2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03681

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 30

191/ШШ2025/03681

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин байрлах, ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ИЦ58030605/,

 

Хариуцагч: У тоот хаягт оршин суух, ******* ******* овогт /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 26,197,711 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Хариуцагч нарын өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* хамтран зээлдэгч Д. нар нь 2019.11.05-ны өдөр ******* *******наас 103500534964 дугаар бүхий зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 1,9% хувийн хүүтэй жилийн 22,8% хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай бизнесийн зээлийг авсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлдэгч Г.*******гийн ******* ******* дахь 103500534941 тоот харилцах дансанд 50,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Г.******* хамтран зээлдэгч Д. нар нь 2019.11.05-ны өдөр 103500534964 тоот Зээл болон Барьцааны гэрээний байгуулсан байна. Тус барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр төлөх үүрэгтэй боловч 2024 оны 04 дүгээр сараас 10 өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 281 хоног хугацаа хэтэрсэн. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д хохирол учруулсан. 2024 оны 04 сарын 16-ны өдрийн байдлаар 103500534964 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 22,489,046.16 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,514,421.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 194,244.15 төгрөг, нийт 26,197,711.63 төгрөг болж хуримтлагдсан. Иймд Г.******* хамтран зээлдэгч Д. нарын 103500534964 гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн 22,489,046.16 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3.514.421.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 194,244.15 төгрөг, нийт 26,197,711.63 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгө болох УБ хот, Б тоот хамт байх улсын бүртгэлийн дугаартай, 000094816 гэрчилгээний дугаар бүхий 30,0 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.

******* *******ны нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******, Д. нараас 2024.04.16-ны өдрөөр 26,197,711.63 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 5а байрны 21 тоотод байрлах /, №00094816/ орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгөх хүсэлт гаргаж нэхэмжлэл үүсгэсэн. Үүнээс 26,197,711.63 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна.

Нэмэлт гэрээ байгуулах үед үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн ба түүнээс хойш тооцсон хүүг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг. Үлдэгдэл 37,000,000 төгрөгт манайх хүү тооцоод явж байгаа. Тэгэхээр хариуцагчийн төлж байгаа мөнгө үндсэн зээл болон хүүгийн төлбөрт хоёуланд нь суутгагдана. Тийм учраас гэрээний үүрэг нэхэмжилж байгаа 26,197,711 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,440,000 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрөөд өнөөдрийн байдлаар 19,759,504 төгрөг нэхэмжилж байна. гэв.

 

2. Хариуцагч Б.*******, Д. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.******* болон Д. бид ******* *******наас 2019.11.05-ны өдөр 50,000,000 төгрөгийг 2 өрөө орон сууц барьцаалан жилийн 22,8 %-ийн зээлж авсан нь үнэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,058,913 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэхүү үндсэн зээлээ хуваарийн дагуу төлж барагдуулна. Харин зээлийн хүүний төлбөр болох 3,514,421 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 194,244 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Учир нь бид хувиараа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд ковид, цар тахлын нөхцөл байдал болон санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тал бий. Бидний аргагүй нөхцөл байдлыг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үндсэн зээлийн хүү болон зээлийн хүүг багсгаж өгнө үү гэжээ.

 

2.1. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээлээ төлөөд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шинэчилсэн гэрээ хийсэн. 19,759,504 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь би зээлээ төлөөд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шинэчилсэн гэрээ хийсэн ба 32,662,779 төгрөгийн гэрээ шинэчилсэн гэрээ байгуулсан. Шинэчилсэн гэрээнээс хойш төлөлт хийгээд 29,030,681 төгрөг төлсөн. Зөрүү нь 8,622,096 төгрөг болсон. Түүнийг зөвшөөрнө гэв.

 

2.2.Хариуцагч Г.*******, Д. нарын өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар 2019 оны 50,000,000 төгрөгийн гэрээг төлж байгаад талууд 2022 оны 4 сарын 22-ны өдөр тооцоо нийлээд зээлийн гэрээг шинэчилсэн. Энэ үед төлөгдөөгүй байсан дүн нь 37,652,778 төгрөг байсан. Энэ зээлийн гэрээг хийснээс хойш 29,030,681 төгрөг төлсөн. Одоо төлөгдөөгүй үлдэгдэл нь 8,622,096 төгрөг. Тодруулбал, хариуцагч нар нийт 50,000,000 төгрөгийн зээл авсан. 2019 оны 11 сараас хойш 83,205,700 төгрөг төлсөн.

Г.******* үндсэн зээлээ төлж байна гэж бодоод төлж байсан. Гэтэл ******* суутгахдаа хүүд өндөр төлбөр суутгаж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулсан. Тийм учраас өмнө төлсөн мөнгийг үндсэн зээлд тооцож өгнө үү. Анзын хувьд илт өндөр байсан тул шүүх эрх хэмжээний хүрээнд хасаж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.11.05-ны өдрийн 103500534964 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 103500534964 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2022.04.22-ний өдрийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019.11.05-ны 103500534964 дугаартай Барьцааны гэрээ, 2019.09.10-ны өдрийн Итгэмжлэл, 2022.04.22-ны өдрийн Г.*******гийн гар өргөдөл, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.01.09-ний өдрийн 01/128 дугаартай итгэмжлэл, 2024.03.14-ний өдрийн 21/67 дугаартай итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн хүү тооцооллын хүснэгт, Г.*******гийн дансны хуулга, 2025.02.24-ний өдрийн 21/87 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч Г.*******, Д. нараас ******* *******ны дансны хуулга, хариу тайлбар, 2024.05.13-ны өдрийн 0248 дугаартай итгэмжлэл, ******* *******ны дансны хуулгууд, 2019.11.05-2025.04.29-ний өдрийн Зээлийн дансны харилцагчийн хуулга, 2022.05.01-2023.03.24-ний өдрийн зээлийн дансны хуулга, 2022.04.21-2024.09.11-ний өдрийн Дансны хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

5. Шүүхийн Г.*******, Д. нарын зээлийн хүү тооцооллын хүснэгт, Г.*******гийн харилцан дансны хуулга зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.*******, Д. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 26,197,711.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Г.*******, Д. нараас 26,197,711.63 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэлдээ Г.*******, Д. нарын 103500534964 гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу 26,197,711.63 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Б тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 30 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах гэж дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д олгогдсон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эвлэрэхээс бусад бүх эрх, үүргийг олгосон байх ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зөвхөн зээлийн гэрээний үүрэгт 26,197,711.63 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй болохыг тайлбарласан.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 6,440,000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 19,759,504.51 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч нар нь 50,000,000 төгрөгийг сарын 1,9% хувийн хүүтэй жилийн 22,8% хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай бизнесийн зээлийг авч, зээл болон барьцааны гэрээний байгуулсан, зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 281 хоног хугацаа хэтэрсэн.

Гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 22,489,046.16 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3,514,421.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 194,244.15 төгрөг, нийт 26,197,711.63 төгрөг болж хуримтлагдсан.

Нэмэлт гэрээ байгуулах үед үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн ба түүнээс хойш тооцсон хүүг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг. Үлдэгдэл 37,000,000 төгрөгт манайх хүү тооцоод явж байгаа. Тэгэхээр хариуцагчийн төлж байгаа мөнгө үндсэн зээл болон хүүгийн төлбөрт хоёуланд нь суутгагдана. Тийм учраас гэрээний үүрэг нэхэмжилж байгаа 26,197,711 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,440,000 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрөөд өнөөдрийн байдлаар 19,759,504 төгрөг нэхэмжилж байна...гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ...

2024 оны 05 дугаар сарын байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,058,913 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд энэхүү үндсэн зээлээ хуваарийн дагуу төлж барагдуулна. Харин зээлийн хүүний төлбөр болох 3,514,421 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүний төлбөр 194,244 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид хувиараа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд ковид, цар тахлын нөхцөл байдал болон санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тал бий. Бидний аргагүй нөхцөл байдлыг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үндсэн зээлийн хүү болон зээлийн хүүг багсгаж өгнө үү

талууд 2022 оны 4 сарын 22-ны өдөр тооцоо нийлээд зээлийн гэрээг шинэчилсэн. Энэ үед төлөгдөөгүй байсан дүн нь 37,652,778 төгрөг байсан. Энэ зээлийн гэрээг хийснээс хойш 29,030,681 төгрөг төлсөн. Одоо төлөгдөөгүй үлдэгдэл нь 8,622,096 төгрөг. Тодруулбал, хариуцагч нар нийт 50,000,000 төгрөгийн зээл авсан. 2019 оны 11 сараас хойш 83,205,700 төгрөг төлсөн.

Г.******* үндсэн зээлээ төлж байна гэж бодоод төлж байсан. Гэтэл ******* суутгахдаа хүүд өндөр төлбөр суутгаж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулсан. Тийм учраас өмнө төлсөн мөнгийг үндсэн зээлд тооцож өгнө үү. Анзын хувьд илт өндөр байсан тул шүүх эрх хэмжээний хүрээнд хасаж өгнө үү...гэж маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК болон хариуцагч Г.*******, Д. нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 103500534964 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан,

уг гэрээгээр хариуцагч Г.*******, Д. нар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 103500534964 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 103500534964 дугаар барьцааны гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 103500534964 дугаартай Зээлийн гэрээгээр ******* ******* ХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Г.*******, Д. нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан *******наас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дүнд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг зээлдүүлэгч ******* ******* ХК-иас хариуцагч Г.*******гийн ******* ******* дахь 103500534964 дугаар дансанд шилжсэн болох нь хэрэгт авагдсан ******* *******ны зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

Дээрх гэрээнд заасан үүргээ ******* ******* ХК биелүүлсэн учир зээлдэгч Г.*******, Д. нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч болох хариуцагч Г.*******, Д. нар нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ын өдрийн 103500534964 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 103500534964 тоот зээлийн гэрээгээр олгосон 50,000,000 төгрөгийн зээлээс үндсэн зээлд 12,347,22.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 23,189,703.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 112,627.96 төгрөг төлж, нэмэлт гэрээ байгуулах үед зээлдэгч нь 37,652,778.66 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх бөгөөд зээлийн гэрээний хугацааг 35 сараар сунгаж, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан байх бөгөөд талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болон зээлийн гэрээний үлдэгдлийн талаар маргаагүй.

 

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,440,000 төгрөг төлсөн талаар хэн аль нь маргаагүй, харин хариуцагч зээл төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасуулах, зээлийн хүү, алданги илт өндөр учир хасуулах гэж маргасан.

 

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн, харин хариуцагч Г.*******, Д. нар мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар *******наас зээл олгох гэрээгээр ******* нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 2.2.3-т зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

 

Зээлийн гэрээний зээлдэгч тал нь Г.*******, Д. нар байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.

 

Хариуцагч нар нь 103500534964 дугаартай зээлийн гэрээ болон зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний зээлийн төлбөрийн хугацааг 281 хоног хэтрүүлж, зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, ******* ******* ХК нь зээлээ төлөхийг удаа дараа сануулж, мэдэгдсэн ч үр дүнд хүрээгүй тул гэрээг цуцалж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь гэрээ болон хуульд нийцүүлэн гэрээг нэг талын санаачилгаар өөрөө цуцалж, үүргийг шаардаж байх тул шүүх дахин цуцлах шаардлагагүй юм.

 

******* ******* ХК нь Г.*******, Д. нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа зээлийн гэрээний 6.2, Иргэний хуулийн 225.1, 226.1-д заасны дагуу *******ны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан гэсэн үндэслэлийг заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нар зээлийн гэрээний хувьд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буйгаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Хариуцагч нар зээлийг буруу тооцсон, зээлд төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасахгүй, хүүгээс тооцож хассан гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан зээл, зээл хүүгийн тооцоолол болон зээлийн гэрээний 2.2.7-д зааснаар зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгахаар, гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ гэж талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн, хариуцагч нар зээлийн хүү хэт өндөр гэж маргаж байх боловч талуудын зээлийн хүүний талаар харилцан тохиролцсон гэж шүүх үзсэн.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэжээ.

 

Зохигч зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 1.90 хувиар тооцохоор харилцан тохиролцсон бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна дээрх хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаарахгүй.

 

Иймд хариуцагч Г.*******, Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 19,759,504.51 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.*******, Д. нараас 19,759,504.51 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, Д. нараас 256,747.52 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС