Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 118/ШШ2026/0028

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Гомдол гаргагч: Завхан аймгийн ын газрын хяналтын Б.

 Хариуцагч: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С. нарын хоорондын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Завхан аймгийн ын газрын хяналтын Б., хариуцагч С. /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. ын дүгнэлт: Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0906373 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

2.  Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/317 дугаартай захирамжаар Улиастай сумын багийн ******* ******* байрлах 3356 м2 газрыг С.*******т төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд түүнд 2020 оны 10 сарын 20-ны өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, 2020 оны 10 сарын 20-ны өдөр түүнтэй иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байна. /хавтаст хэргийн 7-9-р хуудас/

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа талаараа өөрийн биеэр илчилж ирсэн гэж үзэн эрх бүхий албан тушаалтан 2026 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 0906373 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасны дагуу С.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

2.3. Дээрх зөрчлийн хэргийн материалыг хяналтын Б. хүлээн авч танилцаад, С.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй, Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэж дууссан, өөрөөр хэлбэл зөрчил мөн өдөр төгссөн бөгөөд үүнээс хойш 6 сар буюу 2023 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 3 жил 2 сарын дараа хууль зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан.

2.4. Хариуцагч Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч “...С.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/317 дугаартай захирамжаар олгогдсон Улиастай сумын ******* ******* баг ******* буланд байрлах 3356 м2 төмс, хүнсний ногоо усалгаатай тариалангийн зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр дуусмагц уг хугацааг хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргалгүй хожимдуулсны улмаас эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газар ашиглаж байсан тухайгаа 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн биеэр ирж мэдэгдсэн, энэ хугацаанд зөрчил үргэлжилж байсан тул ын дүгнэлт үндэслэлгүй...” гэж тус тус маргасан. 

 3. Гомдол гаргагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах Б. би, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодизи, зураг зүйн хяналтын улсын байцаагч С. нь “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх бүртгэлийн ******* дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч С.*******т 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Хэрэгт цугларсан үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, ******* дугаартай 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, газар эзэмшүүлэх гэрээ, холбогдогч С.*******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар холбогдогчийг “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж дүгнэж шийтгэл оногдуулсан байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1.- дэх хэсэгт ”Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно.” гэж, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.1 дэх заалтад “ Газар эзэмшүүлэгч нь газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж байгаа эсэхийг хянах үүрэгтэй”, 5.3 дахь заалтад “Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгоно.”, 5.4 дэх заалтад “Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх” гэж зааснаас дүгнэхэд газар эзэмшүүлэгч буюу сумын Засаг дарга нь газар эзэмших эрх олгосон иргэнийг эзэмшсэн газраа Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд заасны дагуу эзэмшиж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй байх бөгөөд газар эзэмшигч газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжтой байна. Завхан аймгийн Улиастай сумын засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/317 дугаартай “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжаар Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр багийн ******* булан хэсэгт 3356м2 газрыг иргэн С.*******т төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгон иргэн С.*******тэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх ба С.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байна. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 3 жил 10 сарын хугацаанд газар эзэмшүүлэгч тал дээрх эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад газар эзэмшигч иргэнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж хуульчилсан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж зааснаар иргэн С.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргахаар байжээ. Иргэн С.******* нь “газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй” Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэж дууссан, өөрөөр хэлбэл зөрчил мөн өдөр төгссөн бөгөөд үүнээс хойш 6 сар буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш 3 жил 2 сарын дараа хууль зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, С.*******т Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул Мон******* Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.гийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0906373 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар ын дүгнэлт бичив. Эрх бүхий албан тушаалтан ******* дугаартай зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулсан шийдвэрийн материалаа тус ын газарт 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн болох нь эрх бүхий албан тушаалтан С.гийн тайлбар, тус ын газрын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа болно гэжээ.

4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... *******гийн ******* нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/317 дугаартай захирамжаар олгогдсон, Улиастай сумын ******* ******* баг ******* буланд 3356 м2 төмс, хүнсний ногоо усалгаатай тариалангийн зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дуусмагц уг хугацааг хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргалгүй хожимдуулсны улмаас эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газар ашиглаж байсан тухайгаа 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийн биеэр ирж мэдэгдсэн байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ Улиастай сумын Засаг даргад гаргах ёстой байсан боловч иргэн С.******* энэ хүсэлтийг гаргаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс өөрийн биеэр ирж зөрчлөө мэдэгдсэн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчил үргэлжилсэн байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг, харин зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан буюу таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцохоор заасны дагуу зөрчил илэрсэн хугацааг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэж тооцож болохоор байна.

Дээрх нөхцөл байдал нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь заалтад заасан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэсэн зөрчлийн шинжид хамаарах тул улсын байцаагч уг зүйл, заалтыг үндэслэн шийдвэр гаргаж 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 0906373 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.*******т шийтгэл ногдуулсан болно. Иргэн С.******* улсын байцаагчийн ногдуулсан дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй бөгөөд шийтгэлийн төлбөрийг холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд бүрэн барагдуулсан болно. Дээрх иргэнд ногдуулсан шийдвэрийн талаарх мэдээлэл ын газрын Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Цахим хяналтын системд тус тус бүртгэгдсэн болно. Иргэн С.******* шийтгэлийн төлбөрөө барагдуулсны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргасан бөгөөд Улиастай сумын Засаг дарга уг хүсэлтийг хянан үзэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/118 дугаар захирамжаар сунгасан болно. Энэхүү сунгалт нь өмнө үйлдэгдсэн зөрчлийг арилгах буюу хүчингүй болгох үр дагаваргүй болно гэжээ.

5. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: С.******* нь өөрийн эзэмшлийн ногооны талбайтай байсан. Хүнсний ногоо тариалалт эрхэлж байсан. 2026 оны 05 сард талбайн гэрчилгээний хугацаа дууссан байсныг мэдэж, аав *******, охин миний бие ******* нь гэрчилгээгээ сунгах зорилготой 5-р сард газрын албан дээр очиж сунгалтын талаар заавар зөвлөмж авч тухай бүрд материалыг бүрдүүлж өгсөн. Бүрдүүлэх материалд 500,000 төгрөгийн торгууль төлж байж сунгалтаа хий гэсэн чиглэл өгсөн учраас охин Д.******* нь би тухайн үед мөнгийг мобайл банкаар шилжүүлж төлсөн нь үнэн. Газрын албаны бичиг баримтын үед аавыгаа орлож өмнөөс нь гарын үсэг зурсан нь үнэн. Энэхүү хөөцөлдөж дууссаны дараа газрын гэрчилгээ сунгагдаж өөр хүнд эзэмшүүлж өгсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Завхан аймгийн ын газрын хяналтын Б. нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.д холбогдуулан С.*******т шийтгэл оногдуулсан 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0906373 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт гаргажээ.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг зэргийг үнэлээд дараах үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийдвэр болох 0906373 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

3. Завхан аймгийн Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С. нь 2026 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 0906373  дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар С.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулжээ. /хавтаст хэргийн 13-р тал/

4. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Газрын тухай хууль зөрчих”, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” бол шийтгэл оногдуулахаар тус тус заасан.

 5. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”  гэж тус тус заасан ба иргэн С.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/317 дугаар шийдвэрийн дагуу Улиастай сумын ******* *******  баг, ******* буланд 3356 м2 газрыг 2 жилийн хугацаатай эзэмшиж байсан болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-9-р хуудас/

Тэрээр газар эзэмших гэрээг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан байх бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байх хэдий ч газар эзэмших эрхээ сунгуулах талаар хүсэлт гаргаагүй байна.

6. Маргаан бүхий энэ тохиолдолд иргэн С.******* нь хуульд заасан журмын дагуу олж авсан газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байх ба Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/317 дугаартай захирамжаар газар эзэмших эрхтэй болсон нь тогтоогдож байх тул түүнийг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж үзэхээргүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу тухайн газрыг эзэмшиж байжээ.

Иймд иргэн С.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа дуусахад хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчлийн шинжийг агуулахгүй байна.

7. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно” гээд 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор байна. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд иргэн С.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

Тухайлбал хэлбэл иргэн С.******* нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй бөгөөд сунгуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрх дуусгавар болсон үндэслэлээр Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэх бүрэн боломжтой”

8. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж заасан бөгөөд иргэн С.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарахгүй байх тул зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй байна. 

9. Гомдол гаргагч нь торгуулийн төлбөр 500,000 төгрөгийг буцаан гаргуулж холбогдогч С.*******т олгох ёстой гэж, хариуцагч улсын байцаагч зөрчилд холбогдогч С.******* газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссанаас хойш газрын төлбөр төлөхгүйгээр тухайн газрыг төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар ашиглаж байсан тул торгуулийг газрын төлбөрт нөхөн тооцох боломжтой гэж маргасан.

 Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.3-д зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байх ба газрын төлбөрөө төлөхгүйгээр газар эзэмшиж, ашигласан тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх зохицуулалт хэрэглэгдэхээр байх тул хариуцагчийн тайлбартаа дурдсанаар торгуулийн төлбөрийг газрын төлбөрт нөхөн тооцох нь хууль зөрчихөөргүй байгааг дурдах нь зүйтэй.

 10. Иймд Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.гийн Завхан аймгийн Улиастай сумын ******* ******* багийн иргэн С.*******ийн   эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар таван зуун нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0906373 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус баримтлан Завхан аймгийн ын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах Б.ын 25 дугаартай ын дүгнэлтийг хангаж,  Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.гийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 0906373 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Дүгнэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.АМАРЗАЯА