| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2026/0145/З |
| Дугаар | 128/ШШ2026/0755 |
| Огноо | 2026-08-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2026/0755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “З*******” ХХК, РД: *******, захирал Б.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Л.Б,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,
Гуравдагч этгээд: “А” ХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, А.Ц, Г.Б, өмгөөлөгч Р.М нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг захирамжаар тус компанид хууль бусаар олгогдсон 52579 мкв газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрхийг баталгаажуулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, А.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. “З*******” ХХК-иас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар гомдол гаргаж, тус зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаар дүгнэлтээр “З*******” ХХК-ийн гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03-14/8288 тоот албан бичгээр “З*******” ХХК-д хүргүүлсэн.
1.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг захирамжаар тус компанид хууль бусаар олгогдсон 52579 мкв газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрхийг баталгаажуулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“... Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг захирамжаар тус компанид хууль бусаар олгогдсон 52579 мкв газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрхийг баталгаажуулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн засаг даргад даалгах тухайд:
Уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн болон бодит үндэслэлээ тайлбарлавал:
Нэхэмжлэгч “З*******” ХХК нь анх 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ОХУ-ын “З в М” компаниас Оросын талын өмч болох тухайн үед үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан “Ө” амралтын цогцолборыг түүний эзэмшлийн газар /үүнд маргаан бүхий захиргааны актын үндсэн дээр “А” ХК-д гэр бүлийн хэрэгцээнийхээс бусад зуслангийн газрын зориулалттайгаар олгогдсон нийт 52579 мкв газар мөн багтсан/ болон тоног төхөөрөмж, хашаа гэх зэрэг эд хогшлын хамтаар нийт 5,150,000 (таван сая нэг зуун тавин мянга) төгрөгөөр худалдан авсан. Энэ талаар мөн цаг хугацаанд Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг байсан Төрийн өмчийн хорооны 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 4/1226 дугаар манай компанид хандсан албан бичиг дээр “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Ө дэх Амралтын бүсэд байрлах барилга байгууламж, зуны байр, худалдааны павильон, хашаа гэх мэт 5,150,000 төгрөгийн эд хөрөнгийг ОХУ-ын “З в М” компани “З*******” ХХК-д худалдсан байна. Эдгээр хөрөнгө нь 1997, 2001 оны “Төрийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого”-д хамрагдаагүй тул төрийн өмчид хамааралгүй болно хэмээн дурдсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг уг амралтын цогцолборыг түүний эзэмшлийн газар болон тоног төхөөрөмж, эд хогшлын хамтаар худалдан авсан болохыг давхар нотолно.
Нэхэмжлэгчийн худалдан авсан Ө амралтын цогцолбор нь тухайн үед БНМАУ-д ажиллаж байсан Зөвлөлтийн барилгын байгууллагуудын ажилчин, албан хаагчдын амралтын нэгдсэн бүс байсан бөгөөд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 84 тогтоолоор уг амралтын бүсийг байгуулахад зориулан Улаанбаатар хотын ногоон бүс-Гүнтийн аманд 400 га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлэхийг даалгасан ба улмаар уг амралтын эдэлбэрийн газарт бэлчээр 194 га, ойн 206 га тус тус байгаагаар тооцсон №ГБ-16 газар эдлэх эрхийн үнэмлэх буюу гэрчилгээг БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Гачуурт хорооны нутагт орших ЗХУ-ын барилгын байгууллагуудын ажилчин албан хаагчдын амралтад олгосон байдаг бөгөөд эрхийн гэрчилгээний дагуу эдэлбэрт олгосон газрыг зөвхөн зориулалтын дагуу эдэлбэл зохих бөгөөд өөр газар эдлэгчид шилжүүлэхийг тогтоосон хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэхийг дурдсан байдаг. Ийнхүү тус амралтын цогцолборыг түүний эзэмшилд байсан 400 га /бэлчээр 194 га, ой 206 га/ газар, түүнчлэн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Төрөөс газрын талаар баримтлах зарчим”, 4.1. “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална:”, 4.1.7-д “Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” хэмээн тус тус заасны дагуу газрын үндсэн бүрдэл хэсэг болох зуны байр, худалдааны павильон, сагсны талбай, зуны театр, хашаа гэх мэт эд хогшил, тоног төхөөрөмжийн хамтаар 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 108/17/04 тоот гэрээгээр ОХУ-ын “З в М” компаниас худалдаж авснаар уг объект манай компанийн өмчлөлд шилжиж, Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0087342 тоот гэрчилгээгээр баталгаажсан.
Манай компанийн хувьд дээр дурдан буй 400 га газраасаа Газрын тухай хуульд заасан зориулалтаар эзэмших боломжтой 310010 мкв талбай бүхий газар дээрээ нэгж талбарын дугаар авсан ба уг маргаан бүхий захиргааны актаар “А” ХК-д олгогдсон 52579 м”кв газар үүнд мөн багтсан ба үүнийг Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2/1296 тоот, мөн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/1745 тоот албан бичгээр тус тус авсан уг 310010 м”кв талбай бүхий газартай холбоо бүхий түүхчилсэн лавлагаанаас харж болно. Уг түүхчилсэн лавлагаанаас холбогдох хэсгийг дурдвал:
-Архивын 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын 186 дугаар бүхий 310010 мкв талбайтай газар нь “З*******” ХХК (рд:*******)-ийн нэр дээр бүртгэгдсэн байна.
-Архивын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдээлэлд дээрх 186 дугаар бүхий нэгж талбарын талбайн хэмжээ өөрчлөгдөж 305166 мкв болон бүртгэгдсэн байх ба дээрх газрын хил заагт нэгж талбарын 186 дугаар бүхий 8043 мкв талбайтай газар, нэгж талбарын 1 дугаар бүхий 5907 мкв талбайтай газруудыг тус тус давхцуулан бүртгэсэн байна.
- Архивын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мэдээлэлд нэгж талбарын 186 дугаартай талбайн хэмжээ өөрчлөгдөж 310010 мкв талбайтай болж бүртгэгдсэн байна.
- Архивын 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мэдээлэлд мөн дээрх газрын талбайн хэмжээ өөрчлөгдөж 296060 мкв болон өөрчлөгдсөн.
- Архивын 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын 186 дугаартай газрын талбайн хэмжээ 299734 мкв болон өөрчлөгдөн бүртгэгдсэн бөгөөд хасагдсан талбай дээр нэгж талбарын 1863, 18639, 186, 186, 186393, 1863, 1863, 1863, 186393, 1863932, 186, 1863 дугаартай тус бүр 700 мкв талбайтай газруудыг бүртгэсэн байна.
- 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн архивын мэдээлэлд уг газрын талбайн хэмжээ болон нэгж талбарын дугаар өөрчлөгдөж нэгж талбарын 18639 дугаар бүхий 298922 мкв талбайтайгаар бүртгэгдсэн байна.
- Газрын кадастрын мэдээллийн сангийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдээлэлд уг газар нь 2 хуваагдан 1863 дугаартай 268261 мкв, 18 дугаартай 30433 мкв талбайтайгаар тус бүр ******* регистрийн дугаар дээр бүртгэгдсэн байна гэжээ.
- Харин 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 1863 дугаартай газрын нэгж талбарын дугаар, талбайн хэмжээ өөрчлөгдөж 1896 дугаартай 117883 мкв талбайтайгаар бүртгэгдсэн байна.
- 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 1863 дугаартай газрын талбайн хэмжээ өөрчлөгдөж 116846 мкв талбайтайгаар бүртгэгдсэн байх ба 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн архивын мэдээлэл хүртэл бүртгэлтэй байсан байна.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 134 дүгээр тушаалын хавсралт “Нэгж талбар дугаарлах журам”-ын 1.2-д Нэгж талбарын дугаарлалтыг газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийн эрхийг баталгаажуулж газрын улсын бүртгэлд бүртгэх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, нэгж талбарыг үнэлэх, төлбөр, татвар ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбоотой мэдээллийг бүртгэх, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн зурагт нэгж талбарыг дугаарлах, нэгж талбарын мэдээллийг Үндэсний газрын мэдээллийн системд оруулах зэрэг үйл ажиллагаанд мөрдлөг болгоно хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл анхнаасаа буюу 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ОХУ-ын “З в М” компаниас “Ө” амралтын цогцолборыг худалдан авах үед Монгол Улсын Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна хэмээн заасны дагуу газар эзэмших эрх нь тус компаниас “З*******” ХХК (рд:*******)-д шилжиж улмаар 310010 мкв газар дээр газар эзэмшигч манай компанийн эрхийг баталгаажуулж газрын улсын бүртгэлд бүртгэх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлэх, газар эзэмших гэрээ байгуулах гэх зэрэг холбогдох хууль тогтоомжид заасан хууль ёсны үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндэс суурь болж 186 дугаар бүхий 310010 мкв талбайтай газар нь “З*******” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн юм. Жич: Дээрх эрх бүхий байгууллагын лавлагаанаас харвал гомдлын шаардлагад дурдсан маргаан бүхий захиргааны актын улмаас “А” ХК-д шилжсэн нийт 52579 мкв газар ч мөн уг 310010 мкв талбай бүхий газарт багтсан болно. Түүнчлэн манай компанийн хувьд өөрийн эзэмшлийн 310010 мкв талбай бүхий газар дээрээ өөрийн хөрөнгөөр дэд бүтэц, шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнийгээ нотлох үүднээс тус дэд бүтэц, шугам сүлжээний бүтээн байгуулалтын схем зургийг геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Од сүрвэй” ХХК-р хийлгэж гомдолд хавсарган өгсөн байгаа болно.
Гомдол гаргагчийн хувьд өөрийн гаргасан гомдлын шаардлагаа хангуулах үүднээс дурдан буй өөрийн эзэмшлийн 310010 мкв газраас өнөөдрийн байдлаар ямар хэмжээний газар эзэмшиж байгаа болон маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор манай компанийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхийг тодорхой дурдъя. Үүний тулд:
- “З*******” ХХК өнөөдрийн байдлаар 310010 мкв талбай бүхий газраасаа ямар хэмжээний газар эзэмших эрхээ баталгаажуулж, эрхийн гэрчилгээ авсан, түүнчлэн ямар хэмжээний газар эзэмшилд нь байгаа талаар тодорхой дурдъя.
- Монгол улсын хуулийн этгээд болох “А” ХК нь уг маргаан бүхий 52579 мкв газрыг эзэмших эрхийг хэрхэн олж авсан хийгээд уг газрыг эзэмших эрхийг олж авах хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарлая.
Нэгдүгээрт. Манай компани нь өнөөдрийн байдлаар өмнө нь дурдсан нэгж талбарын дугаар бүхий 310010 мкв талбай бүхий газраасаа 228,018 мкв газрыг эзэмших эрхээ баталгаажуулж гэрчилгээ авсны сацуу өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр нэр бүхий бусад этгээдүүдэд газар эзэмших эрхээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шилжүүлсэн ба харин Захиргааны байгууллагын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас 52579 мкв газраа эзэмших эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа болно. Эндээс харвал 310,010 мкв-(газар эзэмших эрхээ баталгаажуулж гэрчилгээ авсны сацуу өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр бусдад газар эзэмших эрхээ шилжүүлсэн 228018 мкв + захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа 52579 мкв) =29,413 мкв газрыг эзэмших эрхийг баталгаажуулж аваагүй байгаа болно. Энэ талаар геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Од сүрвэй” ХХК-р мэдээллийн сангаас өөрийн хүсэлтээр 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хайлгаж мэдээлэл авсан болно.Түүнчлэн тус баримтад дурдсанаар өнөөдрийн байдлаар гомдол гаргагч нь 310,010 мкв газраасаа өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрхээ шилжүүлсэн дээрх баримтад дурдагдсан талбай бүхий газруудыг түүнчлэн өөрийн хүсэлтээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулаагүй ойн сан бүхий 116846 мкв талбай бүхий газар болон эрхээ баталгаажуулж аваагүй байгаа 29,413 мкв талбай бүхий газрыг тус тус хасвал 1676 мкв талбай бүхий газрыг эзэмшиж байна.
Монгол Улсын хуулийн этгээд болох “А” ХК-ийн хувьд дараах байдлаар маргаан бүхий 52579 мкв газрыг эзэмших эрхийг олж авсан. Үүнд:
- Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр захирамжаар Монгол Улсын иргэн Л.Гд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18-р хороонд Зуслангийн зориулалтаар 8043 мкв газрыг 5 жилийн хугацаатай, Л.Бд мөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18-p хороонд зуслангийн зориулалтаар 5907 мкв газрыг 5 жилийн хугацаатай тус тус хууль бусаар эзэмшүүлсэн.
- Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Л.Г, Л.Б нарын хүсэлтийг шийдвэрлэж Монгол Улсын хуулийн этгээд болох “Э” ХХК-д Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19-р хороонд газар эзэмших эрхийг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай хууль бусаар эзэмшүүлсэн.
- Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар А/888 тоот “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжаар Монгол Улсын хуулийн этгээд болох “Э” ХХК-д Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19-р хороонд зуслан, амины сууц зориулалтаар 52614 мкв газрыг 15 жилийн хугацаатай хууль бусаар эзэмшүүлж түүнтэй холбогдон өмнө нь гарсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
- Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан “Э” ХХК-н хүсэлтийг шийдвэрлэж маргаан бүхий газрын одоогийн хаяг болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 24-р хороонд гэр бүлийн хэрэгцээнийхээс бусад зуслангийн газрын зориулалтаар нэгж талбарын 15 дугаар бүхий 52579 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар хууль бусаар эзэмшүүлсэн.
Дээрх захиргааны акт тус бүр дээр гомдолтойгоо холбогдуулан тайлбар бичвэл:
Нэг. Нийслэлийн Засаг Даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр захирамжаар Монгол Улсын иргэн Л.Гд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18-р хороонд Зуслангийн зориулалтаар 8043 мкв газрыг 5 жилийн хугацаатай, Л.Бд мөн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18-р хороонд зуслангийн зориулалтаар 5907 мкв газрыг 5 жилийн хугацаатай тус тус хууль бусаар эзэмшүүлсэн тухайд:
Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх”, 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, 21.2-д “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.4-т Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх хэмээн тус тус заасан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 2/14 тоот “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор Нийслэлийн 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсан бөгөөд уг төлөвлөгөө нь нэг.Газрын шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, хоёр.Гэр хорооллыг барилгажуулан, цэцэрлэгт хүрээлэн байгуулж агаар, хөрсний бохирдлыг багасгах талаар, гурав.Иргэн бүрд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлын бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх талаар, дөрөв.Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар, тав.Нийгмийн халамж, үйлчилгээг нэмэгдүүлэх талаар, зургаа.Фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйг дэмжих талаар, долоо.Төвлөрлийг сааруулж алслагдсан бүс нутгуудыг хөгжүүлэх талаар, найм.Автозамын түгжрэлийг багасгах талаар, ес.Газрын элэгдэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх талаар, арав. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2009 онд шинээр барих инженерийн байгууламж, шугам сүлжээний газрын бэлтгэл ажлыг хангах талаар тус тус тусгагдсан байна. Түүнчлэн мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дугаар 113 “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай” тогтоол батлагдан гарсан байна. Гэвч эдгээр тогтоолууд болон хавсралтад нь тусгагдсанаар нийслэлийн 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн 18, 19-р хороонд зуслангийн зориулалтаар иргэдэд газар эзэмшүүлэх талаар огт тусгагдаагүй байна. Энэ нь тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга дээр дурдсан Монгол Улсын Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж хууль бус захиргааны акт гаргасан байгааг харуулж байна. Үүнээс гадна бодит байдал дээр эдгээр субъектүүдийн хууль зөрчиж олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр Чингэлтэй дүүргийн 18-р хороонд хэмээн дурдсан энэхүү газрыг харьяалах нутаг дэвсгэр нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 6/33 “Хороодын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуваагдаж мөн дүүргийн 19-р хороонд харьяалагдах болсон байдаг.
Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн Л.Г, Л.Б нарын хүсэлтийг ханган шийдвэрлэж Монгол Улсын хуулийн этгээд болох “Э” ХХК-д Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19-р хороонд газар эзэмших эрхийг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай хууль бусаар эзэмшүүлсэн тухайд:
Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл.”Газар эзэмшигчийн эрх, үүрэг”, 35.1-д “Газар эзэмшигч дараах эрхтэй:”, 35.1.4-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйл.”Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”, 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.3-д “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна:”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-д шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх хэмээн тус тус заасан. Түүнчлэн Монгол Улсын Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтын “тухайн шатны Засаг дарга” гэснийг “аймаг, сум, нийслэлийн Засаг дарга” гэж, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсгийн “тухайн шатны Засаг даргад” гэснийг “аймаг, сум, нийслэлийн Засаг даргад” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4 дэх хэсгийн, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга” гэснийг “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга” гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн “тухайн шатны Засаг даргад” гэснийг “цахим системээр” гэж, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга” гэснийг “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг” гэж, 60 дугаар зүйлийн гарчгийн “Газартай” гэснийг “Аймгийн нутаг дэвсгэр дэх газартай” гэж тус тус өөрчилсүгэй хэмээн заасан. Өөрөөр хэлбэл одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулийн эл заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орсон хэдий ч эл хуулиар хуульд заасан субъектийн хувьд өөрчлөлт оруулсан болохоос газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч тодруулах зүйлүүдийн нэг болох шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх гэдэг зохицуулалтад өөрчлөлт ороогүй.
Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмших, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ыг тус захирамждаа үндэслэх ёстой байтал үндэслээгүйн дээр дээрх журмын 2.5-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлт болон түүнд хавсаргасан баримт бичиг Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд заасан шаардлагыг хангасан тохиолдолд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 15 хоногт багтаан газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх талаар гаргах тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг бэлдэж, танилцуулан шийдвэр гаргуулна хэмээн заасныг зөрчиж шаардлага хангаагүй газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч ханган шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 тоот захирамжийн Монгол Улсын хуулийн этгээд болох “Э” ХХК-д холбогдох хэсгийг буюу захиргааны актыг гаргахдаа иргэн Л.Б, Л.Г нарын зүгээс шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг тодруулаагүй байна. Ийнхүү үзэж байгаа шалтгаан нь:
- Өмнө нь дурдсанаар анх Нийслэлийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр захирамжаар иргэн Л.Б /5907 мкв газар / болон Л.Г /8043 мкв газар/ нарт газар эзэмших эрх олгохдоо холбогдох хууль тогтоомжийг баримталсан эсэх, эл газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэх буюу Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 болон 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хууль зүйн хүрээнд шалгаж үзээгүйгээр хууль бус захиргааны акт гаргасан байна.
- Ийнхүү хууль бус захиргааны актын үндсэн дээр уг газруудыг эзэмших эрхийг олж авсан иргэн Л.Г болон Л.Б нарын тус тусын газар эзэмших эрх нь уг гэрчилгээнд нь бичигдсэнээр 5-н жилийн дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Газар эзэмших эрх дуусгавар болох”, 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй хэмээн тус тус заасны дагуу аль хэдийн дуусгавар болсон, уг хугацаанаас хойш даруй 2 жилийн дараа буюу 2016 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан байхад Нийслэлийн Засаг дарга уг хүсэлтийг хүлээн авч 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А/247 дугаар захирамжаар Э ХХК-д маргаан бүхий газруудын газар эзэмших эрхийг шилжүүлсэн байгаа нь шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг тодруулаагүй байгааг дахин харуулж байна. Дүгнэвэл Газрын тухай хуульд заасны дагуу зөвхөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй газар эзэмших эрх л бусдад шилжих боломжтой.
Дээрхээс гадна уг газар дээр баригдсан амины орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг үндэслэн уг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар “Э” ХХК-д газар эзэмших эрхийг нь шилжүүлэн эзэмших эрх олгож шийдвэрлэсэн гэж захиргааны байгууллага маргаж болох хэдий ч уг газар дээр баригдсан тус амины 2 орон сууцыг Монгол Улсын хуулийн этгээд болох “Ө******* *******” ХХК нь “Б” ХХК-р манай эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүйгээр бариулснаас шалтгаалан “Б” ХХК болон манай компанийн хооронд Б ХХК-н нэхэмжлэлтэй шүүхийн маргаан үүсэж Чингэлтэй дүүргийн шүүхээс “Ө******* *******” ХХК-н хувьд 1998 оноос хойш тус газрыг ашиглах эрхийн гэрээгээ сунгасан байдал тогтоогдохгүйгээс гадна уг газрыг жимс жимсгэнэ, чацаргана тарих зориулалтаас өөр зориулалтаар өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах эрхгүй атлаа уг газарт барилга бариулахаар Л.Б захиралтай “Б” ХХК-тай гэрээ байгуулж, барилгын ажил эхлүүлсэн нь Газрын тухай хуулийн 39-р зүйл, 33-р зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан газар ашиглагчийн эрхээ хэтрүүлж, уг хуулийг зөрчсөн байна. Харин “З*******” ХХК нь Ө дэх амралтын цогцолборын хууль ёсны өмчлөгч бөгөөд Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газар дээр байгаа салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж нь газрын салшгүй бүрдэл хэсэг байх тул өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн газрын хашаан дотор барилга барьсан нь буруу байх тул Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг баримтлан “Б” ХХК-н ашиглаж байгаа газрыг чөлөөлсүгэй хэмээн “Б” ХХК-н нэхэмжлэлтэй “З*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд дугаар 852 шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийг эс зөвшөөрч “Б” ХХК-н хувьд Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд “Б” ХХК-г барилга барих эрхийн зөвшөөрөлгүй, “Ө******* *******” ХХК-тай барилга барих гэрээ байгуулаагүйгээр “Ө******* *******” ХХК-н эзэмшлийн бус газар дээр барилга барьсан нь тогтоогдож байна хэмээн дүгнэж 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дугаар 616 магадлалыг гаргасан. “Ө******* *******” ХХК-н хувьд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газарт уг асуудлаа шийдвэрлүүлэхээр албан бичиг өгсөн байдаг бөгөөд тус байгууллагаас 2004 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2/278 тоот албан бичгээр хариуг хүргүүлэхдээ “Танай компани уг газарт жимс жимсгэнэ, чацаргана тариалаагүйгээс гадна уг газрыг ашиглах хугацаа дууссан ба “Б” ХХК-тай хамтран зөвшөөрөлгүй барилга барьсан байна. Барилга барьж болохгүй гэсэн шаардах хуудсыг 2 удаа өгсөн боловч “Б” ХХК болон танай компанийн хүмүүс уг газар дээр дур мэдэн 2 ширхэг амины орон сууц барьсан байна. Уг объект 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 108/17/04 тоот гэрээгээр “З*******” ХХК-н өмчлөлд шилжиж Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0087342 тоот гэрчилгээгээр баталгаажуулсан байна. “Ө******* *******”, “Б”, “З*******” ХХК-тай холбоотой маргааныг шүүх 2003 оны 852 дугаар шийдвэр, 2003 оны 616 дугаар магадлалаар Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг баримтлан уг газрыг чөлөөлсүгэй гэж тус тус шийдвэрлэсэн байна. Уг газар дээр “З*******” ХХК нь ерөнхий төлөвлөгөө хийж “З*******” ХХК, “С” ХХК, “М”, “М” ХХК-н ажилчдын орон сууц буюу амины орон сууцны хотхон барихаар төлөвлөсөн байна. Гэвч уг объектыг өмчлөгч нь “З*******” ХХК юм гэжээ. Мөн Чингэлтэй дүүргийн Газрын албаны 2004 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хаягласан 06/125 албан бичигт энэ талаар “Б” ХХК нь тус дүүргийн 18 дугаар хороо Өэд байрлах газар эзэмших зөвшөөрөлгүй барилга барьж байгааг зогсоох тухай Газрын албаны удаа дараагийн шаардлагыг үл биелүүлэн 2 давхар, 2 байшингийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Уг газар нь “З*******” ХХК нь З в М компаниас худалдан авч Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0087342 тоот гэрчилгээтэй бөгөөд дээрх 2 компанийн маргааныг Чингэлтэй дүүргийн шүүх, Нийслэлийн шүүх авч үзээд Газрын тухай хуулийн 48-р зүйлд заасныг баримтлан “Б” ХХК-н ашиглаж байгаа газрыг чөлөөлсүгэй гэж шийдвэр, магадлал гарсан байна. Дүүрэг, нийслэлийн шүүхийн шийдвэрийг эцсийн шийд гэж үзэж байна гэдгээ дурдсан байдаг.
“Ө******* *******” ХХК-н хувьд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 248 захирамжаар уг 400 га газраас зуслангийн зориулалтаар тус бүр 2 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрхийг олж авсан “М” ХХК, “М”, “С” ХХК, “З*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2004 оны 07 дугаар сарын 16-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан хэлэлцэх үед “Ө******* *******” ХХК нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх хүлээн авч 2004 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дугаар 18 тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн Л.Б захиралтай “Б” ХХК нь манай барилгууд байгаа газар нь “З*******” ХХК-тай ямар ч холбоогүй, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 248 тоот захирамжийн хавсралтын 161, 162- д зааснаар “С” ХХК болон “М”-д олгогдсон газар болохыг сая мэдсэн тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дээрх шүүхийн шийдвэрүүдийг хянаж өгнө үү гэсэн хүсэлт өгснийг 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүх хянан хэлэлцээд дугаар 48 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл тогтоогдохгүй байна, “Б” ХХК-н шүүхэд гаргаж өгсөн баримт болох Нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамж болон түүний хавсралт нь хэрэгт авагдсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтууд байна. Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-н хүсэлтийг хангах үндэслэлгүй байна хэмээн үзэж тогтоол гаргасан.
Гэтэл “Б” ХХК-н хувьд дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулах хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтдээ хэргийн материалд тус “Б” ХХК нь “С” ХХК-н эзэмшил газар дээрх байшин барилгыг эзэмшдэг тухай бичиг баримт байхгүйгээс шүүхүүдийн шийдвэр алдаатай болжээ. Иймд бидний одоо шинээр гарган өгч буй С ХХК-н 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/167 тоот албан бичгийг үндэслэн дээр дурдсан шүүхүүдийн шийдвэр тус бүрийг хянаж хүчингүй болгож өгнө үү хэмээсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 166 тогтоолоор Б ХХК-н шинээр илэрсэн нотлох баримт гэж гаргаж буй С компанийн 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/167 тоот албан бичигт Нийслэлийн Засаг даргын захирамжаар С ХХК-д 2003 онд олгогдсон Гүнтийн аман дахь зуслангийн эзэмшлийн газарт баригдсан “Ө******* *******” ХХК-н лаборатори, конторын зориулалттай барилгыг тус газарт цаашид байршуулахад татгалзах зүйлгүй гэсэн агуулга илэрхийлэгджээ. Нэхэмжлэгч “Б” ХХК нь тус газрыг “С” ХХК-н газар болохыг сая мэдлээ гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 248 дугаар захирамж, түүний хавсралт 161,162 заалт нотлох баримтыг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, шийдвэр, магадлалыг хянуулах хүсэлтийг өмнө нь буюу 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж байсан ба Нийслэлийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 48 тоот шүүхийн тогтоол гарч, энэ тогтоол хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-н хүсэлтийг хангах үндэслэлгүй хэмээн мөн шийдвэрлэсэн.
Мөн Л.Б захиралтай “Б” ХХК-н барьсан барилгыг буулгахаар нэхэмжлэгч “З*******” ХХК-н хувьд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандахад тус алба өмнө нь дурдсан Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 852 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003 оны 616 дугаар магадлалын тогтоох хэсэг ойлгомжгүй байна гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул Нийслэлийн шүүхэд хандан шүүхийн шийдвэрийн талаар тайлбар өгөхийг хүссэн ба хариуд нь шүүхийн шийдвэр нь “З*******” ХХК-н эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр барилга барьсан “Б” ХХК-н барилгыг нүүлгэж, хууль ёсны эзэмшил газрыг чөлөөлүүлэх гэсэн агуулгатай байна хэмээн 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3/1580 тоот “Шүүхийн шийдвэрийн талаар тайлбар өгөх тухай” албан бичгийг өгсөн.
Эндээс харвал Нийслэл Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжийн “Э” холбогдох хэсэг нь эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт болох нь тодорхой харагдаж байна.
Гурав. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар А/888 тоот “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” захирамжаар “Э” ХХК-д Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19-р хороонд зуслан, амины сууц зориулалтаар 52614 мкв газрыг 15 жилийн хугацаатай хууль бусаар эзэмшүүлж түүнтэй холбогдон өмнө нь гарсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 тоот захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон тухайд:
Уул захирамжид дурдсанаар “Э” ХХК нь холбогдох хууль тогтоомжид зааснаар газар эзэмших эрхийг олж авах боломжгүй 8043+5907 мкв газар /яагаад олж авах боломжгүй талаар гомдлынхоо нэг болон хоёрдох хэсэгт дурдсан/ дээр нэмж 38664 мкв газрыг гомдол гаргагч “З*******” ХХК-н хууль ёсны эзэмшлийн газраас олж авсан байна.
“Э” ХХК-н эзэмших газрын талбай хэмжээ 52614 мкв болж 38664 мкв-р нэмэгдсэн нь хууль зүйн үндэслэлгүй талаар тайлбарлавал:
- Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх”, 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, 21.2-д “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.4-д “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, 31 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага”, 31.3. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна хэмээх заалтуудыг зөрчсөн. Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 6/12 тоот “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсан бөгөөд тус тогтоолын 2.2-д Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бод даалгасан байна. Түүнчлэн уг төлөвлөгөө нь нэг.Газрын менежментийг хэрэгжүүлэх талаар, хоёр.Хот байгуулалт, газар зохион байгуулалт, гурав.Нөхөх олговор олгох, газрын байршил хэмжээ, дөрөв. Газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус тусгагдсан хавсралттай байна. Хавсралтын 2 дугаар хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлэх газрын байршил, хэмжээний талаар тусгагдсан байх бөгөөд 2.1 дэх хэсэгт эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох: (зөвхөн иргэд багтсан) Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилт, Доод, Дээд салхитын гудамжинд гэр бүлийн хэрэгцээнд 18 иргэнд 1.0 мкв газрыг, Шадивланд 25 иргэнд 1,7 мкв, Ар согоотод 15 иргэнд 0,9, Зуун модод 21 иргэнд 1,2, Яргайтад 20 иргэнд 1,4, Яргайтын богинод 10 иргэнд 0,7, Жигжидэд 25 иргэнд 1,7, Гүнтэд 35 иргэнд 2,1, Майхан толгойд 15 иргэд 0,9, ойн булагт 5 иргэнд 0,3 мкв газар тус тус эзэмшүүлэх асуудлыг 1-4 дүгээр улиралд багтаан Чингэлтэй дүүргийн Газрын албанд, 2.2 дахь хэсэгт газар эзэмшиж байгаа иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил хэмжээ хэсэгт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Яргайтын зусланд 130 иргэнд 9.1 га, Жигжидийн зусланд 215 иргэнд 15,3 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулан өмчлүүлэх ажлыг 1-4 дүгээр улиралд багтаан Нийслэлийн Газрын алба, Чингэлтэй дүүргийн Газрын албанд, 2.7 дахь хэсэгт газрын элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил, хэмжээг тогтоох Чингэлтэй дүүргийн 19-р хороо Салхит ойн сан, 5 га газарт мод тарихыг 1-4 дүгээр улиралд багтаан хийхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт тус тус даалгасан байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн 19-р хороонд зуслан болон амины сууцны зориулалтаар хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх талаар огт тусгагдаагүй байна. Хэдийгээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 9/09 тоот “Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орсон байгаа ч 1.3.5.дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний зориулалтаар буюу цахилгаан хангамжийн асуудлаар өөрчлөлт орсон ба газрын байршлын хувьд Чингэлтэй дүүргийн 19-р хороо хамрагдаагүй болно. Энэ нь тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга дээр дурдсан Монгол Улсын Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж хууль бус захиргааны акт гаргасан байгааг мөн харуулж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 6/12 тоот “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолд тусгагдсанаар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг л иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Бод даалгасан байхад 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар дээр аж ахуй нэгжид буюу “Э” ХХК-д газар эзэмшүүлж, захирамжийн үндэслэх хэсэгтээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмших, эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ыг баримталсан байна. Журмын 1.3-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, газар эзэмших, ашиглах зориулалтыг өөрчлөх, газрын хэмжээ нэмэгдүүлэх тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг иргэдийг хүлээн авах төв хүлээн авна, 1.5-д Газар эзэмших эрхтэй холбоотой иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтийг дараах зарчмаар шийдвэрлэнэ: 1.5.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна: 38.3.1-д энэ хуулийн 38.2-д заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2-д шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3-д эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан үйл ажиллагаа явуулж, бичиг баримтын бүрдлийг хангуулан тухайн шатны Засаг даргад танилцуулан шийдвэр гаргуулах, 1.5.3-д Газар эзэмших, ашиглах зориулалтыг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан үйл ажиллагаа явуулж, бичиг баримтын бүрдлийг ханган нийслэлийн барилга хот байгуулалт, газрын асуудал эрхэлсэн байгууллагуудын Газар, барилгажилтын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн хурлаар хэлэлцүүлсэн хурлаас гарсан санал, дүгнэлтийг тухайн шатны Засаг даргад танилцуулж, шийдвэр гаргуулах, 1.6-д Эзэмшил газрынхаа хэмжээг тухайн байршилдаа нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно хэмээн заасныг баримтлан нэмэгдүүлэхээр хүсэлт гаргасан газрын хэмжээгээр мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсний дараа тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ, 4.1-д Газар эзэмшигч, ашиглагчийн газар ашиглалтын зориулалтыг дараах үндэслэлээр тодорхойлон өөрчилж болно: 4.1.1-д газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар ашиглалтын зориулалт, 4.1.2-д хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд газар ашиглалтын зориулалт тусгагдсан байдал / үүргийн бүсчлэл/, 4.1.3-д хүсэлт гаргагч аж ахуй нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн үйл ажиллагааны чиглэл, 6 дугаар зүйл. Хориглох зүйл, 6.1. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, газар эзэмших, ашиглах зориулалтыг өөрчлөх, газрын хэмжээ нэмэгдүүлэх хүсэлт шийдвэрлэхэд дараах үйл ажиллагааг хориглоно: 6.1.1-д Газрын тухай хуулийн 37,38 дугаар зүйлийн холбогдох заалтуудад заасан баримт бичгийн бүрдэл хангаагүй хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, 6.1.5. Газар ашиглалтын зориулалтыг журмын 4.1.1-4.1.3-д зааснаас бусад үндэслэлээр өөрчлөх, 6.1.7.Хүсэлтийг шийдвэрлэхдээ бусад хууль тогтоомж зөрчих хэмээн тус тус заасныг зөрчиж Нийслэлийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дугаар а/888 тоот захирамжаараа “Э” ХХК-д холбогдол бүхий хууль бус захиргааны актыг гаргасан байна.
- Нийслэлийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дугаар а/888 тоот захирамжийн үндэслэх хэсгээс харвал газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөхөд зайлшгүй баримталбал зохих Газрын харилцаа, геодези зураг зүйн ерөнхий газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журмаа баримтлаагүй. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана хэмээн заасан байдаг.
- Захиргааны ерөнхий хуулийн (2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.) 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг” мөн захиргаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөлийг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагааг явуулах гэсэн мөн хуулийн 24-27 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна. Учир нь анх 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргагч нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нийт 400 га газраас Газрын тухай хуульд заасан зориулалтаар эзэмших боломжтой 310010 мкв газар нь бодит байдал дээр хашаатай, манай компанийн хөрөнгөөр хийгдсэн дэд бүтэц, шугам сүлжээний бүтээн байгуулалттай бөгөөд энэ мэт бодит нөхцөлийг тогтоогоогүйгээс гомдол гаргагчийн эдгээр хөрөнгөө өмчлөх эрх зөрчигдөж байгаа болно. Мөн “Э” ХХК-д шинээр нэмж олгогдсон 38664 мкв газар түүнчлэн түүний шилжүүлэн авсан 13950 мкв газар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар эсэх, 13950 мкв талбай бүхий газрыг эзэмших эрх түүнд шилжиж эрхдээ холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэх зэрэг нотлох баримтыг цуцлуулаагүйгээс уг захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн /хөндөгдөж болзошгүй гэдгийг тогтоох боломж захиргааны байгууллагад хангалттай байсан. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр батлагдаж мөн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 3.1.5. нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 5.5.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 5.5.2.эд хөрөнгө эзэмших эрхийн, 12.1. Монгол Улс бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байна, 12.2. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ, 12.4. Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд бичгэн хэлбэрийн мэдээлэл нь эх сурвалж болно, 12.5. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна, 14.1. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана хэмээн тус тус заасан. /манай байгууллагад захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй буюу сонсох ажиллагааг явуулаагүйн дээр уг ажиллагааг явуулах талаар мэдэгдсэн зүйл ч байхгүй. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар А/888 захирамжаас “Э” ХХК-д холбогдох захиргааны актаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байгаа болно. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах болон “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмын агуулга нь захиргааны байгууллага нь хэн нэгний эрхэд халдсан шийдвэр гаргахын өмнө үр дагавар нь тусах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах, улмаар тухайн этгээдийн хувьд хамгийн бага дарамт учруулахуйц аргыг хэрэглэх зорилготой. Захиргааны байгууллагын хувьд тухайн үед бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулаагүй гомдол гаргагчийн оролцоог хангаагүйгээр шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчил болсон байх бөгөөд уг зөрчлийн улмаас манай компани өөрийн эзэмшлийн 52579 мкв газрыг эзэмших эрхээ өнөөдрийг хүртэл баталгаажуулж чадахгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа дээр эл газар дээр өөрийн оруулсан хөрөнгөөр хохирох үр дагавар ч мөн үүсээд байгаа байгаа уг захиргааны акт хууль бус болохыг давхар нотолно.
- “З*******” ХХК нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын дугаар бүхий тус газар дээрээ мөн цаг хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ дор дурдсан байдлаар авсан. Үүнд:
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 39 тоот захирамжаар нэгж талбарын 60/5030 дугаар бүхий 7781 мкв газрыг зуслангийн зориулалтаар 15-н жилийн хугацаатай “З*******” ХХК-д
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 39 тоот захирамжаар нэгж талбарын 60/5028 дугаар бүхий 679 мкв газрыг зуслангийн зориулалтаар 15-н жилийн хугацаатай “З*******” ХХК-д
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 39 тоот захирамжаар 2415 мкв газрыг зуслангийн зориулалтаар 15-н жилийн хугацаатай “З*******” ХХК-д
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/245 тоот захирамжаар нэгж талбарын 60/5058 дугаар бүхий 30435 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 5-н жилийн хугацаатай “З*******” ХХК- д олгож улмаар уг 30,435 мкв газраас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/38 тоот захирамжаар 11,019 мкв болон 3514 мкв газрыг нэхэмжлэгч өөрийн нэр дээр авч харин 16478 мкв газрыг Ж ХХК-д шилжүүлсэн.
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/38 тоот захирамжаар нэгж талбарын 1501610403 дугаар бүхий 11027 /өмнөх шийдвэр нь мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/245/ мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 5-н жилийн хугацаатай “З*******” ХХК-д
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/38 тоот захирамжаар нэгж талбарын 1501610399 дугаар бүхий 3514 мкв /өмнөх шийдвэр нь мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/245/ газрыг үйлчилгээний зориулалтаар 5-н жилийн хугацаатай “З*******” ХХК-д
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 тоот захирамжаар нэгж талбарын 1863 дугаар бүхий 118135 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 5-н жилийн хугацаатай “З*******” ХХК-д
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 тоот захирамжаар нэгж талбарын 18639328481091 дугаар бүхий 1678 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар 5-н жилийн хугацаатай “З*******” ХХК-д
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 тоот захирамжаар 14573 мкв газрыг ахуйн зориулалтаар 5-н жилийн хугацаатай “З*******” ХХК-д
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 тоот захирамжаар 9837 мкв газрыг ахуйн зориулалтаар 5-н жилийн хугацаатай тус тус нийт 185,554 мкв газрыг эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшсэн. Эл нөхцөл байдлыг захиргааны байгууллага олж мэдэх бүрэн боломжтой болно. Түүний энэхүү холбогдох хууль тогтоомжийг санаатайгаар илтэд зөрчсөн дээрх үйл ажиллагааны улмаас гомдол гаргагчийн өөрийн эзэмшил газраа баталгаажуулж, тус газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ аван цаашлаад уг газраа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн эрхээ эдэлж, үүргээ хүлээж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа болно.
Дөрөв. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлт гаргасан “Э” ХХК-н хүсэлтийг шийдвэрлэж маргаан бүхий газрын одоогийн хаяг болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 24-р хороонд гэр бүлийн хэрэгцээнийхээс бусад зуслангийн газрын зориулалтаар нэгж талбарын 15 дугаар бүхий 52579 мкв газрыг 15 жилийн хугацаатай “А” ХК-д эзэмшүүлсэн нь хууль бус захиргааны акт болох тухайд:
Манай компанийн хувьд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан гаргасан гомдлын шаардлага нь энэхүү Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай болохыг өмнө нь дурдсан бөгөөд учир нь одоогийн байдлаар маргаан бүхий 52579 мкв газрыг эзэмших эрх Монгол Улсын хуулийн этгээд болох “А” ХК-д хадгалагдаж байгаа болно. Ийнхүү өмнө нь дурдсанаар Монгол Улсын Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж гарсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/888 дугаар нь захирамжийн “А” ХК-д холбогдох хэсэг нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны хууль бус акт байх тул уг хууль бус захиргааны актын үндсэн дээр 52614 мкв талбай бүхий газрыг тус хуулийн этгээдээс “А” ХК-д шилжүүлэх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч гарсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсэг нь мөн хууль бус захиргааны акт болох нь үүгээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын хувьд акт гаргахдаа зайлшгүй тодруулбал зохих Газрын тухай тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна. Үүнээс гадна “А” ХК-ийн хувьд маргаан бүхий 52579 мкв газар дээр Нийслэлийн Засаг даргын дугаар А/682 тоот шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд энэ нь уг маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хууль бусаар олж авснаа хүлээн зөвшөөрсний илэрхийлэл хэмээн үзэж байна. Эндээс дүгнэвэл уг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсэг нь эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт байх бөгөөд уг актын улмаас гомдол гаргагч нь өөрийн эзэмшлийн 52579 мкв газрыг эзэмших эрхээ өнөөдрийг хүртэл баталгаажуулж чадахгүй байгаа дээр, уг эрхийг хүчингүй болгосноор манай компанийн өөрийн эзэмшлийн уг газраа эзэмших эрхээ хууль ёсны дагуу баталгаажуулах, улмаар тус газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ аван цаашлаад энэхүү газраа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн эрхээ эдэлж, үүргээ хүлээх эрх, хууль ёсны ашиг сонирхол маань сэргэх юм.
... Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн хуулийн 106.3.4-т зааснаар уг захирамжаар тус компанид хууль бусаар олгогдсон 52579 мкв газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрхийг баталгаажуулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн засаг даргад даалгаж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Захиргааны ерөнхий хуульд зааснаар аливаа захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө захиргааны хэргийн оролцогчийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй эсэхийг тогтоох, мөн шийдвэр гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоох нь Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагад олгогдсон үүрэг юм. Өнөөдрийг хүртэл үргэлжилж буй маргаан нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр тогтоогдсон 8,043 болон 5,907 мкв газрыг өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүйтэй холбоотой юм. Хэрэв уг газар чөлөөлөгдвөл хууль бус эзэмшил бүхий газар дээр баригдсан барилгыг нурааж, зайлуулах асуудал гарна. Мөн “Э” ХХК нь 8,043 болон 5,907 мкв газрыг Газрын тухай хууль болон холбогдох журмын дагуу эрхгүй этгээдээс авсан бөгөөд энэ шийдвэр өөрөө хүчингүй болно. Түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчаас асуусан асуултын хариултаас нэг чухал зүйл гарч ирлээ. Тухайн газар мөн эсэхийг асуухад “мөн, гэхдээ дөрөв хуваагдсан” гэсэн хариулт өгсөн. Энэ хариултаас харахад анхнаасаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалаагүй, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Дээр дурдсан 8,043 болон 5,907 мкв-аас гадна нэмж олгогдсон газрын хувьд, өмнөх шүүх хурал дээр дурдсанчлан, нэгдүгээрт, тухайн газар нь Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд огт ороогүй, хоёрдугаарт, “З*******” ХХК нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд байсан. Учир нь бидний шинжлэн судалсан баримтаас харахад, нэг хашаан дотор байсан газар, мөн эргэн тойрны газруудыг “З*******” ХХК-ийн зөвшөөрлөөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байсан. Иймд “З*******” ХХК-ийг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд гэж тодорхойлж, тухайн үедээ асуудлыг шийдвэрлэх боломж төрийн байгууллагад бүрэн байсан атал өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйн улмаас энэ асуудал үүссэн байна. Мөн нэхэмжлэгч байгууллага өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шат шатны төрийн байгууллагад олон удаа хандаж байсан атал асуудлыг шийдвэрлээгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хангаж, мөн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг анхааралдаа авч үзэхийг хүсэж байна” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гуравдагч этгээд өөрийн татгалзлыг нотлох ёстой байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас яагаад татгалзаж байгаагаа нотлох үүрэгтэй байсан. Харамсалтай нь өөрийн татгалзлыг нотлох аливаа үйл баримт, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. “А” компани уг газрыг эзэмших эрхтэй болохоо нотлох ёстой байсан атал бие даасан шаардлага биш, харин эзэмших эрхтэй эсэх, газрын төлбөрөө төлсөн эсэх талаар нэг жижиг деталь хэсгээр тайлбар өгч байгаа нь учир дутагдалтай. Хэрэгт цугларсан нотлох баримтаар “А” компани өөрийгөө уг газрыг эзэмших эрхтэй гэдгээ нотлох ёстой. Гэтэл Газрын тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасны дагуу, дуудлага худалдаагаар авсан газрын хувьд эзэмших эрхтэй болохоо нотолж чадаагүй байна. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу, 33.1-д заасан нөхцөл буюу дуудлага худалдааны суурь үнэ, холбогдох татварыг төлсөн зэрэг энгийн нөхцөл хангагдсан тохиолдолд л газрын гэрчилгээ олгох ёстой. Иймд анхнаасаа гуравдагч этгээдэд гэрчилгээ олгосон процесс өөрөө хууль зөрчиж явагдсан байна. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай холбогдуулан нэмж хэлэхэд, “З*******” ХХК нь 1984 онд ЗХУ-аас Монгол Улсад шилжсэн Засгийн газрын тогтоолоор анх энэ газрыг өөрийн эзэмшилд авсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг бөгөөд энэ нь 1984 оноос 2010 он хүртэлх хугацааг хамарна. 2009-2010 оноос эхлэн уг компани хүсэлтээ гурван удаа гаргасан. 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр газрын гэрээ хийхийг хүссэн, Л.Г, Л.Б нарын газрыг хүчингүй болгуулах шүүхийн шийдвэр гарсны дараа 2010 онд дахин газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгуулах хүсэлт гаргасан. Энэ бүх процессын талаар хариуцагч тал “энэ дүүргийнх, бидэнд харагдахгүй, нийслэлийнх учир мэдэхгүй” гэж хариулж байгаа нь хариуцлагагүй хандлага бөгөөд хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч өөрөө нийслэл, дүүрэгтэйгээ холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эдгээр баримтыг гаргаж өгөөгүй, “би мэдэхгүй, тэднийх өөр байгууллага” гэдэг тайлбар нь захиргааны нэгдсэн удирдлага, уялдаа холбоотой байх зарчимд харшилна. “Би мэдэхгүй, мэдээгүй” гэдэг тайлбараар татгалзлаа нотлохгүй. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр бүлэгт төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг заасан байдаг. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 37.1.14-т заасны дагуу удирдлагын байр суурьтай нийцэх эсэхээс үл хамааран гарах болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулах үүрэгтэй атал ийм анхааруулга, тэмдэглэл байхгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37.1.15-д заасны дагуу дээд шатны албан тушаалтныг бодлого боловсруулах, шийдвэр гаргахад хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй атал үүнийг хангаагүй. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Б.Мгийн дурдсанчлан, урьдчилсан сонсох ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг огт оролцуулаагүй, нууц далд аргаар шийдвэр гаргасан байна. Би шүүхийн шийдвэр зөвхөн хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гарна гэдэгт итгэж байна. Хариуцагч болон гуравдагч этгээд уг газрыг дуудлага худалдааны журмаар авсан, холбогдох татвараа төлсөн буюу хуульд нийцүүлэн эзэмших эрхээ олж авсан гэдгээ нотлох баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй, гаргах боломж байсан хэрнээ ашиглаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсэж байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “З*******” ХХК-ийн эзэмшиж буй газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 31 дүгээр тогтоолоор Зөвлөлтийн барилгын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын амралтын нэгдсэн бүс байгуулах зориулалтаар 400 га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2009 оны Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/529 дүгээр захирамжаар иргэн Л.Бд 5907 мкв, Л.Гд 8043 мкв газрыг зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож улмаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” А/247 дугаар захирамжаар “Э” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/888 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээг 52579 мкв болгон нэмэгдүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/257 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг “Р” ХХК-д шилжүүлсэн байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/682 дугаар захирамжаар маргааны оролцогч “А” ХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан. Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар эзэмших хүсэлт гаргасны үндсэн дээр тухайн газар давхцалгүй, хэн нэгэн этгээдийн ашиг сонирхол хөндөгдөхгүй тохиолдолд уг газрыг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд олгодог журамтай. Энэ журмын дагуу маргаан бүхий газар дээр 2009 онд газар олголт хийгдэж, 2022 оны 682 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд шилжсэн. Иймд одоогийн хүчин төгөлдөр эзэмшигч нь гуравдагч этгээд гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал тухайн газрыг эзэмших хүсэлтээ гаргаагүй бөгөөд нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хандаж хүсэлт гаргаагүй байгаа нь төрийн байгууллагын эс үйлдэхүй гэж үзэхгүй. Мөн Маргаан таслах зөвлөлөөс ч дүгнэлт гарсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргасан. Учир нь 2009-2016 онд газар “Э” ХХК-д шилжих үед нэхэмжлэгч тал өөрсдөө мэдэж байсан мөртөө тухайн үедээ энэ талаар гомдол гаргаагүй, дараагийн шатны байгууллагад гомдол гаргаагүй нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна гэсэн дүгнэлт гарсан. Иймд гуравдагч этгээд хүчин төгөлдөр эзэмшигч мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Манай “А” ХК нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн А/682 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар Чингэлтэй дүүргийн 19-р хороо Гүнт гудамж хаягт байрлах, нэгж талбарын 15 дугаар бүхий 52579 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.
Гэтэл гуравдагч этгээдийн “Р” ХХК-аас хуулийн дагуу шилжүүлэн авч, Газрын тухай хуульд заасан гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа газрыг тус харилцааны аль нэг тал биш “З*******” ХХК хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй нөхцөл байдал үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар эзэмших эрх, түүнийг үүсгэх хууль зүйн үндэслэлийг манай хүмүүс дэлгэрэнгүй тайлбарласан билээ. 6 дугаар хавтаст хэргийн 191-193 дугаар талд авагдсан Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 494 дүгээр тогтоолын 43-49 дүгээр зүйлд эдгээр асуудлаар үндсэн дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал, газрыг зөвхөн Газрын тухай хуулийн дагуу эзэмшинэ, бусад аливаа дэд гэрээ, эсвэл кадастрт бүртгэгдсэн байх нь ганцаараа эрх үүсгэхгүй гэдгийг тодорхойлсон байна. Иймд хууль хэрэглээний үүднээс авч үзвэл нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдах эрх, ашиг сонирхолгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлын хувьд, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу гарсан Маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг эш татах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн манай хүмүүс 2004 оноос хойш техникийн нөхцөл авч, тухайн газрыг ашиглан “1” хотхон барьж байгуулсан. Энэ хэсэгт нэхэмжлэгч тал “манай газар” гэж тайлбарлаж байгаа боловч техникийн нөхцөлд авагдсан зураг, техникийн нөхцөл олгогдсон газрын байршил нь 6 гектар газар дээр байрлаж байна. Уг 6 гектар газрын нарийн байршил тодорхойгүй байсан ч 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар, эзэмших эрх шилжүүлж авсан иргэдийн хувьд “1” хотхонд байшин барьсан тул уг газар одоо тэдний нэр дээр биш, эзэмших эрх шилжсэн иргэдийн нэр дээр бүртгэгдсэн байна. Иймд бид 2009 онд анхны өмчлөгч, эзэмшигчээс уг газрыг авах үед тухайн компанид 2.8 гектар газраас өөр газар эзэмших эрх үүсээгүй нөхцөл байдал байсан гэж үзэж байна. Мөн сая шинээр ирүүлсэн баримтад дурдсан шүүхийн шийдвэр биелэгдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэсэн баримтыг харгалзан үзвэл, байшинг буулгаж, чөлөөлөх шийдвэр аль хэдийн биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Манай компанийн эзэмшлийн байшин нь өөрөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, баригдсан хэвээрээ байгаа болохыг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Эс үйлдэхүй, хууль зөрчсөн эрхийг тогтоолгож газраа авахыг хүсэж байгаа бол энэ талаар хүсэлт гаргасан байх нөхцөл зайлшгүй шаардлагатай атал ийм хүсэлт гаргаагүй байгааг шүүх харгалзан үзэж, эцсийн шийдвэрээ гаргахыг хүсэж байна” гэв.
4.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт, энэ маргаан газрын давхцалтай холбоотой биш болохыг өмнөх шүүх хуралдаанаар тогтоосон. Цаашлаад энэ нь газрын төлбөрийн баримтаар ч нотлогдож байна гэж үзэж байна. Учир нь “З*******” ХХК тухайн газрыг эзэмшиж байсан бол газрын төлбөр төлөгдөх ёстой байсан атал нотлох баримтын хүрээнд маргаан бүхий газарт төлбөр төлсөн баримт байхгүй байна. Иймд тухайн газрыг эзэмшээгүй, эзэмших хүсэлт гаргаагүй, холбогдох олгох ажиллагаа огт хийгдээгүй, эхнээсээ төлбөр төлөгдөөгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Мөн Л.Г, Л.Б нар 2009 онд газар авахаас өмнөх хугацаанд тухайн компанид 2003 онд 6 га, 2004 онд 2 га 8 газар олгогдсон байгаа бөгөөд энэ 6 гектар газар дээр төлбөр төлөгдөөгүй байна. Улмаар лавлагаагаар дурдагдаж буй 30 орчим гектарын хувьд ч эзэмших хүсэлт гаргаагүй, эзэмшээгүй, төлбөр төлөгдөөгүй байдал тогтоогдож байна. Мөн манай компанийн шилжүүлэн авсан нэгж талбарын дугаар нь эхлээд Л.Гн нэр дээрх 610063 дугаартай байснаас өнөөгийн 15 дугаар хүртэл гурав, дөрвөн удаа өөрчлөгдөж шилжсэн байгаа боловч Газрын албанаас болон нэхэмжлэгчээс ирүүлсэн аль ч баримтад тухайн нэгж талбар дээр төлбөр төлсөн баримт огт байхгүй байна. Харин хавтаст хэргийн 5 дугаар хавтаст хэргийн 48 дугаар талд Л.Г 2009-2012 оны хооронд газрын төлбөрөө төлсөн буюу тооцоо нийлсэн акт байна. Мөн газар эзэмших эрх шилжүүлэх баримт бичгийн бүрдэлд, 5 дугаар хавтаст хэргийн 2 дугаар талд, 2017 он хүртэл үлдэгдэлгүй гэсэн баримт хэрэгт авагдсан байна. Нэг нэгж талбар, нэг газар эзэмшигч дээр зөвхөн нэг удаа л төлбөр төлөгддөг тул тухайн хүмүүс өнөөдрийг хүртэл эзэмшиж, төлбөр төлж байгаа гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн “Э” ХХК-ийн хувьд 5 дугаар хавтаст хэргийн 118-119 дүгээр талд 2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх тооцоо нийлсэн акт ирүүлсэн байна. Бид “А” ХК-ийн хувьд 2026 он хүртэлх газрын төлбөр төлсөн баримтаа наймдугаар хавтаст хэрэгт авагдсан байна. Хамгийн гол зүйл нь энэ бөгөөд, нэхэмжлэгч тал даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан хэдий ч тухайн газрыг эзэмших хүсэлтээ огт гаргаагүй болох нь баримтаар нотлогдож байна. Нөгөө талаас, манай анхны газар эзэмшигч энэ газрыг эзэмшихээс өмнөх хугацаанд “З*******” ХХК эзэмшиж байсан бөгөөд манайх одоог хүртэл шилжүүлэн авч эзэмшиж байх хугацаанд нэхэмжлэгч тал тухайн газрыг эзэмшиж байсан үйл баримт тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна” гэв.
4.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эс үйлдэл гэдгийг тогтоох гэж байгаа тул захиргааны эс үйлдлийн хууль зүйн утга агуулгаас гажихгүй байх нь чухал. Захиргааны ерөнхий хуульд эс үйлдэл гэдгийг тодорхойлсон байдаг. Эс үйлдэл гэдэг нь хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй байхыг хэлдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-д заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрт эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнөө тайлбарлах шаардлагатай. Гэтэл энэ нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, “А” компанийн газар эзэмшиж байгаа байдал нь нэхэмжлэгчийн эрхэд халдаагүй байна. Захиргааны хэргийн шүүх нь зөвхөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь бодитоор хөндөгдсөн этгээдийн асуудлыг шийдвэрлэдэг шүүх юм. Газрын давхцалын асуудал огт гараагүй байхад “энэ газрыг надад өгөөч” гэсэн агуулгатай, бүр 52,579 квадрат метр гэж нарийвчлан бичсэн нэхэмжлэлийн шаардлага нь эс үйлдэл гэдэг ойлголтоос хазайж байна.
Газрын төлбөр төлсөн баримтын хувьд, нэхэмжлэгч тал өмнөх хугацаанд эзэмшиж, төлбөр төлж байсан гэж мэдэгдсэн боловч энэ талаарх баримтыг шалгахад бодитой нотлогдоогүй. Газрын төлбөрийн лавлагааг 1984 оноос 2026 он хүртэлх бүх хугацаагаар гаргуулах шаардлагатай байсан, учир нь нэхэмжлэгч тал 1984 оноос хойш тасралтгүй эзэмшиж, төлбөр төлж ирсэн гэж мэдэгдсэн. Гэтэл ирүүлсэн баримтад ийм бүрэн лавлагаа байхгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаагаа алдсанаа зөвтгөх зорилгоор “А” компанийг холбогдуулан татгалзсан гэж үзэж болно. “А” компани өөрөө “Р” компаниас газрыг авсан, шийдвэрт биечлэн оролцоогүй гуравдагч этгээд юм. Харин Г гэдэг хүн өөрөө 2009 онд газрыг авсан гэдгээ Газрын албанд хандсан бичгээрээ илэрхийлж мэдэгдсэн байдаг тул нэхэмжлэгч тал Гтай холбогдуулан газраа алдсан өдрөөс эхлэн эрхээ хамгаалуулахаар тэмцэх ёстой байсан. Иймд эс үйлдэл гэдэг хууль зүйн ойлголтыг гажуудуулан тайлбарлах нь зохисгүй. Нэхэмжлэгч тал шүүх, захиргааны байгууллагад энэ талаар мэдэгдэж байсан гэх баримтуудаа ирүүлсэн боловч эдгээр нь зөвхөн хоёр байшинг буулгах тухай баримт байдаг. Түрүүн дурдсан 30 орчим гектар газрыг нэхэмжлэлийн шаардлагад бүр 52,579 квадрат метр гэж нарийвчлан бичсэн атал яг энэ нарийвчлалтай тоогоор хүсэлт гаргасан, төлбөр төлсөн эсэх нь тогтоогдохгүй байна.
Эрх зүйн эх сурвалжийн эрэмбэ дараалал буюу Үндсэн хууль, хууль, доод шатны актуудын дарааллыг баримтлах ёстой. Нэхэмжлэгч тал өөрсдийг мэдээллийн санд бүртгэлтэй, кадастрын зурагтай гэдгээ үндэслэн газар эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрх нь гэрээ, шийдвэр, захирамж, кадастрын зураг зэрэг эрх үүсгэх баримт бичгийн үндсэн дээр л бий болно. Гэтэл ямар ч ийм шийдвэр байхгүй атал мэдээллийн санд хэрхэн бүртгэгдсэн нь Геодезийн газраас ирсэн бичгээр тогтоогдоогүй асуудал бөгөөд энэ нь тусдаа судлагдах шаардлагатай сэдэв юм. Хөөн хэлэлцэх хугацааны асуудалд, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн хувьд Ггаас Газрын албанд газар олгохыг хүссэн бичигт “8 байшин барьчихсан байна” гэж дурдсан байдаг ч энэ нь одоо ярьж буй хоёр байшинтай ижил газар мөн эсэх нь тогтоогдоогүй байна. Иргэний хэргийн шүүх нь зөвхөн хоёр компанийн хоорондын маргааныг шийдвэрлэсэн бөгөөд “Э”, Л.Г, Л.Б, “А” ХК нар бүгд газрын төлбөрөө төлсөн баримтыг ирүүлсэн боловч эдгээр газрын төлбөр төлсөн нэгж талбарын дугаарууд хоорондоо давхцаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 52,579 квадрат метр газарт 2003 оны Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр “С” компанид олгосон 4 гектар газар багтсан бөгөөд энэ нь “С” компанийн газар, мөн Л.Б, Л.Г нарын газар нийлж бүрэлдсэн юм. Захиргааны актын цаг хугацааны тогтвортой байдлын шалгуурын хувьд, Гд 2009 онд газар олгогдсоноос хойш 10 гаруй жил, буюу газар олголтын асуудал бараг 20 жил үргэлжилж байна. Захиргааны акт нь ийнхүү удаан хугацааны туршид тогтвортой хэвээр байх ёстой бөгөөд итгэл хамгаалах зарчмын дагуу газрыг бодитоор эзэмшиж, харьцаж ирсэн этгээд буюу манай тал 2009 оноос хойш газрын хашааг засаж, барилга барьж, төлбөр төлж, 10-20 орчим жил эзэмшиж ирсэн болно. Хэрэв “З*******” ХХК газрыг өөрийн эзэмшил гэж үзсэн бол энэ хугацаанд эрхээ хамгаалуулахаар холбогдох арга хэмжээ авах байсан атал ийнхүү авалгүй өнөөдрийг хүртэл ирсэн байна. Дүгнэн хэлэхэд, эс үйлдэл гэдэг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Эс үйлдэл гэдэг нь давхцалын асуудал биш. Өмгөөлөгч Л.Бын өмнөх хурал дээр удаа дараа дурдсан “Э” ХХК өөрөө төлбөр, татвар төлөөгүй тул уг эрхийг цуцлах ёстой гэсэн шаардлагын хувьд тайлбарлахад, Захиргааны хэргийн шүүхийн болон Захиргааны ерөнхий хуулийн зорилгыг зөв ойлговол ийм шаардлага гарч ирэхгүй. Учир нь хоёр газар аль аль нь хүчин төгөлдөр эрх зүйн актын үндэслэлтэй байж, хооронд нь давхцалын маргаан үүссэн тохиолдолд л хоёр талыг адилхан шалгах шаардлагатай болно. Харин “төлсөн эсэх” асуудал нь эрх нь зөрчигдөөгүй нэхэмжлэгчийн хувьд хамааралгүй асуудал юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “З*******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг захирамжаар тус компанид хууль бусаар олгогдсон 52579 мкв газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрхийг баталгаажуулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
- ”Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өэд байрлах 310,010 мкв газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдэж, бодитоор манай компанийн эзэмшилд байсан, түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр манай компанийн эзэмшил газар болохыг тогтоож, хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байхад уг газартай давхцуулан дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй хуулийн этгээдэд шилжүүлсэн,
- газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ газрыг бодитоор эзэмшиж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд болох манай компанид мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Монгол Улсын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор ЗХУ-ын барилгын байгууллагуудын ажилчин, албан хаагчдын Амралтын эдэлбэр газарт 400 га газар олгож шийдвэрлэжээ/6хх 44-47 дахь талд/.
4. Маргаан бүхий газарт нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших дараах эрхүүд олгогдож байжээ. Үүнд:
4.1. 1994 оны А/94 дүгээр захирамжаар чацаргана тариалах зориулалтаар “Ө*******” ХХК-д 12,15 га,
4.2. 1998 оны А/227 дугаар захирамжаар “Ө******* *******” ХХК-д 12,15 га /2004 оны 360 дугаартай захирамжийн 3 дахь заалтаар хүчингүй болгосон/
4.3. 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 529 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Гд 8043 мкв, Л.Бд 5907 мкв газрыг тус тус зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар,
4.4. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжаар Л.Ггаас 8043 мкв газрыг, Л.Бгаас 5907 мкв газрыг тус тус “Э” ХХК-д шилжүүлсэн,
4.5. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/888 дугаар захирамжаар “Э” ХХК-ийн газрын зориулалтыг зуслангийн зориулалтаас зуслан, амины орон сууцны зориулалттай болгож өөрчилсөн,
4.6. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/257 дугаар захирамжаар нэгж талбарын 15 дугаар бүхий 52579 мкв газрыг “Э” ХХК-иас “Р” ХХК-д шилжүүлсэн,
4.7. “Р” ХХК болон “А” ХК нар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжаар нэгж талбарын 15 дугаар бүхий 52579 мкв газрыг “А” ХК-д шилжүүлсэн байна.
5. “З*******” ХХК-д Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дараах шийдвэрүүд гарч байжээ. Үүнд:
5.1. Нийслэлийн Засаг даргын
5.1.1. 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 6 га газрыг 2 жилийн хугацаагаар,
5.1.2. 2004 оны 290 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 28000 мкв газрыг амралтын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар/2хх, 79 дэх талд, 6 дугаар хавтаст хэргийн 70-72 дахь талд/,
5.2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын, /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь талд/,
5.2.1. 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр захирамжаар зуслангийн зориулалтаар тус бүр 679 мкв, 2413 мкв, 7781 мкв газруудыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,
5.2.2. 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/120 дугаар захирамжаар зуслангийн зориулалтаар 28000 мкв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2017 оны А/790 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан/4 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь талд, 6 дугаар хавтаст хэргийн 74-75 дахь талд/,
5.2.4. 2014 оны А/245 дугаар захирамжаар 30435 мкв газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2016 оны А/38 дугаар захирамжийн 1 дэх заалтаар уг газрыг “З*******” ХХК-д 11027мкв, 3514 мкв газруудыг, 16491 мкв газрыг “Ж” ХХК-д үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаагаар хуваан эзэмшүүлсэн, улмаар 2023 оны А/295 дугаар захирамжаар дээрх газруудыг нэгтгэж, 31009 мкв талбайтайгаар эзэмших эрхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлж, өмнөх А/38 дугаар захирамжийн холбогдох хэсгийг мөн хүчингүй болгосон/6 дугаар хавтаст хэргийн 63-64 дэх талд/,
5.2.5. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар 118135 мкв, 1678 мкв, 9837 мкв, 14573 мкв газруудыг 5 жилийн хугацаагаар, ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн/4 дүгээр хавтаст хэргийн 219-221 дэх талд/,
6. Нэхэмжлэгч хуулийн этгээд өөрийн эзэмшиж байсан газруудаас “Ж” ХХК-д болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, мөн нэр бүхий иргэдэд эзэмшил газраас шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтүүдийг тухай бүрд нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан нь газар баталгаажилтын хувийн хэргүүдэд авагдсан байна.
7. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй 28000 мкв газрын эзэмших эрхийг тус компанийн гаргасан хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/120 захирамжийн 1 дэх заалтаар баталгаажуулж, 2 дахь заалтаар дээрх 5.1.2-т дурьдсан нийслэлийн Засаг даргын 2004 оны 290 дугаар захирамжийн “З*******” ХХК-д холбогдох хэсгийг “хүчингүй болгож” шийдвэрлэсэн ба тухайн газрын байршил маргаан бүхий газарт хамааралгүй, өөр газарт байршилтай тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
8. 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргад гаргах”-аар, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2,З,4,5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргах”-аар тус тус зохицуулсан байжээ.
12. Газрын тухай хууль 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэгдэн батлагдаж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн ба тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргах/2023 оны 12 дугаар сарын 07-ны өөр өөрчлөлт орохоос өмнө/”-аар зохицуулсан байжээ.
13. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, газар эзэмших эрх үүсэх урьдчилсан нөхцөл нь иргэн, хуулийн этгээдээс эрх бүхий этгээд болох Засаг даргад тодорхой газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байх явдал байх бөгөөд холбогдох Засаг даргаас уг хүсэлтийг зөвшөөрч газар эзэмшүүлэх шийдвэр/захирамж/ гаргасан тохиолдолд газар эзэмших эрх үүссэн гэж үзэхээр байгаа нь 1994, 2002 оны газрын тухай хуулиудад адил агуулгаар зохицуулагдсан байна.
14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр З компанийн эзэмшилд олгогдсон байсан 400 га газраас газрын кадастрын мэдээллийн санд “З*******” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн 310010 мкв газрыг эзэмшүүлэх эрх бүхэлдээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшилд шилжсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй. Тодруулбал:
14.1. Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын 2001 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4 дугаартай хурлын протоколд “З*******” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 35,000 мкв гэсэн байна. /хамгаалалтын бүс 8000мкв, аялал жуулчлалын бүс 18000мкв, ажилчдын АОС 9000мкв” талбайтай гэжээ/5 дугаар хавтаст хэргийн 230, 6 дугаар хавтаст хэргийн 23 дахь талд/.
14.2. З в М компанийн эзэмшиж байсан 400 га газар нь бодит байдалд дээр 33.8 га хэмжээтэй, үүнээс 15.7 га газар ойн сан, 18.23 га газар бэлчээрийн зориулалттай, үүнээс “Ө******* *******” ХХК-д бэлчээрийн талбайгаас 12.8 га талбайг шилжүүлж өгсөн, За******* компанид ойн сан бүхий 15.7 га, хүүхдийн тоглоомын талбай, бүжгийн талбай, зуны байшин, авто зогсоол бүхий 6.05 га байсан бөгөөд 2002 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “...Ойн сангийн 15.7 га талбайд газрыг ашиглах талаар ямар нэгэн харилцаа үүсэхгүй, бусад талбайн ашиглаж байгаа хэсгийг нь тухайн 2 компанийн ашиглалтад үлдээгээд одоо ашиглалтгүй байгаа талбайд нь хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө хийж дахин хувиарлалтад оруулах” гэж шийдвэрлэсэн болох нь “Ө******* *******” ХХК, “З*******” ХХК-ийн хооронд газрын маргааныг шалгасан нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газрын илтгэх хуудаст тэмдэглэгдсэн байна.
14.3. Үүний дараа мөн газрын 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар “... Уг газрыг ашиглах эрхийг “1*******” ХХК-д баталгаажуулах”-аар,
14.4. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Газрын маргаан шийдвэрлэх комиссын 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас “... “Ө******* *******” ХХК-ийн газрын төлбөрийг хугацаа заан төлүүлснээр эзэмших эрхийг хэвээр үлдээж, “1*******” ХХК, “С” ХХК, М*******, “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох, харин заасан хугацаанд төлбөр төлөхгүй тохиолд дээрх 4 аж ахуй нэгжийн эзэмших эрхийг хэвээр үлдээж, “Ө******* *******” ХХК-ийн талбайгаас хасаж баталгаажуулан эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.
14.5. Эцэст нь 6 га газрыг “З*******” ХХК-д, 4.3 га газрыг “С” ХХК-д, 3 га газрыг Мд, 4.5 га газрыг “М” ХХК-д тус тус 2 жилийн хугацаагаар ашиглуулах тухай нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 248 дугаар захирамж гарсан байна/2 дугаар хавтаст хэргийн 6-17 дахь талд/.
14.6. “Ө******* *******” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 248 тоот захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, манай газрын эрхийг сэргээлгэх”-ээр нэхэмжлэл гаргаж маргаж байгаад Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Ө******* *******” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ..
14.7. Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт эзэмшил үүсгэсэн дээр дурьдсан шийдвэрүүд гарсныг мэдэж байсан, “Ө******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон, улмаар газрын холбогдох Газрын алба, засаг дарга нарт асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байсан боловч гомдлыг шийдвэрлүүлээгүй, “С” ХХК, М*******, “М” компаниудад газар эзэмшүүлсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар маргаагүй байна.
14.8. Дээрхээс үзвэл, нэхэмжлэлийн үндэслэлд дурьдаж буй 310,010 мкв газрыг бүхэлд нь нэхэмжлэгч “З*******” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр гарч байгаагүй байхын зэрэгцээ нийслэлийн Засаг даргын 2003 оны 248 дугаар захирамжаар олгогдсон 6 га газрын ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон, уг хугацааг сунгасан, шинээр эзэмшүүлсэн аливаа шийдвэр гараагүй гэж үзэхээр байна.
15. Газрын тухай хууль/2002 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” үүргийг холбогдох газрын алба хэрэгжүүлэхээр зохицуулсан.
16. Нэхэмжлэгчийн маргаж буй нэгж талбарын 186 дугаар бүхий газар нь газрын кадастрын мэдээллийн санд анх 310,010 мкв талбайтайгаар 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр анх бүртгэгдсэн байх ба талбайн хэмжээ нь мөн онд 2 удаа, мөн 2010, 2012, 2013, 2015 онуудад өөрчлөгдсөний зэрэгцээ иргэд, хуулийн этгээдэд шилжүүлсэн нэгж талбаруудтай давхцалтайгаар бүртгэгдэж байгаад 2016 оноос мэдээллийн сангаас хасагдсан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн газрын мэдээллийн сангийн зургийн өөрчлөлтийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2/1296, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/1745, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2/693, 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/1356, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2/2284 тоот лавлагаануудаар тус тус тогтоогдов.
17. Гэвч хуулийн дээрх зохицуулалтын дагуу газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэгдсэн нь тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг баталгаажуулсан шийдвэр биш тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... журмын дагуу кадастрын зураг бүртгэгдсэн тул газар эзэмших эрх үүссэн гэж үзнэ” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, маргаан бүхий актаар газар эзэмших эрхийг давхардуулан олгосон гэж үзэхгүй тул уг актыг хүчингүй болгох, 52579 мкв газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрхийг баталгаажуулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах боломжгүй байна.
18. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт газрын төлбөрийг төлж байсан гэх боловч нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн газрын төлбөрийн жагсаалтыг шалгаж дүүрэг болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн лавлагаагаар дээрх төлбөрүүд нь нэгж талбарын 1501610407 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эзэмшилд шилжсэн 16478 мкв/2023 оны А/295 дугаар захирамжаар шилжүүлсэн/, 1501610393 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1678 мкв/2016 оны А/39 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн/, 1501602072 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28000 мкв/2004 оны 290 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн/, 1501610104 дугаар бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2415 мкв/2010 оны 39 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн/ газрын төлбөр болох нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/1024, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 08-18/747 тоот албан бичгүүдийн хавсралтаар тус тус тогтоогдож байх тул маргаан бүхий 52567 мкв газарт төлбөр төлсөн гэж үзэхгүй.
19. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 852 дугаартай шийдвэрээр “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн “... газрын комиссын тогтоосон актаар блокны үнэ 10,7 сая төгрөг, ажилчдын 3,1 сая төгрөг, эвдрэлийг дахин сэргээхэд гарсан зардал 0,8 сая төгрөг, хамгаалалтын “Ц*******” ХХК-тай хийсэн гэрээний дагуу төлсөн хөлс 2 сая төгрөг буюу бүгд 18,061,150 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “З*******” ХХК-ийн ““Б” ХХК-ийг өөрийн эзэмшил газраас чөлөөлүүлэх” сөрөг нэхэмжлэлийг хангаж, “Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг баримтлан “Б” ХХК-ны ашиглаж байгаа газрыг чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэсэн.
20. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 616 дугаар магадлалаар “... “Б” ХХК нь барилга барих эрхийн зөвшөөрөлгүй, “Ө******* *******” ХХК-тай барилга барих гэрээ байгуулаагүйгээр “Ө******* *******” ХХК-ийн эзэмшлийн бус газар дээр барилга барьсан нь тогтоогдож байна” гэж дүгнэж, дээрх Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 852 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
21. Шүүхийн дээрх шийдвэрүүд гарсан тухайн цаг хугацаанд буюу 2003 онд “З*******” ХХК-д 6 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 248 дугаар захирамж хүчин төгөлдөр байсан боловч уг ашиглах эрхийг эрх бүхий этгээдээс Газрын тухай хуульд заасан журмын дагуу сунгасан, эсхүл нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр олгосон өөр шийдвэр гараагүй байх тул газар ашиглуулахаар тогтоосон 2 жилийн хугацаа өнгөрснөөр “... “Б” ХХК-ны ашиглаж байгаа газрыг чөлөөлөх” тухай шүүхийн шийдвэрийн үйлчлэл мөн дуусгавар болно. Иймд нэхэмжлэгч талаас шүүхийн дээрх шийдвэрүүдийн дагуу манай компани нь тухайн газрыг эзэмших эрхтэй гэсэн тайлбар мөн үндэслэлгүй байна.
22. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг захиргаа тодорхойлж мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулахаар заасан.
23. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь тухайн газрыг хашаалж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн боловч эзэмших эрх хүсэж өргөдөл гаргаагүй болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/683 тоот, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01-05/1673 тоот албан бичгүүдэд тусгагдсанаас үзвэл, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй атлаа газрыг өөрийн эзэмшилдээ байлгасан зөрчилд тооцогдох тул маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд гэж үзэхгүй.
24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанчлан шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийхгүй.
25. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамж нь тухайн газрыг шинээр эзэмшүүлсэн шийдвэр биш байх бөгөөд “Р” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээд “А” ХХК-д шилжүүлсэн агуулгатай байна.
26. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх 4 дэх хэсэгт дурьдсанчлан тус газрыг анх “Ө******* *******” ХХК-д ашиглуулахаар, 2009 онд иргэн Л.Г, Л.Б нарт, 2017 онд “Э” ХХК-д эзэмшүүлэхээр, 2022 онд талбайн хэмжээг нэмэгдүүлж, “Р” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн “... тухайн газар нь 2009 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, ... Л.Г, Л.Б нарын газар эзэмших эрхийн хугацаа дууссан байхад дуусгавар болсон эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг шалгаагүй, ... хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчиж Э ХХК-ийн газрын хэмжээг нэмэгдүүлсэн ... дуудлага худалдааны үнэ төлөөгүй” зэрэг бусад үндэслэлүүдэд дүгнэлт өгөх боломжгүй.
27. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдээс,
- 2009 оны оны 12 дугаар сарын 07-ны өдөр нийслэлийн Газрын албанд хандаж “Л.Г, Л.Б нарт газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар”,
- мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандаж “нийслэлийн Засаг даргын 2003 оны 248 дугаар захирамжийн М ХХК-д 4.5 га, Мд 3га, С ХХК-д 4,3 газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгуулахаар”,
- 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “... манай ашиглаагүй байгаа газрыг Э компанид ашиглуулахаар захирамж гарсан байна, ... тус газрыг “З*******” ХХК-ийн нэр дээр амины орон сууц барих зориулалтаар захирамж гаргаж өгч тусална уу” гэж,
- 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Засаг даргад хандаж “... Засаг даргын 2016 оны А/247, 2017 оны А/888 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгож, манай газар эзэмших эрхийг сэргээхээр” гомдол гаргаж байсан талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч тухайн шийдвэрүүдтэй холбогдуулж нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байна.
28. Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/682 дугаар захирамжийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг захирамжаар тус компанид хууль бусаар олгогдсон 52579 мкв газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрхийг баталгаажуулан гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ