| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/02030/И |
| Дугаар | 191/ШШ2025/02964 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/02964
| 2025 04 09 | 191/ШШ2025/02964
|
|
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хаягт оршин суух, ******* овогт ******* Уламбаяр /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие Б.*******т 2022.05.30-нд 3,000,000 төгрөг зээлүүлсэн. Тухайн хүнтэй урьд нь хамт ажилладаг байсан тул итгээд мөнгөө өгсөн. Түүний мөнгө асуусан шалтгаан нь бизнесийн зорилготой зоогийн газар барихад яаралтай мөнгөний асуудал гарсан тул зээлэх санал тавьсан. Мөнгө зээлэн өдрөөс хойш иргэн Б.******* нь утсаа сольж цахим хаягаараа намайг хориглосон ба холбогдох гэж оролдоход өөрийн дугааруудаа сольж алга болсон. Б.*******тай холбогдох гэж олон удаа оролдсон ба сүүлд 2025.02.19-ний өдөр өөрийнх нь нэр дээр оршин суудаг хаяг дээр очиход оршин суудаггүй нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор баталгаажсан. Иргэн Б.*******аас мөнгөө авах хүсэлтэй байна. Иймд түүний оршин суугаа хаягийг тодорхой болгож, эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, дансны хуулга, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
Б.******* нь *******тай 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан болох нь дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Б.******* нь хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь Баянзүрх дүүрэг, 32 дугаар хороо, 108Б-79 тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээрт хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. ******* ******* /РД:*******/-ыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Г.т мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээрт хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС