| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2026/0042/З |
| Дугаар | 118/ШШ2026/0026 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 118/ШШ2026/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Завхан аймгийн ын газрын хяналтын ******* Б.
Хариуцагч: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С. нарын хоорондын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Завхан аймгийн ын газрын хяналтын ******* Б., хариуцагч С. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. ын дүгнэлт: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0906378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 138 дугаартай захирамжаар Улиастай сумын багийн нд байрлах 1811 м2 газрыг Ц.д ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд түүнд 2005 оны 02 сарын 02-ны өдөр дугаартай ******* эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 2005 оны 02 сарын 02-ны өдөр түүнтэй иргэн, хуулийн этгээдэд ******* эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан байна.
2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ******* эзэмшиж байгаа талаараа өөрийн биеэр илчилж ирсэн гэж үзэн эрх бүхий албан тушаалтан 2026 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 0906378 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу Ц.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
2.3. Дээрх зөрчлийн хэргийн материалыг хяналтын ******* Б. хүлээн авч танилцаад, Ц. нь ******* эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй” Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үйлдэж дууссан, өөрөөр хэлбэл зөрчил мөн өдөр төгссөн бөгөөд үүнээс хойш 6 сар буюу 2020 оны 07 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 5 жил 11 сарын дараа хууль зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан.
2.4. Хариуцагч Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч “...Ц. нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 138 дугаартай захирамжаар олгогдсон Улиастай сумын баг нд байрлах 1811 м2 ахуйн зориулалттай газрын ******* эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр дуусмагц уг хугацааг хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргалгүй хожимдуулсны улмаас эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр ******* ашиглаж байсан тухайгаа 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийн биеэр ирж мэдэгдсэн, энэ хугацаанд зөрчил үргэлжилж байсан тул *******ын дүгнэлт үндэслэлгүй...” гэж тус тус маргасан.
3. Гомдол гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн *******ын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах ******* Б. би, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С. нь Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ******* ашигласан гэх бүртгэлийн дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ц.д 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Хэрэгт цугларсан, үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, холбогдогч Ц.ы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар холбогдогчийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ******* ашигласан зөрчил үйлдсэн гэж дүгнэж шийтгэл оногдуулсан байна. ын зүгээс 2 үндэслэлээр уг шийтгэврийг үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Нэгдүгээрт: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт ******* эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт ******* эзэмших эрхийн гэрчилгээ болон ******* эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол ******* эзэмших эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд ******* эзэмшигч ******* эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол ******* эзэмших эрхийг дуусгавар болгох боломжтой байна. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргаагүй байх юм бол эрх бүхий байгууллагаас ******* эзэмших гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой байсан. Завхан аймгийн Улиастай сумын засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 138 дугаартай ******* эзэмших зөвшөөрөл олгох тухай захирамжаар Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт 1811м² газрыг Ц.д ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай ******* эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх ба Ц.ы ******* эзэмших эрхийн хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон байна. Гэтэл ******* эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 6 жил 4 сарын хугацаанд ******* эзэмшүүлэгч тал дээрх эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад ******* эзэмшигч иргэнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Хоёрдугаарт: Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, 1.1-д энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн гэж хуульчилсан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана гэж зааснаар иргэн Ц. нь ******* эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад ******* эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргахаар байсан. Иргэн Ц. нь ******* эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үйлдэж дууссан, өөрөөр хэлбэл зөрчил мөн өдөр төгссөн бөгөөд үүнээс хойш 6 сар буюу 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 5 жил 11 сарын дараа хууль зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Ц.ыг торгож шийдвэрлэсэн нь хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах саналаа дэмжиж байна гэв.
4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ын тайлбарлаж байгаа шиг эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ өгөх ёстой байтал иргэн 30 хоногийн хугацаанд хүсэлтээ өгөөгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хамт хүчин төгөлдөр байна, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэнэ гэсэн байдаг. Засаг дарга болон газрын даамал нар гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж байх ёстой. Гэтэл Засаг даргын зүгээс гэрээний биелэлтийг дүгнэнэ гээд хугацаа өгдөг боловч иргэд өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болоод өөрсдөө ирж гэрээгээ дүгнүүлэхгүй, мөн араас нь утасдаж дуудаж сунгуулах талаар хэлээд явдаг. Энэ асуудал нь мэргэжилтнүүд болон газрын даамлуудын хариуцлагагүй үйлдэл мөн ирг******* хариуцлагагүй үйлдлээс болоод гэрээ дүгнэгдэхгүй учраас иргэд эрхийн гэрчилгээний хугацаа дууссан өдрөө ч мэдэхгүй явж байдаг. Миний бичсэн шийтгэлээс харахад ямар нөхцөл байдал харагдаж байна вэ гэхээр иргэд нэг бол газраа зарахдаа, нэг бол банкнаас зээл авах гэж байгаа үедээ бичиг баримт нь хэрэг болох үед ирдэг. Гэтэл тэр үед хугацаа нь дууссан байдаг. Мөн газрын удирдлагын цахим систем дээр иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаагүй байдаг. Иргэн цахимаар хүсэлтээ өгөхөд тухайн хүсэлт дээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, төлбөр төлсөн баримт, газрын хянан баталгаа дүгнэлт гэсэн баримтуудыг системд оруулсан байдаг. Тийм учраас иргэнээс цаасаар хүсэлт авахгүй заавал цахимаар хүсэлт авна гэхээр заавал улсын байцаагч торгуулийн арга хэмжээ авч байж цаашаа ашиглалт нь үргэлжилдэг гэдэг утгаар явдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт өгөөгүй байхад сумын Засаг даргын зүгээс цуцалчих гэхээр тухайн ******* дээр иргэн үйл ажиллагаа үргэлжлүүлээд явж байгаа. Мэдээллийн санд шугам сүлжээ, гол усны хамгаалалтын бүсэд нэвтрээд орчихсон байдаг. Иргэний ******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгочихоор иргэн дахин энэ газраа авах гэхээр дахин олгогдох боломжгүй эрсдэл үүсдэг бас маш их ажил болдог. Тийм учраас ******* эзэмших эрхийг нь хүчингүй болгохгүйгээр ийм арга хэмжээ авдаг. Ийм учраас би дээрх шийтгэлийг иргэн Ц.д авсан гэв.
5. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн Ц. миний бие өөрийн эзэмшлийн газрыг эрх шилжүүлэх зорилгоор газрын албанд хандахад гэрчилгээний хугацаа дууссаныг хэлсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан тул торгууль ноогдуулсан. Торгуулийг зөвшөөрч төлбөр хийсэн. Би аймгийн ******* ******* ******* *******т *******ээр ажилладаг тул хөдөө сумдаар явах хойшлуулшгүй ажил их гардаг тул шүүх хуралд оролцох боломжгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Завхан аймгийн *******ын газрын хяналтын ******* Б. нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.д холбогдуулан Ц.д шийтгэл оногдуулсан 2026 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 0906378 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт гаргажээ.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийдвэр болох 0906378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
3. Завхан аймгийн Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С. нь 2026 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 0906378 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Ц. нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ******* ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулжээ. /хавтаст хэргийн 13-р тал/
4. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Газрын тухай хууль зөрчих”, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ******* ашигласан” бол шийтгэл оногдуулахаар тус тус заасан.
5. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд ******* өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд ******* эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан ба иргэн Ц. нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 138 дугаар шийдвэрийн дагуу Улиастай сумын баг, , ******* ******* ******* сургуулийн дээд хэсэгт 1811 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан болох нь ******* эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд ******* эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 2-3-р хуудас/
Тэрээр ******* эзэмших гэрээг 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан байх бөгөөд ******* эзэмших гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон байх хэдий ч ******* эзэмших эрхээ сунгуулах талаар хүсэлт гаргаагүй байсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* эзэмших эрхээ шилжүүлэх үед мэдэгдсэн.
6. Маргаан бүхий энэ тохиолдолд иргэн Ц. нь хуульд заасан журмын дагуу олж авсан ******* эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ба Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 138 дугаартай захирамжаар ******* эзэмших эрхтэй болсон нь тогтоогдож байх тул түүнийг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ******* ашигласан” гэж үзэхээргүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу тухайн газрыг эзэмшиж байсан байна.
Иймд иргэн Ц.ы ******* эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа дуусахад хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчлийн шинжийг агуулахгүй байна.
7. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд 39.1.1-д “******* эзэмших эрхийн гэрчилгээ болон ******* эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ******* эзэмших эрх дуусгавар болоход хууль болон ******* эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд иргэний ******* эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд үүсэх үр дагаврын талаар Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Тухайлбал, иргэн Ц. нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй бөгөөд сунгуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс ******* эзэмших эрх дуусгавар болсон үндэслэлээр Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэх бүрэн боломжтой”
8. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан бөгөөд иргэн Ц.ы ******* эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчлийн шинжийг агуулахгүй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
9. Гомдол гаргагч нь торгуулийн төлбөр 500,000 төгрөгийг буцаан гаргуулж холбогдогч Ц.д олгох ёстой гэж, хариуцагч улсын байцаагч зөрчилд холбогдогч Ц. ******* эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас хойш газрын төлбөр төлөхгүйгээр тухайн газрыг ахуйн зориулалтаар ашиглаж байсан тул торгуулийг газрын төлбөрт нөхөн тооцох боломжтой гэж маргасан.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.3-д зааснаар ******* эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байх ба газрын төлбөрөө төлөхгүйгээр ******* эзэмшиж, ашигласан тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд ******* эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх зохицуулалт хэрэглэгдэхээр байх тул хариуцагчийн тайлбартаа дурдсанаар торгуулийн төлбөрийг газрын төлбөрт нөхөн тооцох нь хууль зөрчихөөргүй байгааг дурдах нь зүйтэй.
10. Иймд Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.гийн Завхан аймгийн Улиастай сумын багийн иргэн Ц.ы эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ******* ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар таван зуун нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0906378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус баримтлан Завхан аймгийн ын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах ******* Б.ын 21 дугаартай *******ын дүгнэлтийг хангаж, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.гийн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0906378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Дүгнэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА