Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00788

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00788

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, М н-2, 2**-** тоотод оршин суух, Х б овогт Бгийн Т,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, М н-2, 2**-** тоотод оршин суух, З б овогт Хын С,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Т,

Хариуцагч: Х.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь Х.Ст холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэгсийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Т миний бие Стай 2018 онд танилцаж 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж байсан. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин И, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин О нар төрсөн. 4 настай, 6 настай хоёр охинтой. Ер нь гэрлэлтээ батлуулснаас хойш гар хүрдэг байсан, энэ тухай цагдаа сэргийлэхэд хандаж байгаагүй, гэхдээ 1 удаа эцэг эхэд нь хэлж ирж уулзаж ярилцаж байсан. С маш их хартай, тэр нь дандаа хүний үгээр намайг харддаг, ажил төрөл хийхэд хэцүү, архи согтууруулах ундааны зүйл хаяа хэрэглэдэг, тэр үедээ уурлаж бухимдаж маш их харааж доромжилж сэтгэл зүйн дарамтад оруулж, хүчирхийлэл үйлддэг, байнгын хэрүүл маргаантай, энэ нь надад болон хүүхдүүдэд маань үнэхээр хэцүү байдаг учраас цаашид хамт амьдрах хүсэлгүй болж, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2 охиноо аваад байр түрээслэн тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтийн баталгаагаа салгуулж, 2 охиноо өөрийн асрамжид авч эцэг Саас хуульд заасан хувь, хэмжээгээр тэтгэмж тогтоож өгнө үү. Одоо тусдаа байх хугацаандаа нөхөр түр хугацаагаар хүүхдээ авахдаа том охиноо авч явъя гээд байдаг, аавтай нь уулзуулах үүднээс өгч явуулдаг, гэтэл С хүүхдүүддээ халуун хоол цай хийж өгдөггүй, бэлэн бүтээгдэхүүн, амттанаар хооллоод, хүүхдийн гэдэс өвтгөх зэрэг тохиолдлууд байдаг учраас би 2 охиноо салгахгүй, өөрөө л хүүхдүүдээ өсгөнө гэж бодож байна. Би 2019 онд М н2 хорооллын байрны сугалаанд орж, байр авах эрх авсан. Ингээд 2 талаасаа байрны урьдчилгаа мөнгө гарган, Сд сумын * дугаар баг, Мх н-2 хорооллын 2** дугаар байрны ** тоотод, 45,1 м.кв байранд 2019 оны 08 сарын сүүлээр орсон. Одоо байрандаа нөхөр Сг ганцаараа амьдарч байна. Уг байр нь Х хөгжлийн банкны барьцаанд байдаг боловч зээл ерөнхийдөө төлөгдөөд дуусаж байгаа, энэ зээлийг нөхөр цалингаасаа төлж явдаг бөгөөд бид хоёрын нэр дээр гэрчилгээ нь байдаг. Би 2 охиныхоо хамт орох оронгүй, сарын 600,000 төгрөгөөр байр түрээслэн амьдарч байхад үр хүүхдээ бодохгүй, гэр бүл үр хүүхдээ гэсэн сэтгэлгүй байгаа тул би цаашид 2 охиныхоо ирээдүйг бодож, гэр бүлийн дундын хөрөнгө болох байрнаас өөрт болон 2 хүүхдэдээ оногдох хувиа нэхэмжилж байна. Уг байраа одоогийн зах зээлийн ханш 120 сая төгрөгөөр тооцож, 4/3 буюу 90,000,000 төгрөгийг нэхэмжилж байна, хэрвээ С энэ мөнгийг өгөх боломжгүй гэвэл би байраа өөрөө авч, Ст оногдох хувийг нь өгөх гэдэг байдлаар шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Миний бие Д аймгийн Пийн коллежид Монгол хэл, Уран зохиолын багшаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа. Багшийн ажлын ачаалал өндөр, өглөө 8 цагаас орой 19 цаг 40 минут хүртэл 7 хоногийн 23 цаг ажилладаг. Ер нь бичиг цаасны ажил ихтэй, зарим үед өглөө хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгч амжихгүй түрүүлж гарах үеүд байдаг. Харин хүүхдүүдээ цэцэрлэгээс нь би өөрөө авдаг, амжихгүй бол ангийнхаа хүүхдүүдийг явуулж авхуулдаг. Энэ дээр Сгийн тайлбар үндэслэлгүй байна. Дандаа намайг буруутгаж байна. Би хамт олонтой, залуу хүн. Хамт олноороо хаяа нэг суух, оройтох үе гардаг. Тэгэхэд хардаж сэрдэнэ, харааж ерөөнө, хэрүүл хийнэ. Сг өөрөө жаахан бүрэг, олонтой байдаггүй хүн болохоороо бид хоёр энэ тал дээр зөрчилддөг байх. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй гэж бичсэн нь мөн худлаа. Хамгийн анх гар хүрч нүүрийг маань хавтгай болгож байсан. Би ээж аавыг нь дуудаж уулзаж байсан. Ээж аав нь ч мэднэ. Намайг Тр гэх хүнтэй харилцаатай талаар бичсэн байгаа нь үндэслэлгүй, найз нөхөд танил хүмүүс зөндөө л чат бичиж байдаг. Тэрийг өлгөж авч үндэслэлгүй харддаг. Харин өөрөө Снаа, Г Э гэх хүмүүстэй харилцаа үүсгэж чаталж, уулздаг болохыг нь би гар утсыг нь үзэж мэдсэн. Өөрөө ингэж хүмүүстэй харилцаа үүсгэдэг болохоороо намайг өөр шигээ санаж харддаг байсан юм байна гэж ойлгож байна. Мөн анхаарал халамж тавьдаггүй гэж байна. Би 2 удаа хамарны хагалгаанд орж байсан. Тэгэхэд огт эргэж ирээгүй хүн шүү дээ. Ийм хүнийг ч гэсэн халамжтай гэхэд хэцүү. Би хоёр тусдаа гарсны дараа цахилгаан бараануудаа лизингээр аваад олон хэсэг лизингийн зээлтэй байж байгаад олон хүү төлж байхаар нэг болгоё гээд Сгийн нэр дээр цалингийн зээл болгож нэгтгэж байсан. Гэтэл намайг зээл хийлгүүлээд өр зээл тавьсан мэтээр буруу ташаа тайлбар бичсэн. Байна. Намайг өөрт нь хэлэлгүй машинаа зарсан гэж бичсэн байна. Би өөрийн нэр дээр цалингийн зээл хийж авч байсан машинаа япон явах шаардлага гараад өөрт нь хэлээд зарж байсан. Гэхдээ япон явахаа болиод буцаагаад зээлэндээ хийж байсан. Сг нь охин Игаа өөр дээрээ авна гэсэн байна. Би хоёр охиноо салгахгүй, миний хоёр охин бие биедээ ханьтай хамт өссөн нь дээр гэж бодож байна. Хамт амьдарч байхад миний ээж ирээд гэр цэвэрлэж байгаад Сгийн хувцас дотроос хиймэл эмэгтэй хүний бэлэг эрхтэн, мөн эрхтэн томруулдаг багаж гэх юм уу ийм гаж хэрэгслүүд олж үзсэн байсан. Тухайн үедээ надад хэлээгүй, сүүлд салснаас хойш хэлсэн. Тийм зүйлүүд гэртээ хадгалж байгааг нь би ч мэдээгүй, хараагүй. Ийм гаж сонирхолтой хүнд охин хүүхдээ өгмөөргүй байна гэв.

Хариуцагч Х.Сг хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Х.Сг миний бие Б.Тлтай 2018 онд танилцаж 2019 онд гэрлэсэн. 2 охинтой болсон. Б.Тл нь өргөдөлдөө гэрлэлтээ батлуулснаас хойш гар хүрдэг байсан гэжээ. Би Төмөр замын Барилга орон сууц ашиглалтын 3-р ангид уурын зуухны машинч хийдэг, ээлжийн ажилтай, хүнд нөхцөлд ажилладаг. Гэр орон цэвэрлэхээр үргэлж байнга голж загнаж хараадаг. Нэг удаа ингэж цэвэрлэдэг юм уу, дахин цэвэрлэ гээд омогдоод байхаар ор уруу түлхэж унагаасан. Гэрээдээ хэлээд эх, эгч нар нь ирсэн. Өөрөөр гар хүрсэн удаагүй. Тусдаа гарснаас хойш ээлжийн ажилтай үед нэг удаа ч хоол цай өгч үзээгүй. Манай аав ээж хийж өгдөг. Өглөө ажлаас буугаад ирэхэд хүүхэд цэцэрлэгээс авах таарвал аав ээжүүд авна, эсвэл Б.Т аваад эмээ өвөө нарын гэрээр хүргэж өгөөд хонуулдаг. Б.Т нь гэртээ цэвэрлэгээ, угаалга, хоол хийсэн удаа маш цөөхөн. Үнэхээр халамжгүй, ууртай, үргэлж загнахын зэрэгцээ удаа дараалан гэрээс хөөж дарамталдаг. Ажилд орсноос хойш ажилтай гэсэн шалтгаанаар маш их оройтдог болсон. Долоо хоногт дор хаяж 2-3 удаа гадуур хонодог. Мөн үүрээр, өглөөгүүр ирэх нь ч олон. Найз нөхөд, танилууд эхнэр чинь хүнтэй яваад байна гэж байнга хэлдэг. Мөн Б.Тын холбогдсон эрчүүдийн эхнэрүүд утсаар ярьж, биеэр уулзсан. Энэ үед маргах хэрэлдэх зүйл олон удаа байсан. Өдөр бүр оройтоод, амралтын өдрүүдэд ч ажилтай гээд яваад алга болоод байхаар нь ПТК-ийн захиралтай утсаар ярьж Амралтын өдрүүд болон шөнийн цагаар яагаад байнга ажиллуулдаг юм бэ? гэж асуухад захирал нь Манайх шөнө ажил хийлгэдэггүй. Цаг үеийн зайлшгүй ажил гарахгүй л бол амралтын өдрүүдэд ажиллуулдаггүй гэж хэлсэн. Гэр бүлийн дээрх таагүй байдлаас болж би хааяадаа архи, пиво хэрэглэсэн нь үнэн боловч хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Харин Б.Т нь дур зоргоороо авирлан, баар цэнгээний газар их явж, шоудаж архи дарс ууж согтуурдаг төдийгүй гэртээ ирэхээрээ надад зарим үед агсан тавьдаг. Байнга эрчүүдтэй явж архи дарс ууж наргисан байдаг юм. Согтуугаар машин жолоодож яваад эрхээ хасуулсан. Эрхээ хасуулсан үедээ ч миний үгийг үл хайхран Би цагдаад баригдахгүй ээ гээд согтуугаар машинаа байнга барьж явдаг байсан. 2024 оны эхээр Тын эхнэр Гг гэдэг эмэгтэй утсаар ярьж Танай эхнэр манай нөхөртэй явалдаад байгаа учир би цагдаад өргөдөл өгсөн. Эхнэрээ татаж ав гэж хэлсэн. Мөн 2024 оны 11-р сард ПТК-ийн багш Төгөлдөр надтай ирж уулзсан. Т нь Т өөрөө нөхөргүй гээд надтай хэд хэдэн удаа болзож уулзсан. Би нөхөртэй гэдгийг мэдээд уулзахаа больсон. Одоо өөр хүнтэй уулзаад байгаа гээд бичлэг үзүүлсэн. Дээрх явдлаас болж гэр бүлийн маргаан үүсэж байсан. Дараа нь 2025 оны 3-р сард шивээсчин Бгийн эхнэр ирж уулзаад Манай нөхөртэй танай эхнэр явалдаад хоёр жил болж байна. Би удаа дараа барьж авсан. Гэр бүл үймүүлээд байгаа эхнэрээ татаж аваа. Та мэддэг үү? Манай гэр бүл салах дээрээ тулаад байна гэж хэлсэн. Энэ явдлыг хэлэхэд Б.Тл Би чамаас саллаа. Өргөдлөө өгнө гэсэн. Б.Тл нь маш их уурлаж загнаж, хөөж туухын зэрэгцээ намайг цохиж, маажиж самардан элдвийн авир зан гаргадаг. 2019 онд байрыг сугалаагаар авсан. Байрны урьдчилгаа төлбөрт манай аав ээж 4,500,000 төгрөг, Б.Тын аав ээж 2,000,000 төгрөг өгсөн. Үлдсэн төлбөрийг банкнаас манай аавын нэр дээр зээл авч төлж байна. Энэ зээлийг 2019 оны 10-р сараас эхлэн Х.Сг миний бие цалингаасаа төлсөөр ирсэн. Боломжгүй үед манай аав Ж.Хын тэтгэврээс автоматаар суутгаж авдаг. 2023 оны 11-р сард би цалин барьцаалан 10 сая төгрөгийн зээл хийж байрны төлбөрт төлсөн. Одоо байрны төлбөрийг орон сууцны зээл, цалингийн зээл зэргээр төлдөг. Орон сууцны зээлд 40 сая төгрөг төлөөд байгаа. Орон сууны зээлийн үлдэгдэл 10 сая байгаа болно. Хоол унд, байрны мөнгө үнэхээр хүрэлцээ муутай, энэ хугацаанд манай аав, ээж, ах нар хоол хүнсний махыг бүрэн дааж ирсэн. Гэр бүлийн бусад хүнсний болон ахуйн хэрэгцээг хангахын тулд би айлаар сангийн ажил хийж, вагон буулгадаг. Гэрийн тавилга болох угаалгын машин, зурагт, цахилгаан зуух, үүдний шкафыг Х.С миний бие өөрийн нэр дээр лизинг хийж авч төлбөрийг барагдуулсан. Б.Т нь хамгийн сүүлд надад уурлаж, намайг маажихдаа Чамаас сална, өөрийн юмаа авлаа гээд диван, хөргөгч, угаалгын машин үүдний шкафыг аваад явсан. Б.Т нь сугалаа явуулж олсон мөнгө болон цалингийнхаа зээлээр машин авч унасан гэж хэлдэг бөгөөд үргэлж Би цалингийн зээлтэй гээд мөнгө нь харагддаггүй. Худалдаж авсан машинаа Миний машин гээд унуулдаггүй. Сая 4-р сарын 10-ны үед машинаа зарсан гэсэн. Би үүнийг мэдээгүй. Би өөрийн охин С.Иг өөр дээрээ авч өсгөнө. Учир нь Б.Т нь олон эрчүүдтэй явалддаг, уулзаж учирдаг, архи согтууруулах ундаа байнга ууж наргидаг учраас охиныг ямар нэгэн эрсдэлд оруулах нөхцөл бүрэн байгаа. гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д аймаг, С сумын хүүхдийн **-р цэцэрлэгийн тодорхойлолт, Мт-М өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, эд хөрөнгийн эрхийн уын бийн лавлагаа, Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, цахимаар шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хүсэлт, зэрэг, гэрэл зураг, Фэйсбүүк чаталсан чатын зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Фэйсбүүк чатын чаталсан хэсгийг дарсан зураг, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу шинжээч томилж, А бн х үнэлгээ ХХК-ийн Хгийн үний дүгнэлт гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Хариуцагчтай зан харилцааны таарамжгүй байдлын улмаас амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгоно, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулна гэж,

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг, том охиноо өөрийн асрамжид авах, орон сууцыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч Б.Т, Х.Сг нар 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, хамтын амьдралын хугацаанд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин С.И, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин С.О нар төрсөн, хүүхдүүд цэцэрлэгт суралцаж, эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, цэцэрлэгийн албан бичиг, Д аймгийн Сд сумын М-М өрхийн э мн тийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

6.Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс салж тусдаа амьдарч байгаа, тусдаа амьдрах хугацаанд 2 охин болох С.И, С.О нар эх Б.Тын асрамжид байгаа талаар талууд маргахгүй байна.

7.Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй тул тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар цуцлах нь зүйтэй байна.

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. 14.6.Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

9.Гэрлэгчид нь хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцож чадаагүй, нэхэмжлэгч охин С.И, С.О нарыг өөрийн асрамжид, хариуцагч охин С.Иг өөрийн асрамжид үлдээх талаар маргаж байна.

10.С.И 6 настай, С.О 4 настай бага насны хүүхдүүд байхаас гадна хоорондоо ээнэгшин дассан, эцэг, эхийн салж тусдаа амьдарч байгаа нөхцөл байдлаас шалтгаалан тэднийг эцэг, эхийн асрамжид салгаж үлдээх нь тэдний сэтгэл зүйн байдалд хүндээр тусах, хүүхдийн дээд ашиг сонирхолд хохиролтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хүүхдүүдийг салгаж эцэг, эхийн асрамжид үлдээх боломжгүй юм.

11.Гэрлэгчид 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш салж тусдаа амьдарч байгаа, эх Б.Тын хамт өөрийн гэрээс явж өөр газар амьдарч байсан буюу амьдарч байгаа орчноо сольсон байхад дахин тэдний асрамжийг өөрчилж эцгийн асрамжид үлдээх нь хүүхдүүдийн сэтгэхүйд хүнд тусна.

12.Иймд 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш эхийн асрамжид байгаа, энэ асрамжийг өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдохгүй байх тул охин С.И, С.О нарыг эх Б.Тын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

13.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр охин С.И, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин С.О нарт Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг Х.Саар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

14.Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар:

15.Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д аймгийн С сум * дугаар баг, А г * гудамж 2** дугаар байрны ** тоотод байрлах 45,1 м2 орон сууцыг худалдан авч байсан болох нь талуудын тайлбар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байхаас гадна шүүхээс томилсон А б хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ШД-925/91****дугаар хөрөнгийн үнэлгээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 104,338,635 төгрөгөөр үнэлснийг талууд хүлээн зөвшөөрч байна.

16.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.

17.Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгөө яаж хуваах талаар тохиролцоогүй тул Д аймгийн С сум 8 дугаар баг, А г * гудамж 2** дугаар байрны ** тоотод байрлах 45,1 м2 орон сууцыг шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 104,338,635 төгрөгөөр тооцож хуваах нь зүйтэй байна.

18.Гэр бүлийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан тул 104,338,635 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүдэд адил тэнцүү хэмжээгээр хувааж ногдох хэсгийг тооцож шийдвэрлэхэд нэг гишүүнд ногдох хөрөнгө 26,084,659 төгрөг гарч байна.

19.Гэр бүлийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцох журмаар хувааж болно.130.3.Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж заасан.

20.Нэхэмжлэгч Б.Тын асрамжид охин С.И, С.О нарыг үлдээсэн тул хүүхдүүдийн эрх ашиг сонирхлыг харгалзан гэр бүлийн дундын эд хөрөнгийг Б.Т, охин С.И, С.О нарт үлдээж эд хөрөнгөөс ногдох хэсэг 26,084,659 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагч Х.Ст олгуулах нь зүйтэй байна.

21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Саас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгохоор, 107,686 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

22.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг тус тус Д аймгийн У бийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х б овогт Бгийн Т, З б овогт Хын С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин С.И, С.О нарыг эх Б.Тын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин С.И, С.О нарыг 11 нас хүртэл амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Х.Саар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д аймгийн Са сум * дугаар баг, А г * гудамж 2** дугаар байрны ** тоотод байрлах 45,1 м2 орон сууцыг нэхэмжлэгч Б.Т, охин С.И, С.О нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Б.Таас 26,084,659 төгрөг гаргуулж хариуцагч Х.Ст олгосугай.

5.Гэрлэгчид нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бие биедээ саад учруулахгүй болохыг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллага болон Даймгийн Ун бийн хэлтэст тус тус хүргүүлсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Сгаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгохоор, 107,686 төгрөгийг улсын орлогод тус тус олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ