2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/02455

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25

191/ШШ2025/02455

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* ******* ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй, ,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 107,696,575 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лхамжав овогтой ******* нь 2018 оны 03-р сарын 23-ны өдөр ЗГ-18/08 тоот зээлийн гэрээ байгуулж 35,000,000 /Гучин таван сая/ төгрөгийн зээлийг 06 /Зургаан / сарын хугацаатай, 3,6% хүүтэйгээр, улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хороо, , 1 байр, 27 тоот 29м.кв орон сууц барьцаалан зээл авсан. 2019 оны 03 дугаар сарын 26-нээс эхлэн зээлийн эргэн төлөх хувиарын дагуу төлөлгүй 1601 хоногоор хугацаа хэтрээд байна. гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.*******, нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржсүрэн нэхэмжлэлийн шаардлагаас 17,696,575 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.*******, нартай 90,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч байна. Хариуцагч нар уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 23,333,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 23,333,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 23,433,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэрэв хариуцагч нар дээрх графикийг зөрчсөн тохиолдолд Улсын бүртгэлийн дугаартай, С тоот хаягт байршилтай, 29 м.кв орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулахаар тохиролцов. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Л.*******, нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 107,696,575 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржсүрэн нэхэмжлэлийн шаардлагаас 17,696,575 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.*******, нартай 90,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нар уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 23,333,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 23,333,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 23,433,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, хэрэв хариуцагч нар дээрх графикийг зөрчсөн тохиолдолд Улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байршилтай, 29 м.кв орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржсүрэн нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Доржсүрэн нэхэмжлэлийн шаардлагаас 17,696,575 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.*******, нартай 90,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нар уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 23,333,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 23,333,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 23,433,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв хариуцагч нар уг графикийг зөрчсөн тохиолдолд Улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар , 1 байр, 27 тоот хаягт байршилтай, 29 м.кв орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766,633 төгрөгийн 50 хувь буюу 383,316.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 383,316.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 303,975 төгрөгийг хариуцагч Л.*******, нараас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.*******, нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн тоот хаягт байршилтай, 29 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС