| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/01033/И |
| Дугаар | 191/ШШ2025/02460 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/02460
| 2025 03 25 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ршин байрлах, ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23,268,528.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтанчимэг овогтой ******* нь 2019 оны 06 дугаар сарын 10- ны өдөр ******* *******тай ЗГЗ105123439 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 11,860,000.00 /Арван нэгэн сая найман зуун жаран мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ3105123439-А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГЗ105123439 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн ХЭМЖЭЭГ 8,000,000.00/Найман сая/төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 11,692,772.74/Арван нэгэн сая зургаан зуун ерэн хоёр мянга долоон зуун далан хоёр төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг болгон, зээлийн хугацааг 30 сар, зээлийн хүүг 18 хувь болгож, Мөн 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ЗГ3105123439-Б дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГЗ105123439 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 5,700,000.00/Таван сая долоон зуун мянган/төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 11,997,828.68/Арван нэгэн сая есөн зуун ерэн долоон мянга найман зуун хорин найман төгрөг жаран найман мөнгө/ төгрөг болгон, зээлийн хугацааг 30 сар, зээлийн хүүг 21 хувь болгож, 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ЗГ3105123439-В дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГ3105123439 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн нэмэгдүүлж, зээлийн 6,000,000.00/Зургаан сая/төгрөгөөр үлдэгдлийг 16,357,026.78/Арван зургаан сая гурван зуун тавин долоон мянга хорин зургаан төгрөг далан найман мөнгө/ төгрөг болгон, зээлийн хугацааг 30 сар, зээлийн хүүг 21 хувь болгож, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ЗГЗ105123439-Г дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ЗГЗ105123439 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хэмжээг 12,480,000.00/Арван хоёр сая дөрвөн зуун наян мянган/төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 26,807,130.30/Хорин зургаан сая найман зуун долоон мянга нэг зуун гучин төгрөг гучин мөнгө/ төгрөг болгон, зээлийн хугацааг 30 сар, зээлийн хүүг 21 хувь болгон харилцан тохиролцож тус тус өөрчилсөн. Зээлдэгчдийн ЗГ3105123439-Г дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 08 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: Зээлийн үндсэн төлбөр 21,635,324.86 төгрөг, Зээлийн хүү 1,607,683.28 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 25,519.99 нийт 23,268,528.13 төгрөг. ЗГЗ 105123439 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 23,268,528.13/ Хорин гурван сая хоёр зуун жаран найман мянга таван зуун хорин найман төгрөг арван гурван мөнгө/ Алтанчимэг овогтой *******аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэрэгт ******* миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 23,268,528.13 төгрөгийг Дараах графикийн дагуу төлж барагдуулна. Үүнд: 1. 2025.04.15-ны өдөр 600,000 төгрөг, 2. 2025.04.30-ны өдөр 600,000 төгрөг, 3. 2025.05.15-ны өдөр 600,000 төгрөг, 4.2025.05.30-ны өдөр 600,000 төгрөг, 5. 2025.06.15-ны өдөр 600,000 төгрөг, 6. 2025.06.30-ны өдөр 600,000 төгрөг, 7. 2025.07.15-ны өдөр 800,000 төгрөг, 8. 2025.07.30-ны өдөр 800,000 төгрөг, 9. 2025.08.15-ны өдөр 800,000 төгрөг, 10. 2025.08.30-ны өдөр 800,000 төгрөг, 11. 2025.09.15-ны өдөр 800,000 төгрөг, 12. 2025.09.30-ны өдөр 800,000 төгрөг, 13. 2025.10.15-ны өдөр 800,000 төгрөг, 14. 2025.10.30-ны өдөр 2,001,000 төгрөг, 15. 2025.11.15-ны өдөр 2,001,000 төгрөг, 16. 2025.11.30-ны өдөр 2,001,000 төгрөг, 17. 2025.12.15-ны өдөр 2,001,000 төгрөг, 18. 2025.12.30-ны өдөр 2,001,000 төгрөг, 19. 2026.01.15-ны өдөр 2,001,000 төгрөг, 20. 2026.01.30-ны өдөр 2,062,528.13 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 23,268,528.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, хариуцагч ******* нар 23,268,528.13 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч ******* 1. 2025.04.15-ны өдөр 600,000 төгрөг, 2. 2025.04.30-ны өдөр 600,000 төгрөг, 3. 2025.05.15-ны өдөр 600,000 төгрөг, 4. 2025.05.30-ны өдөр 600,000 төгрөг, 5. 2025.06.15-ны өдөр 600,000 төгрөг, 6. 2025.06.30-ны өдөр 600,000 төгрөг, 7. 2025.07.15-ны өдөр 800,000 төгрөг, 8. 2025.07.30-ны өдөр 800,000 төгрөг, 9. 2025.08.15-ны өдөр 800,000 төгрөг, 10. 2025.08.30-ны өдөр 800,000 төгрөг, 11. 2025.09.15-ны өдөр 800,000 төгрөг, 12. 2025.09.30-ны өдөр 800,000 төгрөг, 13. 2025.10.15-ны өдөр 800,000 төгрөг, 14. 2025.10.30-ны өдөр 2,001,000 төгрөг, 15. 2025.11.15-ны өдөр 2,001,000 төгрөг, 16. 2025.11.30-ны өдөр 2,001,000 төгрөг, 17. 2025.12.15-ны өдөр 2,001,000 төгрөг, 18. 2025.12.30-ны өдөр 2,001,000 төгрөг, 19. 2026.01.15-ны өдөр 2,001,000 төгрөг, 20. 2026.01.30-ны өдөр 2,062,528.13 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, хариуцагч ******* нар 23,268,528.13 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч ******* 2025.04.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 600,000 төгрөг, 2025.05.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 600,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 600,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 600,000 төгрөг, 2025.07.15-ны өдөр 800,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 800,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 800,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 800,000 төгрөг, 2025.09.15-ны өдөр 800,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 800,000 төгрөг, 2025.10.15-ны өдөр 800,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 2,001,000 төгрөг, 2025.11.15-ны өдөр 2,001,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 2,001,000 төгрөг, 2025.12.15-ны өдөр 2,001,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 2,001,000 төгрөг, 2026.01.15-ны өдөр 2,001,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 2,062,528.13 төгрөгийг төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,292.64 төгрөгийн 50 хувь буюу 137,146.32 төгрөгийг буцаан олгож, үлдэх 137,146.32 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 137,146.32 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС