| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0114/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 124
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч BSB электроникс ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Б.*******,
Шинжээч эмч Д.Өлзийхишиг,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэвсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н-д холбогдох эрүүгийн 1718003010099 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н-, -ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, - настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ах, эгч нарын хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын - тоотод оршин суух хаягтай, урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.1, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадваргүй, - регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Н- нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-р баг, Би Эс Би дэлгүүрийн гар утасны лангуун дээрээс Самсунг галакси Эс-8 плас, Самсунг галакси жи-1 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 450 000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н- нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р багт үйл ажиллагаа явуулах BSB электроникс ХХК-ны гар утасны лангуунаас Samsung galaxy S8 Plus, Samsung galaxy J1 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 450 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н-гийн өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуучин Дарханаас автобусанд суугаад шинэ Дарханы чиглэлд зугаалж явж байсан. Тэгээд шинэ Дарханы 11-р багт үйл ажиллагаа явуулдаг BSB электрон барааны дэлгүүрт орж юм үздэг байсан. Тухайн өдөр бас BSB ороод явж байхад гар утасны лангуу цоожгүй онгорхой байсан. Би онгорхой лангуун дотроос S-8, J-1 маркийн 2 ширхэг гар утас авсан. Би дэлгүүрээс гараад хуучин Дархан руу явж байгаад гудманд таарсан танихгүй эрэгтэй хүнд J-1 маркийн гар утсыг 20 000 төгрөгөнд өгсөн. Харин S-8 маркийн гар утсыг Номин худалдааны төв дотор байдаг барьцаалан зээлдүүлэх газар 800 000 төгрөгөөр өгсөн. Би мөнгөө аваад Улаанбаатар хот орж идэж уугаад үрсэн. Би Улаанбаатар хотод нэг байрны жижүүрийн орцонд унтаж байгаад үлдэгдэл мөнгөө алга болгосон. Би Дарханд гал тэргээр ирсэн. Энэ бүгдийг дээрээс удирдаад намайг хий гээд байдаг гэх мэдүүлэг,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.*******ын өгсөн: Гар утасны шилэн лангуу нь нэг л давхар. Тэгээд тэнд тухайн үед 11 ширхэг гар утас байсан. Гар утаснуудаа хямдаас нь үнэтэй рүү нь дарааллаар тавьдаг. Тэгэхээр хамгийн хямд нь Самсунг Галакси Жи-1, хамгийн үнэтэй нь Самсунг галакси эс-8 плас загварын гар утас байсан гэсэн үг. Тэгээд тэр хоёр гар утсыг хоёр захаас нь аваад явсан байсан. Нэг дор, нэг цаг үед алдагдсан гэсэн үг, тэр бол тодорхой. Би уг гар утаснуудаа хамгийн сүүлд 3 хоногийн өмнө шалгахад бүрэн байсан. ...Би BSB дэлгүүрээс хулгайд алдагдсан S-8 plus маркийн 2 150 000 төгрөгийн үнэлгээтэй гар утсаа хүлээн авсан. Харин J-1 маркийн 300 000 төгрөгийн үнэтэй гар утсаа аваагүй байгаа. Тийм болохоор дээрх J-1 маркийн гар утсыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Гэрч *******ийн өгсөн: Би уг дэлгүүрт цахилгаан бараа буюу хөргөгч, плетка, угаалгын машин зэрэг овор ихтэй барааны борлуулагч. Өнөө өглөө ажилдаа ирээд цэвэрлэгээгээ хийх гээд байж байтал, компьютер, зурагт, гар утасны тасаг хариуцсан борлуулагч *******, ******* гэх нярав залууд хандаж энд байсан хоёр ширхэг утсыг хот руу өгөөд явуулсан юм уу гэж асуухад нь юу яриад байгаа юм бэ хот руу ямар нэгэн утас өгч явуулаагүй гэж хариулсан. Тэгээд би тоглоод байгаа юм болов уу гээд нөгөө лангуун дээр иртэл дотор нь өрөөтэй байсан гар утаснуудаас 2 ширхэг гар утас байхгүй, хоосон байгааг үнийн санал дээрээс нь харсан. Манайх засвар хийж байгаа тул бүх зүйл их тоостой байгаа. Тэгэхэд тэр хоёр утас байсан хэсэг газар нь тоосгүй байсан нь харагдаж байсан гэх мэдүүлэг /хх 54/,
Гэрч*******ий өгсөн: Би Дархан ВSВ төвийн Гэр ахуйн барааны борлуулагч ажилтай. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-ны өглөөний 09:50 цагт ахлах борлуулагч *******гаднаас хаалга онгойлгож, бид нар ажил руугаа орсон. Тэгээд ажил эхлээд би кассан дээр сууж байтал электрон барааныхан тэндээ утас алга болсон байна гээд ярилцаад байсан. Борлуулагч нарынх нь яриагаар Самсунг галакси Эс-8 гар утас алдагдсан байна гэсэн. Нөгөөх нь ямар утас байсныг мэдээгүй. Ажил үүргийн хувиар би электроныхныг сайн мэдэхгүй юм гэх мэдүүлэг /хх 56/,
Гэрч *******ын өгсөн: Манай дэлгүүр 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш засвар хийж байгаа тул хяналтын камеруудыг салгасан байгаа. Учир нь шинэ монтаж тавина гээд салгасан. Өчигдөр манай дэлгүүрийн мебелийн тасагт тавилга болон, тавиур янзлах засварын ажил хийгдсэн. Тэр хооронд манай ажилчид тэдгээр хүмүүст тусалж ийш тийшээ явах асуудал гарсан нь заалаа хараа хяналтгүй орхих шалтгаан болсон. Гэтэл өнөөдөр манай зурагт, комьютерийн тасгийн эд хариуцсан борлуулагч ******* ирээд 10 цагт гар утасны лангуун дээрээс хар саарал өнгийн Самсунг Галакси Эс-8 гар утас 1 ширхэг, саарал өнгийн Самсунг Галакси Жи-1 гар утаснууд алга болсныг мэдээд бидэнд хэлээд тэр даруй цагдаад хандсан юмаа. Самсунг Галакси Эс-8-ийн үнэ 2 сая 38 мянган төгрөг байсан. Самсунг Галакси Жи-1-ийн үнэ бол 217 000 төгрөг байгаа. Гэхдээ энэ бол цаанаасаа авчирдаг бодит өртөг гэх мэдүүлэг /хх 60/,
Гэрч Д.*******гийн өгсөн: Би уг байгууллагад борлуулагч, эд хариуцагч ажилтай хүн. Би зурагт, компьютерийн хэсгийг хариуцдаг. Манай хэсэгт гар утас мөн ордог. Тэгээд өнөө өглөө 09 цагийн үед бараагаа шалгасан. Тэгэхэд манай заалны төв хэсэгт байрлах гар утасны шилэн лангуун дотор байсан Самсунг Галакси Эс-8 гар утас 1 ширхэг, Самсунг Галакси Жи-1 /2017 оны загвар/ 1 ширхэг гар утаснууд алга болсон байсан. Тэгхээр нь би нярав *******аас энд байсан гар утаснууд яасан бэ гэж асуухад мэдэхгүй яасан юм бол гээд менежер *******луу залгахад, менежер өөрөө ирж үзээд цагдаад хандсан. Камер байдаг боловч 9 сараас хойш салгаатай байгаа. Кассан дээр сууж байгаа хүн бол тэр гар утасны хэсгийг харах боломж муу. Харин зааланд ажиллаж байгаа хүмүүс харах боломжтой. Ямарч байсан энэ даваа гаригаас лхагва гаригийн хооронд алга болсон гэж үзэж байна. Гэхдээ тодруулбал мягмар гаригт алдагдсан байх магадлалтай. Мягмар гаригт хичнээн хүн орж гарсныг тогтоох боломжгүй гэх мэдүүлэг /хх 62/,
Гэрч*******ын өгсөн: Тэр өдөр 18 цагийн үед манай ажил дээр 30-40 орчим насны хар өнгийн юүдэнтэй куртка өмссөн бор царайтай дунд зэргийн нуруутай туранхай залуу ганцаараа орж ирээд “Би энэ утсыг тавих гэсий. Мобикомоос зээлээр авсан юмаа. Хөдөө ажилладаг. Явах зардалгүй болсон тул утсаа барьцаанд тавих гэсэн юм. 14 хоногийн дараа ирж авна” гээд хар бараан өнгийн Самсунг Галакси Эс-8 плас загварын гар утас гаргаж ирээд үзүүлсэн. Тэгэхээр нь би өөрийн 90390088 дугаарын сим картаа хийж шалгаж үзэхэд хэвийн зүгээр ажиллагаатай утас байсан болохоор бичиг баримтыг нь аваад, бүртгээд 800 000 авсан. Тэр тавьсан хүнийг Н- гэх 1988 оны залуу байсан. Утасны дугаар нь *******6 гэсэн байсан. Тэгээд тэр залуу яваад удалгүй орой нь 20 цагийн үед над руу өөрөө мессеж бичээд би наад утсыг чинь буцааж авч чадахааргүй болчихлоо. Ломбардныхаа орлого болгочихгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд би чи юу яриад байгаа юм бэ шууд тэгж болохгүй, ямар ч байсан хугацааг чинь харж байж болъё гэж хэлсэн. Тэгээд тэр залуу авалгүй 2 сар гаран болсон. Тэгээд би хохирлоо барагдуулж зарахаар болоод найзаараа Дархан зар дээр сошиалоор Эс-8 гар утсыг 1 500 000 төгрөгөөр зарна гээд зар тавьсан. Тэгэхэд хүмүүс 1 саяд л авъя гээд байсан. Тэгээд би найз *******д /9*******зарчихаарай гээд өгсөн байсныг ******* маань дүү ******* гэх эмэгтэйд өгсөн байна. Тэгтэл *******1 сая төгрөгөнд Дарханд нэг хүнд зарсан гэсэн. Ямар хүнд зарсныг нь би мэдэхгүй. *******гийн нөхөр л зарсан гэж сонссон. 10 дугаар сарын 18-ны өдөр Эс-8 гар утас барьцаанд авахдаа би найз *******гээс 800 000 төгрөг зээлж авсан байсан гэх мэдүүлэг /хх 65/,
Гэрч С.*******гийн өгсөн: Манай найз ******* ломбарданд галакси эс-8 плас гар утас ороод ирлээ гэж миний санахаар 10 сарын эхээр ч билүү хэлж байсан. Тэгээд*******800 000 төгрөгөнд тавъя гэсэн чи зээлээч, эргээд чи бид хоёрт бол алдагдал байхгүй шүү гэж хэлэхээр нь би өөрөөсөө 800 000 төгрөг зээлээд өгчихсөн. Тэгээд удалгүй нөгөө утсаа тавьсан хүн нь утсаа авахааргүй болсон юм шиг байна гээд*******хэлэхээр нь би наадахыг чинь зарж мөнгөө гаргаж авъя гэсэн. Тэгээд*******зарахаар ломбардан дээрээ хэсэг байлгасан ч зарж чадаагүй. Тэгээд би хүнд үзүүлэхээр өөр дээрээ авсан. Тэгээд фэйсбүүк дээр тухайн үедээ зар тавьсан байсан. Тэгээд бүр зарагдахааргүй болохоор нь дүү *******д өгөөд, ахдаа зараад өгөөч гэсэн. Ахад нь бол 1 сая төгрөг хэрэгтэй шүү гэж ойлгуулсан. Тэгэхдээ ломбарднаас авсан гэж хэлээгүй. Тэгсэн чинь ******* нөхрийн хамт фэйсбүүкийн Дарханы зарын группт тавиад байж байтал нэг хүн 1 180 000 төгрөгөөр авсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх 67/,
Гэрч*******ын өгсөн: Манай эхнэрийн ах ******* эхнэр бид 2 дээр 11 сарын 15-ны өдөр ирээд энэ утсыг хүнээс авсан юм зараад өгөөч. Ах нь зав болохгүй байна. Надад нэг сая төгрөг байхад болно гээд бараан саарал өнгийн Самсунг Галакси Эс-8 Плас гар утас өгсөн. Тэгээд би зарахаар болоод Дарханы фэйсбүүкийн зарын хэд хэдэн групп дээр зар тавиад байж байтал нэг ах залгаж уулзаад үзсэн. Тэр ах ирж үзээд хүүхдэдээ өгнөө гээд авсан. Тэр ахын гар утсыг санахгүй байна. Ямар ч л байсан саарал өнгийн харриар машинтай байсан гэх мэдүүлэг /хх 68/,
Гэрч *******рын өгсөн: 2017 оны 11 дүгээр сард фэйсбүүкийн Дарханы хамгийн том зарын групп гэх хуудаснаас *******нэртэй фэйсбүүк хаягнаас худалдаа хийхээр тохиролцож, 88507026 дугаарын утсаар нь холбогдож, Хээтэй хорооллын 4/1 дүгээр байрны тэнд машинтайгаа очиж ******* орчим насны залуутай уулзаад, уг гар утсыг шалгаж байгаад, тэр залуугийн өгсөн данс руу интернет банкаар 1 200 000 төгрөг шилжүүлэн авсан. Энэ утсыг авснаас хойш энэ утсанд 99004251 гэх миний дугаар хэрэглэгдэж байсан гэх мэдүүлэг /хх 52/,
Иргэний нэхэмжлэгч *******ийн өгсөн: Манай нөхөр *******р фэйсбүүкээр Дархан зараас S8 гар утсыг 1 200 000 төгрөгөөр ******* гэдэг хүнээс худалдаж авсан. Манай нөхөр******* ХХК-нд цахилгаанчнаар ажилладаг болохоор 14 хоногийн хугацаатай яваад гэртээ 7 хоног амардаг болохоор би нөхрийнхөө өмнөөс иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. ******* гэх залуугаас 2018.01.18-ны өдөр 400 000 төгрөгийг хүлээн авсан үлдэх 800 000 төгрөгийг Н-гаас нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх 45/,
Гэрч *******ийн өгсөн: Би Н-гийн ээжийнх нь эгчийнх нь хүүхэд буюу ганц нагац ах нь. Н-гийн ээж нь 2013 онд өвчнөөр нас барснаас хойш Н- манай гэрт амьдарч байгаа. Н-гийн аав нь гэж хүн байдаг үгүйг мэдэхгүй. Н- нь 5 дугаар ангиасаа хойш сэтгэцийн өвчтэй болсон юм шиг байна лээ. Нарийн учрыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Н-г саяханаас цагдаад шалгагдаж байгааг мэдсэн. 2017 оны 12 дугаар сарын 09-ний хагас сайн өдөр 14:40 цагийн үед дүү Н- бид хоёр гэртээ байж байтал манай дүү рүү нэг хүн залгаад утас энэ тэр яриад байхаар нь би утсыг нь аваад ярьтал ломбардны эзэн бололтой хүн байсан. Манай дүү нэг газраас утас хулгайлаад тэрийг ломбарданд тавьсан нь тодорхой болсон. Тэр хүн ломбарданд тавьсан 800 000 төгрөгөө өгчихвөл би тэр зарсан хүнд нь мөнгийг нь өгөөд, утсыг нь аваад буцааж өгөөд хэн хэнийгээ хохиролгүй болгъё гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх 105/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх 33/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 34/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх 66/, эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 71/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр өвчинтэй байсан болох нь
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 72/17 дугаар магадлагаа: “1.Магадлуулагч Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн Шизофрений хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр өвчинтэй, үйлдсэн хэргийнхээ талаар зөв тайлбарлах, зөв мэдүүлэх, удирдах чадваргүй байна. 2.3. Магадлуулагч Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн Шизофрений хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр өвчинтэй сэтгэцийн эмчийн хяналтанд 2007 оноос хойш байна. 4. Магадлуулагч Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн Шизофрений хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр өвчнөөр Сэтгэцийн эрүүл мэндийн төв болон Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан болно. 5. Магадлуулагч Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн Шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр өвчинтэй учир хэрэг хариуцах чадваргүй"-аар тогтоогдож байх бөгөөд Н-гийн өвчин нь эдгэрдэггүй, даамжрах явцтай цаашид эмчлүүлэх шаардлагатай болох нь шинжээч эмч Д.Өлзийхишигийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, бүрэлдэхүүнтэй шинжээчийн магадлагаа "I. Магадлуулагч Ч.Н- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэр өвчинтэй учир хэрэг хариуцах чадваргүй ба нийгэм, бусдад болон өөртөө аюул учруулж болзошгүй. II. Цаашид магадлуулагч Ч.Н-г СЭМҮТ-д 6 сарын хугацаатай албадан эмчлүүлэх саналтай байна" зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н-д ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Тиймээс шүүгдэгч Н-д прокурорын санал болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахгүйгээр 6 сарын /зургаан сар/ хугацаагаар Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн харьяа Дархан-Уул аймгийн өвчтөнг хүлээн авах энгийн тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н- нь гэмт хэргийн улмаас BSB электроникс ХХК-ны гар утасны лангуунаас 2 150 000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy S8 Plus, 300 000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy J1 загварын гар утсыг хууль бусаар авч 2 450 000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд дээрх хохирлоос хохирогч байгууллага Samsung galaxy S8 Plus гар утсыг биет байдлаар нь буцаан авсан болох нь хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.*******ын мэдүүлгээр тогтоогдсон.
Хохирогч байгууллага үлдэх Samsung galaxy J1 загварын гар утасны үнэ 300 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Дарханцэцэг Samsung galaxy S8 Plus гар утсыг 1 200 000 төгрөгөөр худалдан авснаас үлдэх үнэ 800 000 төгрөгийг шүүгдэгч Н-гаас тус тус нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.3-т "сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцан арилгана" гэж заасан бөгөөд шүүгдэгч Н-гийн хувьд асран хамгаалагч, харгалзан дэмжигч шүүхээс тогтоогдоогүй бөгөөд түүний асран хамгаалагч, байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд байхгүй, эхийн хамт амьдарч байгаад эх нь нас барсан болох нь хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон Д.Пүрэвсүрэнгийн өгсөн "Би Н-гийн ээжийнх нь эгчийнх нь хүүхэд буюу нагац ах нь. Н-гийн эх 2013 онд өвчнөөр нас барсан. Түүнээс хойш Н- манай гэрт амьдарч байгаа. Н- нь 5 дугаар ангиасаа хойш сэтгэцийн өвчтэй болсон юм шиг байна лээ. Асран хамгаалагч тогтоолгосон зүйл байхгүй. Угаасаа Н-гийн хойноос анхаарч хөөцөлдөх хүн байхгүй. Би хариуцахгүй. Би эмнэлэгтэй нь ярьж байгаад асрамжийн газар өгөх бодолтой байгаа" гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Үүнээс дүгнэн сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй болсон М.Нарадаваагийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах этгээд байхгүй тул BSB электроникс ХХК-ны нэхэмжилсэн 300 000 /гурван зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Дарханцэцэгийн нэхэмжилсэн 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь Н- нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн А тасагт хэвтэж эмчлүүлж байгаа болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 4.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон Мягмаржавын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 503 дугаар зүйлийн 503.3-т зааснаар шүүгдэгч Н-гаас BSB электроникс ХХК-ны нэхэмжилсэн 300 000 /гурван зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Энхтайваны Дарханцэцэгийн нэхэмжилсэн 800 000 /найман зуун мянга/ төгрөг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1, 7-т заасныг баримтлан шүүгдэгч Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр 6 сарын /зургаан сар/ хугацаагаар Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн харьяа Дархан-Уул аймгийн өвчтөнг хүлээн авах энгийн тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь Н- нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн А тасагт хэвтэж эмчлүүлж байгаа болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ