2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/02544

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 26

191/ШШ2025/02544

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот ******* Ганзориг /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин байрлах, ******* ******* ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнхбаяр овогтой Ганзориг миний бие Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах "Тэгри апартмент" гэх орон сууцнаас 43.8 м.кв талбайтай, 5 давхар 2 өрөө орон сууцыг 2022 оны 06 сарын 27-ны Т-А-С-22-503 тоот ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ-г байгуулсан. Гэрээний 2.1-т заасны дагуу 109.500.000 сая төгрөгөөр худалдан авахаар тохиолцож урьдчилгаа төлбөрт 20.000.000 сая өөрийн төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 89.500.000 төгрөгийг сар бүр 1.000.000 сая төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцож 23 сарын хугацаанд 42.000.000 сая төгрөгийг төлж ирсэн. Гэтэл тус гэрээг байгуулснаас хойш барилгын ажил удаашралтай өнөөдрийг хүртэл баригдаагүй байдалтай байгаа болно. Гэрээний 2.9-т "Тэгри Апартмент"-ын орон сууцны барилгыг 2023 оны 2-р улиралд  ашиглалтанд оруулах .... гэх уг гэрээний заалт зөрчигдсөн. Энэ талаар тухайн барилгын компани дээр очиж уулзах бүрт ... Сүүлийн улирал барилгын талбай дээр ажиллаж байсан хүн хүнд гэмтэл авсан тэр хүний төлбөр мөнгийг төлнө... эмчилгээний зардлыг төлүүлнэ тэр болтол барилгын ажлыг зогсоосон... гэх зэрэг шалтаг хэлсээр анх захиалга өгсөн С блокийн байр анх захиалга өгснөөс хойш 2 жил гарангийн хугацаанд 3 давхар карказ боссоноос өөрөөр баригдаагүй тул захиалгын гэрээг арга буюу цуцалсан. Тус гэрээ цуцлагдсантай холбогдуулан гэрээний дагуу төлж ирсэн 42.000.000 сая төгрөгийг эргүүлэн авахаар холбогдоход ******* Гуард" ХХК-аас 2024 оны 08 сарын 14-ны өдрийн "Гэрээ цуцалсан акт" надад ирүүлсэн бөгөөд тус актаар тухайн орон сууцыг 3 дагч этгээдэд худалдан борлуулсны дараа миний төлсөн 42.000.000 сая төгрөгийг эргүүлнэ өгнө гэх хариултыг хэлж ирсэн намайг хохироож байна. Гэрээ байгуулснаас хойш баригдаагүй барилгыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа миний төлсөн мөнгийг эргүүлэн гаргаж өгнө гэхээр ж удаан хугацаагаар хүлээх шаардлага үүсч байх тул хариуцагч байгууллагад Т-А-С- 22-503 тоот гэрээний дагуу төлсөн 42.000.000 сая төгрөгийг хариуцагч ******* Гуард" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч *******г нь хариуцагч С.Оюунчимэгт холбогдуулан Гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж зохицуулсан ба хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хуульд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч *******г нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 183,975 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч *******гт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  И.АМАРТӨГС