| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2026/0043/З |
| Дугаар | 118/ШШ2026/0027 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 118/ШШ2026/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Завхан аймгийн *******ын газрын хяналтын ******* Б.*******
Хариуцагч: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.******* нарын хоорондын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Завхан аймгийн *******ын газрын хяналтын ******* Б.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. *******ын дүгнэлт: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0906377 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаартай захирамжаар Улиастай сумын багийн *******гийн ******* тоотод байрлах 370 м2 газрыг Д.*******д ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд түүнд 1997 оны 09 сарын 25-ны өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож /хавтаст хэргийн 6-р тал/, 2001 оны 04 сарын 25-ны өдөр түүнтэй иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан байна./хавтаст хэргийн 7-р хуудас/
2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа талаараа өөрийн биеэр илчилж ирсэн гэж үзэн эрх бүхий албан тушаалтан 2026 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 0906377 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу Д.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
2.3. Дээрх зөрчлийн хэргийн материалыг хяналтын ******* Б.******* хүлээн авч танилцаад, Д.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй” Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үйлдэж дууссан, өөрөөр хэлбэл зөрчил мөн өдөр төгссөн бөгөөд үүнээс хойш 6 сар буюу 2013 оны 01 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 13 жил 5 сарын дараа хууль зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан.
2.4. Хариуцагч Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч “...Д.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 116 дугаартай захирамжаар олгогдсон Улиастай сумын багт байрлах 370 м2 ахуйн зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дуусмагц уг хугацааг хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргалгүй хожимдуулсны улмаас эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газар ашиглаж байсан тухайгаа 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн биеэр ирж мэдэгдсэн, энэ хугацаанд зөрчил үргэлжилж байсан тул *******ын дүгнэлт үндэслэлгүй...” гэж тус тус маргасан.
3. Гомдол гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, холбогдогч Д. *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар холбогдогчийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил үйлдсэн гэж дүгнэж шийтгэл оногдуулсан байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасан. 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Мон улсын иргэний газар эзэмшүүлэх гэрээний 3 дахь хэсгийн 3.3-д тухайн газрын үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад болон хууль тогтоомж, гэрээний биелэлтэд хяналт тавих гэж зааснаас дүгнэхэд газар эзэмшүүлэгч буюу сумын Засаг дарга нь газар эзэмших эрх олгосон иргэнийг эзэмшсэн газраа газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд заасны дагуу эзэмшиж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй байх бөгөөд газар эзэмшигч газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжтой байна. Завхан аймгийн Улиастай сумын засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаартай газар эзэмших зөвшөөрөл олгох тухай захирамжаар Завхан аймгийн Улиастай сумын багт байрлах 370м² газрыг иргэн Д.*******д ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон иргэн Д.*******тэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх ба Д.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байна. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 13 жил 9 сарын хугацаанд газар эзэмшүүлэгч тал дээрх эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад газар эзэмшигч иргэнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, 1.1-д энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн гэж хуульчилсан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана гэж зааснаар иргэн Д.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргахаар байжээ. Иргэн Д.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй, Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үйлдэж дууссан, өөрөөр хэлбэл зөрчил мөн өдөр төгссөн бөгөөд үүнээс хойш 6 сар буюу 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 13 жил 5 сарын дараа хууль зөрчин, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Д.*******д Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтээ дэмжиж байна гэв.
4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын тайлбарлаж байгаа шиг эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ өгөх ёстой байтал иргэн 30 хоногийн хугацаанд хүсэлтээ өгөөгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хамт хүчин төгөлдөр байна, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэнэ гэсэн байдаг. Засаг дарга болон газрын даамал нар гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж байх ёстой. Гэтэл Засаг даргын зүгээс гэрээний биелэлтийг дүгнэнэ гээд хугацаа өгдөг боловч иргэд өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болоод өөрсдөө ирж гэрээгээ дүгнүүлэхгүй, мөн араас нь утасдаж дуудаж сунгуулах талаар хэлээд явдаг. Энэ асуудал нь мэргэжилтнүүд болон газрын даамлуудын хариуцлагагүй үйлдэл мөн иргэдийн хариуцлагагүй үйлдлээс болоод гэрээ дүгнэгдэхгүй учраас иргэд эрхийн гэрчилгээний хугацаа дууссан өдрөө ч мэдэхгүй явж байдаг. Миний бичсэн шийтгэлээс харахад ямар нөхцөл байдал харагдаж байна вэ гэхээр иргэд нэг бол газраа зарахдаа, нэг бол банкнаас зээл авах гэж байгаа үедээ бичиг баримт нь хэрэг болох үед ирдэг. Гэтэл тэр үед хугацаа нь дууссан байдаг. Мөн газрын удирдлагын цахим систем дээр иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаагүй байдаг. Иргэн цахимаар хүсэлтээ өгөхөд тухайн хүсэлт дээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, төлбөр төлсөн баримт, газрын хянан баталгаа дүгнэлт гэсэн баримтуудыг системд оруулсан байдаг. Тийм учраас иргэнээс цаасаар хүсэлт авахгүй заавал цахимаар хүсэлт авна гэхээр заавал улсын байцаагч торгуулийн арга хэмжээ авч байж цаашаа ашиглалт нь үргэлжилдэг гэдэг утгаар явдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулах хүсэлт өгөөгүй байхад сумын Засаг даргын зүгээс цуцалчих гэхээр тухайн газар дээр иргэн үйл ажиллагаа үргэлжлүүлээд явж байгаа. Мэдээллийн санд шугам сүлжээ, усны хамгаалалтын бүсэд нэвтрээд орчихсон байдаг. Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгочихоор иргэн дахин энэ газраа авах гэхээр дахин олгогдох боломжгүй эрсдэл үүсдэг, бас маш их ажил болдог. Тийм учраас газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохгүйгээр арга хэмжээ авдаг. Ийм учраас би дээрх шийтгэлийг иргэн Д.*******д авсан гэв.
5. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Д.******* миний бие *******ын дүгнэлт, шүүхийн захирамжтай танилцсан. Газрын байцаагч С.*******отой ойлцоод торгууль хүсэж торгуулсан. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийднэ үү. Шүүх хуралд суух боломжгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Завхан аймгийн *******ын газрын хяналтын ******* Б.******* нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.*******од холбогдуулан Д.*******д шийтгэл оногдуулсан 2026 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 0906377 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт гаргажээ.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үнэлээд дараах үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийдвэр болох 0906377 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.
3. Завхан аймгийн Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.*******о нь 2026 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 0906377 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Д.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. /хавтаст хэргийн 13-р тал/
4. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Газрын тухай хууль зөрчих”, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” бол шийтгэл оногдуулахаар тус тус заасан.
5. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан ба иргэн Д.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаар шийдвэрийн дагуу Улиастай сумын багт 370 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдож байна.
6. Тэрээр газар эзэмших гэрээг 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан байх бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх хэдий ч газар эзэмших эрхээ сунгуулах талаар хүсэлт гаргаагүй байсан байна.
7. Маргаан бүхий энэ тохиолдолд иргэн Д.******* нь хуульд заасан журмын дагуу олж авсан газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ба Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 116 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон нь тогтоогдож байх тул түүнийг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж үзэхээргүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу тухайн газрыг эзэмшиж байсан байна.
8. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно” гээд 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор байна. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд иргэн Д.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
9. Тухайлбал хэлбэл иргэн Д.******* нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй бөгөөд сунгуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрх дуусгавар болсон үндэслэлээр Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэх бүрэн боломжтой”
10. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан бөгөөд иргэн Д.*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарахгүй байх тул зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
11. Гомдол гаргагч нь торгуулийн төлбөр 500,000 төгрөгийг буцаан гаргуулж холбогдогч Д.*******д олгох ёстой гэж, хариуцагч улсын байцаагч Д.******* газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 2014 оноос хойш газрын төлбөр төлөхгүйгээр тухайн газрыг ахуйн зориулалтаар ашиглаж байсан тул газрын төлбөрт нөхөн тооцох боломжтой гэж маргасан.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.3-д зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байх ба газрын төлбөрөө төлөхгүйгээр газар эзэмшиж, ашигласан тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх зохицуулалт хэрэглэгдэхээр байх тул хариуцагчийн тайлбартаа дурдсанаар торгуулийн төлбөрийг газрын төлбөрт нөхөн тооцох нь хууль зөрчихөөргүй байгааг дурдах нь зүйтэй.
12. Иймд Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.*******огийн Завхан аймгийн Улиастай сумын иргэн Д.*******гийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар таван зуун нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0906377 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус баримтлан Завхан аймгийн *******ын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах ******* Б.*******ын 22 дугаартай *******ын дүгнэлтийг хангаж, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.*******огийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0906377 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Дүгнэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА