| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2026/0015/З |
| Дугаар | 109/ШШ2026/0013 |
| Огноо | 2026-09-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 109/ШШ2026/0013
109/ШШ2026/0013
Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга би, Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Т-н дүгнэлттэй, Архангай аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Н-д холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Т шүүхэд гаргасан 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 73 дугаар дүгнэлтдээ: ... зөрчлийн холбогдогч Г.Д-д 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр, 0621221 дугаартай шийтгэлийн хуудсаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийн “ОЛСОН нь” хэсэгт “...Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6.3.1...-д” гэж бичсэнийг “...Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт-д...” гэж, мөн шийдвэрийн “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 1 дүгээр зүйлд торгуулийн шийтгэлийн хэмжээг нөхөж бичээгүйг “... заасны дагуу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.” гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.
2. Архангай аймгийн Хангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Н би иргэн Г.Д-д холбогдох Б012/26-13 дугаартай зөрчлийг шалган шийдвэрлэсэн. Тус зөрчлийг прокурорын газар хянаад Архангай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дүгнэлт гаргасан. 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд тус зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Тус шүүх Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Т-с Архангай аймгийн Хангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Н-д холбогдуулан гаргасан “... зөрчлийн холбогдогч Г.Д-д 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр, 0621221 дугаартай шийтгэлийн хуудсаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийн “ОЛСОН нь” хэсэгт “...Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6.3.1...-д” гэж бичсэнийг “...Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт-д...” гэж, мөн шийдвэрийн “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 1 дүгээр зүйлд торгуулийн шийтгэлийн хэмжээг нөхөж бичээгүйг “... заасны дагуу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.” гэж өөрчлөлт оруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, 2026 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.
Хоёр. Архангай аймгийн Хангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Н нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан захиргааны байгууллагад хамаарна.
Гурав. Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Ту-н Архангай аймгийн Хангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Нэргүйд холбогдуулан гаргасан дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчөөгүй, тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.
Дөрөв. Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д “Хуулийн төсөл дараах бүтэцтэй байна:” гэж, 28.1.2-т “хуулийн төслийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл;” гэж, 28.1.3-т “зүйлийн доторх хэсэг;” гэж, 28.1.4-т “хэсгийн доторх заалт;” гэж, 28.1.5-д “заалтын доторх дэд заалт;” гэж, 28.7.-д “Зохицуулах харилцааны онцлогоос хамаарч шаардлагатай тохиолдолд хуулийн төслийн бүтцийн хэсгийг дараах байдлаар дугаарлаж болно:” гэж, 28.7.1-д “зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/;” гэж, 28.7.2-т “хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./;” гэж, 28.7.3-т “хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1. г.м/;” гэж, 28.7.4-т “заалтын доторх дэд заалтыг үсгээр /1.1.а. г.м/.” гэж заажээ[1].
Тав. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хуулийн зүйл, хэсэг, заалтыг бичихдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.-д заасны дагуу бичихээр байна.
Зургаа. Архангай аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Н-н 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 0621221 дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт “Г.Д-ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6.1.3.-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй...” гэж, ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт “Холбогдогч Г.Дэлгэрцогтын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6-1.3-т заасны дагуу торгох шийтгэл оногдуулсугай” гэж бичсэн байх тул хуулийн зүйл, хэсэг, заалтыг бичих талаар зохицуулсан Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Долоо. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудсанд бичигдсэн хуулийн зүйл, хэсэг, заалтыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар гаргасан Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Т-н 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 73 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.
Найм. Хариуцагч Архангай аймгийн Хангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Нэргүй нь прокурорын дээрх дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.
Ес. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ” гэж, 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх,” гэж, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заажээ.
Арав. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт заасныг үндэслэн Архангай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Т шүүхэд гаргасан 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “...зөрчлийн холбогдогч Г.Д-д 2026 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр, 0621221 дугаартай шийтгэлийн хуудсаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийн “ОЛСОН нь” хэсэгт “...Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6.3.1...-д” гэж бичсэнийг “...Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт-д...” гэж, мөн шийдвэрийн “ШИЙДВЭРЛЭХ нь” хэсгийн 1 дүгээр зүйлд торгуулийн шийтгэлийн хэмжээг нөхөж бичээгүйг “... заасны дагуу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж өөрчлүүлэхээр өөрчлөлт оруулах тухай” 73 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Архангай аймгийн Хангай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Н-н зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
[1] https://legalinfo.mn/mn/detail?lawId=11119 нийтэд илэрхий баримт