2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/02461

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25

191/ШШ2025/02461

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хоТ тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  тоот хаягт оршин суух, Жамц овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт нийт 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь хариуцагч Э.*******тэй 2024 оны 06 дугаар сарын 05-ний өдөр өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, ******* дүүрэг, 19 дугаар хороо Хуурай хаягт байрлах нэгж талбарын дугаартай 700 м.кв газарт амины орон сууц гэх/ дүнзэн жижиг байшин саравчийг гэрээнд заасан хугацаанд барьж өгөхөөр харилцан тохиролцож АОС1 дугаартай Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээнд 80 м.кв байшин болон 20 м.кв Саравч сүүдрэвчийг нийт 115,000,000 төгрөгөөр барихаар тохиролцож гэрээний 2.1, 2.2 -д заасны дагуу урьдчилгаа төлбөр 40% болох 46,000,000 төгрөгийг хариуцагчийн хаан банкны дугаартай данс руу төлж үлдсэн 60% болох 69,000,000 төгрөгийг байшин барьж дуусгаад 2024 оны 07 дугаар сарын 05-нд түлхүүр гардуулсан нөхцөлд авахаар тохирч нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрөө 2024 оны 06 дугаар сарын 04 ний өдөр өөрийн ХХБанкны тоот данснаас хариуцагчийн Хаан Банкны тоот данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөг мөн 2024 оны 06 дугаар сарын 06 ний өдөр дээрх данснаас мөн адил хариуцагчийн данс руу 36,000,000 төгрөг нийт 46,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Хариуцагчийн хувьд урьдчилгаа төлбөрөө авч дүнзэн байшингийн материал авчирч ажлаа эхэлсэн хэдий ч хариуцагч нь гэрээний 3.2, 4.4-д заасан алдаа гаргаж барилгын хундам буюу суурийг сул шороон дээр цутгаж цаашид ашиглах боломжгүй болгосон байсан. Энэ талаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний 4.1-д заасан шаардлага тавихад хариуцагч нь хүлээн зөвшөөрч гэрээний 6.3 -д зааснаар урьдчилгаа төлбөрийг буцааж төлөхөөр болсон ба үүнд тухайн газарт авчирч суурилуулсан байшингийн торх буюу модон материалыг хариуцагч нэхэмжлэгч хоёр харилцан тохирч 15,000,000 төгрөгт үнэлэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгч мөн хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 27 ний өдөр өөрийн Хаан банкны тоот данснаас нэхэмжлэгчийн Хаан банкны 5075370808 тоот данс руу буцаалт гэх утгатай 14,000,000 төгрөг шилжүүлж бэлнээр 1,000,000 төгрөг өгч урьдчилгаанд өгсөн төлбөр болох 46,000,000 төгрөгөөс нийт 30,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар, бартераар төлж барагдуулаад үлдсэн 16,000,000 төгрөгийг хэд хонгоос бүрэн төлж дуусгана гээд одоогоор утсаа ч авахгүй алга болсон байна. Иргэний хуулийн 204.4 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзаж эрхээ алдах болзолтойгоор гэрээ байгуулсан бол уг болзол бий болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байна мөн гэрээний 6.3, 8.1-д үндэслэн нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж Амины орон сууц захилгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн үлдэгдэл төлбөр болох 16,000,000 төгрөгийг хариуцагч Э.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд Б.Соёмбо-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох амины орон сууц бариулах гэрээний төлбөрт нийт 16,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хоёр тал дараах нөхцөлөөр эвлэрч байна. Үүнд: нэхэмжлэгч Б.Соёмбо- Эрдэнэ нь нэхэмжилж байгаа 16,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөг татгалзаж үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрч доорх хуваарийн дагуу төлөх болно. Үүнд: 2025.03.28-нд 2,000,000, 2025.04.28-нд 2,000,000, 2025.05.28-нд 2,000,000 төгрөг, 2025.06.28-нд 2,000,000 төгрөгийг тус тус хуваарийн дагуу төлөхөөр татгалзах зүйлгүйгээр хоёр тал харилцан тохирч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байгаа тул баталж өгнө үү. Талууд сайн дураараа хэлэлцэн төгс эвлэрсэн тул нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Э.******* нар нь амины орон сууц бариулах гэрээний төлбөр тооцоотой холбогдуулж талууд цаашид харилцан ямар нэг өргөдөл гомдол, нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй байхаар тохирсон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э.*******д холбогдуулан Амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт нийт 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбор нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.*******тэй 8,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 04 дүгээр сарын 28-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ний өдөр 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбор нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбор нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.*******тэй 8,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 04 дүгээр сарын 28-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан Б.Соёмбо-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийн 50 хувь буюу 118,975 төгрөгийг буцаан олгож, үлдэх 118,975 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 71,475 төгрөгийг хариуцагч Э.*******гээс гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС