2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/03838

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 05

191/ШШ2025/03838

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Нэхэмжлэгч: У тоот хаягт оршин суух, ******* овогт ******* Болсүх /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* овогт ******* /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Л.*******, П. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Болдтулгын нэхэмжлэлээр "Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/197 дугаар захирамжийн Д.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д д олгосон 000632017 дугаартай газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий газрын оргаантай хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны сарын 29-ний өдөр хэлэлцээд 128/ШШ2022/0237 дугаартай шийдвэрээр миний эмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. 2025 оны 02 сарын 19-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.******* би өөрийн эзэмшлийн газрыг Д. эсайханы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх. Ээж Л.******* өөрт учирсан хохирлыг (улэх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч шүүхийн 2025 оны 02 сарын 19-едрийн 191/Ш32025/08920 дугаартай захирамжаар "хариуцагч оршин суугаа гтаа байхгүй" гэсэн үндэслэлээр бидний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж лийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд ******* овгийн ******* /РД: И379030511/ одоо оршин Гугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт аргаж байна. Үүний дээр одоогоор Чингэлтэй дүүргийн  тоот хаягт байршилтай миний эзэмшлийн газрыг Д. чөлөөлж өгөхгүй байгаагийн дээр өнөөдрийг хүртэл өөр айл суулгаж эзэмшүүлж байгаа бөгөөд уг айлын хүмүүсийн ургийн овог, овог нэр, регистрийн дугаар нь тодорхойгүй, тус хороонд бүртгэлгүй хүмүүс байдаг тул уг айлыг төлөөлөх хүний буюу өрхийн тэргүүний, ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг эрэн сурвалжлуулах тухай шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасныг үндэслэн тус тус гаргаж байна гэжээ.

 

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/08920 дугаартай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Л.*******, Д.******* нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.ыг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Д. нь газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний маргаанд хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д. нь Ч тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/08920 дугаартай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу ******* овогт ******* /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч Л.*******, Д.******* нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт ******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт ******* /РД:/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ******* овогт ******* /РД:/-ыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгч Д.Б/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС