Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0758

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК, РД:*******, төлөөлөгч С.Л*******, өмгөөлөгч Ц.М,

Хариуцагч: Сангийн яам, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У нарын хоорондын “Гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулахыг даалгах, Б******* дугаартай тендер сонгон шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Л*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. “Э*******” ХХК нь Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан Баянзүрх дүүрэг, 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтад оролцож, тус албаны 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 335 тоот албан бичгээр “хамгийн сайн” тендерээр шалгарч, гэрээ байгуулах эрх олгогдсон.

1.2.  Сангийн яамнаас 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/7040, 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/7155 тоот албан бичгүүдээр “М*******” ХХК, “Г*******” ХХК-иас гаргасан гомдлыг “ ... Захиалагч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дээрх заалтын дагуу санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн хэмнэлтэд тооцож, гэрээ байгуулахгүй байхыг анхаарна уу” гэж буцаажээ.

1.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/1857 тоот албан бичгээр “...захиалагчийн зүгээс гэрээ байгуулах боломжгүйг мэдэгдье” гэх мэдэгдлийг “Э*******” ХХК-д хүргүүлсэн.

1.4. “Э*******” ХХК-иас 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд “Гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Б******* дугаартай тендерийн санхүүжилтийн эх үүсвэр олгохыг даалгах, Б******* дугаартай тендер сонгон шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

1.5. 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн “Б******* дугаартай тендерийн санхүүжилтийн эх үүсвэр олгохыг даалгах” шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа “Гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулахыг даалгах, Б******* дугаартай тендер сонгон шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахыг даалгах” гэж тодруулсан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Э*******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““Э*******” ХХК нь Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан “Баянзүрх дүүрэг, 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил” Б******* дугаартай нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон.

Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 335 дугаартай албан бичгээр манай “Э*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтын дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож байгааг мэдэгдсэн.

Гэтэл тус сонгон шалгаруулалтад бусад оролцогчоос гомдол гаргаж, Сангийн яамнаас 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 03/6171 албан бичгээр гэрээ байгуулах үйл ажиллагааг царцааж, гомдол хянасан тул манай компанийн зүгээс гэрээ байгуулах боломжгүй, эрх бүхий байгууллагаас гомдол хянаж, хариу өгөхийг хүлээсэн.

Сангийн яамнаас 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гомдлыг шийдвэрлэж, тус өдөр тендерийн цахим системд гэрээ байгуулах эрх олгогдсон төлөвт шилжсэн боловч тухайн тендерийн санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн хэмнэлтэд тооцож, гэрээ байгуулахгүй байхыг захиалагчид анхааруулсан байна.

 Ийнхүү манай байгууллагаас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт гэрээ байгуулахаар удаа дараа хандсан ба Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/1857 "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад зааснаар 05 дугаар сарын 31-ний өдөр өнгөрсөн тул гэрээ байгуулах боломжгүй болохыг мэдэгдсэн.

 Манай “Э*******” ХХК нь Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2026 оны 05 дугаар сард зарласан Б******* дугаартай тендер сонгон шалгаруулалтад хуульд заасан шаардлагыг хангуулан оролцож 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шалгарсан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад заасан хугацаанд захиалагчтай гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулах боломжтой байсан боловч хариуцагч байгууллагуудаас гэрээ байгуулах боломжгүй хариу өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

 Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 дугаар зүйлд “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж зааснаар бусад оролцогчоос урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол хяулсны улмаас Сангийн яам гэрээ байгуулах худалдан авах ажиллагааг царцаасан тохиолдолд Сангийн яам гомдлыг хянаж хариу хүргүүлснээс хойш гэрээ байгуулах боломжтой байсан хугацаа сэргэнэ.

 Нөгөөтээгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим ноцтой хөндөгдсөн буюу хариуцагч төрийн байгууллагуудын үйл ажиллагаанаас хамааран хуульд заасан үүргээ биелүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн эрх зөрчигдөж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан Гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг  тогтоолгож, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулахыг даалгаж, Б******* дугаартай тендерийн санхүүжилтийн эх үүсвэр олгохыг даалгаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх авах сонгон тус тус холбогдуулан шалгаруулалтын дагуу гэрээ албанд ажиллагааны дүүргийн Худалдан Б******* дугаартай тендер байгуулахгүй байгаа шийдвэрийг хүчингүй болгож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 20-ны өдөр шалгараад 29-ний өдөр гэрээ байгуулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, эрх нь үүсээд гэрээ байгуулах гэж байсан. Манай компани руу 27-ны өдөр Худалдан авах ажиллагааны газраас залгаад “түр царцаасан байгаа. Сангийн яаманд шалгагдаж байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд бид нар “Тийм үү, за” гэсэн хариу хэлсэн. Шалгагдаж дуусаад бид нар гэрээгээ байгуулах байх гэж бодсон. Бид нар тендерт оролцохын тулд маш их хүн хүч хэрэгтэй байсан. Иймд манай компани дотоодын байгууллагуудтай гэрээ хийгээд хамтын ажиллагаагаараа гэрээгээ баталгаажуулчихсан байсан. Иймд нөгөө хүмүүст хүлээлт нь үүссэн. Мөн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэл дээрээ оруулчихсан байсан гэсэн үг. Хоёр компани гомдол гаргасан. Хоёр компани гомдол гаргаад шийдвэрийг нь Сангийн яам түдгэлзүүлээд хариу өгчихсөн гэж би ойлгоод байгаа. Бид нар зогсоосон байсан хугацаанаас хойш 31-ний өдрөөс өмнө нь гэрээ байгуулах боломжтой байсан. Иймд тэр хугацааг нь нөхөж өгөх ёстой гэж үзэж байгаа. Тухайн тендер шалгаруулалтад оролцохын тулд манай зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө хүн хүч гарч ирж байгаа. Тухайн тендерт оролцож байгаа гэсэн үг. Бид нар тухайн ажлыг хийнэ гээд орчихсон. Тэгэхдээ тухайн ажлыг хийх хүсэл сонирхолтой байгаа. Тухайн хугацаанд бид нар бусад тендерүүдээс татгалзаад зөвхөн тэр тендер лүү орж байгаа гэсэн үг” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч түдгэлзүүлчихсэн тул гэрээ байгуулах боломж байхгүй гэж тайлбарлаж байна. Эрх хэмжээнийх нь хүрээнд үүнийг буруутгаагүй. Сангийн яам эрх хэмжээнийхээ хүрээнд гэрээ байгуулах хугацааг түдгэлзүүлээд хянаж байгаа. Гомдол гаргах хугацаа нь хуулийн хугацаанд байсан. 10 хоногийн дотор буцаад дахин хариу өгсөн. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хугацаандаа гэрээ байгуулаад явах боломжтой байсан. Гэтэл 06 дугаар сарын 10-ны өдрийн дараа явуулсан байна. Тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шалгаруулсан эсэх, үр дүнгээ 31-ний өдрөөс хойш мэдэгдсэн. Үүнтэй холбоотой харилцаан дээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1 дүгээр заалт үйлчилнэ. Нэхэмжлэгч компани бүх бичиг баримтаа бүрдүүлээд, төсөв санхүү нь ороод бүх үйл ажиллагаа нь шалгараад, бүх зүйл нь хуулийн хугацаандаа байхад нь гомдлыг авсан. Тэгэхэд гэрээ байгуулахгүйгээр түдгэлзүүлсэн. 06 дугаар сарын 10-ны өдөр хуулийн хугацаа өнгөрсний дараа “та нар боломжгүй” гэсэн хариу өгдөг. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцсэн байх гэсэн зарчмыг зөрчөөд байгаа юм. 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 01 дүгээр магадлалаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг шийдвэрлэсэн байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь төрийн байгууллагыг илүү хурдасгуулаад эртхэн юмаа зохион байгуул гэсэн агуулгатай юм. Тэгэхгүй бол зарим тендерүүдийг зун дунд зарладаг. Магадгүй намар зарлаад байна. Манай Монгол Улс хөгжиж байгаа. Зуны улиралд барилгажилтын ажил явагддаг тул энэ нөхцөл байдлуудаа харгалзаж үзээд төсвийн тодотгол хийхээс сэргийлээд энэ агуулга нь хуульд байгаа юм байна гэсэн агуулгаараа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг тайлбарласан байдаг. Хавар бүх зүйл нь бэлэн болоод зуны хугацаанд зам засварын ажиллагаа хийгдэх бололцоотой байхад энэ зорилгынхоо дагуу тендерт сонгон шалгаруулалт ажиллагаа, төрийн чиг үүрэг хэрэгжих гээд байхад нь зогсоосон. Тэгээд хугацаа нь дуусаад 10 хоногийн дараа “та нар боломжгүй” гэсэн хариу өгсөн. Үүнийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. 20, 33 дугаар хорооны 4100 орчим иргэдээс тухайн замыг засаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Тухайн замаар өвчтэй, мэс засалд орсон хүмүүс болон нялх хүүхдүүд явж болно. Тухайн замаар явахад иргэд тээврийн хэрэгслээ эвдээд байдаг. Үүнийг засаж өгнө үү. Энэ нь төрийн чиг үүрэг гэсэн. Тэгээд тухайн зам засварын ажлыг хийх гэтэл төсөвтөө суулгуулсан. Хугацаа тасалдах гэсэн Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг өн хариуцагч захиргааны байгууллагууд буруу хэрэглэснээс болоод нэхэмжлэгчийн эрх ашиг болон тухайн оршин суугч иргэдийн эрх ашиг хөндөгдөх асуудал үүссэн. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс харах юм бол нэхэмжлэгчийг буруутгаад байх үндэслэл байхгүй байна. Хариуцагч захиргааны байгууллагын хууль хэрэглээний асуудлаас болоод нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зарласан “Баянзүрх дүүрэг, 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил, *******” дугаартай тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 мит хүртэл тендер хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 05 митад нээхэд нийт 13 оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар хурлаар Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэсний дагуу “Баянзүрх дүүрэг, 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил, *******” дугаартай тендер шалгаруулалтад “Э*******” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаартай албан бичгийг цахим системд үр дүнг нийтэлж ажилласан.

Сангийн яаманд “Г*******” ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гомдол гарсныг Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03/6171 дугаартай “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай”, “М*******” ХХК нь Сангийн яаманд гомдол гарсныг Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6235 дугаартай “Гомдол гарсан тухай” албан бичгийг хүлээн авч, холбогдох баримт бичгийг цахим тендерийн нээлтийн кодын хамт хүргүүлсний дагуу Сангийн яамнаас 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/7040 дугаартай “Гомдол буцаах тухай”, Сангийн яамны 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/7155 дугаартай “Гомдол буцаах тухай” албан бичигт тус тус Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтын дагуу санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн хэмнэлтэд тооцож, гэрээ байгуулахгүй байхыг анхаарна уу гэсэн хариу ирсэн тул Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр хурлаар хэлэлцэж 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 435 дугаартай “Тендер шалгаруулалтын хариу хүргүүлэх тухай” албан бичгийг Захиалагчид хүргүүлж ажилласан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. .

3.2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас захиалсан Баянзүрх дүүрэг 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил, дугаар бүхий тендер шалгаруулалтын үр дүнд тус нэхэмжлэгч компаниар шалгарч, 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ хугацаанд юу болсон юм бэ гэхээр өмнө нь нэхэмжлэгчийн хэлж байгаагаар тендерт оролцсон оролцогч компаниудын зүгээс гомдол гаргасан. Гомдол гаргаж шийдвэрлэх хугацаа дуусахад Төсвийн хэмнэлтийн тухай хуульд заасан 05 дугаар сарын 31-ний өдөр өнгөрсөн байсан. Иймд Төсвийн хэмнэлтийн тухай хууль буюу бусад хуулиудаараа гэрээг байгуулах боломжгүй байна гэсэн мэдэгдлийг Сангийн яамнаас буюу дээд шатын захиргааны байгууллага болох Тамгын газарт хүргүүлсэн. Уг мэдэгдлийг Тамгын газраас 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/1857 дугаартай албан бичгээр “Э*******” ХХК-нд хүргүүлдэг.

Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн түшиглээд байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны ямар эрх зөрчигдөж байгааг тодорхойлоогүй. Тэгээд үйл ажиллагаагаа явуулмаар байна гэдэг зүйлийг хэлж байна. 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тус компанитай гэрээ байгуулах ямар ч боломж бололцоо байхгүй. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсантай холбож тайлбарлаж байгаа нь өөрөө учир дутагдалтай байна гэж харж байна. Энэ хэргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй байна гэж харж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.3. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус яам нь Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйл, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-д тус тус зааснаар захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.

Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан *******/01/01 дугаартай “Баянзүрх дүүрэг, 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил” гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад “М*******” ХХК, “Г*******” ХХК-аас тус тус гомдол гаргасны дагуу Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсгийг үндэслэн захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх талаар тус яамны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03/6171, 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6235 дугаар албан бичгээр захиалагчид мэдэгдсэн.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 2.1-д “Санхүүжилтийн эх үүсвэр нь: Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт” гэж заасан байна. Гомдол хянан шийдвэрлэх хугацаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална: 13.1.1.батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах; 13.1.2.энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох” гэж заасан нөхцөл үүссэн тул хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтад “худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах” гэж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д “...санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана." гэж заасны дагуу тус яамны 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/7040, 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/7155 дугаар албан бичгээр тус тус гомдлыг буцааж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дээрх заалтын дагуу санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн хэмнэлтэд тооцож, гэрээ байгуулахгүй байх талаар захиалагчид мэдэгдсэн.

 Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төсвийн хэмнэлтэд тооцох тухай Засгийн газрын 2026 оны 231 дүгээр тогтоолын дагуу дээрх тендер шалгаруулалт нь санхүүжилтийн эх үүсвэргүй болсон байна. Иймд Сангийн яам хууль бус үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан “М*******” ХХК, “Г*******” ХХК-аас тус тус гомдол гаргасны дагуу Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсгийг үндэслэн захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлэх талаар тус яамны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03/6171, 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6235 дугаар албан бичгээр захиалагчид мэдэгдсэн. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 2.1-д “Санхүүжилтийн эх үүсвэр нь: Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт” гэж заасан байна. Гомдол хянан шийдвэрлэх хугацаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална:

-13.1.1. батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах,

-13.1.2. энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох гэж заасан нөхцөл үүссэн тул Хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтад “худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах гэж. Сангийн сайдын 2023 Оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д “... санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер татгалзаж буцаана” гэж заасны дагуу тус яамны 2026 оны 06 дугаар сарын 08-ны шалгаруулалттай холбоотой гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас өдрийн 03/7040, 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/7155 дугаар албан бичгээр тус тус гомдлыг буцааж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дээрх заалтын дагуу санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн хэмнэлтэд тооцож, гэрээ байгуулахгүй байхыг анхаарна уу гэсэн утгатай албан бичгийг захиалагчид хүргүүлсэн. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төсвийн хэмнэлтэд тооцох тухай Засгийн газрын 2026 оны 231 дүгээр тогтоолын дагуу дээрх тендер шалгаруулалт нь санхүүжилтийн эх үүсвэргүй болсон байна. Иймд Сангийн яам хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.6-д заасан худалдан авах ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд эх үүсвэргүй болсон талаар мэдэгдээд гэрээ байгуулахгүй байхыг анхаарна уу гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Гэрээ байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргах чиг үүрэг нь Сангийн яамны чиг үүрэгт хамаарахгүй. Гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.30 дугаар зүйлд заасны дагуу захиалагч гаргадаг. Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн хугацаанд гэрээ байгуулж болохгүй гэсэн зохицуулалт хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.2-т заасан байдаг. Сангийн яам гомдлыг хянаж шийдвэрлээгүй, буцаасан шийдвэр гаргасан. Иймд түдгэлзүүлсэн хугацаанд гэрээ байгуулах боломжгүй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу захиалагч оролцогчтой гэрээ байгуулахгүй байгаа нь Сангийн яамны гомдол буцаасан шийдвэрээс шалтгаалаад нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлд тодорхой бус байна. Сангийн яам гэрээ байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргах чиг үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагаар хангасан тохиолдолд хэрэгжих боломжгүй байна. Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 30 дугаар зүйлийн 30.6-д захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хэрэгцээ байхгүй болсон, эсвэл бараа, ажил, үйлчилгээ худалдан авах санхүүжилт нь эх үүсвэргүй болсон тохиолдолд санхүүжилтийн улсын төсөвт тодотгол хийснээс бусад тохиолдолд бусад үндэслэлээр худалдан аваагүй бараа, ажил үйлчилгээг тухайн төсвийн жилд дахин худалдан авахыг хориглоно гэсэн зохицуулалттай байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

3.5. Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зарласан “Баянзүрх дүүрэг, 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил, *******” дугаартай тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 мит хүртэл тендер хүлээн авч, 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 05 митад нээхэд нийт 13 оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар хурлаар Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох; гэсний дагуу “Баянзүрх дүүрэг, 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил, *******” дугаартай тендер шалгаруулалтад “Э*******” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогч гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаартай албан бичгийг цахим системд үр дүнг нийтэлж ажилласан.

Сангийн яаманд “Г*******” ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гомдол гарсныг Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03/6171 дугаартай “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай”, “М*******” ХХК нь Сангийн яаманд гомдол гарсныг Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03/6235 дугаартай “Гомдол гарсан тухай” албан бичгийг хүлээн авч, холбогдох баримт бичгийг цахим тендерийн нээлтийн кодын хамт хүргүүлсний дагуу Сангийн яамнаас 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/7040 дугаартай “Гомдол буцаах тухай”, Сангийн яамны 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/7155 дугаартай “Гомдол буцаах тухай” албан бичигт тус тус Төрийн хэмнэлтийн тухай хуулийн заалтын дагуу санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн хэмнэлтэд тооцож, гэрээ байгуулахгүй байхыг анхаарна уу гэсэн хариу ирсэн тул Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 15- ны өдрийн 04 дүгээр хурлаар хэлэлцэж 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 435 дугаартай “Тендер шалгаруулалтын хариу хүргүүлэх тухай” албан бичгийг Захиалагчид хүргүүлж ажилласан.

Иймээс Үнэлгээний хороо болон Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба (Захиалагч буюу зарим эрх шилжүүлсэн захирамжаар) нь Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, журам, заавар, тушаал зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “05 дугаар сарын 30-ны өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулиараа төсөл арга хэмжээг дуусгахаар гэсэн зохицуулалтыг давхар барьж байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Э*******” ХХК-иас анх Сангийн яаманд холбогдуулан “Гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, ******* дугаартай тендерийн санхүүжилтийн эх үүсвэр олгохыг даалгах” тухай, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны албанд холбогдуулан “Б******* дугаартай тендер сонгон шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Б******* дугаартай тендерийн санхүүжилтийн эх үүсвэр олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн үндэслэлээ “Тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн хэмнэлтийн тухай хуулиар тогтоосон хугацаанаас өмнө гарсан, тендер шалгаруулалтад оролцогч гомдол гаргаснаар тухайн тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаа түдгэлзэж Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хугацаа тасалдсан байхад хугацааг үргэлжлүүлэн тоолохгүйгээр гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Сангийн яамны гэрээ байгуулахыг зөвшөөрөөгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

4. Маргааны үйл баримтын тухайд,

4.1. “Баянзүрх дүүргийн 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил *******”-ын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар хуралдаанаас тус ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад “Э*******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шийдвэрлэж, мөн сарын 20-ны өдрийн 335 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэжээ.

4.2. Тус тендерт оролцсон өөр хоёр хуулийн этгээдээс үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байна.

4.3. Сангийн яамны 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/7040, 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/7155 тоот албан бичгээр “... Гомдол хянан шийдвэрлэх хугацаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2-т заасан нөхцөл үүссэн тул хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д заасныг үндэслэн гомдлыг үүгээр буцааж байна” гэж шийдвэрлэж “М*******” ХХК, “Г*******” ХХК-иудын гомдлыг буцаасан байна.

4.4. Дээрх бичигт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны албанд “... Захиалагч Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дээрх заалтын дагуу санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн хэмнэлтэд тооцож, гэрээ байгуулахгүй байхыг анхаарна уу” гэсний дагуу “Баянзүрх дүүргийн 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил”-ын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаас “... Захиалагчид Сангийн яамны ирүүлсэн 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/7040 дугаартай “Гомдол буцаах тухай” албан бичиг ирснийг тус тус хүргүүлэх” гэж шийдвэрлэж, нэхэмжлэгч хуулийн этгээдэд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 02/1857 тоот албан бичгээр “... гомдлыг буцааж, захиалагчид Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дээрх заалтын дагуу санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн хэмнэлтэд тооцож, гэрээ байгуулахгүй байхыг анхааруулсан. Иймд захиалагчийн зүгээс гэрээ байгуулах боломжгүйг мэдэгдье” гэжээ.

5. “Баянзүрх дүүргийн 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил”-ын тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 2.1-д “Санхүүжилтийн эх үүсвэр. Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт” гэжээ.

 

6. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 1-т “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:”, 11.1.2-т “Захиргааны гэрээ” гэж, 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагааг ойлгоно”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан.

7. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “төрийн болон орон тгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогц”-ыг төсөв гэж, 4.1.17-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон тгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсөв”-ийг орон тгийн төсөв гэж, 4.1.38-д “төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд”-ийг төсвийн шууд захирагч гэж тус тус тодорхойлсон байх ба 41 дүгээр зүйлийн 41.2-т “Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ:”, 41.2.2-т “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах” гэж заажээ.

8. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, төрийн худалдан авах ажиллагааны үр дүнд гэрээ байгуулах үйл ажиллагаанд төсвийг захиран зарцуулахтай холбоотой захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд гэрээ байгуулах эрх хэмжээ төсвийн шууд захирагч буюу захиалагчид байна.

9. Гэтэл Сангийн яамнаас гэрээ байгуулахгүй болохыг анхаарах талаар мэдэгдлийг захиалагч болон тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсний улмаас тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж, 2026 оны 04 дүгээр хуралдаанаараа гэрээ байгуулахгүй байх талаар албан бичгийг захиалагчид болон “Э*******” ХХК-д хүргүүлэхээр шийдвэрлэснээс үзвэл, Сангийн яамны хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

10. Өөрөөр хэлбэл, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасанчлан төрийн худалдан авах ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх, 59 дүгээр зүйлд заасанчлан гомдол хянан шийдвэрлэх бүрэн эрхийг, Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасанчлан төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх, 37 дугаар зүйлийн 37.1.8, 41 дүгээр зүйлийн 41.2-т заасанчлан төсвийн сар, улирлын хуваарьт үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох, төсвийн байгууллагын зардлыг санхүүжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр, харин гэрээ байгуулах, эсхүл байгуулахгүйг зөвшөөрөх талаар хэрэгжүүлэх эрх хэмжээг хуульд заагаагүй байна. 

11. Иймд орон тгийн төсвөөр худалдан авах ажиллагааны гэрээ байгуулах эрх олгох болон орон тгийн төсвийг захиран зарцуулах талаар эрх хэмжээ Сангийн яаманд хуулиар олгогдоогүй байх тул гэрээ байгуулахыг зөвшөөрөөгүй үйлдлийг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

 

12. Дээрх 4.2, 4.3 дахь хэсэгт дурьдсанчлан “Баянзүрх дүүргийн 20, 33 дугаар хороо, 2 км авто замын ажил *******”-ын тендер шалгаруулалтад оролцсон “М*******” ХХК, “Г*******” ХХК-иудын гаргасан гомдлыг Сангийн яамны 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/7040, 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/7155 тоот албан бичгүүдээр буцааж, гомдлыг хянаагүй байна.

13. Төрийн болон орон тгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 61.-д “Сонирхогч этгээд, эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу “М*******” ХХК, “Г*******” ХХК-иудаас шүүхэд нэхэмжлэл гаргаж маргах байсан эсэхийг таамаглах боломжгүй.

14. Нөгөө талаас, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална:”, 13.1.1-д “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах” 13.1.2-т “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох” гэж зааснаар 05 дугаар сарын 31-ний өдөр өнгөрмөгц тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх хууль зүйн боломжгүй болжээ.

15. Ийм нөхцөлд, тодруулбал, тендер сонгон шалгаруулалтад гомдол гаргах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй зогссон буюу хууль зүйн фактын хувьд хүний ухамсраас үл хамаарах цаг хугацааны үйлчлэлээр эрх зүйн харилцаа дуусгавар болсон байхад тендер шалгаруулалтын үйл ажиллагаа дуусгавар болсон, нэхэмжлэгч хуулийн этгээдийг тендер шалгаруулалтад шалгарсан гэж үзэхгүй тул хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаас гомдол буцаах тухай албан бичгийг хүргүүлж, гэрээ байгуулахгүй гэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

16. Улмаар эрх бүхий этгээдээс гомдлыг шийдвэрлээгүйтэй холбоотойгоор хариуцагч захиргааны байгууллагаас тендер шалгаруулалтыг дуусгавар болоогүй гэж үзэж гэрээ байгуулаагүй, түүнчлэн санхүүжилт байхгүй ажлын хувьд шүүх гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй Захиргааны ерөнхий хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зохицуулалт нь захиргааны шийдвэрт гаргасан гомдлыг шийдвэрлэх хугацаанд хамаарах ба маргааны энэ тохиолдолд гомдлыг шийдвэрлэх ажиллагаа хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно” гэж заасны дагуу Төрийн хэмнэлтийн тухай хуульд тодорхой заасан хугацаагаар тендер шалгаруулалтын харилцаа дуусгавар болох тохиолдолд хамаарахааргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгаа нь Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй” гэх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1, 13.1.1, 13.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 4.1.38 -д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Сангийн яам, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сангийн яамны гэрээ байгуулахыг зөвшөөрөөгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан “Э*******” ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Б******* дугаартай тендерийн санхүүжилтийн эх үүсвэр олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамнаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ