Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2018       06           12                                                       2018/Ш*******Т/167

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, хохирогч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-р овогт *******-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 19 оны  дугаар сарын 1-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 1-4 насны 2 хүүхдийн хамт амьдрах, суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сум дундын 10 дугаар шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сум дундын 10 дугаар шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаартай, *******-р овогт *******-н,

Шүүгдэгч *******-н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” нэртэй бааранд *******-н нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч *******-т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ү-н эхнэрээ өмөөрч намайг цохисон гэж хэлдэг боловч баарны бармен надад хэлэхдээ Ү-Нг эхнэрээ надтай хардсанаас болж маргаан үүсгэсэн гэж хэлсэн. Ү-н хэл ам болж байж 600 000 төгрөг өгсөн. Өөр надтай уулзаж, надад тусалсан зүйл байхгүй” гэв.

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 631 тоот дүгнэлтэд: 1. *******ын биед гавлын суурь яс, зүүн чамархай, зулай, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун чамархай, дух хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоодсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар суурь, яс, зүүн чамархай, зулай ясны хугарал, 3.1.3-д зааснаар баруун чамархай, дух хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар баруун нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. 4. *******аашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 70/

-Эд мөрийн баримт: 1 /нэг/ ширхэг Сиди бичлэг

-Бичгийн баримтаар:

-Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/

-Шүүгдэгч *******-гийн *******агдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 13/

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 18/

-Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23/

-Хохирогч *******-ын мэдүүлэг /хх-ийн 32-36/,

-Гэрч *******-ийн мэдүүлэг /хх-ийн 38/

-Гэрч Ч.Г-н мэдүүлэг /хх-ийн 43-44/

- Шинжээч эмч Н.Уянгын мэдүүлэг  /хх-ийн 72/

-Дүрс бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 141-142/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” нэртэй бааранд *******-ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******-гийн өгсөн: “...Тухайн үед манай эхнэрийг олон хүний дунд янхан, гичийгээр нь дуудаад, хэл амаар доромжлоод байхаар нь эхнэрээ өмөөрөөд түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохисон ...гэх мэдүүлэг /хх-ийн 82/, хохирогч *******-ын өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ...Мустанг бааранд очсон. ...Бид ширээнд сууж пиво захиалж уусан... бид 2-ыг ширээн дээр сууж байхад зөөгч нь ирээд энэ хоёр хүнийг шахаад суулгачих гээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн дагуулж ирсэн. Тэгээд тэр 2 хүн бид 2-ын хажууд суусан. Ингээд сууж байхад Гантөмөр гараад явсан, гэтэл тэр залуу миний хажууд суугаад хүзүүгээр тэврээд надад юм хэлээд байсан, би тухайн үед тэр залууг юу хэлээд байгааг сонсоогүй, би юу гээд байгаа юм бэ чи гээд босох гэтэл тэр миний нүүрэн тус газарт гараараа цохисон, цохиход нь би арагш саваад шалан дээр унасан, тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч *******-ийн өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Шүр зах дээр байж байгаад Ногооны скалад руу ороход Гантөмөр ах нэг найзтайгаа пиво ууж байсан. Тэр найзыг нь Г-Т гэдэг бөгөөд би түүнтэй тухайн өдөр л танилцаж байсан. ...Га-р ах тухайн үед Г-Т-тай хамт явж байсан. Тэгээд бид 3 Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг “Мустанг” бааранд орж суусан. Би тухайн үед 10,000 төгрөгтэй байж байгаад 3 шил пиво авч тооцоогоо хийгээд мөнгө дууссан. ...Тэгээд сууж байхад Г-Т гэр рүүгээ харьчихаад ирье гээд гарсан. Тэгээд удалгүй ирээд тэр 2 пиво авч уусан, би пиво уугаагүй, хажууд нь зүгээр суусан. Ингээд сууж байхад зөөгч нь ирээд ширээ дүүрчээд байна, хажууд чинь 2 хүн шахаад суулгая гээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн шахаж суулгасан. Тэр 2 хүнийг хажууд суухаар нь бид талбай дээр гарч бүжиглэсэн. Мөн гарч тамхи татсан. Ингээд байж байгаад Гантөмөр ах бид 2 хажууд талын “Red Dull” нэртэй баар руу орж 1, 1 шил пиво авч уусан. Тэгээд сууж байхад нэг хүн орж ирээд танай найзыг зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед ямар хүн орж ирээд хэлснийг би мэдэхгүй байна. ...ороход Г-Т шалан дээр унасан, ухаангүй хэвтэж байсан. Ширээнд хамт сууж байсан залуу эхнэртэй ширээнд сууж байсан. Тэгээд тэр 2 гараад явсан. Тэр залуу удалгүй хуруугаа бариад буцаж орж ирээд ширээнд сууж гараа барьж байгаад буцаад гараад явсан. Удалгүй эмнэлгийн машин ирж Г-Т ахыг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/, гэрч Ч.Г-н  өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ...Хэрлэн сумын 6 дугаар баг “Мустанг” бааранд орж суусан. ...ингээд сууж байхад ширээн дээр сууж байсан хүмүүс тамхилна гээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирээд бүжиглэж байгаад ширээндээ сууж пиво уусан. Манай нөхөр ч мөн гарч тамхи татаад буцаж орж ирээд бүжгийн талбай дээр бүжиглээд байсан. ...Нөхөр маань хажууд ирээд энэ залуу юу? гээд байгаа юм бэ? гэхээр нь “юу ч гээгүй ээ, битгий хүмүүстэй маргаарай” гэж хэлээд сууж байсан. Тэгээд хэсэг сууж байгаад нөхөртөө хандаж явах уу гэхэд үлдсэн пиво уучихаад явъя гээд суусан. Ингээд сууж байхад Г-Т босож ирээд Ү-Нг хүзүүдэж аваад юм яриад байсан. Тэгтэл гэнэт манай нөхөр тэр залууг цохиод авахад тэр залуу арагш саваад газарт унасан. Манай нөхөр тэндээс шууд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ...Г-Т Ү-Нг сууж байхад нь дээрээс тонгойсон байдалтай ярилцаж байснаа бие биеэ гараараа түлхэж маргаж байгаа бололтой үйлдэл хийн Ү-Н Г-Тын хажуунаас нүүр шанаа орчим баруун гараараа нэг удаа цохиход Г-Т арагш шалан дээр толгойн зүүн хажуу хэсгээр унаж байлаа...“ гэж тусгагдсан байдал /хх-ийн 141/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 631 тоот дүгнэлт болон бусад шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч *******-ын биед учирсан хүнд хохирол нь түүний нүүр шанаа орчим баруун гараараа нэг удаа санаатай цохисон шүүгдэгч *******-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналын гаргаж байгаа боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь энэ зүйл хэсэгт заасан зохицуулалт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн хүнд хамаарах бөгөөд шүүгдэгч нь бусдад учирсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч *******-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Хэрэгт авагдсан гэм хорын талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн тооцож бодож үзэхэд хохирогчийн зүгээс 1902276 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд үүнээс нэхэмжлэх үндэслэлтэй нотлох баримттай шаардлага хангасан 1720267 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгчээс хохирогчид өгсөн 600000 төгрөгийг хасаж 1120267 төгрөгийг гаргуулан хохирогч *******-ад олгож, гэм хорын нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй 182009 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэм хорын хохиролд хамаарах боловч нотлох баримтгүй унааны зардал, шатахууны үнэ 653500 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү 6 сарын 510000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн “Сиди” бичлэг 1 /нэг/  ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөртэй тул түүнийн эзэмшлээс 53-97 Дор улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******-гийн - регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдвал зохино.

Шүүгдэгч ******* нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ү.Энхцолмон, 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ү.Э-р нарын бага насны 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг болох нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч *******-гийн дээрх нэр бүхий бага насны 2 хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжүүлэхээр шүүгдэгчийн төрсөн эх *******.Г-д шилжүүлэн өгөх нь зүйтэй байх ба энэ тухай шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1.Шүүгдэгч *******-р овогт Г-н Ү-Н-г бусдын бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гүндэгмаагийн Ү--Нг 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч *******-д гэм хорын хохиролд 600000 төгрөгийг өгсөн болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гоос 1120267 /нэг сая нэг зуун хорин мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан хохирогч *******-д олгож, гэм хорын нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй 182009 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтгүй унааны зардал, шатахууны үнэ 653500 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү 6 сарын 510000 төгрөгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогчид мэдэгдсүгэй.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн “Сиди” бичлэг 1 /нэг/  ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн эзэмшлээс 53-97 Дор улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч *******-гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

7. Хорих ялаар шийтгүүлсэн шүүгдэгч *******-гийн 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ү.Э-н, 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Ү.Э-р нарыг асран хамгаалах, харгалзан дэмжүүлэхээр шүүгдэгчийн төрсөн эх *******.Г-д шилжүүлэн өгсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР