2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/02541

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 26

191/ШШ2025/02541

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: А тоот хаягт оршин суух, ******* овогт Баярын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У  тоот хаягт оршин байрлах, ******* ******* ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татггалзаж, 214,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь "******* Хаус ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүрэг, 20-р хороо, аманд баригдах IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 2.1-т заасны дагуу вилла 4 хотхонд S06 загварын 466 тоот, дотор засалгүй нийт 80 мкв, дэд бүтэц бүрэн шийдэгдсэн таун*******ыг 245,000,000 төгрөгөөр тооцож, Гүйцэтгэгчээр захиалан бариулахаар харилцан тохиролцсон ба тус гэрээний хавсралт No1-т заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлөх тохиодолд Гүйцэтгэгч тал 30,000,000 төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Ингээд Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дотор гэрээний төлбөрийг хөнгөлөгдсөн хэмжээгээр тооцож, 214,375,000 төгрөгийг бүрэн төлсөн болно. Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.1-т заасан ёсоор Гүйцэтгэгч нь 2024 оны 1 дүгээр улиралд амины орон сууцыг, дэд бүтцийн хамт ашиглалтад бүрэн оруулж, Захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэвч өнөөдрийг хүртэл таун******* ашиглалтад ороогүй, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, аманд баригдах IV хотхоны дэд бүтцийн асуудалд ч шийдвэрлэгдээгүй байдалтай байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар "******* Хаус ХХК-иас тодруулах, нэмэлт хугацаа тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх зорилгоор захиалга авч байсан борлуулалтын оффист очиж уулзах гэхэд хаалга нь түгжээтэй, 300 гаруй сая төгрөгийн төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдэх хуудсыг хаалган дээр нь наасан байсан. Албан ёсны болон борлуулагч нарын утасны дугаараар залгахад огт утсаа авахгүй, цахим хаяг нь ч устгагдаж, ажиллагаагүй болжээ. "******* Хаус" ХХК-ийн хувьд шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөр ихтэй болсноос санхүүгийн хүнд байдалд орсноос гадна эрүүгийн хэрэгт ч холбогдон шалгагдаж байх магадлалтай байх ба Б.*******тай байгуулсан амины орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа даруй 2 улирлаар хоцорч, цаашид хэрэгжих боломжгүй болсон гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулсан амины орон сууц захиалан бариулах гэрээний 8.4.1-т Энэхүү гэрээний 8.2.а-д заасны дагуу захиалагч гэрээнээс татгалзсан, ийнхүү гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь илт тодорхой болон холбогдох баримтаар нотлогдож байгаа тохиолдолд гэрээний 7.2.1-т заасны дагуу захиалагч тал төлсөн нийт төлбөрөө 100 хувь буцаан нэхэмжлэх эрхтэй, Иргэний хуулийн 225.1-т "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. хэмээн тус тус заасны дагуу Б.******* нь "******* Хаус ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан "Баянзүрх дүүрэг, 20-р хороо, аманд баригдах IV хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-нээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 214,375,000 /хоёр зуун арван дөрвөн сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж буй, Б.*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр эвлэрч байна.

Нэг. ******* ******* ХХК нь Б.*******ын гаргасан ******* ******* ХХК-тай байгуулсан Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, аманд баригдах 4 хотхонд амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 214,375,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Хоёр. ******* ******* ХХК нь Б.*******ын Худалдаа хөгжлийн банк ХК дахь эзэмшлийн 457108657 дугаар дансанд дараах хуваарийн дагуу 214,375,000 төгрөгийг хуваан төлнө. Үүнд: 1. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татггалзаж, 214,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба зохигчид 214,375,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор нар орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татггалзаж, 214,375,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч ******* ******* ХХК нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 42,875,000 төгрөгөөр нэхэмжлэгч Б.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,229,825 төгрөгийн 50 хувь буюу 614,912.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 614,912.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 614,912.5 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС