| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/01107/И |
| Дугаар | 308/ШШ2025/00817 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 308/ШШ2025/00817
| 2025 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 308/ШШ2025/00817 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, А сум, * дүгээр баг, Ц *-р хэсэг, *-* тоотод оршин суух, Х овогт Бхийн С,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Сг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.С нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Сг миний бие Д аймгийн Аг сумын *-р багт 1991-1996 онд малчин өрхөөр мал маллан амьдарч байсныг тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Дээрх хугацаанд холбогдолтой баримт материалыг Дь аймаг дахь архивын газраас шүүлгэхэд 1990-1997 онуудад гараагүй ба 1990-2000 он хүртэл малчин болон ажилгүй иргэдийн нийгмийн даатгалын нөхөн даатгалд хамруулж байсан. Б.Сг миний бие нь Аг сумын * дүгээр багт 1990-2000 оны хооронд аав Д.Бх, ээж Р.З нарын хамт мал маллан амьдарч малчин өрхөөр тоологдож байсан. Иймд дээрх жилүүдэд аав, Д.Б, ээж Р.З нарын хамт маллаж амьдарч байсныг мөн малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэв.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д аймгийн Аг сумын * дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний газар эзэмших эрхийн 0000****** дугаартай гэрчилгээний тэмдэглэл, малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үний аын сан хөмрөг, архивын лавлагааны хуулбар, Дь аймгийн Аын тасгийн тодорхойлолт, 1992, 1994, 1995, 1996, 1997 оны малын А дансны хуулбар, гэрэл зураг, гэрч Б.С-Э, С.Ц нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Б.С-Э, С.Ц нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Б.С нь Д аймгийн А суманд 1991-1996 оны хооронд аав, ээжийнхээ хамтаар мал маллаж малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагч Б.С ажиллаж байсан хугацааг нотлох баримтууд, байхгүй байгаа болох нь Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3** тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Б.Сийн нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл Б.С нь 1989 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ЗСБНХУ-ын П хотын оёдлын сургуульд эрэгтэй хувцасны оёдолчноор****9361 дугаар дипломын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн эцэг болох Д.Б нь 1991 оноос 1997 онуудын хооронд Д аймгийн А сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт мал маллан амьдарч байсан болох нь 1991-1997 оны жилийн мал тооллогын баримтууд болон Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний газар эзэмших эрхийн 0000****** дугаартай гэрчилгээний тэмдэглэл, малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний архивын сан хөмрөг, архивын лавлагааны хуулбар, Дь аймгийн Аын тасгийн тодорхойлолт, 1992, 1994, 1995, 1996, 1997 оны малын А дансны хуулбар байхаас гадна гэрч нарын тодорхойлолтоор дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Б.С нь өөрийн эцгийн гэрт мал маллаж байсан болох нь дээрх мал тооллогын баримтын малчны тоо, 2000 оны хүн амын тооллогын баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Б.Сийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Х овогт Бийн Сийг Д аймгийн Аг суманд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ