| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/01034/И |
| Дугаар | 308/ШШ2025/00786 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 308/ШШ2025/00786
| 2025 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 308/ШШ2025/00786 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, Д, *-*** тоотод оршин суух, Б Н овогт Ций Нл,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ц.Нл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Нл нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ций Н миний бие Д аймгийн А сумын Х бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31 тоот тушаалаар Х бийн ангийн дэлгүүрийн кассын ажилд томилогдсон ба удалгүй Х бийн ангийн даргын 1989 оны 04 сарын 15-ны өдрийн ** тоот тушаалаар Эдийн засагчийн ажилд дэвшин ажилласан юм. Энэхүү эдийн засагчийн ажлаа хийж байгаад өөр ажилд шилжих болсон тул өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгснөөр Эд хэрэглээний хоршооны даргын 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ** тоот тушаалаар чөлөөлөгдөж сумын АДХГ3-ны мэдэлд шилжүүлснээр 8 жилийн дунд сургуулийн багшаар томилогдон ажилласан. Тус Х бэлтгэлийн анги / 1991 оны дундуур Х бийн анги нь Эд хэрэглээний хоршоо болсон учир хөдөлмөрийн дэвтэрт эд хэрэглээний хоршоогоор бичигдсэн байдаг/ 1992 онд галд өртөн шатсанаар архивын баримт гэх зүйл аймгийн архивт үлдээгүй учир мөн миний дээрх хугацаанд ажилласан жилийг нотлох архивын баримт байхгүй байгаа юм. Иймээс 1989 оны 10 дугаар сарын 08-наас 1991 оны 10 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү. гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 371382 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, До аймгийн А сумын Х бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар, Д аймгийн А сумын Ан дын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай захирамжийн хуулбар, Д аймгийн А сумын Ан хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай захирамжийн хуулбар, Д аймгийн Ан хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 09 дүгээр сарын 1** дугаартай тогтоолын хуулбар, хавсралтын хамт, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улс тунхагласны баярын өдрөөр худалдаа бэлтгэлийн ангийн нярав ажилтай Н.Шэй хамт авахуулсан гэрэл зураг, Д аймгийн З даргын тамгын газар архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4** тоот архивын тодорхойлолт, гэрч Г.Н, У.У нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Г.Нд, У.Ур нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Ц.Н нь Д аймгийн А сумын Х бэлтгэлийн анги-д 1989 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагч Ц.Н ажиллаж байсан хугацааг нотлох баримтууд шатаж үрэгдсэн, байхгүй байгаа болох нь Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн Д аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4** тоот тодорхойлолт, Д аймгийн О байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 044/** дугаартай гал түймэр гарсан тухай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Ц.Нын нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл түүний 37**** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1988.10.08 Х бэлтгэлийн ангид дэлгүүрийн кассаар авч ажиллуулав гэх Х бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 31 дугаартай тушаалаар,
1989.04.15 Х бэлтгэлийн ангийн дэлгүүрийн кассаас чөлөөлж эдийн засагчаар шилжүүлэн ажиллуулав гэх Х бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаартай тушаалаар,
1991.10.31 өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу хэрэглээний хоршоонд эдийн засагчийн үүрэгт ажлаас чөлөөлж сумын ардын хурлын захиргааны мэдэлд шилжүүлэв гэх хоршооны даргын 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаартай тушаалаар,
1991.11.01 сумын захиргааны нэгдлийг үндэслэж бага ангийн багшаар авч ажиллуулав гэх сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай тушаал бичигдсэн байхаас гадна гэрч нарын тодорхойлолтоор дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Ц.Нын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б Н овогт Ций Ныг Д аймгийн А сумын Х бэлтгэлийн анги-д 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл кассчинаар,
1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эдийн засагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ