Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 123

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн 1818001110078 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б-,  -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, - настай, яс үндэс халх, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын - тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 394 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 20 хоногийн хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасаж, тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 02 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн хорих ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хорих ялаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэнийг тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шүүгчийн захирамжаар биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 6 хоногийн хорих ял болгон өөрчилсөн. Ялаас элдээгүй үлдсэн 8 сар 3 хоногийн хорих ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, - регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн урд талд зүс таних иргэн Б.Билгүүнтэй таарч түүний эзэмшлийн “Samsung Galaxy S-5” загварын гар утсыг нь “надад таньдаг дэлгүүр байгаа би наад утсыг чинь ганц шил архинд тавиад ирье" хэмээн хуурч, залилан авч 240 000 /Хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн урд талд иргэн Б.Билгүүний “Samsung Galaxy S-5” загварын гар утсыг “надад таньдаг дэлгүүр байгаа би наад утсыг чинь ганц шил архинд тавиад ирье" хэмээн хуурч, залилан авч 240 000 /Хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

            Шүүгдэгч Д.Бат-Эрдэний өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 01-ны өдөр зах дээр ачаа буулгачихаад хамт ажилласан хүмүүстэйгээ ганц шил архи уучихаад байж байтал танил Билгүүн хүрч ирээд ганц юм уух уу гэж хэлэхэд нь тэгье гээд дэлгүүрээс 1 л Түмний хишиг нэртэй архи аваад Мандахаа бид нар захын хойд тал руу гарч хувааж уусан. Тэгээд Билгүүн нэлээн муудаад өөрийнхөө гар утсыг 30.000 төгрөгийн барьцаанд тавьж дахин архи ууя, чи олон хүн таньдаг юм чинь барьцаанд тавьчих гэж хэлсэн. Тэгээд хэсэг яваад хүмүүс тэр гар утсыг нь барьцаанд авахгүй болохоор нь өөрийн таньдаг Дэлгэрэх дэлгүүр лүү орчхоод гарч ирэх үед Мандахаа, Билгүүн нар алга болчихсон байсан. Тэгээд би гэрлүүгээ таксинд суугаад хариад нөгөө гар утсыг нь халааснаасаа авах гэхэд алга болчихсон байсан юм гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Хохирогч Б.Билгүүний өгсөн: Би 2018 оны 01 дугаар сарын 29-ны өдөр 16 цагийн орчим Дархан сумын 7 дугаар баг Шинэ-Орчин төвийн урд талын хүнсний Дэлгэрэх дэлгүүрийн урд явж байтал Баагий гэх зүс таних залуу миний Самсунг Эс 5 маркийн гар утсыг би нэг хүн рүү ярьчихаад буцаагаад өгье гэхээр нь өгтөл аваад зугтаачихсан. Би араас нь хайж явсан боловч олоогүй. Утсаа 280 000 төгрөгөөр аваад сар л болж байсан гэх мэдүүлэг /хх 8/,

            Гэрч М.Номин-Эрдэний өгсөн: Манай нөхөр Самсунг эс-5 маркийн гар утастай байсан. 280 000 төгрөгөөр худалдаж аваад сар гаран болж байсан. Тухайн үедБ- гэх залууд алдсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 16/,

            Гэрч Э.Төрмандахын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гараад Буд төвийн урдуур гараад явж байталБ-, Билгүүнээ хоёр 1 литрийн Түмний хишиг нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд би очоод хамтдаа нөгөө архийг хувааж уугаад дуусаад хамтдаа хуучин, шинэ захын хоёрын дунд байрлах павилонд байрлах Улаан хад хүнсний дэлгүүрийн урд юм яриад зогсож байтал БилгүүнБ- бид хоёрт хандаж надад байгаа утас манай эхнэрийнх энэ гар утсыг нэг газар тавиад ганц юм авч уух уу гэж асуусан. Тэр үед ньБ- хажуу талаас надад таньдаг дэлгүүр байгаа би наад гар утсыг чинь тавиад ганц юм аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд Билгүүн бид хоёр хэсэг хугацаанд хүлээгээд гарч ирэхгүй болохоор нөгөө дэлгүүр лүү нь ороходБ- байхгүй байсан. Тэр үед нь Бат-Эрдэнийг гар утас аваад зугтаасныг мэдсэн. Тэгээд Билгүүн шинэ захын цагдаагийн хэсэг рүү орсон. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу шинийн гуравны өдөр зах дээр явж байгаадБ-тэй таарсан. Тэр үедБ- хүнд зодуулчихлаа гээд нүд нь хөхөрчихсөн явж байсан. Тэгээд би Билгүүний гар утсыг нь өгсөн юм уу гэж асуухад би мөнгө төгрөгийг нь олоод өгчихсөн, нөгөө утсыг нь зарчихсан гэж надад хэлсэн.Б- гар утсыг нь дэлгүүрт барьцаанд тавьчихаад ганц юм аваад ирье гэж хэлээд гар утсыг нь аваад бид хоёроос зугтаагаад тэр чигээрээ явчихсан гэх мэдүүлэг /хх 17/,

            Капитал зууч ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт / хх 19-20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Бат-Эрдэний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан "бусдын эд хөрөнгийг хуурч залилах" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Б- нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан 240 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд өгсөн "240 000 төгрөгийн хохирлыг хүлээн авч, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй" гэх хохирогч Б.Билгүүний гарын үсэг бүхий нотариатаар баталгаажуулсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б- нь 2 удаагийн ял шийтгэлтэй, 1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдэж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 394 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 20 хоногийн хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасаж, тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 02 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн хорих ялын зарим болох 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хорих ялаар тогтоож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэнийг тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шүүгчийн захирамжаар биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сар 6 хоногийн хорих ял болгон өөрчилж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38-39/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 80-87, 95-97/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх 88-89, 90-91/, шүүх хуралдаанд улсын яллагчийн ирүүлсэн тус шүүхийн 2017.7.04-ний өдрийн 295 дугаар ял дүйцүүлэн хасах тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн заасан зохицуулалт хамаарахгүй хэдий ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.  

Шүүгдэгч Б-д ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Бат-Эрдэний 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн /хх 78/ 2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Баатар Дүгэржавын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хуурч аван залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэний цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

           

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ