие даан хийх, үйл ажиллагааг нь хязгаарлах эрх хэмжээтэй хүн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ц байх уу, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байх уу, эсхүл Ц-н шууд удирдлага дор ажиллаж байсан бусад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан алба хаагч байх уу гэдэг нь тодорхойгүй.

Шүүгдэгч Цн ажлын байранд гүйцэтгэх чиг үүргийн 3 дахь заалтад “Компанийн хэмжээнд буюу "Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг мөрдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах” гэж тусгажээ. Үүний дагуу Ц нь шууд өөрөө бие даан гүйцэтгэх чиг үүрэггүй харин “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд ажиллаж буй ажилтнуудыг удирдлагаар хангах чиг үүрэгтэй юм бол Ц-н удирдлага, тушаалаар “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг шалгах чиг үүрэгтэй алба хаагч энэхүү гэмт хэрэгт заавал хамтран оролцсон байхаар нөхцөл байдал харагддаг. Өөрөөр хэлбэл Ц-н ажлын байрны тодорхойлолтоос харахад яг ямар үйлдэл хийх ёстой байсан бэ гэдэг нь тодорхойгүй харагддаг.

Мөн түүнчлэн Ш.Д нь анх “Э" хязгаарлагдмал хариуцлагатай компаниас зарласан 2019 оны тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж, эндээс асуудал нааштай шийдэгдэх магадлалтай гэж төсөөлөн бүх шатны шүүхийн эцсийн шийдвэрийг харах хүртэл цаг хугацааг удаашруулах нь зорилгоор тендерийн үнэлгээний хорооны бүх гишүүдийг бүхэлд нь буруутгах зүйл олдоогүй учраас бие биенээ таньж мэдэх ойр дотно харьцаатай байсан Д.Ц, Б. нарт холбогдуулан “тэдэнд хахууль өгч байсан" гэж зохиож гэрчээр мэдүүлэг өгөөд дараа нь гэрч үнэн зөв мэдүүлээгүйгээс хүнд ял хариуцлага хүлээнэ гэх мөрдөгчийн сануулгад хөтлөгдөн нилээд хугацаа өнгөрүүлсэн байдаг.

 Мөн Захиргааны хэргийн шүүхэд цугларсан нотлох баримтуудтай танилцаад эхнэр Ө.А нь Д.Ц, Б.О нарыг “ойр дотно харьцаатай байж манай компанийг тендерт шалгаруулах талаар дэмжээгүй байна” гэж хурлын тэмдэглэлээс нь олж мэдээд, мөн иргэний хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Б.О-т “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад эвлэрчихээч” гэж гуйж хүсэхэд нь “насны хүн байж, ажил амьдралын харьцаагаа япгаж сапгаж бай” гэж эсэргүүцсэн болохоор нь өсөрхөн дургүйцэж түүнийг “хясан боогдуулж авилга авсан” гэж зориуд гүтгэн гэр бүлээрээ ярилцаж байгаад мэдүүлж шалгуулсан гэдгээ Ш.Д-н тал хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Д.Ц-г ч Ш.Д-н эхнэр нөхрөөсөө мөнгө зээлснийг мэдээд мессежээр дарамталсан гэдгийг бичгээр прокурор, мөрдөгчид хандсан байдаг ч түүнийг ач холбогдол өгөөгүй үлдээсэн.

Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд Ц-д 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх дүгнэлт нь үндэслэлгүй, шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх үүнд огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсанд гомдолтой байна.

...Ц нь миний үйлчлүүлэгч Ш.Дс хувийн журмаар бичгээр хэлцэл үйлдэж 5,000,000 төгрөг зээлж авсан, энэ мөнгийг Ш.Д-н эхнэр Ө.А-н мессэжээр дарамталж. дансны дугаар өгөхөөр нь буцаагаад “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дансанд шилжүүлж төлсөн, уг мөнгийг ажлын байран дээрээ гэрч баримттайгаар бэлнээр өгч авалцсан, мөнгө өгч авалцах үед гавъяат уурхайчин Б гэх хүн бид хоёрын хажууд байсан гэдэг. Энэхүү мэдүүлэг нь Д-н хахууль өгсөн гэх мэдүүлгээс зөрдөг. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нотлох баримтыг үгүйсгэсэн талаараа мөн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтын эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар тайлбарлаж хэрэглэх хуулийн зарчмыг баримтлаагүй.

 

Хоёр: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд.

Шүүх прокурорын зүйлчилсэн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчлөн 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуулийн “авилга, албан тушаалын хэргийн зүйлчлэлийг хольж хутган ойлгомжгүй байдлаар хуулийг буруу хэрэглэсэн ... зэрэг үндэслэлүүдээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/шцт/462 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Ц-н өмгөөлөгч О.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардпагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал огт тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Д.Ц нь “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажиллагаа явуулдаг захирал үйлчилгээ үзүүлэх үйл Ш.Д-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас хяналт шалгалт хийлгэхгүй, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын байранд гүйцэтгэх ажил үүргийн 3 дахь заалтад заасан “Компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Ш.Д-с 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль авсан.” гэж дүгнэж, шийтгэх тогтоолд тусгасан байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж, дээрх дүгнэлтийг хийхдээ нотлох баримтад тулгуурлалгүйгээр таамаглал, төсөөллийн шинжтэй дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, шүүгдэгч Д.Ц-г албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхийн тулд дараах урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд заавал тогтоох ёстой. Үүнд:

1. Хэзээ үүссэн, ямар асуудалд албаны чиг үүрэг буюу ямар төрлийн шалгалт хэнээр хийлгүүлэх байсныг хийлгүүлээгүйг,

2. Албаны чиг үүрэг буюу шалгалт хийлгүүлээгүйн улмаас “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Ш.Д нарт ямар давуу тал олгож, тэдний ашиг сонирхол хангагдсан эсэх.

Дээрх урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй байхад албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь таамаглал хэлбэртэй байна. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-т “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй.’’ гэж заасан хэдий ч шүүгдэгч Д.Ц нь ямар хэрэгт яллагдаж буйгаа өдийг хүртэл мэдэхгүй байгаа буюу хэзээ, хаана үүссэн ямар асуудалд албаны чиг үүрэг буюу ямар үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй гэж түүнийг буруутгаж байгааг хэн ч тогтоогоогүй, шүүх хуралдааны явцад энэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэзээ, хаана үүссэн ямар асуудалд албаны чиг үүрэг буюу ямар үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй нь тогтоогдохгүй байгаа учраас шүүгдэгч Д.Ц ямар хэрэгт яллагдаж буйгаа одоо хүртэл мэдэхгүй байна. Ийм тодорхойгүй нөхцөлд байдалд миний үйлчлүүлэгчийг таамаглалаар буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд өмгөөлөгчийн хувьд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно." гэж заасан хуулийн шаардлага хангагдахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т "Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэснийг шийтгэх тогтоолд тусгана” гэж заасан.

Гэтэл шийтгэл тогтоолд өмгөөлөгч миний гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох саналын үндэслэл болсон нотлох баримт болох Д.Ц, Ш.Д нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”, зээлийг төлсөн талаарх баримт, шүүгдэгч Д.Ц, Ш.Д нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбар, хэрэгт үүссэн ойлгомжгүй тодорхойгүй нөхцөл зэргийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт няцаах үндэслэл болон түүнийг нотлох баримтыг тусгах атал шийтгэх тогтоолд тусгаагүй байна.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэхдээ гэрч Ө.Ц, Ө.А нарын мэдүүлгийг үндэслэж шийтгэх тогтоолд тусгасан байна. Гэрч Ө.Ц, Ө.А нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр гэрчүүдийн өгсөн мэдүүлэг нь бүгд дамжмал эх сурвалжтай буюу дандаа шүүгдэгч Ш.Д-с сонссон зүйлээ мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Ш.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт яагаад худлаа хэлэх болсон, бусдыг хахууль авсан гэж гүтгэсэн талаараа хангалттай ойлгомжтой мэдүүлсээр байхад шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Ц, Ш.Д нарын хооронд бичигдсэн мессежинд шүүгдэгч Д.Ц нь албан тушаалын байдлаа ашиглаж шүүгдэгч Ш.Д-с мөнгө нэхсэн, шаардсан агуулга огт байхгүй байгааг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мессежний талаар хэрхэн мэдүүлсэн зэргийг зайлшгүй анхааран үзэж мессежний агуулгыг зөв ойлгож дүгнэлт хийх шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Цд холбогдох хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, хэзээ, ямар үйл явдалд албаны чиг үүргээ хэрэгжүүлэх буюу “О" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаанд шалгалт зохион байгуулах ёстой байсан нь тодорхойгүй өөрөөр хэлбэл, шалгалт зохион байгуулах нөхцөл байдал хэзээ үүссэн эсэх нь тогтоогдоогүй, шалгалт зохион байгуулаагүйгээр “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэжпэсэн нь тогтоогдоогүй зэрэг шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал бүгд ойлгомжгүй, тодорхойгүй буюу түүний гэм буруу нотлогдохгүй байна. Иймд шүүгдэгч Д.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Г.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“Миний үйлчлүүлэгч Б.О-г Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолоор “албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16 сая 800 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч, шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Хэргийг мөрдөж шалгах явцад нотлох баримтаар тогтоогдсон үйлдэл, үйл баримт нь хээл хахууль авсан, аваагүй, өгсөн, өгөөгүй гэсэн эрс өөр, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон, хэргийг шалгасан мөрдөгч нар зарим нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлээгүй, тухайн хэрэгт гэрч, яллагдагчаар оролцож буй хүмүүсийн эрхийг ноцтой зөрчиж яллагдагчаар өөрийнх нь эсрэг мэдүүлэг авч, түүний гэр бүлийн гишүүдийн мэдүүлгээр давхар нотлуулсан байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримт, тогтоогдсон нөхцөл байдалд бодитой, оновчтой дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудыг зөв үнэлж, шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгоогүй байдлаар бичигдэж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, тогтоолын тодорхойлох, тогтоох хэсгийг ойлгомжгүй байдлаар бичиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. Тухайлбал:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 3-т “...Шүүгдэгч Ө овогт Б-ны О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль авсан гэм буруутайд...тооцсугай” гэжээ. Гэтэл Б.О хээл хахууль өгөгч хэний, ямар ашиг сонирхлын үүднээс, ямар үйлдэл хийж /эсхүл албан үүргийн хувьд ямар үйлдэл хийх ёстой байсныг хийгээгүй болох/ хэдий хэмжээний хахуулийг, хэнээс, хаана, яаж авсан гэж гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Мөн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсгийн гэм буруугийн талаар шүүх дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж гэм буруутайд тооцох үйлдлийг тодорхойлохдоо ч хэрэг хаана, яаж, ямар арга, сэдэлт санаа зорилгоор үйлдэгдсэнийг болон гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг дүгнээгүй /11 дүгээр хуудас/ байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийтгэх тогтоолд тавигдах шаардлагыг хангаагүй байна.

2. Прокуророос О-г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ш.Д-с Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-нд 38 сая, 2017 оны 02 дугаар сарын 21-нд 23 сая төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 11-нд 10 сая төгрөг нийт 71 сая төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар зүйлчлэн ялласан зүйлчлэлийг, шүүх “ЭХЕА-ийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны ЭХТА-ийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэлээ” гэж шийдвэрлэсэн.

Хэрэв Б.О нь 2016 оны 12 дугаар сарын 15-наас 2017 оны 06 дугаар сарын 11-ний хооронд Ш.Д-н “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тендерт шалгарах боломжгүй байхад нь тендерт ялуулах боломжтой байгаа талаас нь ярьж танилцуулаад дэмжээд шалгаруулчихсан гэх нөхцөл байдал, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон бол түүний хахуульд авсан гэх 71 сая төгрөг нь тухайн үеийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан хохирлын хэмжээг тооцох аргачлалаар тооцоход шүүхээс буцаан хэрэглэсэн үеийн хуулийн заалт нь О-н эрх зүйн байдлыг дээрдүүлэх биш харин ч дордуулахаар байх тул шүүх Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан ба үүнээс хойш шүүх хэргийг шийдэх хүртэл хугацаанд 2015, 2017, 2020, 2022 онуудад Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт өөрчлөлт орсон ба хэрэв тухайн гэмт хэрэг үнэхээр үйлдэгдсэн нь нотлогдсон бол Эрүүгийн хуулийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлтөөр уг гэмт хэргийн объектив талын шинж нь гэмт хэрэг үйлдэгч этгээд албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхул хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд ... хахууль өгөхийг шаардсан, авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан хуулийн заалтыг буцаан хэрэглэхээр байна.

Гэхдээ Б.О нь тухайн үед “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тендерт шалгаруулах эрх ашгийн төлөө ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй болох нь 22 дугаар хавтаст хэргийн 80-100 дугаар хуудсанд байгаа Эийн 2016 оны тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийн 90-91 дүгээр хуудсанд ... “ О хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тендерийн баталгааг 3 багцад нэг ирүүлсэн байна. Манайхаас компаниудад хүргүүлсэн тодруулгад тендерийн баталгааг нэг ирүүлж болох ч, багц тус бүрээр үнийн дүнг тодорхойлно гэдгийг зааж өгсөн. Гэтэл “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд манай хүргүүлсэн тодруулгын хариуг хүлээж авсан гэдэг мэйл ирүүлсэн байдаг.

...Технологийн карт боловсруулахдаа манай шаардлага бол хоол тус бүрт боловсруулж батлуулах шаардлага тавьсан байхад тус компани 2 хоолны технологи картыг нэг баталсан байгаа нь зөрчилтэй гэж үзэж байна. Мөн хоолонд агуулагдах шимт бодисын хэмжээг тодорхойлох гэсэн тусдаа заалт бүхий шаардлага байхад тус компани энэ мэдээллийг огт ирүүлээгүй, бас ундны усны шүүлтүүр, хэмжих багаж хэрэгсэл нь баталгаажсан эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэх шаардлагын хувьд баталгаажуулалт хийгдээгүй, угаалга, ариутгал, халдваргүйтлийн бодисыг Мэргэжлийн хяналтын газрын лаборатороор шинжлүүлсэн сорьцийн дүн, шинжилгээний дүгнэлт ирүүлээгүй. Мөн хүний нөөцийн чадавхийн хувьд эрүүл ахуйч их эмч дээр холбогдох мэдээллийг ирүүлээгүй байгаа нь манай тавьсан шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна /Хянан үзсэн баримтыг хавсаргав./ гэж зөрчлүүдийг тодорхой дурьдаж бусад гишүүдэд тайлбарлаж танилцуулаад, тухайн компанийг дэмжээгүй эсрэг санал өгсөн нь түүнийг гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолж байхад шүүх энэ хурлын тэмдэглэлийг шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох, яллах нотлох баримт гэж дүгнэн тогтоолдоо тусгасан нь туйлын ойлгомжгүй байгаа юм.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэл болгосон нотлох баримтууд нь бүгд улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсантай давхцаж байх ба хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийг цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй. Бас эдгээр нотлох баримтуудыг үгүйсгээгүй байна. Үүнд:

• “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” 2016 оны тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, 2016.11.21 -ний өдрийн Дугаар: 003/2016 /22 ХХ-ийн 90-91 хуудас 9/

• Гэрч Б.А-н мэдүүлэг /29 ХХ-ийн 58-59 хуудас/, ... 2017 оны 08 сарын 10-нд би Австрали руу явахдаа энэ машиныг О-т зарж түүний нэр рүү шилжүүлсэн... Би өөрийн машинаа дамжуулж унаж хэрэглэдэггүй тул 2016 онд О энэ машиныг унаж байгаагүй...,

• Авто тээврийн үндэсний төвөөс авсан лавлагаа, /28 ХХ-ийн 173-180 хуудас/,

• Гэрч Р.Б-н мэдүүлэг /28 ХХ-ийн 182-183 хуудас/, ...Тухайн үед би эхнэрээс авсан 60,000,00 төгрөг нь Д-с зээлж надад өгсөн мөнгө юм боловуу гэж бодож л хэлсэн. Гэтэл Д-с авсан мөнгө биш Б гэдэг хүнээс зээлсэн мөнгө байсан юм байна лээ...,

• Гэрч Т.Б-н мэдүүлэг /29 ХХ-ийн 60-61 хуудас/, ... Б.О нь надад манай нөхөр Дарханы зам дээр нэг компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм, санхүүжилт нь орж ирээгүй байгаа юм, мөнгө зээлээч гэж гуйж байсан юм. Тэгээд Чингэлтэй дүүрэгт байдаг орон сууцаа барьцаалаад зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан мөнгө зээлүүлж байсан юм...,

•Б.О Т.Б-с доллар зээлсэн зээлийн болон барьцааны гэрээ, буцааж өгсөн тэмдэглэл /26 ХХ-ийн 18-20, 33 хуудас/,

• Гэрч Р.А-н мэдүүлэг /28 ХХ-ийн 185-186 хуудас/,

... 1. 2019.07.05-ны өдөр 74,875,373 төгрөгийн санхүүжилт орсноос 32,932,833 төгрөгийг Р.Б-н хувийн данс руу шилжүүлсэн байна.

2. 2019.07.22-ны өдөр 67,383,238 төгрөгийн санхүүжилт орсноос 29,411,691 төгрөгийг Р.Б-н хувийн данс руу шилжүүлсэн байна.

4. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 51,899,821 төгрөгийн санхүүжилт орсноос бэлнээр 21,000,000 төгрөгийг Р.Б-д гаргаж өгсөн.

5. 2019.12.24-ний өдөр 46,013,838 санхүүжилт орсноос Р.Б-д 18,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн ... Компанитай ямар нэг хамаарал байхгүй, миний найз байгаа юм. Дархан-уул аймагт гүйцэтгэсэн дээрх 2 ажил дээр хамтарч ажилласан Тэгээд дээрх 2 тендерт оролцож байгаа талаараа Баттогтоход хэлээд хэрэв тендерт ялвал чи хариуцаад ажиллаад мөнгө төгрөг ашиг олвол өөртөө аваарай гэж тус болох үүднээс хэлсэн байсан юм. Ингээд дээрх 2 тендерт ялалт байгуулсан бөгөөд Б нь дээрх 2 ажлыг гүйцэтгэхдээ өөрөө зардлаа гаргаад үйл ажиллагааг нь бүрэн хариуцаад манай компанийн нэрээр ажлыг хийж гүйцэтгэж байсан юм. Б-н хувьд яг хэчнээн төгрөгийн ашиг авсан болохыг нь би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тодорхой хэмжээний ашигтай ажилласан юм байна лээ.

•       аймгийн Засаг даргын тамгын газраас 2023-03-1-ны өдрийн     тоот албан бичигт хавсаргасан “П” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн замын тендерийн ажил хийсэн талаарх 28 хуудас материал /28 ХХ-ийн 114-227 хуудас/,

• Ө.А-н       аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Э-д гэмт хэргийн талаарх мэдээлэл бичгээр гаргасан баримт /28 ХХ-ийн 2-3 хуудас/,

• Ш.Д-н АТГ-ын МШХ-ийн мөрдөгч, комиссар М.Б-д бичгээр гаргасан яллагдагчийн мэдүүлэг, /28 ХХ-ийн 10-12 хуудас/,

Мөн шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон 4 шүүгдэгчийн хэнийх нь ямар үйлдлийг хэрхэн нотлож байна гэдэг нь ойлгомжгүй байна.

Хэрэв хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх бүхэлд нь үнэлж, харьцуулан дүгнэлт хийвэл Б.О-н анхнаасаа “Би хийж гүйцэтгэж байгаа албаны ажил үүрэгтэйгээ холбогдуулан 2016 он, 2019 он тус бүр тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа бусдаас хахууль авсан асуудал огт байхгүй” гэж гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр ямар ч эргэлзээгүйгээр тууштай өгсөн мэдүүлэг нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож, түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймээс Б.О-т холбогдох хэргийг цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна ... “гэжээ.

 

Прокурор Ж.Батбаатар шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

 

“     аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б би, эрүүгийн  дугаартай Б.О-т, Д.Цд Ш.Д, “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан О ХХК-ийг шүүгдэгч Б.О-т 71.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг, шүүгдэгч Б.О-г 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 1 сард 25.000.000 төгрөгийн хахууль авсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 болгон өөрчилж, Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 16.800.000 төгрөгөөр торгох ялаар, Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ялаар, “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар стандарт бус, металл хийц үйлдвэрлэл явуулах эрхийг хасаж, 120.000.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхээс шүүгдэгч Б.О-г шүүгдэгч Ш.Д болон “О” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2016.12.15-ны өдөр бэлнээр 38 сая төгрөгийн, 2017.02.21-ний өдөр 23 сая төгрөгийн, 2017.06.11-ний өдөр 10 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг үйлдсэн гэж үзсэн тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг ... 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 1 болгож өөрчилж ... гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О-г “О” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 71 сая төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаагүй, Ш.Д-с 71 сая төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан болно.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О-т холбогдох хэргээс Ш.Д-с нөхөр Р.Б-н Хаан банкны          дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот      дүүргийн нутаг дэвсгэр    хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлүүлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж хахууль авсан гэх хэргийг хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг болон Ш.Д-н 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн, 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25.000.000 төгрөгийг хүүгүй зээлүүлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж хахууль өгсөн гэх үйлдлийг тус тус хэрхэн шийдвэрлэсэн дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ шийтгэх тогтоолд огт дурдаагүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О тайлбартаа: ... Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Ш., түүний гэр бүл компаниас хээл хахууль авсан, амлалт өгсөн, дэмжсэн асуудал байхгүй гэдэг нотлох баримтыг хэрэгт хангалттай өгсөн байгаа ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.Д тайлбартаа: ... Д.Ц, Б.О хоёртой цуг ажиллаж байсан. Би хувьдаа гараад компани байгуулаад гайгүй амжилттай явж эхэлсэн. 2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2019 он хүртэл ажиллаж байгаад тендерт оролцоод ялагдсан. Ялагдсаны дараа ажил зогсоод их хэмжээний өр зээлийн асуудал үүссэн. Гэнэт ийм байдалд ороод шоконд орсон. Тэгээд шүүхэд хандсан. Д.Цд би хувийн зүгээс 5,000,000 төгрөг зээлчихсэн байсан. Б.О-н хувьд бол анхандаа мөнгө өгсөн гэж гүтгэж явсаар ийм байдалд хүрчихсэн. Би байнга харамсаж явдаг. Одоо энэ 2 хүнээс бас үнэхээр их уучлалт гуйж байна. Хүнийг гүтгэсэн хэрэгтээ ямар ч ял авахад бэлэн байгаа ... манай байгууллага болон надад оногдсон ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна “ гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Ц тайлбартаа: “...Энэ асуудал намайг ажлаа хийж байх үед яригдсаныг сонссон. Миний бие жилийн график гаргадаг. Би 65 хүн хариуцаж ажилладаг. “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь халуун хоолоор үйлчилдэг байсан. Манайх хяналт шалгалт хийдэг. Юу нотолж, намайг яасан гэж ийм ял өгч байгаа юм. Би хүлээн зөвшөөрөхгүй байна ... “ гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э тайлбартаа: “... Шүүхийн тогтоол нь нотлох баримтад тулгуурлаагүй, ойлгомжтой байдлаар дүгнээгүй, зүйлчлэл өөрчилсөн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Яллах дүгнэлтэд дурдагдсан бусад баримтыг яагаад үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй, таамаглал төсөөллөөр хэргийг шийдвэрлэсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б тайлбартаа: “... Д.Ц нь ямар шалгалтыг хийлгээгүй талаар тогтоосон зүйл байхгүй. Ямар буруутай үндэслэл байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Зээлийн гэрээ болон бусад нотлох баримтыг яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаар дүгнээгүй, 2 гэрчийн мэдүүлгийг үндэслэн ялласан. Ажилтнуудаас мэдүүлэг аваагүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: “...Шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна ... Шийтгэх тогтоолыг  хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна ...” гэв.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

     аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар        аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шүүгдэгч Б.О-т 71,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх хэргийг, мөн шүүгдэгч Б.О-г 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 01 сард 25,000,000 төгрөгийн хахууль авсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Б.О-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албаны  чиг үүргээ хэрэгжүүлэхгүйн хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Ш.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

“О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А, О.Б, Г.Э нар давж заалдах гомдол, прокурор Ж.Б эсэргүүцэл гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэл зэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шүүгдэгч Б.О-т 71.000.000 төгрөгийн хахууль өгсөн, мөн шүүгдэгч Б.О-г 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард 25.000.000 төгрөгийн хахууль авсан гэх хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагатай.

 

Гэтэл шүүгдэгч Б.О-г Ш.Д-с 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000 төгрөг, Улаанбаатар хот       дүүргийн нутаг дэвсгэр       хотхонд 2019 оны 01 дүгээр сард бэлнээр 25.000.000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авч хахууль авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Ш.Д-д холбогдох дээрх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Түүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан Д.Ц, Ш.Д нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”, зээл төлсөн талаарх баримт зэргийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт огт хийгээгүй байна.

 

       аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.О-г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ш.Д-с ... нийт 71 сая төгрөгийн хахууль авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчмыг баримтлан түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Тодруулбал: Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн мэтээр дүгнэсэн байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их хэмжээний хохиролд тооцох”-оор хуульчилсан байна.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр тогтоогдсон байсан ба түүнийг хоёр зуугаас дээш нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 48.000.000 төгрөгөөс дээш хэмжээ нь “онц их хохирол”-д хамаарах бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж “онц их” хэмжээний хохирол учруулсан тохиолдолд мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тооцогдох юм.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан бөгөөд энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаас хүнд ялтай байх тул анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

 

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Б.О-т ... нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дал дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь ... шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзлээ” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнийг “16,800,000 төгрөгөөр торгох ялаар” шийтгэсүгэй гэж бичиж албажуулжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүх хуульд зааснаар оногдуулсан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт орхигдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй гэх үзэх үндэслэлд хамаарах бөгөөд дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд тооцогдоно.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан “...зарим номтлох баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй...” гэсэн хэсэг болон прокурорын “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй” гэсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисон болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А, О.Б, Г.Э нарын давж заалдах гомдолд дурьдсан “...зарим нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй...” гэсэн хэсэг болон прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Б-т даалгаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР