Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 018

 

                                                  Б.Төрнэмэхэд холбогдох

                                                    эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 155/2016/0136/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал,

           Нарийн бичгийн дарга:  С.Дэмбэрэлсамбуу нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 15-ны  өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолтой, ялтан Б.Төрнэмэхэд холбогдох эрүүгийн 201622000193 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 19-ний єдєр Хєвсгєл аймгийн Мєрєн суманд тєрсєн, 41 настай, эрэгтэй, урьд  1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, 1999 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.2, 211.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ялаа эдэлж дууссан,  Хөвсгөл аймаг дахь Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Халх овогт Бямбаагийн Төрнэмэх /Регистрийн дугаар РЭ75051918/.

 

Шүүгдэгч Б.Төрнэмэх нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 45 дугаар гудамжны 25 тоотод оршин суух Ч.Батмөнхийн гэрт хууль бусаар нэвтрэн орж “Hair” маркийн 32 инчийн зурагт хулгайлан 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Халх Бямбаагийн Төрнэмэхийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Төрнэмэхийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч Б.Төрнэмэхэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас зарим болох  1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Төрнэмэхэд оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т зааснаар шүүгдэгч Б.Төрнэмэхээс 80 000 /наян мянга/ төгрөг гаргуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-р багийн 7-8 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Жигжидийн Эрхэмбаярт олгож, Эрүүгийн 201622000193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ: “... Шүүгдэгч Б.Төрнэмэх нь урд нь:

1. 1994 онд эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

2. 1999 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

3. 2000 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

4.Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.2, 211.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ялаа эдэлж дууссан,

5.Хөвсгөл аймаг дахь Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

6.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан урд нь нийт 6 удаа хорих ялаар шийтгэгдэж 3 удаа хорих ялыг биечлэн эдэлж байсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төрнэмэхийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч Б Төрнэмэхэд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаар зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Төрнэмэхэд 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52 6 дахь хэсэгт заасан ”Хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ”, 52.10 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруурлаж өөрчилж болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд заана” гэсэн заалтуудыг буруу хэрэглэсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ялтан Б.Төрнэмэхийн ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэх бол анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамласан өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Б.Төрнэмэх нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 45 дугаар гудамжны 25 тоотод оршин суух Ч.Батмөнхийн гэрт хууль бусаар нэвтрэн орж “Hair” маркийн 32 инчийн зурагт хулгайлан 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон  байна.

Б.Төрнэмэх нь урьд  хорих ял эдэлж байсан учир Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боловч анхан шатны шүүхээс түүний ял эдлэх дэглэмийг “жирийн” гэж тогтоосон нь Б.Төрнэмэхийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

Анхан шатны шүүх Б.Төрнэмэхийн ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхдээ Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлаагүй байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “52 дугаар зүйлийн” гэсний дараа “52.10-т заасныг журамлан” гэсэн нэмэлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ

       ШҮҮГЧИД                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                          Б.СОСОРБАРАМ